AU Against Bribe-2

From: www.yes.mn
Related: Australia Against Bribes | Australia Against Corruption
Date : 07-03-17 14:34     

Олонхийг төлөөлж ганц хүн хууль зассаныг гадаадын судлаачид ойлгосонгүй

-Австралид авлигад холбогдсон нь тогтоогдвол парламентын гишүүн нь шууд огцордог гэнэ-

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс болон Шведийн Лүндийн Их сургуулийн Роул Валленбургийн Хүний эрх хүмүүнлэгийн эрх зүйн институтаас хамтран “Авлига сайн засаглал болон хүний эрх” сургалт зохион байгууллаа. Сургалтад ХЭүК, Төрийн албаны зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба, Нийслэлийн шүүх, Авлигатай тэмцэх газар гэх мэт 30 гаруй газрын томоохон албад оролцсон. Сургалтад 1986-1994 Австралийн Хүний эрхийн комиссын дарга, 1995-2003 онд НҮБ, ХЭДКГ-ын тусгай зөвлөх зэрэг хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан нэр хүнд бүхий хуульч, дипломатч Брайн Бүрдекин багшилсан. Тэрбээр хүний эрхийн төлөө 40 гаруй жил тэмцэж байсан нэгэн. Өдгөө Европын хэд хэдэн орнуудын Хүний эрхийн байгууллагын зөвлөхийн алба хашдаг. Шведийн Л үндийн их сургуулийн Раоул Валленбургийн Хүний эрх хүмүүнлэгийн институт зочин профессор аж. Түүний яриа эхнээсээ л сургалтад оролцогсдын сонирхлыг татсан.

Сургалтад оролцэгсод нэрт хуульчтай олон асуудлаар санал солилцлоо. Ялангуяа дэлхийн бусад оронд авлигатай тэмцэх тэмцэл хэрхэн өрнөдөг. Ямар үр дүнд хүрдгийг өөрийн орны жишээн дээр авч ярихыг хүссэн. Брайн Бүрдекин “Төр засаг цалин хөлс нэмэх мөнгө байхгүй гэж хэлэх дуртай. Үнэндээ бол авлигад өгөх олон арван сая төгрөг цаана нь байдаг. Хоёр хүүхэдтэй төрийн албан хаагч цалингаараа ар гэрээ тэжээж хүрэлцдэггүй. Энэ нь цалин бага аваад, авлига ав гэж түлхсэнтэй адил. Миний очиж ажиллаж байсан 27 оронд авлигатай тэмцэх олон ажил хийснээ цаасан дээр жагсаасан байдаг. Гэтэл энэ нь амьдрал дээр зөрдөг. Австралид төрийн өндөр албан тушаалтан мөнгө идсэн, хээл хахууль авлигад орооцолдсон бол өөрөө сайн дураар өргөдөл бичээд огцордог. Хэрэв огцрохгүй бол Ерөнхий сайд нь огцордог” гэж хэлсэн нь сургалтад оролцогсдын гайхлыг төрүүлсэн. Тиймдээ ч өөрийн оронд болж буй олон үйл явдлаар жишээ авч сонирхсон. Үүн дотроо УИХ-ын дарга Авлига, Ашигт малтмалын хуульд хийсэн засвар үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон. Бусад оронд ийм тохиолдол гарч байсан эсэхийг тодруулахад хуульч “Ийм жишээ огт сонсоогүй юм байна.

Нэг хүн олонхийг орлоод хууль засна гэдэг байж болшгүй асуудал. Харин шүүх үүргээ ойлгож байна гэдэг урагштай алхам гэж хэлсэн. Ер нь Австралийн парламентын гишүүд нь өөрсийгөө болон бусдыг хүндэтгэх сэтгэлгээтэй. Тиймдээ ч ард түмний шахалт шаардлагыг ойлгодог. Өндөр албан тушаалтан авлигын хэрэгт холбогдвол манайх шиг хэзээ шүүх хурал болж, ямар шийдвэр гарах бол гэж ард түмэн нь хүлээн хүлцэнгүй суудаггүй. Харин ч эсрэгээр авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтанг эхлээд ард нийтийн шүүхээр авч хэлэлццэг. Дараа нь төрийн бүтцийн нэг болсон шүүхээр асуудлыг нь оруулдаг байна.

Тийм болохоор шүүх, цагдаа, прокурор ньтөрийнхний гар хөл болсон гэж хэлүүлдэггүй. Тэгээд ч шүүх нь төрөөс огт хараат бус байдаг. Гаргасан шийдвэр нь ч нэг талд үйлчилдэггүй аж. Мөн шүүх, цагдаа, прокурорт ард түмэн итгэж байгаа эсэхэд Авлигатай тэмцэх газар байнга хяналт тавьдаг байна. Үүнээс гадна муж бүр өөр өөрийн авлигатай тэмцэх хороотой. Хороо нь мөрдөн шалгах эрхтэй. Авлигын хороо хэзээ ч хараат бус байдалд ордоггүй юм байна.

– Нийгмийн толь 2007.03.17

Related: Australia Against Bribes | Australia Against Corruption

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: