Internet and Young Generation

From: http://www.infocon.mn/english/articles/artcileforZaluus.pdf.

… Австралид хїїхдїїдийг уруу татдаг 5000 гаруй тохиолдлыг илрїїлж, їйл ажиллагааг нь зогсоосон жишээ бий…

Интернэт ба Єнєєдрийн хїїхэд, залуус
Бидний їед хїїхэд залуусын хїмїїжилд ном голлох їїрэг гїйцэтгэдэг, тїїнээс єєр сайн найзгїй байлаа. Єнєєдєр тэр їе хурдан єєрчлєгдєж байна. 70,80-аад оны хїїхэд залууст  телевиз нэмэгдэж оюуны хэрэгцээгээ хангахад тодорхой хэмжээгээр нєлєєлж байсан. Харин 90-ээд онд тєрсєн хїїхдїїдэд Интернэт ердийн зїйл болоод байгааг бид анзаарахгїй байхын аргагїй. Тэд шинэ зууны залуус болж єсєн торних бєгєєд тэднийг шинэ їе, технологийн, мэдээллийн эрин зуун хїлээж байна.

Компьютерийн технологийн ертєнцийн эзнээр тодроод байгаа, тэрбумтан Билл Гэйтес нэгэн уулзалтан дээр хэлэхдээ: “Тухайн їедээ хэвлэмэл ном бий болсноор хїмїїсийн боловсрол, оюун санааны хэрэгцээ хэрхэн єєрчлєгдсєн шиг Интернэт боловсролыг, боловсролын системийг сууриар нь єєрчлєх болно… Иймд бидний, томчуулын ємнєє тавих нэг гол зорилт бол багш, сурган хїмїїжїїлэгч бїр интернэтийг ашиглаж чаддаг болох, шинэ їеийг сургах чадвартай болоход нь бїх талаар туслах явдал…” гэжээ. Тиймээ би яг энэ санааг дэмжигчдийн нэг. Энэ бол зєвхєн єндєр хєгжилтэй орнуудын зорилт биш, їїнийг монголчууд бид ч санаж явах стой, хэрэгжїїлэх бїхий л бололцоог эрэлхийлэхэд хамтран ажиллах хэрэгтэй гэж боддог юм.
Интернэт боловсролын салшгїй хэсэг болон хєгжиж байна. Интернэт гэж юу вэ гэвэл, Интернэт бол дэлхий даяар тарсан, дэлхийг бїрхэн хэрсэн мэдээлэл, техник, программ болон хїмїїсийн нийлмэл цогц юм. Интернэтийг 1969 онд АНУ-ын АРПА гэдэг эрдэм шинжилгээний байгууллага санаачлан засгийн газрын болон их сургуулийн компьютерїїдийг хооронд нь холбосон сїлжээ байгуулснаар їїссэн гэж їздэг. Тэгвэл одоо Интернэт нь урд ємнє дэлхий дээр хаа ч байгаагїй мэдээллийн дардан зам буюу холбоо харилцааны, эрдэм мэдлэгийн, судалгаа шинжилгээний, мэдээллийн агуу орчин болон єргєжиж байна. Интернэт хэрэглэгчийн тоо 100 саяд хїрч, єсєлт нь сард дунджаар 15 хувьд хїрсэн нь тїїний хэр хурдацтай, далайцтай хєгжиж байгаагийн илрэл юм. Зєвхєн АНУ-д л гэхэд улсын сургуулийн 90 хувь нь Интернэтэд ямар нэг хэлбэрээр холбогдсон, багш нарын 54 хувь нь сургалтандаа интернэтийг ашигладаг, 16 сая гаруй хїїхэд онлайнаар холбогддог бєгєєд 2002 оны эх гэхэд 7-12 настай хїїхдїїдийн 40 хувь нь гэртээ юмуу сургуульдаа интернэтэд ямар нэг хэлбэрээр ханддаг болно гэсэн судалгааны баримт бий. Їїний хажуугаар америкийн багш нарын 20 хувь нь л єєрийгєє орчин їеийн технологийн орчинд, шинэ маягийн “анги танхим”-д сургалт явуулахад бэлэн байгаа гэж дїгнэсэн байна.
Энэ тоо баримтууд далайн чанадад байгаа бодит зїйл.
Тэгвэл манайд ямар байгаа вэ гэдгийг судалгааны баримтад тїшиглэн хэлье. Манай улс ерєнхий боловсролын 668 сургууль, 100 гаруй их дээд сургууль, коллежтой. Боловсролын салбарт нийтдээ 6000 гаруй компьютер ашиглагдаж байгаагийн 1200 нь дунд сургуульд байдаг байна. Энэ нь нэг сургуульд дунджаар ердєє л 3-4 компьютер оногдож байгаа гэсэн їг бєгєєд тэдгээрийн тал нь сургалтанд ашиглагдаж байгаа гэж тооцвол їнэхээр чамлалттай їзїїлэлт. Их дээд болон мэргэжлийн сургуулийн хувьд байдал арай дээр, нийтдээ 3000 гаруй компьютер байгаа, тэдгээрийн 75 хувь нь сургалтанд ашиглагддаг гэсэн бїрэн бус мэдээ бий. Интернэтэд холбогдсон байдлыг нь авч їзвэл ерєнхий боловсролын 44 сургууль, 30-аад их дээд, мэргэжлийн сургууль ямар нэг хэлбэрээр Интернэтэд холбогджээ. Интернэтийг сургалтандаа ашиглах явдал дєнгєж эхлэлийн тєдий л байна.
Їїнийг саяхан УБ хотноо болсон “Интернэт ба сургууль-2000” олон улсын хурлын їеэр болсон хэлэцїїлгийн їеэр илїї тод мэдэрсэн. Энэ хуралд багш сурагчид голлон оролцож, бодлого боловсруулагчид, гадаад дотоодын эксперт, мэргэжилтнїїдийн хамтаар монголын боловсролын салбар дахь интернэтийн хэрэглээ, ялангуяа дунд сургуулийн тївшин ямар байгаа талаар саналаа солилцож, сургалтандаа интернэтийн технологийг тодорхой тївшинд хэрэглэж байгаа сургууль, багш нарынхаа хїрсэн амжилтыг сонсож, цаашид юу хийх вэ, яах вэ гэдэг дээр харилцан зєвшилцсєн нь маш чухал алхам болсон.

Интернэтийг хїїхэд залуус хэрхэн хэрэглэж байна вэ гэдгийг тодорхойлох нь бас нэг сонирхолтой зїйл. Интернэтэд холбогдсоноор єнєєдєр имэйл буюу электрон шуудан /e-mail/, файл дамжуулах їйлчилгээ /FTP/, мэдээллийн їйлчилгээ /ж: UseNet News/, телехолбоо /Telnet/, интернэт ярилцлага /chat, IRC/, вэб /WWW/, аудио видео хурал-ярилцлага
/Audio Video Conferencing/, тоглоом /Game/ зэрэг олон їйлчилгээг ашиглаж болно. Їїнээс хїїхэд, залуусын хэрэглэх дуртай нь имэйл, интернэт ярилцлага, тоглоом, вэб гэж судалгаагаар тодорхойлогдсон байна. Интернэтийг ашиглах нь хїїхэд залууст єєрсдийгєє цоо шинээр нээх, єєрийгєє бїрэн дайчилж сурах , олон їндэстний зан заншил, соёлтой танилцах, сэтгэн бодох, бичих ур чадвараа дээшлїїлэх, єєрийн орчин нийгэмд илїї гїн гїнзгий татагдан орох, сайн дурын тєсєлд оролцох, бусдад туслах, дугуйлан секцэнд хамрагдах, найз нєхєдтэй болох зэргээр эерэг нєлєє їзїїлж байна гэсэн судалгааны дїнг би интернэтээс уншиж байсан юм. Эцэг эхчїїд гэрээсээ хол сурч байгаа хїїхдїїдээсээ имэйл авах нь олширч байгаад гайхан баярлаж, хїїхдїїд нь гэрийнхэнтэйгээ утсаар ярьж, биеэр уулзсанаас илїї нээлттэй харьцаж байна гэж бичсэн байсныг санаж байна. Америкт 2-17 настай хїїхэдтэй 1700 гаруй гэр бїл, тэдний 9-17 насны хїїхдїїдийн дунд хийсэн судалгаагаар эцэг эхчїїд хїїхдїїдээ интернэттэй нєхєрлєхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр интернэт хїїхэд залууст муу нєлєє їзїїлж байгаа ч баримт бий. Томчуулд зориулсан материал їзэх, бусдад уруу татагдах, гаж хэлээр ярьж бичих зэрэг їзэгдэл ч гарч байна. Австралид хїїхдїїдийг уруу татдаг 5000 гаруй тохиолдлыг илрїїлж, їйл ажиллагааг нь зогсоосон жишээ бий. Мєн Англид 60 хїїхдийн дунд явуулсан судалгаагаар 45 хувь нь хїсээгїй їедээ хориотой материал олж їзсэн гэсэн дїн гарчээ.
Эдгээр нь интернэтийн хэрэглээг дэмжих, ялангуяа хїїхэд залуусдаа ийм нєхцєлийг бїрдїїлж єгєх нь тэдний боловсрол, хїмїїжилд тусалж, мэдлэгийн хїрээгээ тэлэх асар єргєн боломж олгоно гэдгийг харуулахын зэрэгцээ анхнаас нь зїй зохистой хэрэглээг бий болгоход анхаарах хэрэгтэйг бидэнд сануулж байгаа юм.
Интернэт нь хїїхэд залуусыг єєртєє итгэлтэй болгох, арьс єнгє, нас хїйс, нїїр царай, биеийн галбираас їл хамааран эрх тэгш бусадтай харьцах, харилцан суралцах, єєрийгєє илэрхийлэх, єєрийн шинэ чадвараа нээхэд сайнаар нєлєєлнє.
Гэвч нэг зїйлийг бид ойлгох стой. Интернэт алга болохгїй, улам л єргєжин тэлнэ. Интернэт шинэ зууны харилцааны гол хэрэглїїр, орчин болно. Тэгэхлээр хїїхэд залуусыг Интернэтээр зєвхєн хэрэн зугаалахад ашиглаж сургах тєдийгїй хэрхэн ухаалгаар хэрэглэж сурах вэ гэдэгт зєвлєж туслах нь маш чухал.
Монголчууд бид хоцрогдлоороо гайхуулах дуртай, тїїгээрээ далимдуулж зээл тусламж олж авах бїр ч дуртай улс. Тэгвэл тїїнийхээ тодорхой хэсгийг шинэ зуунд амьдрах хїїхэд залуустаа оюуны хэрэгцээгээ хангахад нь, бусад орны їе тэнгийн залуусаасаа хоцрохгїй байхад нь туслах зорилгоор зарцуулахад анхаарлаа хандуулмаар байна. Интернэтийг сургууль бїрт, анги бїрт, хїїхэд залуус бїрт хїргэхийн тєлєє хамтран ажиллацгаая.
Ирээдїйгээ авч явах иргэддээ боловсролын хєрєнгє оруулалт хийцгээе!
Б.Наранцэцэг
ИнфоКон ХХК
2000/09/05

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: