MN Student Exchange

From: www.ses.edu.mn

Хамтарсан магистрын хөтөлбөр

Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр

Олон улсын болон өөрийн орны хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц хэмжээний боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор МУИС-ийн ЭЗС, Австралийн Ла Троби Их Сургуультай хамтран Бизнесийн Удирдлагын Магистрийн (MBA) хөтөлбөрийг 2003 оны 12 сараас эхлэн амжилттай явуулж байна. MBA хөтөлбөрийн хичээлүүдийн агуулга нь Австралийн Засгийн Газрын Боловсролын Аудитын Газраас баталсан стандартад нийцдэг ба сургалт Англи хэл дээр, ажлын бус цагаар явагддаг. Өөрөөр хэлбэл, энэхүү хөтөлбөрт хамрагдан суралцсанаар Австралийн их сургуульд суралцсантай адил хэмжээний буюу өндөр түвшний бизнесийн ухааны мэдлэг, ур чадвар эзэмших болно.

Тус хөтөлбөрийн үндсэн болон сонгон хичээлүүдийг амжилттай судалсан тохиолдолд суралцагч Австралийн Ла Троби их сургуулийн Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг, дипломтой төгсөнө. Суралцах хугацаандаа Ла Тробийн их сургуулийн үндсэн оюутан болж, өөрийн оюутны карт, ID, интернетээр тус сургуулийн номын санд хандан хүссэн материалаа олох бололцоотой.

Суралцагч бизнесийн удирдлагын магистрын зэрэг олгох энэхүү хөтөлбөрөөр нийт 16 хичээлийг үзэж судлана. Үндсэн зургаа, дөрвөн сонгон судлах нийт 10 хичээлийг Австралийн Ла Троби Их Сургуулиас багш нар ирж заадаг ба үлдсэн 6 сонгон судлах хичээлийг Австрали, АНУ, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын зэрэг хамгаалсан МУИС-ийн ЭЗС-ийн эрдэмтэн багш нар заадаг.

Өнгөрсөн хугацаанд нийт 3 удаа элсэлт авч 50 орчим оюутан элсэн суралцаад байна. Тэдний зарим нь Ла Троби их сургуульд очиж суралцан, амжилттай төгссөн.

Сургалтын зохион байгуулалтын хувилбар

Сургалт явагдах газар, хугацаа
Судлах хичээлийн тоо, заах багш
1 Монгол, 18 сар 10 хичээл ЛаТробийн багш нар

7 хичээл МУИС-ЭЗС-ийн багш нар

2 Монгол, 15 сар 6 хичээл ЛаТробийн багш нар

7 хичээл МУИС-ЭЗС-ийн багш нар

Австрали, 6 сар 4 хичээл ЛаТробийн багш нар

Хөтөлбөрийн зохицуулагч: Др Ц.Болормаа

Өрөө: ЭЗС-ийн хичээлийн 5 дугаар байр, 509 тоот

Утас: (976) 99199407, 99839431

Электрон хуудас: www.ses.edu.mn , latrobe.ses.edu.mn , www.num.edu.mn/mba , www.latrobe.edu.au/mba

Хамтарсан магистрын хөтөлбөр

Бичсэн: Administrator Saturday, 24 March 2007 Олон улсын худалдааны магистрын хөтөлбөр

Энэ хөтөлбөр нь БНХАУ-ын Хэбэй мужын ХАА-н Их сургуультай хамтран хэрэгжүүлдэг Олон улсын худалдааны баалаврын хөтөлбөрийн үргэлжлэл бөгөөд 2004-2005 оны хичээлийн жилээс явагдаж эхэлсэн юм. Сургалтын үйл явц нь хичээлийн 3 улирал буюу 1.5 жил хугацааг хамран явагдах ба сургалтыг МУИС-ийн ЭЗС-ийн багш нар Англи хэл дээр явуулдаг. Өнгөрсөн хугацаанд нийт 30 Хятад оюутан энэ хөтөлбөрт амжилттай суралцаж төгссөн ба өнөөдөр 36 оюутан суралцаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Маркетинг-Олон улсын худалдааны тэнхимээс авна уу.

Хөтөлбөрийн зохицуулагч: Др проф. Н.Батнасан

Электрон шуудан: n.batnasan@ses.edu.mnThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it , Утас: (976-11) 357776

Үл хөдлөх хөрөнгө-Газрын эдийн засгийн магистрын хөтөлбөр

Европын Холбооны Улсын “TEMPUS” хөтөлбөрийн санхүүжилтээр МУИС-ийн ЭЗС, ХААИС-ийн ЭЗБС хамтран Италийн Турины Их Сургууль, Испанийн Севилийн Их Сургуулийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад анх удаа “Газрын эдийн засаг-газрын хууль”-ийн магистрын хөтөлбөрийг 2004 оны 11 дүгээр сараас 2006 оны 6 сар хүртэл амжилттай хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтийн ерөнхий зохицуулалт, удирдлагыг МУИС-ийн ЭЗС амжилттай гүйцэтгэж ирсэн.

Уг хөтөлбөрийн үндсэн зорилго нь Монгол Улсад газар хувьчлал, газрын эдийн засгийн болон бизнесийн харилцаа хөгжин эхэлж буй нөхцөлд Европын Холбооны Улсуудын дээд боловсролын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрөөр газрын эдийн засаг, бизнес, газрын хуулийн өндөр мэдлэгтэй, мэргэшсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсролтой үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байв.

Улмаар энэхүү хөтөлбөрийн хүрээнд бий болсон материаллаг баазыг түшиглэн өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөтөлбөрийн шинэчлэлт хийж “Үл хөдлөх хөрөнгө-газрын эдийн засаг”-ийн магистрын сургалтыг МУИС-ын ЭЗС ХААИС-ийн ЭЗБС хамтран 2006 оноос явуулж байна. Өнгөрсөн хугацаанд нийт зургаан магистрант магистрын зэргээ амжилттай хамгаалж, өнөөдөр нийт гучин хоёр магистрант суралцаж байна.

Хөтөлбөрийн зохицуулагч: Докторант Б.Лхагвас?рэн

Өрөө: 407

Утас: (976-11) 353470

Электрон хуудас: tempus.ses.edu.mn

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: