MN Reality show – Loan of 2 million

From: http://www.amidralok.mn/
Wednesday, 2008 оны 09 сарын 24
Монгол орны нийгмийн амьдралд тулгараад байгаа хамгийн том асуудал болох ажилгүйдэл, ядуурлыг даван туулахад Монголын тэргүүлэгч компаниуд хувь нэмрээ оруулж, өөрсдийн нийгмийн хариуцлагын хүрээнд мянга мянган хүмүүст бичил зээлийг ХАС банкаар дамжуулж олгосноор аж амьдралаа дээшлүүлэх боломж өгөх, тэдэнд амьдралаа өөд нь татах урам хайрлах
РЕАЛИТИ НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ ХҮСЭГЧДЭД
Wednesday, 2008 оны 09 сарын 24

Нэвтрүүлгийн нэр: “Амьдрал үргэлж сайхнаараа”
Нэвтрүүлэг цацагдах хугацаа: 10 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 10
Зохион байгуулагчид: МҮХАҮТанхим, ХАС Банк, Петровис ХХК
Нэвтрүүлэх телевиз: Боловсрол суваг телевиз
Мэдээллийн дэмжигч: Монгол Ньюс ХХК, Өнөөдөр сонин
Дэмжигчид: Прайм даатгал ХХК, Нейшнл Лайф Даатгал ХХК
МҮХАҮТанхим, Xac Банк, Петровис ХХК нь Боловсрол суваг Телевиз болон Монгол Ньюс ХХК-ийн “Өнөөдөр” сонинтой хамтран “Ядуурлын эсрэг хамтдаа” сангийн үйл ажиллагааны хүрээнд амьжиргааны түвшин доогуур, ядууралд автаж болзошгүй гэр бүл, иргэнд бизнес эрхлэн өөрийн өрхийн амьжиргааны эх үүсвэрийг бий болгох, чадавхижүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүднээс зээл олгох ба иргэдийн бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, тэдэнд бизнес эрхлэх боломж олгох ба бичил бизнес эрхлэн амьжиргаагаа дээшлүүлэх боломж хүн бүрт байгааг олон нийтэд таниулах үүднээс “Амьдрал үргэлж сайхнаараа” бизнесийн реалити нэвтрүүлгийг зохион байгуулж байна.Дурдсан зээлд хамрагдан хувийн бизнес эрхлэн өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхийг хүссэн гэр бүл, иргэд нь нэвтрүүлэгт оролцох хүсэлтээ өөрийн бизнесийн санааны хамт нэвтрүүлгийн зүгээс тусгайлан бэлдсэн анкетанд бичиж зохион байгуулагчдад авчирч өгнө.Ирүүлсэн саналуудаас зохион байгуулагчид сонгон шалгаруулалт хийх ба таны бизнес санаа шилдэг 60 санаанд шалгарвал бид Таныг ярилцлагад урих ба ярилцлагын үр дүнд 40 хүнийг сонгон шалгаруулж, бизнес төлөвлөгөө бичих сургалтанд хамруулна..Бизнес сургалтын үндсэн дээр бичсэн 40 бизнес төлөвлөгөөнөөс шалгарах 8 шилдэг оролцогч Боловсрол суваг Телевизтэй хамтран зохион байгуулагдах “Амьдрал үргэлж сайхнаараа” бизнес реалити нэвтрүүлгийн оролцогч болж шаардлагатай зээлээ авах бөгөөд 10-р сарын 10-наас 12-р сарын 10-ны хооронд олгогдсон зээлийн үндсэн дээр эрхлэх бизнесийн үйл ажиллагаа, ахуй амьдралаа телевиз үзэгчдэд нээлттэй байлгана. Сургалтад хамрагдсан бусад оролцогчдийн бизнес төлөвлөгөө зохион байгуулагчдын зүгээс тавих шаардлагад нийцсэн тохиолдолд зээлийг олгох боловч нэвтрүүлэгт оролцохгүй.

Оролцогчийн анкетийг хэрхэн бөглөх:
Оролцогчийн анкетийг МҮХАҮТанхим болон ХАС Банкны төв, түүний салбарууд, Петровис ХХК, түүний шатахуун түгээгүүрийн газруудаас авч болох ба асуултын дагуу бөглөж холбогдох бусад баримт бичгүүдийн хамт дугтуйлан битүүмжилж дор дурдсан хаягуудад хүлээлгэн өгч дугаар авна.

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:
•    Төсөл хэрэгжүүлэх иргэн нь хуулийн этгээд, төсвийн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлдэггүй байх,
•    Бусад хуулийн этгээд, иргэнд өр төлбөргүй байх,

Зээлийн ерөнхий нөхцөл
Шилдэг бизнес санаа бүхий 40 хүртэлх тооны төсөлд шаардлагатай хөрөнгийг олгох ба 8 шилдэг оролцогчийн хувьд авсан зээлийн үндсэн дээр эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаа, мөн зээлдэгчийн ахуй амьдралыг “Амьдрал үргэлж сайхнаараа” бизнес реалити нэвтрүүлгээр нэвтрүүлнэ.

Зээлийн дээд хэмжээ:
2 сая төгрөг. Шаардлагатай нөхцөлд буюу 2 саяас дээш төгрөгийн санхүүжилтийг зохион байгуулах багийн хүсэлтийг үндэслэн банкны зээлийн хорооны мэргэжилтэн шийдвэрлэнэ.

Зээлийн хугацаа: 3 – 12 сар

Хүү: Жилийн 8-12 хувь

Зээлийн барьцаа: Зээлийн санхүүжилтээр авсан эд хөрөнгө, бараа материалыг барьцаа болгох бөгөөд нэмэлт барьцаа шаардахгүй.

Зээлийн эргэн төлөлт: Төлөвлөсөн мөнгөн урсгалтай уялдуулан зээлийн эргэн төлөлтийн нөхцлийг тогтооно.

Даатгалын нөхцөл:
Прайм даатгал ХХК зээлийн үүргийн биелэлтийг даатгах бол Нейшнл Лайф Даатгал ХХК зээлдэгчийн амь насны эрсдлийг даатгана.

Зээлийн процесс:
•    Оролцогчийн анкет, төслийн танилцуулга зэргийг МҮХАҮТанхим болон Хас Банкны салбаруудаас авч бөглөн зээл олгохыг хүссэн анкетыг бөглөн ХАҮТанхим болон Хас Банкны салбаруудад хүлээлгэн өгнө.
•    Бизнес төслийг 9 дугаар сарын 20-ноос эхлэн 10 дугаар сарын 1-ны 17.00 цаг хүртэл хүлээн авна.
•    Зохион байгуулагчид дээр дурдсан нөхцөл, шаардлагуудыг харгалзан төслийн сонгон шалгаруулалтыг хийсний үндсэн дээр оролцогчдыг шалгаруулж нэвтрүүлгийг эхлэнэ.

Та нэмэлт мэдээлэл шаардлагатай бол энд дарж холбоо барина уу.

plakat.gif
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: