Харвард, Принстон, Кембриж, Окс­фордын их сургуулийн төлбөр хамгийн өндөр

Australia-d suraltsahad jiliin 3400-13000aud buyu 3-10 myanga jaahan garantai USD shaardagdana daa.

From: http://news.gogo.mn/r/41246

… Сургалтын төл­бөрийн өндрөөрөө дэлхийн улс орнууд­ын улсын сургуулиу­даас дэлхийд Авст­рали тэр­гүүл­­дэг юм бай­на.  Тодруул­бал, Авст­рал­ийн их, дээд сургуулиудын дундаж төлбөр 45800-52800  ам.дол­ларын хооронд хэл­бэлздэг. …

Аль сургуулиуд хамгийн өндөр төлбөртэй вэ?

2008.09.09

Америкийн “Форбс” сэт­гүүл  их, дээд сургууль болон коллежийн төлбөрийн талаар судалгаа хийсэн байна. Түү­нээс үзэхэд  Швей­­­царь, Пер­сийн булан­гийн орнуудын их, дээд, дунд сургуулиудын төлбөр тийм  ч өндөр биш болох нь тогтоогджээ. Дэл­хийд ал­дартай  Харвард, Принстон, Кембриж, Окс­фордын их сургуулийн  төлбөр нь дэл­хийд  өндөрт тооцогдсон хэвээр байна.

АНУ-д   Жорж Вашинг­тоны нэрэмжит их сур­гуу­лийн төлбөр нь жилийн 39240 ам.доллар бөгөөд хамгийн үнэтэй нь. Хоёр­дугаарт бичигдсэн  Огайод орших Каньонийн коллеж 38140  ам. долларын төлбөртэй.

Гуравдугаарт, Пенсиль­вани мужийн Бак­нел­ийн их сургууль (38130  ам.доллар),  түүний дараа Вас­сарийн кол­леж  (38110  ам. доллар),  Сара Лоу­ренсийн коллеж ( 38090 ам. доллар) тус тус орсон бай­на.

АНУ-д хувийн сургуулиу­дын төлбөр нэлээд өндөр бай­гаас гадна  элсэх хүсэлтэй оюутнуудад тавих шаардлага нь ч өндөр.  Хамгийн гол нь дээр дурдсан төлбөрт хоол, байр, хичээлийн хэрэгслийн үнэ ороогүй.  Америкийн хувийн их, дээд сургууль, коллежууд нь нэлээд өндөр төлбөртэй боловч  янз бүрийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг авах  боломж олгодог онцлогтой.  Сургалтын төл­бөрийн өндрөөрөө дэлхийн улс орнууд­ын улсын сургуулиу­даас дэлхийд Авст­рали тэр­гүүл­­дэг юм бай­на.  Тодруул­бал, Авст­рал­ийн их, дээд сургуулиудын дундаж төлбөр 45800-52800  ам.дол­ларын хооронд хэл­бэлздэг.   Евро­пын хув­ийн их сургуул­иудын төл­бөр  АНУ-тай бараг ижил­хэн.  Жи­шээ нь Парисын Америк­ийн их сургуульд су­рал­цах Их Британийн оюут­нууд 30400  ам. доллар,  бусад  орнуудын оюутнууд 52800  ам.доллар төлдөг гэнэ.  Га­даадын иргэд тус их сур­гуульд су­ралцах хүсэлтэй байдаг. Учир нь  Их Бри­танийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер түүнийг дүүргэсэн юм.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: