MN PM meeting with AU PM

From: www.tv5.mn

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Ерөнхий сайд С.Баяр гадаад улс орон, олон улсын байгууллагуудын төр, засгийн тэргүүн нартай уулзаж байна

2008-09-24

.. Австралийн Ерөнхий сайд Кевин Радд “Харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх ихээхэн боломж нөөц бидэнд бий. Манай их, дээд сургуулиудад танай цөөнгүй оюутан суралцаж байна. Оюутны тоог нэмэгдүүлэх талаар хоёр талаас хүчин чармайлт тавих нь зүйтэй гэж бодож байна” гэлээ.
Тус улсад уул уурхайн салбарын нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх Ерөнхий сайд С.Баярын саналыг тэрбээр дэмжээд Монгол Улс тус улсад Элчин сайдын яамаа нээж байгаа нь харилцааг цаашид гүнзгийрүүлэхэд ихээхэн дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Ерөнхий сайд С.Баяр зэс, нүүрс гэх мэт ашигт малтмалаар баялаг, уул уурхайн олборлох, боловсруулах салбарын ихээхэн туршлагатай Австралитай энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн ирэх жил Австрали улсыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Байнгын бус гишүүний сонгуульд дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. ..

(More on: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1136994)

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Ерөнхий сайд С.Баяр гадаад улс орон, олон улсын байгууллагуудын төр, засгийн тэргүүн нартай уулзаж байна

2008-09-24

АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулганд оролцож байгаа Ерөнхий сайд Баяр чуулганд оролцох үеэрээ гадаад улс орон, олон улсын байгууллагуудын төр, засгийн тэргүүн нартай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож байна.
Ерөнхий сайд эхний өдөр Балбын Ерөнхий сайд Пушпа Камал Дахал Прачанда, Австралийн Ерөнхий сайд Кевин Радд, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал К.Мацура, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч К.Дервиш нартай уулзлаа.
Балба, Монгол хоёр орон эрт дээр үеэс соёл, шашны түүхэн харилцаатай байсан, мал аж ахуй эрхэлдэг, хөгжиж буй, далайд гарцгүй орнууд. Бидний түүх, өдгөөгийн ижил төстэй байдал хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийг нээж өгч байна. Үүний тулд төр, засгийн өндөр, дээд хэмжээний айлчлалуудыг тогтмолжуулж, үүний үндсэн дээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд С.Баяр Балбын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ илэрхийллээ.
Балба улс вант засаглалаа энэ онд халж, ардчиллыг төлөвшүүлэх, эдийн засгаа хөгжүүлэх шинэ замд ороод байгаа. Ноён Пушпа Прачанда тус улсын анхны Ерөнхий сайд юм. Тэрбээр “Монгол Улстай харилцахыг бид ихээхэн сонирхдог. Балба улс хонины ноос боловсруулах, хивсний үйлдвэрлэлээр чамгүй туршлага хуримтлуулсан. Монгол ямааны ноолуур, тэмээний ноос дэлхийд үнэлэгддэг чанар чансаатай. Энэ мэтээр бидэнд хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байна” гэж тэмдэглэлээ.

Австралийн Ерөнхий сайд Кевин Радд “Харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх ихээхэн боломж нөөц бидэнд бий. Манай их, дээд сургуулиудад танай цөөнгүй оюутан суралцаж байна. Оюутны тоог нэмэгдүүлэх талаар хоёр талаас хүчин чармайлт тавих нь зүйтэй гэж бодож байна” гэлээ.
Тус улсад уул уурхайн салбарын нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх Ерөнхий сайд С.Баярын саналыг тэрбээр дэмжээд Монгол Улс тус улсад Элчин сайдын яамаа нээж байгаа нь харилцааг цаашид гүнзгийрүүлэхэд ихээхэн дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Ерөнхий сайд С.Баяр зэс, нүүрс гэх мэт ашигт малтмалаар баялаг, уул уурхайн олборлох, боловсруулах салбарын ихээхэн туршлагатай Австралитай энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн ирэх жил Австрали улсыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Байнгын бус гишүүний сонгуульд дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол улсад олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэхүү байгууллагын захирал ноён Дервиш өнөөдөр Монгол улсын ерөнхий сайдтай уулзлаа. Тэрээр дэлхийн улс орнууд, НҮБ-ын системийн байгууллагуудын уул уурхайн салбарын туршлагыг хуваалцах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцолсон.
Гадны уул уурхайн томоохон компаниудын туршлага, тусламж дэмжлэгийг монголчуудтай хуваалцах, ялангуяа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах аргачлалын талаар тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаага НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захи рал хэлсэн юм.
Ерөнхий сайд С.Баяр ирэх жил Улаанбаатарт болох цаг уурын өөрчлөлтийн талаарх Зүүн Азийн орнуудын уулзалтад дэмжлэг үзүүлэхийг хүсэж, тус уулзалтад биечлэн оролцохыг урьсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч урилгыг талархан хүлээж авлаа.

Бэлтгэсэн сэтгүүлч М.Амарбаяр

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: