Австрали – Oюутнуудын очиж суралцдаг гол улс

From: www.olloo.mn

Гадаад мэдээ : » Оюутнууд аль улсыг сонгож байна вэ
Нийтэлсэн: 2008-09-08 09:31:08 , Мэдээний дугаар: #1134988

Манай урд хєрш Хятад улс гадаадын оюутнууд эрдэм мэдлэг олж авахаар зорьдог гол газруудын нэг болжээ. Єнгєрсєн гурван жилийн хугацаанд тус улсыг зорих гадаад оюутнуудын тоо ихээхэн нэмэгдсэн байна. 2007 оны байдлаар Хятадын 544 их, Дээд сургууль болон эрдэм шинжилгээний хvрээлэнд суралцахаар дэлхийн 188 орны 195 мянган оюутан Хятад улсад иржээ. Харин 2005 онд 179 орны 141 мянган оюутан Хятадын их, дээд сургуулиудад суралцжээ. Хятадын Шинжлэх ухаан, техникийн холбооны гаргасан судалгааны энэ vзvvлэлтээс харахад Хятад улс гадаадын оюутнууд хамгийн ихээр зорьдог дэлхийн зургаа дахь том улс болсныг харуулж байна. Харин АНУ, Их Британи, Австрали улс олон улсын оюутнуудьт очиж суралцдаг гол гурван улс хэвээр vлджээ.

Хятад улсын эдийн засгийн хурдацтай хєгжил, амьжиргааны єртєг байгаа зэрэг нь гадаадын оюутнуудын сонирхлыг ихээр татах болжээ. Бээжингийн их сургуулийн гадаад оюутнуудын жилийн сургалтын тєлбєр 26 мянган юаниас /3800 доллар/ 40 мянган юанийн /5900 доллар/ хооронд хэлбэлздэг ажээ. Vvн дээр байр орон сууц, хоол хvнс, тээврийн зардал болох 45 мянган юань / 6600 доллар/ нэмэгддэг гэж Бээжингийн их сургуулийн гадаад харилцааны албанаас мэдээлсэн байна. Одоо Бээжингийн их сургуульд дэлхийн 80 гаруй орны 2400 гаруй оюутан суралцаж байгаа аж. Энэ нь нийт оюутнуудын 7,8 хувийг эзэлж байгаа юм.
Гадаадын оюутнууд Хятадад голчлон хэрэглэгддэг мандарин хэлийг сурах зорилготой байдаг гэнэ.

Vvнээс гадна оюутнуудын ихэнх нь чєлєєт зураг, анагаах ухаан, эдийн засаг, менежмент, инженерийн холбогдолтой хичээлийг мән сонгон судалдаг байна. Бээжин хотын Циньхуа их сургууль энэ жил архитектур, байгаль орчин, инженер, сэтгvvл зvйн компьютерын программ хангамж, уран зургийн тvvх зэрэг 33 мэргэжлийн ангид гадаадын оюутнуудыг элсvvлэх аж. Судалгааны vзvvлэлтээс харахад Бээжин, Шанхай, Тяньжинь хот болон Ляоньнин, Зяньсу муж зэрэг шилдэг их сургуультай газруудад гадаадын оюутнууд олноороо сурдаг байна. Vvнээс гадна тус улсад суралцаж буй гадаадын оюутнуудыг улс орноор нь жагсаавал, Ємнєд Солонгос, Япон, АНУ, Вьетнам, Таиланд, Орос, Энэтхэг, Иңдонез, Франц, Пакистан улс эхний 10 байрыг эзэлж байгаа юм.

Дугаар 202 /2489/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: