Төгрөгийн ханш чангарчээ

From: http://news.gogo.mn/r/41436

Төгрөгийн ханш чангарчээ

Төгрөгийн ханш чангарчээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний найман сарын эдийн засаг, нийгмийн байдлын талаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Улсын төсвийн тэнцэл 3.7 тэрбум төгрөгийн ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 207.6 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Мөн мөнгө, зээл, үнэт цаасны зах зээлийн хувьд Монгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 2576 тэрбум төгрөгт хүрч өмнөх сарынхаас 0.7 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.3 хувь буюу 380.6 тэрбум төгрөгөөр өссен байна. Харин гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ 395.7 тэрбумд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.5 хувиар нэмэгдсэн аж. Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханш 1150.91 төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.1 хувиар чангарсан байна.

Түүнчлэн хэрэглээний индекс өмнөх сар болон жилийнхээс даруй 23.4- 34.2 хувиар өсчээ.

Г.Даваа

***************************

From: www.olloo.mn

Уул уурхай : » Ашигт малтмалын экспортын их орлого тєгрєгийн ханшийг чангалжээ


Нийтэлсэн: 2008-09-11 08:28:02 , Мэдээний дугаар: #1135471

Монгол Улс нь алт, зэс, нvvрс, жонш, мєнгє зэрэг ашигт малтмалын нєєц, баялгаар арвин. Энэ ч утгаар гадаадын хєрєнгє оруулагчид, бизнесийнхэн манай улс руу хошуурах болсон. Ашигт малтмалын олборлолт нэмэгдэхийн хэрээр манай улсын эдийн засаг ч єссєєр байна.

Гэхдээ Монголд боловсруулах vйлдвэр байхгvй байгаа нь туйлын харамсалтай.
Олборлосон ашигт малтмалаа тvvхийгээр нь ОХУ, АНУ, Украйн, Канад, Их Британи, Хятад улс руу экспортлож байгаа. Тиймээс ч уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-д эзлэх хувь 2002 онд 10 хувь байсан бол 2007 оны байдлаар 33 хувьд хvрч, гурав дахин єссєн байна. Єєрєєр хэлбэл, экспортын нийт орлогын 70-аас илvv хувийг зєвхєн энэ салбар бvрдvvлж байгаа хэрэг.

Уул уурхайн салбарт vйл ажиллагаа явуулж буй компаниуд улсын тєвлєрсєн болон орон нутгийн тєсєвт 20 гаруй тєрлийн татвар, хураамж, тєлбєр тєлєх замаар Монгол Улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж байгаа аж. Тухайлбал, 2007 онд манай улсын тєсвийн нийт орло¬гын 42 хувь, татварын орлогын 52 хувийг бvрдvvлжээ.

Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр уул уурхайн салбар нь цаашдаа сєрєг vр дагавар авчирч болзошгvй талаар холбогдох хvмvvс нь ярилаа. Учир нь, байгалийн баялгийн экспортын их хэмжээний орлого тухайн улсын гадаад валютын орлогыг нэмэгдvvлж, улмаар дотоодын мєнгєн тэмдэгтийн ханш чангарахад хvргэдэг гэнэ. Ингэснээр аливаа бараа бvтээгдэхvvнийг дотооддоо vйлдвэрлэхийн оронд гадаадаас импортлох хандлага руу тvлхэн оруулдаг аж.

Єнєєдєр яг ийм байдал манай улсад буй болоод байгаа. Монголбанкнаас мэдээлж буйгаар бол сvvлийн vед ам.долларын ханш унаж байгаа нь тєгрєгийн ханш чангарч байгаатай холбоотой гэж байв. Тэгээд ч сvvлийн жилvvдэд импортын бараа, бvтээгдэхvvн тэр дундаа хятадын Эрээн хотын хямд бараа, бvтээгдэхvvн дэлгvvрийн лангуу дvvргэх болсон. Мєн дотоодын аж vйлдвэрийн бусад салбар нь єрсєлдєх чадваргvй болдог, Засгийн газрын орлого, зарлагыг нэмэгдvvлж, улмаар экспортын орлого буурсан vед Засгийн газар зардлаа хасч чадахгvй хvндэрдэг. Ирээдvйн орлогодоо дулдуйдан гаднаас их хэмжээний зээл авдаг, их хэмжээний орлого улсын мэдэлд байх нь улс орны урт хугацааны хєгжлийн бодлогоос илvv ашиг хувиарлахад анхаарахад хvргэдэг гэх мэт сєрєг vр дагавар авчирдаг байна. Саяхан болж єнгєрсєн УИХ-ын ээлжит сонгуулиар яг энэ байдал анзаарагдсан билээ.

Тухайлбал, АН, МАХН-ын “Эх орны хишиг” хэмээх их хэмжээний мєнгийг иргэдэд єгнє гэсэн амлалт байна. Энэ нь, их хэмжээний орлого улсын мэдэлд байх нь улс орны урт хугацааны хєгжлийн бодлогоос илvv ашиг хуваарилахад анхаарал хандуулахад хvргэж байгаа хэрэг юм. Цаашлаад тєсвєє vрэлгэн хийж, дэлхийн зах зээлд ашигт малтмалын vнэ буурсан vед эдийн засаг нь хямрах аюул нvvрлэдэг байна.

Д.Сугар
Дугаар 181/500

Мэдээллийн эх сурвалж:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: