Finance: USA Bankruptcy

From: www.olloo.mn | www.orloo.info
Эдийн засгийн мэдээ : » Дэлхийн санхvvг ”залгисан” дампуурал


Нийтэлсэн: 2008-09-17 17:20:53 , Мэдээний дугаар: #1136286

“Lehman brothers”-ийн сvйрэл Япон, Хятад, Ємнєд Солонгос, Хонгконг, Тайванийн эдийн засгийг ганц єдрийн дотор “ниргэлээ”. Харин Монгол…

Хар даваа гаригт дэлхийн санхvv “хємєрлєє”. АНУ-ын хєрєнгє оруулалтын дєрєв дэх том банк “Lehman brothers” дампуурлаа зарлан аврал эрж, єрсєлдєгч “Мерилл Линч”-ийг “Bank of America” зах зээлийнх нь vнээс хэд дахин доогуур буюу 50 тэрбум ам.доллараар худалдан авахаа мэдэгдлээ.

“Lehman brothers”-ийн хувьцааны vнэ 95 хувиар унаж, 18 центэд хvрсэн юм. Санхvvгийн эл “цунами”-д “American International Group Inc” даатгалын компани тэсч vлдэх эсэх нь эргэлзээтэй болов. Єнгєрсєн гурван сарын хугацаанд эрх чєлєєний орны эдийн засаг сэргэж, “ногоон”-ы ханш єєдєлж байна гэсэн судлаачдын тааварлал vнэнээс зєрсєн нь ийн батлагдлаа. “”American International Group Inc”-ийн єнєєгийн байдал нь санхvvгийн дараагийн хямралын vндэс байхыг vгvйсгэхгvй” гэж Нью Жерсийн Принстон дахь “Clearbrook Financial LLC” компанийн хєрєнгє оруулалтын ахлах мэргэжилтэн Том Сованик хэлсэн юм. Дээсэн дєрєєн дээр дэнжигнэж буй эдийн засгаа аврахаар Холбооны нєєцийн банкнаас “JPMorgan Chase & Co” болон “Goldman Sachs Group Inc” компаниудад “American International Group Inc”-д 70-75 тэрбум ам.долларын зээл олгох боломжтой эсэхийг судалж vзэхийг хvсэв. Засгийн газар бvхнийг батлан дааж, хєрєнгєжvvлж чадахгvй шvv дээ” хэмээн Лондон дахь “Investment Management”-ийн хєрєнгє оруулалтын газрын дарга Жастин Ургухарт Стюварт хэлжээ.

ИХ ГYРЭН “ТОЛГОЙ ГУДАЙВ”
Тэр єдєр АНУ-ын Холбооны нєєцийн банкнаас 10 том банкийн оролцоо бvхий 70 тэрбум ам.долларын онцгой нєхцєл байдалд хэрэглэх санг бий болгохыг анх удаа хvлээн зєвшєєрлєє. Гэвч энэ нь эдийн засгийн “халуурал”-ыг бууруулж чадна гэдэгт шинжээчид эргэлзсээр байна. Энэ бол агуу хvчирхэг, бардам гvрний хувьд толгой бєхийлгєсний илрэл байв. “Dow Jones industrial”-ийн vйлдвэрлэлийн дундаж vзvvлэлт 4,4, “Standard & Poor’s”-ийн шилдэг 500 компанийн индекс 4,7 хувиар тус тус унажээ. “Dow Jones industrial”-ийн vйлдвэрлэлийн дундаж vзvvлэлт 4,4, “Standard & Poor’s”-ийн шилдэг 500 компанийн индекс 4,7 хувиар тус тус унажээ. Энэ бvхэн бусад банкинд санхvvгийн гамшигт байдалд амьд vлдэх хатуухан даваа vлдээсэн юм. “Lehman brothers”-ийн ажилчид Нью-Йорк дахь тєвєєсєє “дайжиж” эхэллээ. “Меррилл”-ийн ажилчид ч ирээдvйдээ итгэх итгэлээ алджээ. “Уолл Стрийт” хvртэл 40 мянган ажилтнаа халах шийдэлд хvрэв. Yvнтэй давхцан “American International Group Inc”-ийн єр єссєн хар мэдээ байна. Даатгалын буцаан тєлєлт нь 33,5 хувиар дутуу байгаа юм. “Lehman brothers”-ийн дампуурал бусад томоохон банкны хувьцааны ханшийг “авч одов”. “Washington Mutual Inc”-ийн хувьцааны ханш 27, “ Wachovia Corp”-гийнх 25, “Morgan Stanley” 13,5, “Citigroup”-ийнх 15 хувиар тус тус унажээ. Бvр “Уолл Стрийт”-ийн ¹1 “Goldman Sachs”-ийн хувьцааны ханш 12 хувиар “хайчлагчджээ”.

Б.Обама: ЭНЭ БYХЭНД Ж.БУШ БУРУУТАЙ
Ардчилсан намаас Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшигч Барак Обама “Санхvvгийн зах зээлийн vймээний vед татвар тєлєгчдийн мєнгєєр батлан даалт хийнэ гэж хєрєнгє оруулагчид бодохгvй болов уу” гэж мэдэгдлээ. Хєрєнгє оруулагчид болон Засгийн газрын албаны хvмvvс “Lehman brothers”-ийн дампуурал санхvvгийн зах зээлийн дархлааг тэр чигт нь vгvй хийж, эрх чєлєєний орны эдийн засаг хємрєх вий хэмээн эмээж байна. Ноён Обама эдийн засаг ийнхvv хямрахад Ерєнхийлєгч Ж.Бушийн Ирак руу чиглэсэн мєнгєний урсгалыг хянаж, зээл олголтыг цаг алдалгvй оношилж чадаагvйгээс болсон хэмээн буруушааж байна. Тэрээр Мак Кейн Бушийн бодлогыг vргэлжлvvлэх юм бол эдийн засагт жинхэнэ ниргэлт болно хэмээн зарласаар байна. Харин Ерєнхийлєгч Ж.Буш даваа гаригт “Бид урт хугацаанд уян хатан бодлого баримталбал зах зээл єєдєлнє гэдэгт итгэж байна” хэмээжээ. Сангийн сайд Генри Поасон “Санхvvгийн зах зээлийн эл хямралыг даван туулахад vнэхээр хvнд боллоо. Бид ємнє нь орхигдуулснаа нєхєх шаардлагатай” гэжээ. Мєн тэрээр америкчууд илvv итгэл найдвартай, уян хатан хандахыг уриалав.

АЗИ “ХАЛУУРАВ”
“Lehman brothers”-ийн дампуурал Японы банкуудад ч нєлєєллєє. Тухайлбал, “Mitsubishi UFJ Financial Group Inc” болон “Aozora Bank Ltd” зэрэг банкууд хvндхэн байдалд оров. Япон, Ємнєд Солонгос, Тайвань, Хонконг, Индонезийн томоохон бенчмаркуудын индекс дєрвєєс илvvтэй хувиар ухарчээ. Ам.доллар найдлага тєрvvлсэн ханш эргэн унаж, єчигдрийн 13.52 цагт Токиод 104,38 иеньтэй тэнцэв. Энэ нь зургадугаар сарын 16-аас хойшхи хамгийн сул ханш юм. Ємнєд Солонгосын “Коспи”-ийн индекс 6.1 хувиар унажээ. “Mitsubishi UFJ” компанийн хувьцааны ханш 9,8 хувиар унаж 774 иеньд хvрсэн бол “Aozora Bank” хувьцааны ханш 19 хувиар унаж 165 иень болов. Дэлхий дахинд томоохон банкуудын хувьцааны ханш 10 хувиар унасан. Энэ бол 1987 оны аравдугаар сарын 20-ноос хойшхи санхvvгийн зах зээлийн хамгийн том гамшигт тооцогдож байна. Ємнєд Солонгосын хамгийн том банк “Kookmin Bank”-ийн хувьцааны ханш 7,5 хувиар унаж 55600 вон, хоёр дахь том банк “Woori Finance Holdings Co”-ийн хувьцааны ханш 9,9 хувиар унаж 13650 вон боллоо. Тус улсын Санхvvгийн vйлчилгээний хорооноос мэдээлснээр компаниуд нь хар ням гаригийн ємнєхєн “Lehman brothers”-т 720 сая ам.долларын хєрєнгє оруулалт хийчихээд байжээ. Санхvvгийн зах зээлийн галзуурал хар алтны vнэд нєлєєлж Нью-Йоркт баррель нефть 91,93 ам.доллар хvрлээ. Мєн металлын vнэ ч унаж байна.

ТАЙВАНЬ БАНКУУДЫНХАА ХУВЬЦААГ ЗАРНА
Ємнєд Солонгосын Сангийн дэд сайд Ким Донг Сv санхvvгийн зах зээлээ тогтвортой байлгахын тулд илvv их тусламж хэрэгтэй байгаа тухай тvгшvvрт мэдээг дуулгалаа. Харин Тайванийн Засгийн газар сангууд болон тєрийн мэдлийн банкуудынхаа хувьцааг зарах хэлбэрээр хєрєнгийн зах зээлээ дэмжихээр зэхэж байна. Японы Тєвбанкны хувьд 1,5 их наяд иенийг санхvvгийн зах зээл рvvгээ оруулахаар зэхэж байгаа бол Хятадын Тєвбанк зээлийн хvvгээ 7.47-7.20 хувьд хvргэж буурууллаа. Учир нь АНУ-ын эдийн засаг “хєлдєж” буй нь урд хєршийн экспортыг танаж байна. Энэ бvхэн нь “Lehman brothers”-ийн дампуурлын давалгаанаас эсэн мэнд vлдэх гэсэн тэдний оролдлого. Хєрєнгє оруулагчид Азийн эдгээр улс дэлхийн санхvvгийн зах зээлийн донсолгоонд зєєлєн газардлаа гэж дvгнэж байна. Учир нь “Lehman brothers” дампуурлаа зарласан ням гаригийн шєнє нь тэдний олон нийтийн амралтын єдєр байсантай холбоотой.

ДЭЛХИЙН ХЯМРАЛ МОНГОЛЫГ ТОЙРОХ УУ
Энэ их нvргээн Монголын эдийн засагт хэрхэн нєлєєлєх вэ гэдэг асуулт судлаачдын хувьд “х” сэдэв боллоо. Хэдийгээр манай улсад Азийн дээрх улсууд шиг хєрєнгийн зах зээл тэгтлээ хєгжєєгvй ч банк, санхvvгийн талаас эрсдэл хэр байх вэ гэдэг нь хариултгvй байна.Энэ хямрал заавал хєрєнгийн зах зээлээр бус ашигт малтмалын vнэд нєлєєлж мэднэ гэсэн эмээлт бас бий. Зарим улстєрч Хятадын эдийн засаг уруудаж байгаа учир манай ганц экспорт зэсийн vнэ унаж мэднэ хэмээн эмээж буй. Єчигдрийн 16 цагийн байдлаар “Блvvмберг” агентлагийн мэдээлснээр унци алт 778, тонн зэс 6977 ам.доллар болтлоо уруудсан байв. Манай улс энэ оны тєсвєє тєлєвлєхдєє тонн зэс 6800, унци алт 690 ам.доллар байна хэмээн тооцоолсон билээ. Алт, зэсийн vнийн єсєлтийн 68 хувийн татвар манай тєсвийг энэ онд анх удаа хоёр их наяд тєгрєг давахад хvргээд байгаа. Харин vнэ цаашид унавал бид хэрхэх вэ гэдэг асуулт vлдэж байна. Засгийн газрын “Эх орны хишиг” 1,5 сая тєгрєгийг уул уурхайгаа ашиглаж байж тараана. Єєрєєр хэлбэл, алт, зэсийн vнэ єндєр байвал. Зарим эдийн засагч эдгээр бvтээгдэхvvний vнэ тvр хугацаанд унаж байна гэж vзэж байна. Тухайлбал, манай сонинд ярилцлага єгсєн “Блvvмберг” агентлагийн сэтгvvлч Виллиам Песек “Энэтхэг, Хятадын эдийн засаг єсч байгаа учир vнэ єснє” хэмээж байсан билээ. Гэвч зах зээлийг урьдчилан тааварлах аргагvй тул цаг хугацааг хvлээх л vлдлээ.

Ж.Цогзолмаа

Мэдээллийн эх сурвалж:

******************************
From: www.orloo.info

Ар араасаа дагасан Санхүүгийн акул компаниудын уналтууд Хэвлэх И-мэйл

2008/09/17 – 14:14
bearstearns460

Өнөөдрийн байдлаар (09/017/08) DOW JONES дахин 450 нэгжээр унажээ. 1 өдрийн дотор алтны үнэ 90.40$ өсөж 1 унц алтны үнэ $870.90 хүрлээ. 01/ 29/1980 онд алтны үнэ 1 өдрийн өсөлтийн рекорд нь $64 доллараар өссөн гэж тэмдэглэгдсэн байна.

Ар араасаа дагасан Санхүүгийн акул компаниудын уналтууд нь Америкийн эдийн засгийг чичрүүлэн донсолголж байна. Одоогоор Америкийн эдийн засаг машинаар төсөөлөн авч үзвэл бүх байдаг улаан гэрлээ асаагаад байгаа билээ. Энэ бүхэн юунаас эхлэв ээ? Гэнэтийн уналт буюу таамаглаагүй явдал нь хүн бүхнийг сэрээж орхилоо.
Өнөөдөр тулгараад байгаа Америкийн санхүүгийн бүх хямрал нь орон сууц, байрны үнэ огцом өсөж компаниуд богино хугацаанд өндөр ашгийн төлөө юу ч хийхээс буцаагүй гэж хэлж болох юм. Олон зуун мянган хүнд зээлийг шалгалтгүйгээр өгч, өндөр үнэтэй байшингийн үнийг хүмүүс төлж дийлэхгүйгээс болж дампуурал зарлаж ар араас нь олон муу үр дагавар дагуулж байгаа нь нэг жишээ болж байгаа билээ.
Санхүүгийн хөрөнгө оруулалтын банк Америкдаа томоороо 5-д багтаж байсан Bear Stearns 3/14/08-ны өдөр нэгж хувьцааны үнэ 93%-р унасан нь 3/16/2008-ны бүтэн сайн өдөр нэгж хувцааныхаа нэгж үнийг 2$-оор тооцож зарахад хүргэжээ. Уг компанийг Төв банкны тусламжтайгаар JPMorgan Chase худалдан авчээ.

Эндээс та хөрөнгө оруулалтын банк нь ямар үйл ажиллагаа явуулдаг юм гэж асуух хэрэгтэй болж магадгүй. Тэгвэл
Хөрөнгө оруулалтын банкуудын үйл ажиллагаа нь банк шиг хувь хүний данс, хадгаламж, CD данс зэрэг жижиг зээл олгодоггүй тэд хөрөнгө оруулалт, компаний хувьцаа, бонд зэргийг санал болгож ажилладаг.

Тухайлбал компаний хувьцааг санал болгон борлуулах, орон нутаг хот сууринд хэрэгжүүлэх томоохон төслүүдэд их хэмжээний зээл олгодог, компаниудын нэгдэл өргөжих асуудлыг зохицуулдаг үйл ажиллагааг эрхэлдэг банк юм. Ийм төрлийн банкгүйгээр томоохон компаниуд бизнесээ өргөжүүлэх боломжгүй юм.

Ар араасаа дагасан Санхүүгийн акул компаниудын уналтууд

85 жилийн түүхтэй Bear Stearns 3/16/08 Засгийн газрын 30 тэрбумын оролцоотойгоор зарагдсаны дараагаар хөрөнгө оруулагчдын зүрхэнд айдас хурсан байлаа. Гэтэл удалгүй ар араасаа дагасан муу мэдээ мэдээлэлүүд үргэлжлэх боллоо. Fannie Mae, Freddie Mac Америкийн томоохон 2 үл хөдлөх хөрөнгийн зээл олгогч компаниуд найган гунхаж дахин их хэмжээний хөрөнгө зээл босгохгүй бол цаашид үйл ажиллагаа нь дампуурах шатандаа аль хэдийн орсон байлаа. Америкийн төв банкнаас удаан хугацааны хөнгөлттэй зээл олгохоор болж удаа дараалан арга хэмжээ авсаар байгаад эцсийн шийдэл нь засгийн газар нь уг хувийн компаниудыг 09/07/08-ны бүтэн сайн өдөр $200 тэрбумын эрсдэл гаргаж татвар төлөгчдийн хөрөнгөөр улсынх болгон эрсдлийг төр нуруун дээрээ үүрэхээр болсoн юм.

2001 оны 9 сарын 17-нд хувьцаа нэг өдрийн дотор их нэгжээр унаж байснаас хойш 7 жилийн дараа 09/15/08-ны өдөр DOW JONES нэг өдрийн дотор 504.48 нэгжээр Санхүүгийн томоохон компаниудын хямралаас болж унасан юм. Та бүхэн энэ удаад DOW JONES ямар команиас болоод унах боловоо гэж гайхаж байж магадгүй? Уг нь төв банк Bear Stearns, Fannie Mae, Freddie Mac асуудлыг шийдсэн биз дээ? Тэгвэл бүх юм уялдаа холбоотой байдаг учраас эдгээр компаниуд ар араасаа уруудсаар Lehman хөрөнгө оруулалтын компани дампуурлаа зарлаж өргөдлөө бичлээ, бас дампуурах шахсан Merrill Lynch stockbroker компанийг Bank of America $50 тэрбумаар худалдан авлаа. American International Group Inc. (AIG) даатгалын компани дампуурлын эрэг дээр ирээд байгааг нь Төв банкаас $85 тэрбум доллароор авахаар болж байна.

Засгийн газрын нөлөө үүрэг, татвар төлөгчдийн $-р хувийн компаниудыг улсынх болгож байна. Америкийн эдийн засгийн хямралд орох уу?

Төв банкны удирдлагууд хэтэрхий орой уг хямралд анхаарлаа хандуулж байгаагаас энэ бүхэн эхлэх болсон. Энэ нь бас нэг том шалтгаан болсон. Одоогоор ямартай ч төв банк бүх зүйлийг анхааралдаа авсан гэж бодож байна. Хямралд орохгүй гэх 100%-н баталгаа хэн ч өгч чадахгүй нь ойлгомжтой юм.
Томоохон хөрөнгө оруулагчид одоогоор урт хугацааны хөрөнгө оруултанд найдаж, алт мөнгө, зэс гэх зэрэгт хөрөнгөө оруулж байна. Өнөөдрийн байдлаар 09/17/08-ны алтны үнэ 1 өдөрт 50 нэгжээр өсөөд байгаа нь дээр хэлсэнийг баталгаажуулж байгаа хэрэг. Цаашид бүх зүйлийг хэвийн болгоход 3-5 жил шаардлагатай гэж үзэж байгаа хүмүүс цөөнгүй байна.

Төгсгөл

1929 оны хямралын түүхийг унших хэрэгтэй болох байх. Түүх дахин давтагддаг тэгэхдээ нэг ханиадыг нэг эмээр эмчиллээ гэхэд дараа тэрхүү ханиадыг урд нь ууж байсан эмээр дарж чаддаггүйтэй адил санхүүгийн зах зээл өнөөгийн хүндрэлээс гарахын тулд шинэ тохирсон бодлого арга хэмжээ хэрэгтэй байгаа юм.

Энэ бүхэн эгэл жирийн амьдарч байгаа бидэнд хэрхэн яаж нөлөөлж, цаашид юу болж болзошгүй вэ? Энэ асуултанд та бүхэн сэтгэгдлээ үлдээн нэг нэгэндээ саналаа хэлнэ гэдэгт найдаж байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: