Mongolian Businesswoman

From: www.zuuniishuudan.mn

ТӨР ЗАСГААС ИЛҮҮ ХЭРЭГЛЭГЧИД МААНЬ БИДНИЙГ ИХ ДЭМЖИЖ БАЙГАА Хэвлэх Мэдээг найздаа илгээх Буцах

Монголд сүлжмэл утсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олны талархлыг хүлээгээд байгаа “Тэнгэр-Ертөнц” ХХК-ийн захирал Ч.Төгсжаргалтай ярилцлаа.
-Багш, эмч, эрдэмтэн, эмэгтэй олон байдаг ч бизнесийн салбарт хү­чээ үзэж буй бүсгүй харьцангуй цөөн. Эмэгтэй хүн бизнес эрхэлнэ гэдэг амар ажил биш учраас тэр байх. Ер нь эдийн засагч мэр­гэ­жилтэй хүн яагаад бизнест хөл тавихаар болсон тухайгаа яриагаа эхлэх үү?
-Би 1993 онд бизнест орсон. Ту­хайн үед улс маань зах зээлийн ний­гэмд шилжиж эхэлж байв. Шинэ ний­гэмд бизнес гэх шинэ салбарт хүчээ сорихоор шийдсэн юм. Ингээд 2005 он хүртэл би импортын бизнес эрхэл­дэг байлаа. 2005 онд “Тэнгэр-Ертөнц” компани буюу сүлжмэлийн үйлдвэрээ бай­гуулсан. Улс орны нийгэм, эдийн зас­гийн чиг хандлага, ирээдүйгээ ха­раад ер нь бид аль юм болгонд импор­тын бүтээгдэхүүнийг шүтэж явах юм бэ, үйлдвэрлэл гэдэг хөгжлийн гол суурь юм байна гэж бодоод л бизнесээ өөрчилсөн. Би бэлэн хувцасны им­портын бизнес эрхэлж байсан учир на­дад хувцас ойр санагдаж байлаа. Мөн охин маань Австралиас сургууль төгсч ирээд л хоёулаа сүлжмэлийн үйлдвэр байгуулья гэсэн санал тавь­сан нь сүлжмэл хувцас үйлдвэрлэхэд хүр­гэсэн. Ингээд л огт мэдэгдэхгүй цоо шинэ салбарт хүчээ сорихоор бол­сон хэрэг. Уйгагүй хөдөлмөрийн хүчинд өнөөдөр үйлдвэр маань хөл дээрээ зогсч, манай “Delis” сүлжмэл бүтээгдэхүүн маань олны танил болж чадлаа. Монголд ноосон хувцасны үйлд­вэрүүд байдаг ч тэдгээр нь дандаа л ноолуураар бүтээгдэхүүн хийдэг. Харин бид энгийн өдөр тутмын сүлж­мэл хувцасыг орчин үеийн загвараар хэрэглэгчдийнхээ сонирхолд ний­цүүлж хийхийг илүүд үзсэн. Ийм төр­лийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр ма­найд одоогоор байхгүй. Хуучин байсан Сүлжмэлийн үйлдвэр хаалгаа бариад ар­ваад жил болчихлоо. Энэ үйлдвэ­рийн орлож импортоор орж ирж буй сүлж­мэл хувцасны зах зээлийг эзлэе гэж бодсон. Монгол хүний бие гэдэг Азийнхнаас, Европуудаас өөр шүү дээ. Тиймээс импортын хувцас тэр бүр болгонд таардаггүй.
-Мэдээж сайн мэдэхгүй салбарт зориглон орж, бизнесээ өдий зэ­рэгт хүргэхэд олон л бэрхшээл саад гарч байсан байж таарна?
-Бизнес эрхлэнэ гэдэг хүнээс илүү олон талын мэдлэг чадвар шаард­­даг, үргэлж аз турших, эрсдэл­тэй тулах болдог гээд л зоригтой хү­ний хийдэг ажил юм уу гэж бодогддог шүү. Худалдааны биенесээс үйлдвэр­лэл рүү ороход би тэнгэр, газар шиг ял­гааг олж харсан. Үйлдэрлэл эрх­лэгч­дийг би их бишрэн хүндэлдэг бол­сон. Бэрх­шээлээс айдаггүй, уйгагүй хө­­дөл­мөр­лөдөг, хоногийн 24 цаг аж­лын таван өдөр багаддаг дайчин хү­мүүс л үйлдвэрлэл эрхэлдэг юм би­лээ. Өнөө­дөр Монголд үйлдвэрлэл хөлөө олоо­гүй байгаа. Цаг тутамд л бэрхшээл то­хиолддог. Иймээс бизнес эрхлэгчид маань хэцүү бөгөөд сайхан ажлыг хийдэг юм шиг санагддаг.
-Магадгүй зарим үед эрэгтэй байсан бол бизнес эрхлэхэд илүү амар байж дээ гэх бодол төрж байсан юм биш биз?
-Бизнес эрхлэгч эрэгтэйчүүд бай­га­лийн инстиктээрээ зоримог, түс тас зантай байдаг. Харин эмэгтэй биз­нес эрхлэгч шийд гаргахдаа бүх талыг бод­дог, уян хатан ханддаг, ялгаа ха­рагд­­даг. Яг надад шууд ажиглагдаагүй ч эмэгтэй хүн гээд л өөрөөр хандах ханд­­лага бол бий. Ер нь эмэгтэй хүн бизнес эрхлэхэд хүчин мөхөсдөх үе олон бий. Манай үйлдвэрт гэхэд дан хүүхнүүд ажилладаг. Адаглаад л хүнд юм өргөх, алх хадаас барих болоход хэцүү шүү дээ. Гэхдээ л эмэгтэйчүүд жи­жиг, том гэлтгүй бүгдийг даваад гарч чад­даг. Ажлаа эхэлсэн хойноо ч хүр­тэл би юу хийчих нь энэ вэ гэж бодож бай­­сан үе бий. Уйлж, маш хэцүү санаг­даж бай­сан ч удаатай. Гэхдээ одоо бо­до­ход би яаж тэр үед шантраагүй, үйлдвэрээ больчихоогүй юм бэ гэж баяр­ла­даг. Нийгэм хурдан, хурдан өөрчлөг­дөн хувьсаж байгаа үед нэг барьж авснаа орхилгүйгээр эцсийг нь үзэх хэрэгтэй гэж тэр үед өөртөө хэл­дэг байлаа. Дээр нь охин маань на­майг их зоригжуулдаг байсан.
-Эрэгтэй, эмэгтэй бизнес эрх­лэгч­дийн ялгааг та дээр хэллээ. Эмэг­тэй хүний уян хатан, аливааг шийдэхдээ олон талаас нухацтай бод­дог нь бизнес эрхлэхэд, ялан­гуяа хүн удирдахад давуу тал бол­дог байх, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Эмэгтэй хүн яг ээж нь, эгч нь, найз нь юм шиг удирдаж буй хүмүүстэйгээ ойлголцож харилц­даг. Эрэгтэй удирдагч шууд загнаад л, магадгүй тэр дор нь ажлаас нь хал­чихдаг байх. Харин эмэгтэй хүн энэ хүний ард ар гэр нь, үр хүүхэд нь бай­гаа гэж бодож, өрөвддөг. Эмэгтэй хү­ний байгалийн уян хатан энэ зан ажилд сайнаар нөлөөлдөг гэж би бод­дог шүү. Ер нь аливаа байгууллагын ам­жил­тын үндэс бол харилцаа. Хамт олон­тойгоо, хэрэглэгчидтэйгээ харил­цах харилцаан дээр л ажил маань тог­тож байгаа. Манай компанийн үнэт зарч­мууд бий. Нэгдүгээрт итгэл. Би ажилчдадаа, ажилчид маань надад итгэх ёстой. Дараагийн зарчим нь шу­дарга байх. Өөрөөр хэлбэл удирдагч хүн хэлсэн л бол түүнийгээ биелүүл­дэг байх хэрэгтэй. Би хэлснээ биелүү­лэх­гүй бол дараа нь ажилчдадаа шаард­лага тавьж чадахаа болчихно шүү дээ. Гуравдугаарт хамт олон эв­сэг, хөл бөмбөгийн баг шиг байх ёстой. Үйлдвэрлэл гэдэг олон шат дамжлага дамждаг. Нэг л дамжлага ажиллахгүй бол ажил урагшлахгүй биз дээ. Үүнээс гадна удирдагч хүн өөрөө эрч хүчтэй байж, тэр энергээ ажилчдадаа дам­жуу­лах хэрэгтэй гэж би боддог. Ядаж л өглөө ажилдаа цагтаа ирж, ажилч­дынхаа дунд нь ороод инээд хөөртэй байвал тэр өдрийн ажил бүтэмжтэй байдаг. Би та нарт итгэдэг, та нар чадна гээд л итгэл өгөхөөр ажилчид маань маш урамтай ажилладаг. Харилцааны энэ мэт энгийн зүйлс ажлын амжил­тын маань үндэс гэж боддог шүү.
-Таны яриаг сонсоод байxад та үйлдвэр дээрээ нэлээд цагийг өн­гө­рөөдөг бололтой?
-Яг үнэн. Ялангуяа эхний хоёр жилд би бараг 24 цаг үйлдвэр дээрээ өнждөг байлаа. Ерөөс би ажлын ца­гийн ядаж талд нь ажил дээрээ байх ёс­той гэдэг зарчмыг барьдаг. Ажил дээрээ өнгөрөөдөг хугацаа маань үдээс өмнөх үе. Өглөө би заавал ажилч­даасаа өмнө ирж, бүгдтэй нь мэн­дэлдэг юм. Өглөө хүний хөдөлмө­рийн бүтээмж өндөр байдаг. Тэр үед нь өөрөө байж ажилчдадаа урам өг­вөл, ажилчид маань тэр энерциэрээ ажлаа дуусгана гэж бодоод л…Би бас ажилчдадаа захьдаг юм. Та нар мөнгө олъё гэж битгий ажилла. Та нарын хий­сэн хувцасыг хүн өмсөөд, маш баяр баяс­­галантай явна, хүмүүст аз жаргал бэ­лэглэнэ гээд төсөөл дөө гээд л. Ин­гэ­­вэл гараас чинь ажил сайн гарч, тэр эр­чээрээ цалингаа сайн авна шүү дээ гэд­гийг ажилчдадаа ойлгуулахыг хичээдэг.
-Ажилчдынхаа сэтгэл зүйд нэ­лээд нөлөөлдөг дарга байх нь ээ?
-Ажилчдынхаа сэтгэл зүйтэй “ярь­даг” шүү. Надад олон хүн үйлдвэр бай­гуул­на гэдэг хэцүү, ажилчид бүдүүлэг, сул дорой, амиа боддог, хулгайч гээд л хэлж байсан. Би үүнийг эсэргүүцдэг. Эрүүл ухаантай л хүн бол хүний яриаг ойлгох ёстой. Хүмүүс хэдий чинээ нээлттэй байж, ойлголцсоноор ажлын үр дүн сайн байна. Зарим нэг хаалт­тай, юу ч ярьдаггүй хүн байдаг. Би тэ­дэнд амьдралынхаа гуравны нэгийг чи энд өнгөрөөж байгаа. Чиний хоёр дахь гэр бол ажил. Энэ гэртээ чи аз жа­р­галтай байх ёстой. Би чамайг, чи намайг харж баярладаг, хоёулаа хийс­нээ харж баярладаг байх ёстой гэдэг юм. Ингээд хэлэхээр хүмүүс ойлго­дог. Энэ мэтчилэнгээр хүмүүсийн оюун руу би довтолдог. Үүнээс сайн үр дүн гардаг юм. Манай ажилчид на­майг “Та ховсддог байхаа, ганц үг хэлээд сэтгэл өөр болгочих юм” гэдэг. Ховсдоо ч биш би тэр хүнд өөрийгөө ойлгуулж чадаж байгаадаа тэр байх.
-Та дээр импортын сүлжмэл хув­цасны зах зээлийг эзлэх зорил­готой гэж хэлсэн. Ер нь монгол­чууд импортын сүлжмэл хувцсанд хэч­нээн төгрөгийг үрдэг юм бол. Энэ талаарх судалгаа танд бий юу?
-Нарийн тоо хэмжээг гаргаагүй. Гэх­дээ би импортын бизнес эрхэлдэг байсан учир ямархуу сүлжмэл хувцас импортоор орж ирдэг, хэдий зэргийн үнэ ханштай байдаг зэргийг мэднэ. Им­портоор орж ирж буй сүлжмэл хув­цас нэг бол их үнэтэй, эсвэл чанар муу­тай хямд байдаг. Тиймээс хэрэг­лэг­чид сонголт хийх боломжгүй гэсэн үг. Загвар нь таалагдлаа гэхэд хэмжээ нь таарахгүй, хэмжээ нь таарлаа гэ­хэд өнгө нь онцгүй байх жишээтэй. Ин­гээд л хүн сонголтгүй учраас аль нэгийг нь сонгох хэрэгтэй болдог. Ий­мээс манай үйлдвэр монгол хүмүү­сийн хэрэгцээ, шаардлагад яв цав нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг гол болгодог юм. Сүүлийн үед эмэг­тэй­чүүд маань ажил хэрэгч хувцасла­хыг чухалчилдаг болж. Тийм учраас бид эмэгтэйчүүддээ зориулж сүлж­мэл даашинз үйлдвэрлэж байгаа. Хэ­рэгцээгээ үйлдвэр маань дийлэхгүй байгаа шүү. /Инээв/
-Тэгэхээр таны толгойд биене­сээ өргөжүүлж, үйлдвэрийнхээ хү­чин чадлыг нэ­мэх төлөвлөгөө дүүрэн байгаа байх нь?
-Бодож, санасан зүйл маш их бай­на. Өнөө, маргаашгүй үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаа. Удах­гүй зуны улирал эхлэхээр сүлжмэл хув­цасны эрэлт багасах байх. Энэ үед үйлдвэрээ өргөтгөе гэж бодож байна. Бид хүмүүсээс судалгаа авсан. Ма­най бүтээгдэхүүний таалагдаж байна уу, ямар бүтээгдэхүүн хэрэгтэй байна гээд л судаллаа. Ийм, тийм бүтээг­дэ­хүүн хийгээч гээд үйлчлүүлэгчид маань маш их зүйлийг биднээс нэхэж байна. Одоо бид тэднийхээ хүсэлтээр ноосон пальто үйлдвэрлэж байгаа. Эрэг­тэй сүлжмэл хувцас хийх санал ч олон гаргасан байна лээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж дээр, доор­гүй л ярьдаг. Төр, засгийн дэмжлэгийг би сайн мэдрэхгүй байна. Харин хэ­рэг­лэгчид маань маш сайн дэмжиж бай­­гаа шүү. Дотоодод үйлдвэрлэсэн гэж голж, шилэх юм алга. Гол нь хэ­рэгцээ, шаардлагад нь нийцсэн бай­хыг л хэрэглэгчид гол болгож хувцсаа сонгож чаддаг болжээ. Энэ нь бидэнд их дэмжлэг болж байна. Гэтэл ажлын байр гаргалаа, үйлдвэрлэл эрхэллээ гээд төр, засгаас дэмжсэн, талархал илэр­хийлсэн нь үгүй.
-Тодорхой төлөвлөгөөг тань л со­нирхох гээд байна л даа. Үйлд­вэрээ тийм хугацаанд өргөтгөж, им­портын зах зээлийн тэдэн хувийг эзлэнэ гэдэг ч юм уу?
-Анх бичсэн бизнес төлөвлөгөө­ний­хээ дагуу би өргөтгөлөө хийж яваа л даа. Өнөөдөр 25 хүнтэй болоод ажил­лаж байна. Ирэх намраас үйлдвэ­рийн­хээ хүчин чадлыг хоёр дахин нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Ирэх өвлөөс ажил­даа илүү далайцтай орж, импор­тын сүлжмэл хувцасны тал хувийг эз­лэх хувийн төлөвлөгөөтэй байна.
-Эдийн засагч мэргэжил тань бизнесээ амжилттай авч явахад нөлөөлсөн үү?
-Сүлжмэлийн үйлдвэрийн зүрх, тархи нь загвар зохион бүтээгч буюу ин­женер байдаг юм. Загвар зо­хион бү­тээхийн гол үндэс нь тооцоон дээр суу­­рилдаг учраас эдийн засагч мэр­гэ­жил дөхөмтэй байсан. Энэ ажлыг би өөрөө гардан хариуцдаг. Мэргэжилтэй маань ойр учраас мэдээж хурдан су­ралцсан. Би бас Удирдлагын ака­де­мийг төгссөн л дөө. Энэ нь шинэ биз­нес эрхлэхэд асар их түлхэц өгсөн. Өөр­­­төө итгэлтэй байх, орчин үеийн биз­­несийн онол зэргийг мэддэг бай­сан учир бизнест зоригтой орсон болов уу.
-“Удахгүй эмэгтэйчүүдийн эр­хийг хамгаалах олон улсын өдөр буюу бидний нэрлэж заншсанаар Мар­тын 8 болно. Энэ баярыг то­хиол­дуулан та эмэгтэйчүүддээ, тэр дундаа бизнес эрхэлдэг бүсгүй­чүүд­дээ хандаж юу хэлэх вэ?

-Монголын эмэгтэйчүүд боловс­рол­той, соёлтой болж, ар гэр, ажил гээд бүгдийг нуруун дээрээ үүрч яваа. Гэсэн ч атлаа тэдний нуруу нь бөг­тийл­гүй, тэгш яваа цоглог, дайчин хү­мүүс. Ялангуяа би 1960-аад оны эмэг­тэйчүүдээр бахархдаг. Өнөөдрийн ний­гэмд тодорхой байр суурь эзэлсэн бизнесмэн эмэгтэйчүүдийн дийлэнх нь 1960-аад оны хүүхнүүд байгаа. Эрэгтэй хүн биднийг бодоход давуу тал­тай. Тэд ар гэрийнхнийхээ, эхнэ­рийнхээ халамжинд байдаг учраас юунд ч санаа зоволгүйгээр ажилдаа анхаарлаа хандуулж чаддаг. Гэтэл эмэгтэйчүүд ар гэр, ажил алба, аав ээж гээд нуруун дээрээ үүрэхгүй ачаа байхгүй. Ийм атлаа дээр нь эх орны хөгжилд хувь нэмэр оруулах гээд зүтгэж яваа эмэгтэйчүүдээрээ би үнэхээр бахархдаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: