Өглөгч алдартнууд

From: http://news.gogo.mn/r/41707

Хамгийн өглөгч 30 алдартныг Опра Уинфри тэргүүлжээ

Хамгийн өглөгч 30 алдартныг Опра Уинфри тэргүүлжээ
Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг, хамгийн өндөр орлоготой телевизийн алдартнаар тодорсон Американ ток-шоуны хөтлөгч Опра Уинфри маш өглөгч ажээ.
Тэрээр оны хамгийн өглөгч 30 алдартны жагсаалтыг хоёр дахь жилдээ тэргүүлсэн байна. Опра өнгөрсөн онд дэлхийн даяарх хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртүүлэхгүй байх, тэдний эрүүл мэнд болон боловсролд зориулж 50,2 сая доллар зарцуулжээ.
Жагсаалтын хоёрт “Эй энд Эм” рекордсыг үндэслэгчдийн нэг Херб Алерт оржээ. Тэрээр өнгөрсөн онд буяны үйлст нийтдээ 13 сая доллар зарцуулсан бол гуравдугаар байранд дуучин, жүжигчин Барбара Стрейсэнд оржээ.
Тэр 11 сая долларыг эмэгтэйчүүдийн асуудал, иргэний эрх, ДОХ-ын судалгаа хийхэд хандивлажээ. Жагсаалтын тавд алдарт жүжигчин Мел Гибсон 9,9 сая доллар хандивласнаараа орсон бол зургаад Холливудын сэтгэл татам хос Жоли, Питт нар оржээ.
Долоод зодог тайлсан алдарт сагсчин Майкл Жордан оржээ. Тэрээр таван сая долларыг ирээдүйн сагсан бөмбөгчдийг бэлтгэн гаргахад зориулан Хейлс Францисканы ахлах сургуульд хандивласан байна.
Э.Төгсжаргал

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: