Australian Researchers Band-Aid

From: www.mrauto.mn
Мэдээ >> Дэлхий дахинд >> Нано шархны лент тарилгыг орлоно

Австралийн эрдэмтэд нэгэн шархны лентийг гарган авсан байна. Энэ шархны лентны тусламжтай хамгийн том молекулыг ч, тэр дундаа вакцины бүтцэд ордог антигеныг хүний биед оруулах чадвартай юм гэж Daily Mail мэдээллээ.

Австралийн Квинслендын Их сургуулийн эрдэмтдийн гарган авсан 2 орчим сантиметр диаметр бүхий лентийг түүнд агуулагдаж буй бодис арьс нэвтлэн орох хүртэл хэдэн минут наахад л хангалттай.

Энэхүү бүтээлийн гол зарчим нь юунд оршиж байна вэ гэвэл вакцины молекул нь лентны наалдаг хэсэгт байрлах бөгөөд арьсны хамгаалалтын гадаргууг давах чадвартай нано биетүүдийг бүрхдэгт байгаа юм. Амьтад дээр хийсэн туршилтаар вакцинтай лент нь тарилгаас ч илүү үр дүнтэй байж чаджээ.

Шинэ бүтээлийг удирдан явуулсан профессор Марк Кендаллын (Mark Kendall) үүнийг тайлбарлахдаа лентны тусламжтайгаар хийсэн вакцин арьсны гадаргуунд нэвтрэн орж, улмаар түүн дор байрладаг маш олон дархлааны эсүүдэд нөлөөлж, илүү хүчтэй дархлааг үүсгэдэг байна. Түүнээс гадна лентэн вакцины давуу тал бол өвчтөн өөрөө хэрэглэж болно.

Үүнийг заавал хөлдөөх шаардлагагүй. Хэрэв шаардлага гарвал энгийн шуудангаар илгээж болдог ба хэрэглэх явцад өвчин халдна гэж айлтгүй юм байна. Нано шархны лентийг зах зээлд нэвтрүүлэхэд урьдаар хүмүүс дээр аль хэр үр дүнтэй болон аюулгүй байдлын талаар судлах хэрэгтэй байгаа аж. Таамаглаж буйгаар энэхүү нано лент нь гуравдагч ертөнцөд ханиадны эсрэг, халдварт өвчинтэй тэмцэх зэрэгт илүү их ашиглагдах магадлалтай байна.

Эх сурвалж http://www.setguul.mn

| 2008-06-27 11:30| Бусад |

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: