Berlin Mongolians Welcomed

http://www.mongolianbooks.com -n Germany dahi zohitsuulagchaar ajillah bolomjtoi, ajliin hajuugaar davhar orlogo oloh huseltei Berlinii Mongolchuudtai holboj ogno uu. Messenger dehi humuus ruugee damjuulaarai. Tnx mate! gegeen@yahoo.com

Бидний тухай Бидний тухай

Бидний зорилго
Дэлхийн өнцөг булан бүрт эрдэм, эрдэнэ өвөрлөхөөр тархсан Монголчууд бидэнд өнөөг хүртэл өөр өөрийн оршин суугаа улс оронд эх Монгол хэлээр хэвлэгдсэн ном сонин, оюуны бүтээлээс хүртэх боломж, таатай орчин үгүйлэгдсээр ирсэн билээ.

Өнөө цагийн Монгол түмэн та бидэнд эрдэм ухаанд суурилан хэрэгжих учиртай:
♦  хэл соёлоо хадгалж үлдэх, хөгжүүлэх;
хүн төрөлхтөний соёлыг өөрийн соёлын өнгө онцлогоор баяжуулан чимэх хэмээсэн хос үүрэг оногдож буй  хийгээд эл үүргээ эс биелүүлвээс
♦  гадаад улс орнуудад суугаа Монголчуудын хувьд эх хэлээ мартах, өв соёлоосоо алслагдах, гадны хэл соёлд аажмаар уусах;
♦  та бидний хэл соёлын үнэт зүйлсийг бусад улс орны ард түмэн утгачилан ойлгохгүйд хүрэх
гэсэн мөн л хос түгшүүр хаалга дэлдэж буй нь бодит үнэн болжээ. Энэхүү хос түгшүүрийг арилгаж, үүргээ биелүүлэхийн гол учиг нь та бид аливааг тунгаан шүүж, зохист шийдэлийг гаргаж чадах оюуны бяр тэнхээтэй байх, түүнийгээ Монгол ухааны их далайгаас тэтгэн тэжээж байх явдал билээ. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй Номун Далай цахим дэлгүүрийн сүлжээ нь Монгол түмний энэхүү оюун далайг тэтгэн сэлбэх эрхэм зорилготой.

Номун Далай сүлжээг ажиллуулагч одоогийн бүрэлдэхүүн:
♦  Номун Далай сүлжээг санаачлагч, ерөнхий зохицуулагч Д.Сайнбаяр
♦  Номун Далай сүлжээний Монгол дахь салбарын зохицуулагч  П.Наранбаяр
♦  Номун Далай сүлжээний Их Британи дахь салбарын зохицуулагч Д.Цэрэнбат
♦  Номун Далай сүлжээний Өмнөд Солонгос дахь салбарын зохицуулагч Н.Цэвэгмид
♦  Номун Далай сүлжээний Япон дахь салбарын зохицуулагч M.Тулгат
♦  Номун Далай сүлжээний Австрали дахь салбарын зохицуулагч Б.Булганмаа

Номун Далай цахим дэлгүүрийн үйл ажиллагаа
Номун далай цахим дэлгүүр нь одоогоор Чикаго, Улаанбаатар, Лондон, Сөүл, Токио хотуудад төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд холбогдох цахим хуудсуудад борлуулагдаж буй ном, сэтгүүл болон бусад бүтээгдэхүүний захиалга, төлбөр тооцоог Монгол, Англи, Япон хэл дээр цахим хэлбэрээр хүлээн авч, тухайн улс орнуудад буй салбаруудаас түгээх, шуудангаар хүргэх үйл ажиллагаа явуулж байна.

Одоогоор

АНУ, Канад улсад ном борлуулах http://us.mongolianbooks.com,
Их Британид ном борлуулах http://uk.mongolianbooks.com,
Өмнөд Солонгост ном борлуулах http://kr.mongolianbooks.com,
Японд ном борлуулах http://jp.mongolianbooks.com
Австрали улсад ном борлуулах http://au.mongolianbooks.com

хуудсууд нь өөрсдийн номын боломжит нөөцөөрөө үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Монгол дах салбар нь үйл ажиллагаа явуулж эхлээд буй салбаруудынхаа захиалгын дагуу хэвлэлийн газар, зохиолч, уран бүтээлчидтэй гэрээ хийж, бөөнөөр нийлүүлэх үйл ажиллагааг голчлон хийж байна.Бид уншигч танд Монголын цаг цагийн оюуны сор бүтээлүүдийг хүргэхийг ямагт хичээн ажиллахын зэрэгцээ, таны эрэлт хэрэгцээ, санал сэтгэгдэлд тулгуурлан цахим дэлгүүрийн сүлжээгээ байнга боловсронгуй болгон сайжруулахын төлөө ажиллах болно. Биднийг дэмжих, хамтран ажиллах сонирхолтой хэн бүхэнд бидний үүд хаалга байнга нээлттэй.

Бидэнтэй хамтран ажиллагчид:
Интерпресс хэвлэлийн газар
NEPKO Publishing
Цахим Өртөө Холбоо
ЭМОС клуб
Алтангадас сэтгүүл
Даяар Монгол сонин
Компьютер Таймс сэтгүүл
Замдаан сэтгүүл
Таван Цагариг – Америкт сэтгүүл

Дэмжигчид:
Бүгдээрээ.мн
Bi-Bid.com
Британий Монголчуудын Холбоо
Vimо – Virtual Mongol
Ganzorig Consulting
HamagMongol.net
Mонгол Соёлын Төв
MongolianArtist.com
MongolMedee.Net
Orloo.com
Цахим Өртөө сүлжээ
Австрали дахь Монголчуудын Холбоо

Таныг манай дэлгүүрийн сүлжээнд тухлан саатаж оюуны хэрэгцээгээ хангахыг урьж байна.

Номун Далай сүлжээний хамт олон
www.mongolianbooks.com
www.mongolnom.net

Бидэнтэй холбоо барих Бидэнтэй холбоо барих
Номун Далай цахим дэлгүүр нь одоогоор Чикаго, Улаанбаатар, Лондон, Сөүл, Токио, Сидней хотуудад төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж байна.

Номун Далай – АНУ
Зохицуулагч: Д.Сайнбаяр
Имэйл: sainbayar@mongolianbooks.com
Номун Далай – Их Британи
Зохицуулагч: Д.Цэрэнбат
Утас: +44-7790-42-0393
Имэйл: tserenbat@mongolianbooks.com
Номун Далай – Япон
Зохицуулагч: M.Тулгат
Утас: +81-803-158-9799
Имэйл: tulgat@mongolianbooks.com
Номун Далай – Монгол Даян Шийдэл ХХК
Захирал: П.Наранбаяр
Имэйл: naranbayar@mongolianbooks.com
Гүйцэтгэх захирал: Б.Оюун
Имэйл: oyun@mongolianbooks.com
Утас: +976-11-318861

Номун Далай – Өмнөд Солонгос
Зохицуулагч: Н.Цэвэгмид
Утас: +82-10-2892-0830
Имэйл: tsevegmid@mongolianbooks.com

Номун Далай – Австрали
Зохицуулагч: Б.Булганмаа
Утас: +61-433-454-071
Имэйл: bulganmaa@mongolianbooks.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: