AU Graduate D.Zorigt

From: http://zuuniishuudan.news.mn/content/2062.shtml
Related: Австралид Төгсөгчидийн ашиг тус

.. Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаад дараа нь Авст­ралийн Үндэсний их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. ..

Д. Зоригт: Хувь хүнийхээ үүднээс туулж яваа тавилангаа би хэнд ч яримааргүй байна
2008.09.25

“Ярилцъя” булангийн шинэ зочин Эрдэс баялаг, түлш эрчим хүчний сайд Д.Зоригт. Эдүгээ улс төрийн хүрээнийхэн дунд хамгийн их анхаарал татаж буй залуу сайдыг хувийн зүгээс нь ч “хувьс­гал”-ын зүгээс нь ч ний­гэм маш их сонирхож байгаа юм.

-С.Баяр стратегийн маш чу­хал бодлого хэрэгжүүлэх ши­нэ яамныхаа сайдаар таныг сонгосон нь өөрийн эрх­гүй анхаарал татаж бай­на. Энэ сонголтод таны ямар үнэ цэн нөлөөлсөн гэж та үзэж байна?

-Ерөнхий сайдын өмнөөс би өөрийнхөө талаар хариулаад байх нь зөв юм уу, буруу юм уу би бас сайн мэдэхгүй байна л даа. Энэ ажлыг хийлгэх саналыг тавих­даа бол “Ер нь мэргэжил боловс­ролын хувьд бол чамайг болж бай­на гэж үзлээ. Энэ ажлыг хийх чад­вартай гэж үзлээ” гэж л хэлсэн. Таны тавьж байгаа асуултад илүү дэлгэрэнгүй хариулт өгөх нь миний хувьд зохимжгүй гэж үзэж байна.

-Яг одоо бол өөрийг тань ний­гэм маш их сонирхож байна. Улс төрийн хүрээнийхэн дунд М.Энхболдын хүн, би­шээ Сү.Батболд оруулж ирж байгаа юм аа гээд л тааж ядаад эхэлснийг өөрөө ан­заарч байгаа байх?

-Сонин хэвлэлүүдээр өөрийн­хөө талаар явж байгаа мэдээл­лүү­дийг харж байгаа. Би танд өөрийн­хөө тухай товчхон ярьж өгье. Үүний дараа тодорхой ойлголт үүсэх байх. Би бол 1994 оноос хойш, Гадаад яаманд ажилласан хүн л дээ. Манай хамгийн анхны Гадаад харилцааны эмэгтэй сайд байсан Туяа гэдэг хүнийг та санаж байгаа байх. Тэр хүн анх намайг 1998 онд Гадаад харилцааны яамны нэг чухал цөм болох Бод­логын газрын орлогч даргаар томилж байсан юм. Тэгэхэд би 27-хон настай байсан. Надад их том итгэл хүлээлгэсэн. Бид гар нийлж ч ажилласан. Одоо хүртэл хувийн сайхан харилцаатай явдаг юм. Ч.Улаан сайдын талаар би бас заавал хэлэх ёстой. Тэр хүнээс маш их зүйл сурсан. Намайг бол өөрийнхөө Эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого зохицуу­лал­тын газрын даргаар ажиллуул­сан. Тэнд би голлон зээл туслам­жийн чиглэлээр хариуцаж ажил­лаж байсан. Их юм сурсан. Дараа нь Сү.Батболд сайдтай ажилла­сан. Жил гаруй хугацаанд удирд­ла­гад нь ажиллалаа. Дараа нь Х.Наранхүү, Б.Жаргалсайхан, Ц.Да­ваадорж сайдуудын үед ажил­­лалаа. Х.Наранхүү сайдтай бол ялангуяа маш сайхан хамтарч ажилласан. Ялангуяа салбарын энэ баримт бичгүүд дээр.

-Шинэ хүн гэж дүгнээд байгаа нь жаахан учир дутагдалтай л юм байна. Төрд арван хэдэн жил ажиллачихсан хүний намтар бус уу?

-Дунд нь бас хоёр удаа сургуульд явж суралцсан л даа. 2007 онд С.Баяр даргыг Ерөнхий сайдаар томилог­доход Ерөнхий сайдын дэргэдэх хөгжлийн бодлогын зөвлөлд нарийн бичгийн даргаар ажиллалаа. Би нэг л зүйлийг бодож яваа хүн. Өөрт байгаа мэдлэг боловсрол, дадлага туршлага юу байгаагаа дайчлаад ажиллах ёстой хүн л гэж. Би өөрийгөө тодорхой хэм­жээний технократ гэж л үздэг. Байгаа байдал маань л энэ. Нэг их улс төр гэж яваагүй. Бүр яваагүй ч гэхэд бас…

-Ямар ч байсан МАХН-ын ги­шүүн байж таарах байх ?

-МАХН-ын гишүүн мөн.

-Хэдэн оны гишүүн бэ?

-2004 онд намд элссэн.

-Харьцангуй сүүлд улс төрийн сонголтоо хийсэн юм байна?

-Тэгсэн.

-Энэ сонголтод таны дүүгийн нөлөө их байсан байх аа даа?

-Дүү маань ч тэр үеэр элссэн.

-Танд энэ талаар хөндөх хэч­нээн хүнд байгааг ойлгож байна. Таны тухай тайлбар өгүүллүүд дандаа талийгаач дүүгийн тань нэртэй хамт бичигдэж байгааг анзаарсан. Магадгүй танд хэвлэлийнхэн бидэнд хандаж хүсэх зүйл байж болох юм. Түүнийгээ хэлж болно шүү дээ?

-Хувь хүнийхээ үүднээс туулж яваа тавилангаа би хэнд ч яри­мааргүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр миний тухай цацагдаж байгаа мэдээллүүд ажил хэргийн зам мөрд минь түшиглээсэй гэсэн бодол төрж байгааг нуугаад яахав. Аав ээж маань настай улсууд шүү дээ. Тэд­ний маань эмзэглэл, сэтгэлийн шар­хыг бодож үзээсэй л гэж гуймаар байна. Өөр надад хүсэх юм юу ч алга.

-Зоригт сайд маань хотын хүүхэд гэж байгаа. Ингэхэд аль хорооллынх билээ?

-Улаанбаатарынх шүү. Би чинь 220-ийнх ш дээ.

-Зөвлөлтийн гуравдугаар дунд сургууль төгссөн бил үү?

-Тэгсэн.

-Сэхээтний гэр бүлд төрж өс­сөн гээд таны албаны намтрыг уншсан. Эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Ээж ааваас бол хоёулаа л даа. Гэхдээ манай ээжийн дүүгийн охин бидэнтэй хамт өссөн юм. Ер нь бол гурвуулаа гэсэн үг…Дүү охин маань одоогоор Америкт докторын зэрэг хамгаалж байна. МУИС-д багш байсан юм.

-Таны аав ээж хоёр ?

-Аав маань цахилгааны инженер мэргэжилтэй, ер нь бол эрчим хүчний салбарын хүн л дээ. Олон жил үйлд­вэрчний төв зөвлөлд хариуцлагатай албан тушаал хашиж байсан. Салба­рын хүмүүс нь сайн мэддэг юм. Дараа нь Хөдөлмөрийн яаманд тэргүүн дэд сайд хийж байсан.

-Тэгвэл та хувийн маш том зөвлөхтэй юм байна?

-Тэгэлгүй яахав. Би үнэхээр хувийн их том зөвлөхтэй.

-Тэр үеийн албан тушаалтнууд бол асар өндөр хариуцлагатай хүмүүс. Шинэ цагийн төрийн тогтолцооны гажиг, согогуу­дад нэлээд шүүмжлэлтэй хан­даж явдаг нь ч нийтлэг ажиг­лагддаг. Таныг сайд болоод очиход юу хэлж байх юм?

-Сайн ажиллаарай л гэсэн.

-Тийм товчхон уу?

-Өөр хэлсэн үг байгаа л даа. Тэрийг нь өөртөө хадгалмаар байна.

-Ээжийг тань бол мэднэ. Гэх­дээ уншигчдын маань зарим нь сонирхож байж болох юм?

-Ээж маань Монгол Улсын урла­гийн гавьяат зүтгэлтэн Мөрөнгуа гэж хүн бий. Монголын хүүхэлдэйн кино урлагийг үүсгэн байгуулагчдын нэг дээ. Мэргэжлийн сургуулийг нь төгс­сөн монголын анхны зураглаач хүн л дээ. Бас анхны эмэгтэй зураг­лаач. Насаараа телевиз гэдэг сайхан байгууллагад ажилласан. Бас кино үйлдвэрт ажиллаж байсан. Би бол багадаа одоогийн монгол телевизийн байраар л их орж гарч өссөн дөө.

-Одоо ч гэсэн ажилласаар уу?

-Одоо хүртэл ажилладаг. Гэхдээ ирэн яван, өөрийнхөө цаг бололцоо­гоор. Дээрээс нь манай хоёр хүүхэд, дүүгийн маань хоёр хүүхэд гээд дөр­вөн хүүхэд бий. Тэр дөрөв дөрвүүлээ ээж аав хоёртой хамт байдаг. Бид нар бараг орох эрхгүй шахам тийм нэг айл бий дээ.

-Та гэргийгээ танилцуулахгүй юм уу?

-Манай эхнэр Солонго гэж эмэг­тэй бий. Эмч мэргэжилтэй. Олон улсын байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр төслийн удирдагч хийдэг.

-Өөрийг тань их сурлага сай­тай хүүхэд байсан гэж сонссон. Аравдугаар ангиа төгсөөд шууд Орос руу биз дээ?

-Тэгсэн. Зөвлөлтийн гуравдугаар дунд сургуулийг төгссөн. Тэр үед чинь алтан медальтай төгссөн хүүхдийг шууд конкурсгүй сургуульд урилгаар явуулдаг нэг тийм журам байлаа ш дээ. Тэгж л анх Москвагийн Их сур­гуулийн политэкономын ангид явсан. Тэгээд очоод байж байтал гэнэт Га­даад явдлын яамнаас дуудаад ийм сургуульд орох уу гэж санал болго­сон. Тэгээд тэр дор нь шийдээд л орсон. Тэр үед Олон улсын харил­цааны сургуульд сургах хүмүүсээ тэгж л шийддэг байсан юм шиг байгаа юм. Ингээд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн оюутан болсон. 1988-1994 онд суралцаж хя­тад судлаач мэргэжлээр төгссөн. Төг­сөхдөө бол улс төр судлаач, хятад судлаач гэсэн дипломтой төгссөн. Ирээд Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаад дараа нь Авст­ралийн Үндэсний их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Дараа нь Японы Кюүшү­гийн их сургуульд суралцаж, хууль зүйн ухааны магистрын зэрэг хам­гаалсан. Хаа хаана нь би их олон сайхан найз нөхөдтэй хамт сурч байлаа. Нэрлэвэл олон хүн бий дээ. Одоо хүртэл бие биенээ гэсээр явдаг.

-Танай танхимыг улс төрийн зөвшилцөл дээр суурилж бос­сон болохоор гангар шаазан шиг хэврэг байх магадлалтай гэх судлаачид олон байна. Манай улс төрийн сөргөлдөгч хүчнүүд хамтран засаг барих хоёр дахь тохиролцоондоо юутай ч хүрч чадлаа. Энэ шийд­лийн талаар та ямар бодолтой байна?

-Улс төрийн хувьд бол зөв л шийдвэр гарсан гэж би үзэж байгаа. Нийгмийн ийм онцгой үед бол онцгой шийд л хэрэгтэй. Үсрэнгүй хөгжил гэж нэгэнт бид ярьсан учраас. Сүүлийн хэдэн жилийн турш бид энийг яриад, тэгээд тодорхой шийдэлд хүрэх гэхээр хоёр талаасаа хэрүүл хийгээд ерөөсөө болохгүй байна шүү дээ. Тэгээд энэ хүнд нөхцөл байдлаас гарах ийм шийдлийг л харлаа гэж би бодоод байгаа юм л даа.

-Хоёр намын хамтран ажиллах гэрээг хэр амь бөхтэй баримт бичиг болсон бол гэж санаа зовних хүмүүс олон байна?

-Хүмүүсийн хүсэн хүлээж байгаа бүх асуудлыг л тусгасан байна гэж би хараад байгаа юм. Хамгийн гол нь яг одоо зайлшгүй хийх ёстой ажлуудыг бүгдийг л тусгасанд байна. Нийгмийн хангамжийн чиглэлийн, үйлдвэржилтийн чиглэлийн, эдийн засгийн хөгжлийн чиглэлийн гээд асар чухал зорилтууд тусгагдсан. Гэхдээ хийж чадах уу гэдэг өөр асуудал. Хийнэ дээ. Хийхийн төлөө ажиллана.

-Зорилт бол өөрөө их гэгээн зүйл байхгүй юу. Зорилт ярих угаасаа амархан. Зүгээр засаг хэр тогтвортой ажиллах бо­ломж бий вэ л гэж сонирхоод байгаа юм. Та тэр гэрээг нухац­тай судалсан биз дээ?

-Засгийн газар хоёр удаа л ху­ралдлаа. Зөв л бүтэц байх шиг хараг­даж байна. Их зөв шийдэлд хүрсэн байна гэж харагдаж байна. Үр дүн ямар байхыг бол цаг хугацаа харуулна.

-Яг тэр гэрээг бол та онц­гой­лон судлаагүй юм уу. Би гэрээ л гээд асуугаад байдаг. Та холуурхан л хариулчихаад байх юм?

-Судлалгүй яахав. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн ажлын хэсэг гарчихлаа ш дээ. Тэр мөрийн хөтөл­бөрийг боловсруулах ажлын хэсэгт би өөрөө орж ажиллаж байгаа. Энэ мөрийн хөтөлбөрт гэрээнд тусгагдсан зүйлүүд зарчмын хувьд тусгагдаж байгаа. Мэдээж хэрэг судлалгүй яахав.

-Нэг хүчин нь дуртай үедээ цуцлаад хаячих гэрээ биш биз?

-Үгүй. Боломжгүй гэж бодож байна.

-Улс төрийн хоёр голлох хүчин газрын хэвлийн баялгаа ашиглая, стратегийн орд газруудаа эргэлтэд оруулъя, ард иргэдийнхээ амь­жиргааг дээшлүүлье, улс орныхоо хөгжлийн бодлогод үсрэлт хийе гэсэн зарчмын тохироонд хүрлээ л гэж харж байгаа шүү дээ. Сон­гуульд гарч ирэхдээ үүн дээрээ тулгуурласан том амлалтууд өгчихсөн. Одоо хийх нь үлдлээ. Ингэж шалаад байгаагийн маань цаад санаа нийгмийг жаахан тайвширч, итгэлтэй хүлээгээсэй л гэсэн бодлынх юм?

-Ойлгож байна. Ер нь бол энэ салбарын хамгийн том зорилт бол хууль. Хамгийн том асуултын тэм­дэг­тэй байгаа зүйл бол ерөөсөө л хууль шүү дээ. Хууль өөрөө тогтвор­гүй, хууль өөрөө байнга өөрчлөгдөөд, хууль өөрөө батлагдсаныхаа мар­гаашаас эхлээд өөрчлөгдөнө гэсэн хардлагаар түрэгдээд эхлэхээр л салбарт хүн хөрөнгө оруулахгүй байгаа байхгүй юу. Хамгийн энгий­нээр тайлбарлахад шүү дээ. Ашигт малтмалын салбар гэдэг бол бусад салбараас асар их ялгаатай салбар. Яагаад гэвэл нэг томоохон уурхайг, ялангуяа стратегийн гэж онцлогдож байгаа уурхайг ашиглалтад оруу­лахад чинь тэрбум тэрбум долларын хөрөнгө оруулалт хийдэг байхгүй юу. 100 сая, 100 саяар нь хийдэг. Ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх гэж байгаа хүн юунд итгэлтэй байх ёстой вэ гэхээр баталгаатай, тогт­вортой хууль эрх зүйн орчинд л итгэлтэй байх ёстой. Хөрөнгө оруу­лагчид хамгийн гол нь ойлгомжтой, тогтвортой, урт хугацааны бодлого л нэхдэг. Тэгээд мэдээж энэ нь хуу­лиар илэрхийлэгдсэн байгаасай гэдгээс өөр тэд ямар ч шаардлага тавьдаггүй. Тэрбум тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хүмүүсийн хувьд мэдээж энэ нь зүй ёсны хэрэг байх. Мэдээж энд ганцхан хөрөнгө оруулагчдын ашиг сонирхол байхгүй шүү дээ. Энэ баялгийн эзэн нь болсон Монголын ард түмний өөрийнх нь сонирхол нэгдүгээрт тавигдаж таарна. Энэ ашиг со­нирх­лыг хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолтой зөв блансыг нь олох л асуудал одоо бидний өмнө тавигдаж байгаа юм.

-Мэдээж хийх ажил их байгаа. Харин шинэ яам хаана төвхнөж байна?

-Байраа энэ Үйлдвэр худалдааны яам, Түлш эрчим хүчний яамны хооронд судлаад л явж байна даа. Хоёр хонолоо. Бүтцийн асуудлаа одоо оруулна даа.

-Боловсон хүчнүүд нь хаана явнаа?

-Хуучин яамдууд дээрээ одоо­хондоо байгаа. Ер нь бол их сайхан тогтчихсон мэргэжлийн бүтэц байгаа. Аль ч яаманд нь салбараа мэддэг, туршлагатай хүмүүс байгаа. Дээрээс нь залуучууд бас байгаа. Гол нь хүн болгон өөрийнхөө урд байгаа ажлаа л хийсэн шиг хийх ёстой. Хаа хаанаа ийм л зарчим тавигдах ёстой гэж бодож байна.

-Танд сайдаар ажиллаач гэдэг саналыг бол Ерөнхий сайд яг өөрөө тавьсан уу?

-Саналыг бол надад Ерөнхий сайд өөрөө тавьсан.

-Хэвлэлүүдээр бичээд байгаа шиг шадар сайд, Сү.Батболд хоёрын аль нэг нь нэрийг тань дугтуйлж орсон гэдэг худлаа биз дээ?

-Уучлаарай, би үнэндээ бол өөрийгөө бас нэг тийм мэргэжлийн хүн байж чаддаг юм болов уу гэж бодох дуртай байдаг юм ш дээ.

-Уг нь хэтэвч, хөнжил хоёр руу шагайх муухай л даа. Гэхдээ таныг улсын хөрөнгө шамшиг­дуулахгүйгээр биеэ аваад яв­чих хэмжээнд хүрсэн хүн эсэхийг иргэд мэдэхийг хүсч болох юм?

-Би дундын л, боломжийн амьд­ралтай хүн байх гэж боддог юм. Өөрийнхөө гэр бүлийг аваад явчих хэмжээнд төлөвшсөн байх.

-Хариуцаж байгаа салбар тань хамгийн том эрх ашгийг да­гуулж байгаа. Та бас хамгийн их хардлага дунд амьдрах болс­­ноо мэдэж байгаа биз дээ?

-Мэдэж байгаа. Хардах эрх нь байгаа гэж сэтгүүлчид та нар хэлэх дуртай. Тэгэхээр хардацгаа, судалц­гаа л гэж хэлье дээ. Би бас нээлттэй ажиллахыг хичээе. Харин хувийн амьдралтай холбоотой зүйлд хүн­дэтгэлтэй хандаарай гэж би түрүүн гуйлаа. Зөвөөр ойлгох биз дээ.

-Дэд сайдаар тань хэн ирэх гэж байгаа вэ?

-Одоогоор мэдээгүй байна.

-Юуны өмнө цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны туулж ирсэн мэргэжлийн зам­нал их гэгээн юм. Цаашдаа ч энэ зам тийм байгаасай. Танд амжилт хүсье?

-Надад зориулж хэлсэн таны үг үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Та бүхний ажилд ч амжилт хүсье.

Related: Австралид Төгсөгчидийн ашиг тус

2008.10.04 – http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1138024

Хамтарсан Засгийн газрын шинэ сайдуудын хамгийн залуу нь Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригт. Тvvнтэй УИХ-ын чуулганы vеэр цєєн хором хєєрєлдсєнєє хvргэе.

2008.09.25 – http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1137095

-Та бол Бадраа агсны ах. Энэ талаар яримааргvй байгаагаа Та ярилцлага эхлэхээс ємнє надад ойлгуулсан ч гэсэн манай уншигчид Бадраа агсны гэр бvлийн талаар сонирхож байгаа болов уу?
-Дэлгэрэнгvй яримааргvй байна. Бэр маань саяхан Австралид сургууль тєгсєєд ирсэн. Аав, ээж маань хоёр хvvхдийг нь харж хандаад цуг байгаа. Манайх ойрхон болохоор бид байнга орж, гарна. Тэд минь сайн, сайн.

Улс тєрчид : » Д.Зоригт: Надад том боломж олдсон


Нийтэлсэн: 2008-09-25 11:19:09 , Мэдээний дугаар: #1137095

Хамтарсан Засгийн газрын хамгийн залуу сайдыг уржигдар ярилцлагад урив. Хvсэлтийн хариуд мань сайд “Зав гарахаар ярья” гэсэн тодорхойгvй мессеж утасны шууданд илгээдэг байгаа.

Vvнийг “ярилцлагаас зугтсан эелдэг хариу” хэмээн оношилсон минь эндvvрэл байв. Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригт єчигдєр vдийн цайныхаа завсраар 40 минутын зав гаргаж ярилцлаа. Тэрээр “Hermes” пvvсийн хvрэн зангиа зvvжээ. Ялимгvй хуучинсаг єнгийг эс тооцвол Д.Зоригт 37 наснаасаа ч залуу харагдах юм. 2004 оноос Сангийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого зохицуулалтын газрын даргаар ажилласан. Тэр vед Мянганы сорилтын сангийн болон бусад томоохон зээл, тусламжийн тєслvvдийн хэлэлцээнд оролцсон. Vйлдвэр, худалдааны яаманд 2005 оноос Нэгдсэн бодлого, стратеги тєлєвлєлтийн газрын даргаар ажилласан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай хуулийн тєслийг боловсруулах хэсэгт орж ажилласан. Би єєрийгєє ажлаа хийж яваа хvн л гэж товч тодорхойлъё доо.

VЕРХЭЛ, НЄХЄРЛЄЛД МИНЬ УЛС ТЄРИЙН ДVГНЭЛТ ХИЙХ ШААРДЛАГАГVЙ

-Таныг зарим нь М.Энхболдын дэмжлэгээр сайд болсон гэлцэж байгаа. Гэтэл нєгєє хэсэг нь “Vгvй, цаадах чинь Баярын хvн” ч гэх шиг..?
-Улс тєрд заавал нэг угшил байх ёстой юм шиг л ярьцгаадаг шvv дээ. Миний карьерийн намтрыг харвал би хvмvvст илvv ойлгомжтой болох байх. Гадаад хэргийн анхны эмэгтэй сайд Н.Туяа 1998 онд, тэр чинь “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газрын vед шvv дээ, намайг 27-хон настай байхад итгэл vзvvлж яамныхаа хамгийн том хэлтэс Бодлого зохицуулалтын газрын орлогч даргаар томилж байв. Тэгэхэд надтай хамт ажиллаж байсан хvмvvс насаараа Элчин сайд явсан ахмад дипломатчид байлаа. Би одоо ч Туяа сайдтай сайн харилцаатай байдаг юм шvv.

-Дараа нь Сангийн яам, Vйлдвэр, худалдааны яаманд очжээ?
-Ч.Улаан сайд, С.Батболд сайд хамтарч ажиллахыг санал болгосон хэрэг л дээ. “Эрдэнэс Монгол”-ын захирал байхдаа Х.Наранхvv сайдтай ч хамтарч ажиллалаа. С.Баяр Ерєнхий сайд болмогцоо дэргэдээ Хєгжлийн бодлогын зєвлєл байгуулж, би нарийн бичгийн даргаар нь арван сар ажилласан. М.Энхболд даргын хувьд МАХН-ын томоохон зvтгэлтэн. Би энд нэр дурдсан хvмvvстэй бvгдтэй нь хамтарч ажилласаар ирсэн байх юм. Хэн, хэний нь зєв талыг олж харж, тэднээс сурахыг хичээдэг. Багш, шавийн барилдлага гэж байдаг юм гэнэ лээ. Багшийнхаа бурууг нь олж хараад алдаан дээр нь хамтдаа сураад явбал залуу хvн богино хугацаанд илvv их туршлага хуримтлуулдаг гэх зарчмыг баримталдаг.

-Шинэ Засгийн газрын гишvvн болох гэж байгаа тухайгаа анх хаанаас сонссон бэ. Ерєнхий сайд С.Баяр энэ томилгооны талаар Танд яг хэдийд дуулгасан бол?
-Намайг сайд болно гэдэг таамаг явж байгааг хэвлэлээс анх олж мэдсэн шvv. С.Баяр дарга МАХН-аас дэвшvvлэх сайд нарын нэрсийг Удирдах зєвлєлд оруулахынхаа яг ємнєхєн л надад анх удаа албан ёсоор дуулгасан. Тэр чинь долоо хоногийн ємнє юм байна.
Би єєрийнхєє мэргэжил, боловсролд итгэдэг. Эрчим хvч, эрдэс баялгийн энэ том салбарын ажлыг удирдаж урагшлуулах маш чухал хариуцлагыг хvлээж авлаа. Чадах ёстой.

-Та Сv.Батболд, Ё.Отгонбаяр, Д.Цогтбаатар, Ц.Мєнх-Оргил нартай дотно нєхєрлєдєг гэсэн. Дандаа л Москвагийн ОУХДС-ийн тєгсєгчид байна шvv дээ. Та хэдийн гурав нь шинэ Засгийн газрын сайдаар томилогджээ. МАХН дотор “дипломат фракц” хvчээ авах угтал бий боллоо хэмээн тоймолж болох уу?
-Єє, би маш олон найз нєхєдтэй. ИМО тєгсєгчид бол тэдний зєвхєн нэг хэсэг нь. Таны нэр дурдсан хvмvvсээс гадна Гадаад харилцааны яаманд ч найзууд маань бий. Би МАСЗХ-ны Удирдах зєвлєлд хоёр жил ажиллахдаа танилцсан залуустайгаа бас дажгvй нєхєрлєчихнє. Г.Занданшатар, Я.Содбаатар гээд л. Олны танилыг нь нэрлээд байгаагаас биш найзуудаа нэрлэвэл тоймгvй олон. Ер нь би хvмvvстэй аль болох харилцаа холбоо тогтоож, хамтарч ажиллахыг хичээдэг. Тvvнээс биш vерхэл, нєхєрлєлд минь улс тєрийн дvгнэлт хийх шаардлагагvй байх.

-Улс тєрд жинхэнэ найз гэж байдаггvй, тийм vv?
-Ингэхэд байна шvv, аз жаргалтай амьдралын тухай сургааль гэж байдаг юм байна л даа. 10 зvйл чухал гэнэ ээ. Эрvvл байх, гэр бvлдээ хайртай, халамжтай байх, эцэг эхээ хvндэтгэн асрах гээд л цааш явдгийм биз дээ. Гэтэл албан тушаалтай байх гэсэн зvйл тэнд байдаггvй юм (инээв). Миний хувьд анд найз болон дєрвєн жил хаших албан тушаал хоёр тэс єєр зvйл. Амьдралын жам ёсоор єтєлж євгєрєх цагт ч ах дvvгээс дутуугvй жаргал, зовлонд хамт байх хvмvvстэйгээ л дотно нєхєрлєнє шvv дээ.

БИ БОЛ ТЕХНОКРАТ

-Та албан тушаалтны хувьд єєрийгєє хэн гэж vздэг вэ?
-Мэргэжил, боловсролоо дайчлан тулгамдаж байгаа асуудлыг шийдэх vvрэг хvлээж чаддаг технократ гэж би єєрийгєє боддог. Vнэнээ хэлэхэд сайдын албан тушаалд хvрэхийн тєлєє улс тєр хийж явсангvй. Би угаасаа зєвхєн албан тушаал горилсон зорилгыг ємнєє тавьдаг улс тєрийг хvлээн зєвшєєрдєггvй. Ажил хийж, асуудлыг шийдэж чадаад нэр тєрд хvрвэл єєр хэрэг.

-Та МАХН-д элсээд хэдэн жил болж байна вэ?
-2004 онд элссэн.

-Ердєє дєрвєн жилийн ємнє юм байна шvv дээ.
-33 настай байлаа. Ємнє нь улс тєр хєєх сонирхолгvй л байж. Юу хийж чаддаг хэр боловсон хvчин бэ гэдгээ сорих хэрэгтэй байсан.

-Яагаад МАХН-ыг сонгосон юм?
-Энэ нам залуужиж байна. Vзэл баримтлалаа шинэчилж байна. Эдийн засгийн бодлого нь маш орчин vеийн, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэдэг. Нийгмийн халамжийн чиг баримжаатай социал демократ нам. МАХН шинэчлэгдэж байгаа учраас би гишvvнээр нь элссэн.

БИ ОХИНТОЙГОО АНГЛИАР ЯРЬДАГ

-Энэ засгийн хамгийн хvнд ажил, сайхан амлалтыг нугалах ёстой яамны сайдын албанд томилогдсон залууд чєлєєт цаг хомсдоод, амралт зугаалга холдоод ирэхээр харамсалтай биш байна уу?
-Надад том боломж олдсон. Энэ боломжийг ашиглаад маш олон хvний тєлєє, эх орныхоо тєлєє том ажил нугалчихвал vvн шиг сайхан зvйл гэж юу байх вэ, уг нь.

-Гэр бvлийнхэн тань Таныг сайд болох мэдээг хэрхэн хvлээж авсан бэ?
-Дэмжсэн.

-Танайхыг хоёр охинтой гэж сонссон. Томыгоо нэгдvгээр ангид байхад эцэг эхийн хуралд нь яваад очтол багш нь Таныг гэрээсээ том хvн дууд гээд загнасан гэл vv. Ийм онигоог нэг найз чинь ярьж єгсєн юм. Гэр бvлээ танилцуулахгvй юу?
-Том охин маань хойтон арваннэгдvгээр ангиа тєгсєнє. Биеэ даасан хvvхэд бий. Эхнэр бид хоёр 20 настайдаа гэрлэж, 21-тэйдээ эцэг, эх болсон. Миний эхнэрийг Солонго гэдэг. Олон улсын байгууллагад эрvvл мэндийн чиглэлийн тєсєлд удирдагчаар ажилладаг юм. Бага охин энэ жил сургуульд орсон, долоо нас хvрэх гэж байгаа.

-Єє, тэгвэл сайдад гэрт нь ч ажил мундахгvй байх нь ээ. Бага охин уншиж, бичиж сурах гээд аавын дэмжлэгийг эрж байгаа байлгvй.
-Одоохондоо хичээлийг нь хамт хийлцэж амжихгvй л явна. Харин англиар ярьдаг болчихоод байгаа юм. Би охинтойгоо англиар ярьж, хэлний мэдлэгийг нь зvгшрvvлэхийг хичээдэг. Хvvхдvvдтэй ярьж байхыг нь ч сонссон, бvр овоо шvv. Эсвэл аавд нь охин минь л их мундаг санагдаж байж ч мэднэ.

-Та бол Бадраа агсны ах. Энэ талаар яримааргvй байгаагаа Та ярилцлага эхлэхээс ємнє надад ойлгуулсан ч гэсэн манай уншигчид Бадраа агсны гэр бvлийн талаар сонирхож байгаа болов уу?
-Дэлгэрэнгvй яримааргvй байна. Бэр маань саяхан Австралид сургууль тєгсєєд ирсэн. Аав, ээж маань хоёр хvvхдийг нь харж хандаад цуг байгаа. Манайх ойрхон болохоор бид байнга орж, гарна. Тэд минь сайн, сайн.

-Сайхан хvvгээ алдана гэдэг эцэг эхэд нь ямар хvнд хэцvv билээ. Тэр тусмаа хvv нь тєрийн єндєр хариуцлагатай ажил vvргээ гvйцэтгэж яваад балмад хэргийн золиос болсон. Vлдсэн ганц хvv нь сайдын томилолт євєртлєєд харихад Дашдорж гуай эцгийн хувьд юу гэх юм?
-Намайг дэмжсэн. Ийм юм ярихаа больё.

УУЛ УУРХАЙ ХАНГАЛТТАЙ УЛСТЄРЖСЄН, ОДОО VVНИЙГ ДУУСГАВАР БОЛГОНО

-Ашигт малтмалын салбар улам бvр анхаарлын тєвд орж байна. Шинэ залуу сайдаар нь ирлээ. Энэ салбарт цоо шинэ зvйл хийх тєлєвлєгєє Танд бий юv?
-Шинэ цочир, огцом тvргэн бvхэн сайн шийдэл байх нь юу л бол. Хvн бvхний хvлээж байгаа ажил бол мэдээж томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, орлогоос нь иргэд хvртэх. Манай яамны гол vvрэг бол тэр орлогыг бvрдvvлэх.

-УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Ашигт малтмалын хуульд єєрчлєлт оруулах тухай хуулийн тєсєл байхгvй байна лээ. УИХ Засгийн газраас энэ тєслийг шахуу шаардаж байгаа гэсэн. Салбарын сайдын хувьд Танд энэ хуулийн тєслийн тухайд хэлэх санаа оноо юу бол?
-Ашигт малтмалын хуулийн тєслийг Эрдэс баялгийн яам, эсвэл Засгийн газар дангаараа хийгээд хол явахгvй. Энэ тєслийг боловсруулахад яамны мэргэжилтнvvдээс гадна эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, олон нийт, УИХ-ын гишvvд гээд бvх нийтээрээ оролцож, санаа бодлоо шvvх хэрэгтэй. Хууль боловсруулах vйл явц зєв биш бол хэчнээн сайн хууль гарлаа ч эцэстээ хvндрэлтэй тулгарч таарна.

-Таны vеэс эрдэс баялгийн салбарыг тvлш эрчим хvчнийхтэй хавсарч нэг яам болголоо. Тvлш, эрчим хvчний сайд асан Т.Очирхvv ирэх євєл Улаанбаатарт гал алдах, цахилгаан тасрах бодит аюул нvvрлэж байгаад санаа зовниж явна лээ. Євлийн бэлтгэлтэй танилцсан уу?
-Би мягмар гаригт Улаанбаатарын цахилгаан, дулааны зонхилох хувийг vйлдвэрлэдэг IV станц дээр очсон. Тvлш, эрчим хvний ємнєх сайд нэлээд сайн ажиллажээ. Маш их хєрєнгє оруулалт хийсэн байна. Техникийн засвар ч дажгvй байна. Гэхдээ євєлжилт хvндрэх тал гарцаагvй байна. Єнгєрсєн хавар шатсан дэд станцын засвар vргэлжилж байна. Дэд станц нэмж барих ажил бас хvлээгдэж байгаа. Хэрэгжилтийг нь хянана. Аравдугаар сар гараад Улаанбаатарын утааны улирал эхлэх нь. Утааг арилгах боломжийг судаллаа. Ойрын ганц, хоёр жилд бvрмєсєн шийдчих ажил биш юм. Утааг бууруулахын тулд хийж байгаа ажлыг урьд ємнєхєєс илvv vр дvнд хvргэхийг зорино.

-Таныг газрын даргаар ажиллаж байхад хамт байсан мэргэжилтнvvд тань “Зоригт аймаар шvvсэлдэг” гэх юм. Одоо тэгвэл шvvслэгч сайд гараад ирэв vv, яав. Таны ажил удирддаг зарчим, шаардлагын онцлог юу бол?
-Хуучин Vйлдвэр, худалдааны яам, Тvлш, эрчим хvний яамны хувьд туршлага суусан, мэргэжлийн хамт олон шvv дээ. Эднийгээ тvшиж ажиллана гэж бодож байгаа. Бидний ємнє ажлын ямар шаардлага тулгарна, тvvнийг тойрох аргагvй. Биелvvлж, хэрэгжvvлэхийг шаардаж таарна.Сvvлийн жилvvдэд уул уурхайн салбарыг хангалттай улстєржvvлсэн. Ийм хийрхлийг мэргэжлийн хvмvvс дагаж хуйлрах явдал одоо дуусгавар болно гэж vздэг. Манай салбарын яриа хэлэлцээ тоо баримт, тооцоо судалгаанд vндэслэсэн, олон улсын жишигт нийцсэн байх ёстой. Би ийм л зарчмаар ажиллаж, мэргэжилтнvvдээс vvнийгээ л шаардана.

-Жишээ нь, Та дэлхийн зах зээлийн мэдээ, тоймыг ямар эх сурвалжаас олдог вэ?
-Эдийн засгийн чиглэлийн мэдээллийг Блvvмбергээс авчихад зvгээр л байдаг юм. Тухайлаад зарим тvvхий эд, металлын ханш, чиг хандлагыг тандаад харчих хэд хэдэн сайт бий.

-Сvvлийн vед зэсийн vнэ унаж байна. Манай тєсєв танагдах нь тодорхой болж байгаа нь тиймхэн л юм. Сангийн сайд 2009 оны тєсвийг хатуу, чанга хийхээ зарлачихсан. Монголчуудыг сэтгэлээр унахаас тайвшруулж хэлэх мэдээ Танд арай байгаа юм биш биз?
-Зэсийн vнэ хэлбэлзэлтэй байна. 2008 оны найм, есдvгээр сард зэсийн ханш єндєр байсан учраас жилийн дундаж vнэ тэгтлээ буурахгvй болов уу. Яг vнэндээ санаа зовох нєхцєл vvсээд байгаа. Монголын зэсийн vндсэн хэрэглэгч Хятад болон Зvvн Ємнєд Азийн эрэлт тогтвортой байх магадлал бий нь сайн хэрэг.
Америк, Европын зах зээлvvд санхvvгийн томоохон хямралд унахааргvй арга хэмжээ авч чадвал манай улсын тєсєв мєнгє харьцангуй тогтвортой vлдэх тал бий.

-Єнєєг хvртэл Монголын уул уурхайд тvшээд, хамтраад ажиллачих олигтой хєрєнгє оруулагч ирээгvй. Таны ємнєх сайд нар мєнгєтэй хэрнээ нэг бол туршлагагvй, нєгєє бол vл бvтэх хєрєнгєтнvvдийн саналд дарагдсан байдаг. Таныг сайд болсноос хойш хєрєнгє оруулагчдаас шинэ санал ирэв vv?
-Сайд болоод тав хонож байна. Яамныхаа хоёр салбарын ажилтай л танилцаж амжлаа.

-Уул уурхайгаа эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ярьсаар тав, зургаан жил єнгєрлєє дєє?
-Зєвхєн хуулиас шалтгаална. Хууль зєв гарвал хєрєнгє орж ирнэ.

-Та эдийн засгийн чиглэлийн яамыг удирдаж байгаа ч vндсэн мэргэшил тань дипломат харилцаа шvv дээ. Монгол Улс стратегийн гол тvнш ОХУ, БНХАУ-тай эрдэс баялгийн салбарт тvлхvv хамтран ажиллах ашиг сонирхол хэвээр vv?
-Уул уурхайн бодлогын баримт бичгийг Засгийн газар Vндэсний аюулгvй байдлын зєвлєлєєр оруулж байж энэ асуултад тодорхой хариулт єгье.

Б.Энхцэцэг
Дугаар 230/2990/

Мэдээллийн эх сурвалж:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: