Шар айрагны хаягдалаас цахилгаан энерги гаргав

From: www.yes.mn

Австралид шар айрагны шаараар цахилгаан үйлдвэрлэж байна

Date : 07-05-08 18:44 View : 235

Австралид шар айрагны шаараар цахилгаан үйлдвэрлэж байна

Австралийн эрдэмтэд шар айрагны үйлдвэрийн хаягдал шаараас цахилгаан энерги гаргаж сурчээ. Одоо хүртэл ямар ч ашиггүй гэж тооцогддог хаягдал шаар нь сахар, крахмал, алкоголь их агуулдаг. Түүнийг зайн шингэн болгон ашиглах санаа Квинслендийн Их сургуулийн эрдэмтдэд төржээ. Тус шингэн дэх бактериуд уусмалаас “тэжээлийн” ингредиентийг өөртөө шингээж, улмаар цахилгаан ялгаруулдаг. Цахилгаанаас гадна бас цэвэр ус гаргадаг аж. Ийм загвар төхөөрөмж тус сургуулийн лабораторид хэдэн сарын турш ажиллаж байгаа гэнэ. Одоо эрдэмтэд өмнөхөөс 250 дахин том батарей хийхээр ажиллаж байна. Тус төхөөрөмж 2500 литр үйлдвэрийн хаягдал шаарны багтаамжтай бөгөөд бактериудын тусламжтайгаар хоёр киловатт цахилгаан энерги ялгаруулна. Энэ нь энгийн фермерийн аж ахуйг гэрлээр хангахад бүрэн хүрэлцэх юм. Туршилтын батарейг Брисбен хотын “Форстерс Групп” шар айрагны компанийн үйлдвэрийн нэгэн цехэд суурилуулахаар болжээ. Хэрэв амжилттай болвол иймэрхүү төхөөрөмжийг бөөнөөр үйлдвэрлээд, шар айраг, вино төдийгүй цахилгаан энерги үйлдвэрлэх бусад үйлдвэрт байрлуулах гэнэ.

– Өглөөний сонин 2007.05.8

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: