Xамгийн үзэсгэлэнт хот

From: http://news.gogo.mn/r/41363

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй дэгжин хотуудын жагсаалтад Австралийн Сидней гуравдугаарт, Мельбурн аравт багтсан байна

Хамгийн дэгжин нь Парис

Хамгийн дэгжин нь Парис

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй дэгжин хотуудын жагсаалтыг “Forbes” сэтгүүлээс шинэчлэн гаргажээ. “Рlасе Вlаnding аnd Рublic Diplomaсу” сэтгүүлийн редактор Сэймон Энхолт дэлхийн 18 орны 18 мянган хүний саналыг харгалзан энэхүү судалгааг хийсэн гэж мэдэгдэв. Тухайн хотын үзэмж, агаарын бохирдол болон оршин суугчдын амьдрал, амжиргаа зэргийг голчлон анхаарч шалгаруулсан аж. Санал асуулгад оролцсон хүмүүс дэлхийн дөчин орноос сонголтоо хийсэн бөгөөд Лондон хот өвөрмөц байдлаараа жагсаалтыг тэргүүлжээ. Лондонгийн оршин суугчдын гуравны нэг хувь нь харь оронд төрсөн байдаг нь өвөрмөц, содон төрхийг бүрдүүлдэг гэнэ. Парис хамгийн дэгжин хот болон удаалжээ. Сидней гуравдугаарт орсон бол, Нью-Йоркийг дөрөвдүгээрт нэрлэсэн байна. “Ромыг хамгийн гоё хот” гэж 46 хувь нь онцолжээ. Берлин хот зургаад орж, олимпийн өмнөхөн дэлхийн хамгийн цэвэр агаартай хотоор тодорч байсан Бээжин ч жагсаалтад дээгүүр байрт оржээ. Австралийн Мельбурн, Испанийн Барселон, Мадрид аравт багтсан байна. Шинэ технологиороо дэлхийг бишрүүлэгч Японы нийслэл ч бас хоцорсонгүй.

Б.Энхмаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: