Mongolia by English man

– Британичууд Австрали руу их нүүдэг болсон та тийшээ явна гэж боддог уу?

– Үгүй ээ. Би Австралид амьдарна гэж боддоггүй. Британи, Австралийн амьдралын хэв маяг ойролцоо. Тэнд сайхан ажилтай болоод сэтгэл хангалуун амьдрах боломж их бий. Австралид сайн мэргэжилтэнүүд их хэрэг­тэй байгаа. Цаг агаар нь тааламжтай. ..

… – Та яагаад англи хэлний клуб нээсэн бэ?

– Лхагва гариг бүр би болоод миний төрөлх англи хэлтэй найзууд, мөн Монгол залуус цуглаад англи хэлээр янз бүрийн сэдвээр ярилцаж үзэл бодлоо солилцдог. Сайн хүмүүс, сайхан яриа өрнүүлснээр Монголын залууc англи хэлийг хурдан сурахад тус болно. ..

… – Монголчууд англи хэлийг ямар түвшинд эзэм­шиж байгаа талаар та ажигладаг уу?

– Монглчууд хэл сурах гайхалтай авьяастай. Та нар олон аялагаар англи хэл сурж байна. Америк акцент, Австрали акцент, зарим хүмүүс зүүн азийн орнууд руу явж сурдаг. Америктай танайхан өргөн харилцаа, хамтын ажиллагаатай байдаг ч Англи акцентаар ярь сурахыг эрмэлзэх хэрэгтэй. ..

From: http://tsagtur.news.mn/content/2124.shtml

Эх орондоо буцах ч завгүй явна

29.Sep.2008

Аялал жуулчлал өндөр хөгжсөн, хүмүүс нь бүхнийг зоосны нүхээр хардаг, Азийн орнуудыг бодвол Монголчууд бид хүн гэдэг нандин чанараа хараахан алдаагүй найрсаг өгөөмөр хэвээрээ байна. Хөл хөдөлгөөн ихтэй том хотуудаас ирсэн хүмүүст манай орон тайван амгалан, цээж дүүрэн амьсгалж болохоор санагдаж энд үлдэх дуртай байдаг юм.

– Та яагаад Монголд ажиллаж амьдрахаар шийдсэн бэ?

– Арван жилийн өмнө амралтаараа Монголоор аялсан юм. Монгол орон маш их таалагдаж, амрах бүрдээ ирдэг байсан. Дөрвөн жил аялал жуулчлалын биз­нес хийж байгаад Соёлын төв өргөөний жижиг буланд pub-аа нээсэн. Энэ газарт урд бас герман уушийн газар байсан. Би худалдаж аваад Дайвийн English Pub болгосон, манайд гадныхан их ирдэг. Ер нь Монголын цаг агаар тааламжтай, Монгол­чууд 90 оноос бүхнийг шинээр эхэлж байгаа болохоор бизнесийн том орон зай байгаа гэж боддог. Удахгүй Монгол­чууд ашигт малтмалын ордуудаа ашиглаад ирхээр гадаад хүмүүс илүү их ирэх байх. .

– Монголд байх ямар байна? Бизнес чинь хэр явж байна?

– Ерөнхийдөө давгүй шүү. Тайван газар болохоор гайгүй. Харин цаг агаар сүүлийн хоёр сард тийм ч таатай биш бороо их орж байсан болохоор хүмүүс гадаах задгай талбайд суух нь бага байлаа,. Одоо ч нар гарах биз. Манай уушийн газарт хүн их орж ирдэг болохоор ажил ихтэй байдаг. Манай pub-д байнга ирдэг олон хүмүүс байдаг. Сайхан байрлалтай, гадаа суугаад сонирхолтой зүйлс олныг харж болно. Зарим том газруудыг болвол намуун тайван байж чаддаг

– Та энд амьдраад хэр удаж байна? Монголын юунд татагдах болов оо?

– Долоон жил болж байна. Монголчууд найр­саг сайхан хүмүүс. Монгол орон хөгжиж байна, бүдийг шинээр эхэлж байна. Шинэ барил­гууд, дэлгүүрүүд, ресторан. Өдөр бүр сайн сайхан зүйл нэмэгдэж байна. Гадныхан монголын тухай илүү их мэдээлэлтэй болж жуулчид ийшээ ирэх нь их болж байна шүү дээ. Зуны улиралд үзэсгэлэн­тэй, харин өвөл тийм ч амар биш шүү.

– Та хүүхэд насныхаа талаар яриач?

– Бусдын л адил. Мянга мянган Англи хүүхдүүдийн адил Лондонд төрж, өссөн. Лондон маш том хөл хөдөлгөөн ихтэй хот. Аав маань намайг долоон настай байхад нас барсан. Ээж минь таван хүүгээ ганцаараа өсгөсөн учраас амьд­рал тийм ч амар байгаагүй. 16 настайдаа сургуулиасаа гарсан, их сургуульд сураагүй ажил хийж эхэлсэн. Нэг хэсэг цагдаа хийдэг байлаа. Европын зарим орнуудаар явж, Германд хэдэн жил амьдарсан. Ээж маань одоо Ливер­пүүлд амьдарч байгаа?

– Битлз хамтлагаар алдартай билүү?

– Тиймээ тэдний төрөлх хот.

– Тэд яагаад өнөөг хүртэл хамгийн алдар­тай хамтлаг хэвээр байгаа гэж та боддог вэ?

– Залууст цоо шинэ урсгалыг мэдрүүлсэн болохоор тэр биз. 50 жил өнгөрсөн ч бүгд  амьд юм шиг хүмүүсийн хамгийн хайртай хамт­лаг хэвээрээ байна. Тэр үедээ үнэхээр өвөрмөц хөгжмийг гар­гаж байсан. Ер нь Британы хамтлагууд дэлхий даяар алдартай болж чаддаг нь англи хэлтэй холбоотой байх. Дараа нь Америкийн хамтлагууд ордог. Анг­лийн олон олон хамтлагууд дэлхий даяр алдаршдаг болохоор бид азтай хүмүүс гэж би боддог. Бийтлз, Ролинг стоунс, Queen

– Take that ? Тэднийг дахин нэгдсэнд би их баяртай байгаа

– Тиймээ. Гэхдээ би сонирхдоггүй. 20 жилийн дараа тэднийг тийм ч олон хүмүүс дурсахгүй байх. Эмэг­тэйчүүд санаж болох юм. Яахав тэд давгүй шүү.

– Та харин ямар урсгалын хөгжим сонсох дуртай вэ?

– Ихэвчлэн рок хөгжим. Америк, Англи хамтлагууд. Хип хопыг бол хэзээ ч сонсдоггүй?

– Миний бодлоор Анличууд  ихэмсэг, бага зэрэг хүйтэн, хатуу хүмүүс байдаг юм шиг санагддаг. Тэд ер нь хип хоп сонирхдоггүй байхаа?

– Тийм шүү. Англид хип хоп сонсдог хүн цөөн. Англичуудын эрхэм­сэг зангийн тухайд бол анх танилцахад тиймэрхүү санагддаг нь үнэн. Гэхдээ та англи хүнтэй сайн танилцаад халуун яриа өрнүүлэх юм бол тэднийг их хүнлэг, хөгжилтэй хүмүүс болохыг төвөг­гүй олж харж болно. Яахав албархаг хүмүүс л дээ. Цагийн хувиараа чанд мөрддөг. 9 цагт уулзана гэсэн бол яг л цагтаа ирдэг хэзээ ч хоцордоггүй.

– Та Монголын хамтлагуудыг сонсдог уу?

– Монголын Рок хамтлагуудыг сонсдог. Булсара байна. Манай pub-д Nigth Train тоглодог байсан. Монголын орчин үеийн хөгжмийн хурдан өөрчлөг­дөж байна. Надад таалагддаг.

– Эх орноо үгүйлж байна уу?

– Тэгэлгүй яахав. Энд ажил их байдаг болохоор явах зав гардаггүй. дөрвөн жилийн өмнөө нутагтаа очоод ирсэн. Монголд дахиад дөрөв таван жил болж магадгүй. Дэлхийн оронд очоод амьдарч магадгүй юм. Би сонирхолтой улс орнуудадд амьд­рах дуртай. Юмс өөрчлөгддөг шүү дээ.

– Британичууд Австрали руу их нүүдэг болсон та тийшээ явна гэж боддог уу?

– Үгүй ээ. Би Австралид амьдарна гэж боддоггүй. Британи, Австралийн амьдралын хэв маяг ойролцоо. Тэнд сайхан ажилтай болоод сэтгэл хангалуун амьдрах боломж их бий. Австралид сайн мэргэжилтэнүүд их хэрэг­тэй байгаа. Цаг агаар нь тааламжтай. Гэхдээ бусад орнуудаас хэтэрхий хол. Би тийшээ явахгүй. Би эх орондоо хайртай, улс болгонд асуудал байдагийн адил Британид ч бас бага сага асуудал байгаа.

– Монгол хэл сурж байна уу?

– Бага зэрэг ойлгоно. Сайн сурж чадааүй л байна. Үйлчлүүлэг­чидтэйгээ англиар нэвт­рэл­цэх хэрэгтэй болохоор манай зөөгчид маань англи хэлний ангийн оюутнууд байдаг. Надад  Монголоор яриад байх хэрэг бараг л гардаггүй юм дөө. Гадаад хэл сурахдаа жоохон залхуу гэж хэлж болно.

– Монгол найзууд бий юу?

– Надад олон Монгол найз байгаа. Улаанбаатарт амьдардаг монгол найзууд, Лон­донд амьдардаг Монгол найзууд гээд. 7 жил болсон болохоор олон найзтай болсон.

– Та яагаад англи хэлний клуб нээсэн бэ?

– Лхагва гариг бүр би болоод миний төрөлх англи хэлтэй найзууд, мөн Монгол залуус цуглаад англи хэлээр янз бүрийн сэдвээр ярилцаж үзэл бодлоо солилцдог. Сайн хүмүүс, сайхан яриа өрнүүлснээр Монголын залуут англи хэлийг хурдан сурахад тус болно. Найзууд маань надад энэ саналыг тавиад яагаад болохгүй гэж бодоод л бид лхагва гариг бүр цугладаг.

– Монголчуудтай гар нийлж ажиллах ямар байна?

– Зөөгчид, барме гээд дандаа сайн залуустай би ажиллаж байгаадаа би баяртай байдаг. Азтай байгаа биз. Би өдөр болго ирж хамт байдаг болохоор ажил маань хэвийн тайван үргэжлүүдэг.

– Дахин өөр төрлийн бизнес эхлүүлэе гэж бодож байна уу?

– Тиймээ таксиний үйлчилгээ. Австрали найз­тайгаа хамтарч хийх гэж байгаа. Та бүгд мэднэ, хаа газрын такси гадаад хамаа­гүй их мөнгө нэхдэг мөн аюулгүй байдлын  баталгаа байх­гүй. Сүүлийн хоёр жил Улаанбаатарын таксинууд их муу болж байгааг та бүгд сайн мэднэ. Харин манай такси зөвхөн гишүүддээ үйлчилнэ. Манай гишүүн болж байж аюулгүй таксигаар үйлчлүүлнэ. Бид итгэл­тэй жолоочидыг цуглуулсан, тэд маань гишүүдээ хүргэж өгөх юм. Ерөнхийдөө Монголд амьдардаг гадны­ханд зориулах юм. тэхдээ Монголчууд ч бас байж болно.

– Сайхан санаа байна.

– Тийм шүү хүн болгон хурдан эхлүүлэх хэрэгтэй гэж хэлж байна. Манайд гадаад хүмүүс их орж ирдэг болохоор их дэмжиж байгаа. Мөн Улаанбаатарт эмэгтэй хүн ганцаараа хамаагүй таксинд суухаас эмээдэг шүү дээ. Таныг би итгэж болох сайн хүн гэж үзвэл гишүүнээ болгоод таксигаа явуу­лах юм л даа. Та ч гэсэн манай жолоочдоор хүргүүлэхдээ эмээх явдал­гүй. Бид найдвар­тай баг бүрдүүлсэн байгаа.

– Монголчууд англи хэлийг ямар түвшинд эзэм­шиж байгаа талаар та ажигладаг уу?

– Монглчууд хэл сурах гайхалтай авьяастай. Та нар олон аялагаар англи хэл сурж байна. Америк акцент, Австрали акцент, зарим хүмүүс зүүн азийн орнууд руу явж сурдаг. Америктай танайхан өргөн харилцаа, хамтын ажиллагаатай байдаг ч Англи акцентаар ярь сурахыг эрмэлзэх хэрэгтэй. Эдний хооронд том ялгаа байхгүй ч  Анли акцент хамаагүй илүү үр нөлөөтэй, зөв цэвэр болж чадна гэж би боддог. Манай pub-ийн байнгийн үйлчлүүлэгчид цэвэр англи акцентаар ярьдаг хүмүүс байдаг.

– Та гэр бүлтэй юу?

– Би урьд нь Монгол бүсгүйтэй гэрлэж бай­сан. Бид нэг хэсэгт Лондонд амьдарч бай­сан. Харин одоо бол нохойтогоо амьдардаг, бид салсан. Би амар нэг эхнэргүйгээр, бас найз бүсгүйгүйгээр амьдралыг эрхэмлэдэг болсон. Дахиж гэрлэнэ гэж бодохгүй байна.

– Таны энэ бодол хэзээ нэг өдөр өөрчлөгдөж магадгүй байхаа.

– Тиймээ болох л юм. Яг одоо бол амьдрал маань ийм л байгаасай гэж би бодож байна. Надад ажил их байна. Би өдөр болгон 14 цаг ажиллаж байна. зав бараг гардаггүй л дээ. Монгол бүсгүйчүүд үнэхээр үзэсгэлэнтэй, боловсролтой. Зармдаа найз охидууд асуудал үүсгэдэг. Тэхдээ зарим­даа шүү.

– Ер нь барууныхан яагаад гэрлэлтээс тат­галзаж зүгээр хамтран амьдарахыг эрхэмлдэг болсон гэж та боддог вэ? Та тэдний нэг болж?

– Олон шалтгаан байдаг байх. Хүмүүс биеэ биеээ хайрлана гэрлэхдээ гэж цаасан дээр бичээд гарын үсгээ зурж тангараглдаг. Гэх­дээ амласанаасаа буцах амархан. Тэр цаасыг урж хаяад огт тийм зүйл байгаагүй юм шиг л болж болно. Суух ч амар, салах ч амар. Гэрлэлт гэдэг ийм л хябар хэврэг зүйл юм шиг. Хэрвээ хүүхэдтэй болоод хамтдаа удаан амьдрах юм бол гэрлэж болох л юм. Би гэр бүлгүй байх гэдэгт санаа зовдоггүй. Над шиг гэрлэхгүй эмэгтэйтэй бол хамт амьдарч болох юм. Монголчууд нэлээн эрт гэр бүл болдог. 19, 20 насандаа. Баруунд ч гэсэн тийм байсан. Тэхдээ 100 жилийн өмнө. Би бол өөрийхөө хүслийг л дагана. Хүсэхгүй бол хичнээн хамт амьдарсан ч би гэрлэхгүй. Гол нь харилцааныхаа талаар маш сайн ярилцаж бие биеэ ойлголцох хэрэгтэй. Британичууд энэ үгийг байнга хэлдэг.

– Та хөдөө явдаг уу?

– Тэгэлгүй яахав. Би хөдөө явах маш их дуртай. Хөдөөний хүмүүс үнэхээр найр­саг, зочломтгой. Надад хөдөө амьдардаг найз­ууд байгаа. Энэ зун цаг агаар сайхан байвал заавал явна.

– Баярлаа танд сайн сайхныг хүсье.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: