МИАТ-ийн шалгалтыг Австралийн компаниар

From: www.duu.net
News Section > Монголын эргэн тойронд

МИАТ-ийн аюулгvй ажиллагааг Австралийн компани шалгана
2006-11-24 오후 8:53:28 (161)

Eнeeдрийн монгол

“МИАТ” компани нислэгийн аюулгvй ажиллагааг хэрхэн хангаж байгаагаа Австралийн нэр хvндтэй компаниар шалгуулж аудит хийлгэхээр болжээ. Энэ талаар “МИАТ” компанийн Нислэгийн аюулгvй ажиллагаа, аудитын хэлтсийн дарга Л.Цоодолоос тодруулав.

-Энэ шалгалтыг хийлгэх болсны учир юу вэ?
-МИАТ компани Олон улсын иргэний агаарын тээврийн холбоо буюу IATA-ийн албан ёсны гишvvн байгууллага юм. Тус холбооноос гишvvн байгууллагууддаа хандаж 2007 онд багтаан vйл ажиллагааны аюулгvй байдлын шалгалт хийлгэхийг зeвлeсний дагуу бид энэ тeрлийн шалгалт хийдэг найман компанид хандсан. Эдгээрийн дeрeв нь албан ёсоор хариу ирvvлснээс бид Австралийн “ACS” компанийг сонгож гэрээгээ байгуулаад байна. Энэ компанийг мeн бидэнд Бээжин дэх “Боинг” компаниас санал болгосон. Бусад компанийг бодвол арай хямд vнэ санал болгосноос гадна Азийн авиакомпаниудтай ажиллаж байсан, ойрхон гээд давуу тал их бий. Эднийх манайхыг нислэгийн аюулгvй ажиллагааны найман чиглэлээр щалгах юм.

-Ингэж шалгуулсны ач холбогдол юу вэ?
-Нислэгийн аюулгvй ажиллагааны шалгалтыг амжилттай давахын тулд бид одооноос олон арга хэмжээ зохион байгуулж байна.
Тухайлбал аюулгvй ажиллагааны шинэ заавар дvрмvvд боловсруулах, сайжруулах, бусад авиакомпаниас туршлага судлах, сургалт зохион байгуулах гээд ажил их байна. Энэ аудитыг амжилттай давснаар манай компани олон улсад хvлээн зeвшeeрeгдсeн аюулгvй ажиллагааны тeвшинг хангах юм. Vvний ач холбогдлыг тайлбарлах нь илvvц байх.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: