Welcoming MN Students for ICT Scholarship

From: www.news.mn

Related: Scholarship | Scholarship Information

Оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
2008/10/02

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудыг Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газар /МХХТГ/ нь тэтгэлэгт хамруулах гэж байна. Тэтгэлэгт хамрагдахыг хүсч байгаа оюутан нь энэ сарын 10-ны дотор багтааж эзэмшиж байгаа мэргэжил, ирээдүйд хийхээр төлөвлөсөн ажил, амьдралынхаа тухай эсээ бичиж, сурлагын голч дүнтэйгээ хавсарган МХХТГ-т өгөх аж. Тус газар нь БНСУ-ын “Тайхан” корпорацийн нэрэмжит “Скай Тайхан” нэртэй тэтгэлгийг хэрэгжүүлэх гэж байгаа нь энэ юм байна.

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас санаачлан хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор тус салбарын дотоодын их дээд сургуульд суралцагч оюутнуудад зориулсан БНСУ-ын “Тайхан” корпорацийн нэрэмжит уламжлалт “Скай-Тайхан” тэтгэлгийг олгох гэж байна. Уг тэтгэлэгт  хамрагдах оюутнууд нь дараахь шаардлагуудыг хангасан байх ёстой юм байна. Үүнд, тэтгэлэг хүсэгчийн үнэлгээний голч дүн нь тухайн оюутны сурч байгаа сургуулийн мөрддөг үнэлгээний системийн хамгийн өндөр онооны 85%-ийг хангасан байх хэрэгтэй. Мөн дотоодын их, дээд сургуульд мэдээллийн технологи болон харилцаа холбооны чиглэлээр суралцдаг байх ёстой ажээ. Түүнчлэн суралцаж буй мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцах болон ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх,  хоёр, гуравдугаар курсын оюутнууд байх шаардлагатай юм байна. Харин дипломын ажил хийх гэж байгаа болон төгсөх курсын оюутнуудад хамаарахгүй гэнэ.  Зан төлөв болон ёс суртахууны хувьд төлөвшсөн байх хэрэгтэй бөгөөд энэ талаарх тодорхойлолтыг сургуулиас нь авах аж. “Скай-Тайхан” тэтгэлэгт хамрагдахыг хүссэн оуюутнууд  сургалтын төлбөрөө хувиараа төлдөг бөгөөд энэ тухай тодорхойлолтоо сургуулиасаа авсан байх шаардлагатай юм байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: