AU Cooperation with Erdenet

From: www.erdenetmc.mn

“Эрдэнэт” vйлдвэp Австралийн “Бейтмэн Инженеринг” (Bateman Engineering Ltd.), “Пэсифик Оур Техноложи” (Pacific Ore Technology Ltd.) нартай тvншийн нягт холбоотой хамтран ажиллаж байна.

Компанийн тухай Товч танилцуулга

Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” vйлдвэр нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр юм. 1978 онд хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан. Орд газар нь улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зvгт 340 км, Дархан хотоос баруун зvгт 180 км, Булган аймгийн тєвєєс хойт зvгт 60 км, мєн Оросын Холбооны Улсын хилээс 140 км-т тус тус байрладаг. Дорнод-Сибирийн тємєр замын сvлжээтэй Наушк єртєє, Хятадын тємєр замын сvлжээтэй Эрээн хотоор дамжин холбогдож vйл ажиллагаагаа явуулж байна.

“Эрдэнэт” vйлдвэр Финляндын “Оутокvмпv” (Outokumpu Oyj), Австралийн “Бейтмэн Инженеринг” (Bateman Engineering Ltd.), “Пэсифик Оур Техноложи” (Pacific Ore Technology Ltd.), Их Британийн “Брvк Хант” (Brook Hunt & Associates Ltd.), АНУ-ын “Фелпс Дож” (Phelps Dodge) корпораци, “Кей-Ди Инженеринг” (KDEngineering) компани, Ємнєд Солонгосын “Самсунг” (Samsung) корпораци зэрэг уул уурхай, єнгєт металлургийн салбарын манлайлагч нартай тvншийн нягт холбоотой хамтран ажиллаж байна.

“Эрдэнэт” vйлдвэрийн эрхэм зорилго бол vр єгєєжтэй ажиллан хувь нийлvvлэгч хоёр орны эдийн засаг, нийгмийн хєгжилд илvv жинтэй хувь нэмрээ оруулах явдал мєн. “Эрдэнэт” vйлдвэрийн эрхэм зорилго нь боловсруулалтын єндєр тvвшний эцсийн бvтээгдэхvvний vйлдвэрлэл рvv vе шаттайгаар, идэвхтэй шилжиж, уулын баяжуулах vйлдвэрийг олон улсын хэмжээний уул уурхай, металлургийн цогцолбор vйлдвэр болгон єєрчлєн байгуулах явдалд оршино.

“Эрдэнэт” vйлдвэрийн дvрмийн сангийн 51%-ийг Монгол Улсын Засгийн газар, 49%-ийг ОХУ-ын Засгийн газар эзэмшдэг. Жилд 25 сая тонн хvдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: