Hollywood Star-Naomi Watts

From: www.luunz.net
Related: AU Victoria’s Secret model | Heath Ledger Cinema
Whats new about Kylie | Australian Top 10 songs
Kylie Minogue and Cancer | AU Conquers Hollywood | Nikki Webster-Singer
Кайли Миноуг Sunny.mn-д | Австралийн сувд эрдэнэ

Naomi Watts
Aвстралын жүжигчин, продюссер Naomi Watts 1968 оны 9-р сарын 28 нд Shoreham (England)-д төржээ.
Naomi Watts -ын аав  Peter Watts  “Pink Floyd” нэртэй рок хамтлагийн тонместэр байсан бөгөөд түүнийг дөрвөн настай байхад нь ээж Myfanwy-гаас нь салж,үүнээс гурван жилийн дараа нас баржээ.Үүний дараа тэд гэр бүлээрээ Llangefni-руу нүүжээ.Энд түүний эмээ өвөө амьдарч байв.1982 онд Naomi Watts ээж ахынхаа хамт Автралын Сидней хотод нүүн ирж суурьшсан байна.Түүний эмээ нь Австралид төрсөн, австрали эмэгтэй ажээ.Сиднейн хэд хэдэн театрийн жүжигчиний сургуульд хичээллэж байсан Naomi Watts 1986 онд загвар өмсөгч болохоор шийдэж Японд хэсэг хугацаанд загвар өмсөгчөөр ажиллаж байгаад амжилт олоогүй учир Австралидаа эргэн ирж Сиднейд дэлгүүр худалдагч хийж байгаад хожим нь нэгэн загварын сэтгүүлд ажиллаж эхэлжээ.Харин энэ үед түүнд хамт ажилладаг нэгэн найз нь “For Love Alone” кинонд жижиг дүр олж өгсөнөөр хийж байсан ажлаа орхин жүжигчин болохоор эргэлт буцалтгүй шийджээ.1988 онд “Home and Away” хэмээх австралын телевизийн сериалд тоглохоор шалгаруулалтанд орж тэнцжээ.1992 онд анх удаа америкт “Matinee” инээдмийн кинонд болон 1993 онд “Gross Misconduct” зэрэг кинонд тоглов.Харин 1995 онд “Tank Girl” кинонд тоглож Холливуудад хөл тавьлаа.Үүнээс хойш “Sleepwalkers”, “Dangerous Beauty” ,”The Hunt for the Unicorn Killer” зэрэг телевизийн болон дэлгэцийн хэд хэдэн кинонд тоглож, мөн 2001 онд David Lynch-н “Mulholland Drive” киноны гол дүрд тоглосон нь кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлэлт авсан юм.Энэ үеэс түүнд маш олон кинонд тоглох санал ирж “The Ring” (2002), “The Ring” (2005), “21 Grams” (2004), “Stay” (2005) зэрэг кинонд амжилттай тоглосон юм.2004 онд “21 Grams” киноны Cristina Peck-н дүрээрээ Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагналд анх удаа нэр дэвшсэн юм .2005 онд Peter Jackson-ийн шинэчлэн бүтээсэн “King Kong” киноны гол дүрд тоглож ихэд алдаршсан юм.


Энэ хүний талаар нийт уншсан:1317

Энэ мэдээлэл Лүүнз.нэт -д нэмэгдсэн огноо:11.21.2006

Related: AU Victoria’s Secret model | Heath Ledger Cinema
Whats new about Kylie | Australian Top 10 songs
Kylie Minogue and Cancer | AU Conquers Hollywood | Nikki Webster-Singer
Кайли Миноуг Sunny.mn-д | Австралийн сувд эрдэнэ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: