Инфляц-Xєрєнгє оруулалт

From: www.olloo.mn
Банк : » Хас банкны ерєнхий захирал М.Болд: Инфляц буурахаас нааш гадаадаас хєрєнгє орохгvй


Нийтэлсэн: 2008-09-11 09:28:02 , Мэдээний дугаар: #1135479

Тєрийн ордон єчигдрийн турш гадаадынхны хєлд дарагдав. Дэлхийн банк, санхvv, эдийн засаг, бизнесийнхэн “Евромани”-гаас Монголын нийслэлд гурав дахиа зохиож байгаа “Монгол-хєрєнгє оруулалтын орчин” уулзалтаар чуулсан нь энэ.

Уулзалт єнєєдрийг хvртэл vргэлжилнэ. “Евромани” дэлхий даяар тараагддаг санхvv, эдийн засгийн сэтгvvл юм. Энэ онд АНУ цалингийн зээлийн хямралд автаж, хvчирхэг “ногоон” дэвсгэртийн ханш огцом унасан бас Их Британи инфляцид дарагдсан гээд дэлхийн санхvvгийн зах зээл нvргээн ихтэй байлаа. Хєгшин Европ хvртэл “бороотой єдрvvд”-дээ зориулан мєнгєє бусдад єгєх бус аль болох хадгалах сонирхолтой болжээ. Ийм хvнд бэрх цагт манай оронд олон орны хєрєнгє оруулагчид чуулж байгаа нь Монголын эдийн засгийн єсєлтєд их ач холбогдолтой юм. Уул уурхайн хєрєнгє оруулалтын гэрээ удтал сунжирсан ч эсгий туургатны нутагт мєнгєє арвижуулах гэсэн тэдний сонирхол буураагvй нь тодорхой байв. Энэ удаагийн уулзалтад оролцохоор хилийн чанадаас 500 гаруй тєлєєлєгч Монголд хєл тавьжээ. Дийлэнх нь “Евромани конференс”-ийн захирал Крисофер Гарнеттаар ахлуулсан бизнес санаа тєлєвлєгчид. Тэдний даалгавар ардчилсан Монголд хєрєнгєє vржvvлэх ямар боломж байгааг “сурвалжлах” аж.

ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТАА ИНФЛЯЦААС АВРАХ ХЭРЭГТЭЙ
Чуулгад оролцогчид ийм байр суурьтай байна. Жилийн 34 хувийн инфляц ашиг гэхээсээ алдагдал дагуулна гэдгийг бас санууллаа. Монголбанкны тэргvvн дэд ерєнхийлєгч Б.Энххуяг “Засгаас хvvхдийн болон шинэ гэр бvлийн гээд бэлэн мєнгє ихээр тараасан нь инфляцид нєлєєлсєн. Эдийн засагчдын гаргасан тєсвийг УИХ огт єєр болгочихдог” гэв. “Алт, зэсийн vнэ дэлхийн зах зээл дээр буурч эхэлсэн. Vнийн уналт vргэл¬жилбэл Монгол Улсын тєсєв хэцvvдэх нь ээ” гэсэн ноён Кристофер Гарнеттийн асуултад тэрээр “Энэ оны сvvлчээр тонн зэсийн vнэ 6900 доллар байх тєлєвтэй байна. Тєсєв хvндхэн даваатай тулгарч болзошгvй” хэмээсэн юм. “Монголд инфляц єндєр байгаа ч Казахстан шиг vл хєдлєх хєрєнгийн зах зээл нь хямарчихаагvй. Харьцангуй эрvvл эдийн засгийн уур амьсгалтай. Дэлхийн эдийн засаг удахгvй єєдєлнє гэж найдаж байна” гэж “Ньюком” группийн гvйцэтгэх захирал Алан Б.Фонтен vзэж байна. “Зарим салбарт бид тєртэй єрсєлдєхєєс аргагvйд хvрдэг. Тєрийн албан хаагчдын цалинг єсєхєд хувийн хэвшлийнхэн хэрхэн цалингаа єсгєх вэ гээд их хvндрэлтэй учирдаг. Гох нь хєдєлмєрийн бvтээмж єсєєгvй байхад цалинг нэмэгдvvлсэн нь инфляцид нєлєєлсєн” гэж “Хас” банкны гvйцэтгэх захирал Ч.Ганхуяг байр сууриа илэрхийлэв. Ийнхvv илэн далангvй яриагаар цааш єрнєсєн юм.

VЛ ХЄДЛЄХ ХЄРЄНГЄ, УУЛ УУРХАЙ ТЭДНИЙ “БАЙ”
Уул уурхайн хєрєнгє оруулалтын гэрээ олон засгийн нvvр vзэж, сунжирсаар байгаа нь гадаадынхныг чилээж байгааг энэ vеэр ч нуусангvй. “Монголиан стар мелшерс” компанийн захирал Лауренц Мелшерс “Хєрєнгє оруулалтын гэрээний тухайд Ерєнхий сайд С.Баяр ойрын зургаан сарын дотор шийдэлд хvрэх байх. Мєн Засгийн газар нь энэ удаад тогтвортой байна гэж найдаж байна” гэсэн юм. Vл хєдлєх хєрєнгийн зах зээлд хvч vзэх сонирхолтой хvн ч цєєнгvй байлаа. Гол нь орон сууцны зах зээлийн эрэлт, нийлvvлэлтийн тэнцвэргvй байдал, чанарын асуудал энэ салбарт бизнесээ єргєжvvлэхийг хvсэгчдийн хувьд гол сэдэв нь байв. Сvvлийн жилvvдэд хvмvvсийн орлого нэмэгдсэн нь vл хєдлєх хєрєнгийн эрэлт vржих vндэс нь байжээ.

ГУРАВ ДАХЬ ХЄРШ ХЭЧНЭЭН Ч БАЙЖ БОЛНО
Энэ онд дэлхийн хєгжлийг АНУ, Хятад тодорхойлно хэмээн эдийн засагчид таамаглаж буй. Европ тивийнхэн ч хоёр их гvрнээс хоцролгvй цэнхэр бємбєрцєг дээрх эдийн засгийн харилцаа, харилцан тvншлэлээ баталгаажуулах алхмуудыг хийсээр байна. Монгол Улс бvс нутгийн хувьд эдийн засгийн харилцаагаа тєрєлжvvлэх боломж байгаа эсэхийг судлах хэрэгтэй гэж зарим нь хэлсэн. Ялангуяа, урд, хойд хєршєєс гадна гурав дахь хєршийн харилцааг авч хэлэлцэх хэрэгтэй гэж vзэх нэгэн ч байв. Тухайлбал, Кристофер Гарнетт “Монгол Улсын одоо гурав дахь хєршєє сонгох хэрэгтэй. Энэ асуудал 1991 оноос хойш л яригдсан. АНУ ч гурав дахь хєрш байж болно. Ер нь маш олон орон Монголын гурав дахь хєрш байж болно шvv дээ” гэсэн юм. Уулзалтад оролцсон тєлєєлєгчдєєс зарим асуудалд хариулт авав.

МОНГОЛД ЭРСДЛЭЭС ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО ХЭРЭГТЭЙ
ХАС банкны ерєнхий захирал М.Болд:
-ХАС банкны хувьд уулзалтаас хамтран ажиллах шинэ тvнштэй болох уу?

-Бид vйл ажиллагаагаа тэлж жижиг, дунд vйлдвэрийг санхvvжvvлж байна. Мєн бичил санхvvгийн чиглэлээр хєрш, зэргэлдээ орнууддаа хєрєнгє оруулж эхэллээ. Энэ оны сvvлээр олон нийтэд мэдээлнэ.

-Хєрєнгє оруулагчид vл хєдлєх хєрєнгийн зах зээлд оролцох сонирхолтой байна. Тэд манай арилжааны банкууд зээлийн эрсдлээс хэр сайн хамгаалагдсаныг лавлаж байсан?
-Манай улсад эрсдлийг бууруулах тогтолцоо тєгєлдєршиж чадаагvй байна. Энэ бол бидний хувьд шинэ зах зээл. Сvvлийн хэдэн жилд орон сууцны зээлийг санхvvжvvлэхэд банкууд голлон ажиллалаа. Энэ нь мєнгєний нийлvvлэлтийг нэмэгдvvлж байна гэсэн vг. Ашиглалтад орж байгаа шинэ орон сууцны тоо эрэлтээ гvйцэхгvйгээс орон сууцны vнэ єсєх болсон. Гэсэн ч барилга угсралтын ажил хангалттай хурдтай байж чадахгvй байна.

-Орон сууцны эрэлт, нийлvvлэлтийг тэнцвэржvvлэх хэрэгтэй гадаадын хєрєнгє оруулагчид vзэж байсан. Энэ нь одоогийн нєхцєлд боломжтой юу?
-Эхний ээлжинд Монголд барилгын материалын vйлдвэрлэлийг хєгжvvлэх шаардлагатай. Ингэж байж гадаад хамаарлаас ангижрана. Дараа нь орчин vеийн архитекторын уран шийдэлтэй барилга барих мэргэжилтнvvдийг сургах хэрэгтэй. Єнєєдєр манайд нэг талаас орон сууц бариад байгаа хэр нь их vзэмжгvй, хотын єнгє vзэмжийг муутгаад байна шvv дээ.

-Манай улсын инфляц 34 хувьд хvрчихлээ. Таны бодлоор инфляцийг оны эцэст нэг оронтой тоонд оруулж чадах болов уу?
-Инфляцийг нэг оронтой тоонд оруулах амин чухал шаардлагатай байна. Тэгж байж Монгол Улсын эдийн засаг хєгжинє. Бас гадаадын хєрєнгє оруулалт орж ирнэ. Тэгэхгvйгээр энэ нь хоосон мєрєєдєл. Манай Засгийн газар, УИХ, Монголбанк єєр хоорондоо уялдаатай бодлого явуулах байх гэж найдаж байна.

-Монголбанк энэ сард бодлогын хvvгээ 0,5 хувиар єсгєж, 10,25 хувьд хvргэлээ. Энэ нь инфляцийг бууруулах оновчтой арга болж чадав уу?
-Бодлого нь инфляцийг бууруулахад чиглэсэн л дээ. Гэхдээ мєнгєний бодлогыг ингэж хатууруулаад байгаатай арилжааны банкууд санал нэгдэхгvй байна.

-Яагаад?
-Мєнгєний нийлvvлэлтийг улам багасгаж байна. Зээлдvvлэх чадварыг ч хумьж байна. Эдийн засагт шаардлагатай хєрєнгє оруулалтыг санхvvжvvлэх эх vvсвэр улам багасч байна.

-Єєр ямар арга хэмжээ авах ёстой гэж?
-Хамгийн гол нь тєсвийн бодлоготойгоо уялдуулах хэрэгтэй байна. Нэг талаас Монголбанк мєнгє гаргаад буцааж татдаг, нєгєє талаас Сангийн яам мєнгє гаргадаг, vйлдвэрлэдэг байгууллага болчихлоо. Энэ хоёр байгууллага уялдаагvйгээр инфляц буурахгvй.

ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ЦАГ АЛДАЛГVЙ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ
“Евромани конференс”-ийн захирал Кристофер Гарнетт:
-Та Монгол Улс дахь хєрєнгє оруулах нєхцєл боломжийг хэрхэн дvгнэж байна вэ?

-Олон хvн хєрєнгє оруулалтын гэрээ батлагдах хугацааг хvлээж байна. Гэрээ хэлэлцээрvvд ч хойшилсоор удлаа. Энэ гэрээ батлагдвал уул уурхайн салбараас олон тэрбум доллар Монголын эдийн засагт орно. Ингэснээр эдийн засгийн бусад салбарт хєрєнгє орох бололцоо бvрдэнэ. Хєрєнгє оруулалтын нєхцлийг тодорхойлох гол гарц нь хєрєнгє оруулалтын гэрээг цаг алдалгvй татах ёстой.

-Манай Засгийн газар эдийн засгийн єсєлтєє удаан хугацаанд хадгалахын тулд чухам ямар алхам хийх хэрэгтэй гэж та бодож байна?
-Дэлхийн зах зээл дээр металлын vнэ єссєн нь эдийн засаг єсєхєд ихээр нєлєєлсєн. Тиймээс энэ эрчээ алдахгvйгээр хэрхэн vргэлжлvvлэн авч явах вэ гэдэг нь Монголын Засгийн газрын ємнє том асуудал. Мєн инфляц єсч байгаа нь дотоодод vнэ єсєх бэрхшээлийг бий болгож байна. Инфляцийг хэрхэн бууруулах вэ гэдэгт тєр болон хувийн хэвшлийнхэн уялдаатай хамтран ажиллах хэрэгтэй. Ирэх жилд металлын vнэ ямар байх нь тодорхойгvй байна. Тэгэхээр Монголд бусад салбараа ч сайтар хєгжvvлэх шаардлага тулгамдаж байна. Тиймээс маш зєв бодлого хэрэгтэй байгаа юм.

-Таны хувьд Монгол Улс инфляцийн єсєлтийг хэрхэн сааруулж чадах вэ. Єнєєдрийн авч хэрэгжvvлж байгаа арга хэмжээг хэрхэн дvгнэж байна?
-Тиймээ. Энэ бол маш бэрхшээлтэй асуудал. Засгийн газар зарлагаа бууруулах замаар мєнгєний бодлогоор дамжуулан инфляцийг бууруулах боломжтой. Мєн нийлvvлэлтийн тал дээр тулгамдаж байгаа дэд бvтцийн талын хvндрэлvvдийг арилгах шаардлагатай.

ХЄРЄНГЄ ОРУУЛАГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Олон улсын санхvvгийн зах зээлийн холбооны ерєнхийлєгч Є.Ганзориг:

-Монгол Улс дэлхийн зах зээл дээр єєрийн гэсэн vнэлгээг бий болгох хэрэгтэй байна. Засгийн газрын бонд олон улсын зах зээл дээр гарч байж vнэлгээ тогтдог. Ингэснээр бусад аж ахуйн нэгжvvд нь бонд гаргах бололцоо нэмэгдэж байгаа юм.

-Манай Засгийн газар бонд гаргахад боловсон хvчний хувьд бэлэн vv?
-Одоогоор Засгийн газар бонд гаргахад болохгvй гэх нєхцєл байдал алга. Зєвхєн хэзээ, яаж гаргах вэ гэдгээ ярилцах хэрэгтэй байна.

-Зарим хvн Засгийн газрын зарлага их байхад нэмж заавал бонд гаргах шаардлагатай юм уу гэдэг?
-Засгийн газарт хэрэв мєнгє хэрэггvй байгаа юм бол бага хэмжээтэйгээр бондыг жишиг vнэлгээ тогтоох зорилгоор гаргаж яагаад болохгvй гэж.

-Манайд хєрєнгє оруулахад гадаадынханд юу хамгийн их хэрэгтэй байдаг юм бол?
-Манай улсад хамгийн их хэрэгтэй нь корпорацийн засаглал. Гадаадын хvн итгэлцлийн vндсэн дээр л оруулдаг. Тэр итгэлийг корпорацийн засаглалын зарчим бий болгодог. Єєрєєр хэлбэл, бизнес хєрєнгє оруулагч, харилцагчийнхаа эрх ашгийг хамгаалдаг байх ёстой. Гэтэл манайд тэгж чадахгvй байна. Бизнес нь зєв чиглэлээр явагдаж байгаа эсэхийг хянах тогтолцоо алга. Тухайлбал, хєрєнгийн бирж дээр хvмvvсийн авсан хувьцааг брокер дилерийн компаниуд дур мэдэн бусдад борлуулсан тохиолдол гарсан шvv дээ. Энэ бол корпорацийн засаглал дутагдаж буйн нэг илрэл. Vvнийг зохицуулах хууль ч одоогоор алга. Гэхдээ бид хууль гарахыг хvлээлгvйгээр бизнесмэнvvд єєрсдєє хэрэгжvvлж чадвал гадаадын хєрєнгє оруулалтыг илvv сайн татаж чадна шvv дээ.

Ж.Цогзолмаа
Дугаар 218/2978/

Мэдээллийн эх сурвалж:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: