Цаана чинь монгол болохыг хүсдэг америк залуу байна

From: www.orloo.info

Sonsow uu? Language materials
Mongolian Language school for foreigners
Software program Speaking Mongolian
Webster’s Mongolian English dictionary
Online dictionary Bolor toli

Цаана чинь монгол болохыг хүсдэг америк залуу байна Хэвлэх И-мэйл

Нийтэлсэн М.Гэрэлтуяа
2008/09/05 – 11:46
– Та манай орны талаар их өөдрөг бодолтой явдаг юм байна. Тэгвэл сэтгэл дундуур санагдах зүйл хэр тохиолдож байв?– Хүмүүстэй харь­цах харьцааны тал дээр бэрхшээл байгаа­гүй ээ. Харин нэг зүйлтэй би хэзээ ч санал нийл­дэггүй. Монгол­чууд өөрсдийнхөө түүх соёл, уламжлалаараа бахарх­даг. Гэсэн ч ихэнх залуус нь Америкийг мөрөөдлийн орон гэж бодож. “Гоё сайхан” гэж төсөөлдөг нь ажиглагдсан. Хүүхдүүд америкчуудын амьд­ралын хэв маяг, орчин нөхцөлийг таашааж, тэдэн шиг амьдрахсан гэж мөрөөддөг. Харин үүний оронд өөрсдийн­хөө давуу тал, түүх, амьдралын хэв маягийн сайхныг мэдрэх хэрэг­тэй гэж боддог юм. Монгол хэзээ ч Америк шиг болохгүй.

– Яагаад, бид хөгжиж байгаа шүү дээ?

– Яагаад заавал Америк шиг болох ёстой гэж. 300 том хот барих шаардлага Монголд байх­гүй. Гурван сая хүрэх­гүй хүнийх нь тал нь хөдөө амьдарч байгаа.

Эхлэл…

Европын олон орноор аялж, Америкт нэлээд хугацаагаар амьдарсан ч Монголыг хамгийн сайхан гэж өгүүлэх энэ польш залууг Мацейк гэдэг. Англи, польш хэлний багш тэрээр эхнэрийнхээ хамт Монголд ирээд 10 сар болж байна. “Би өөрийнхөөрөө байх дуртай, Монгол ч өөрийнхөөрөө хөгжөөсэй” гэж хүсдэг гэснээр яриагаа эхэллээ.

– Яагаад Монголд ажиллаж амьдрахаар шийдсэн бэ?

– Эхнэр бид хоёр өнгөрсөн жил Польшийн их сургуулийг төгссөн. Тэгээд ямар ажил хийх талаар нэлээд зөвлөлд­сөн. Манай улсын засгийн газраас Азийн орнуудад хэрэгжүүлдэг боловс­ролын хөтөлбөр байдаг. Манай сур­гуулийн захирал бид хоёрыг энэ хөтөлбөрт хамрагдаж Киргиз, Казахс­тан, Монголын аль нэгэнд нь очиж багшлах санал тавьс­наар энд ирсэн дээ. Интернэтээс Монголын талаарх мэдээллүүдийг цуглуулж, зургийг нь үзсэн. Үнэхээр их таалагд­сан. Энд ирсэн­дээ ч харамс­даггүй. Хэдэн зууны тэртээ Чингис хаан дэлхийг эзлэх аян дайн хийж явахдаа Польшийг эзлэн хааныг маань егүүтгэсэн түүх байдаг шүү дээ.

– Монголыг хэрхэн төсөөлж байв? Ирээд амьдрахад төсөөллөөс чинь зөрөх зүйл олон байсан уу?

– Москвагаас наашаа ирж байхдаа онгоцны цонхоор хараад өөрийн эрхгүй дуу алдсан. Өргөн уудам тал, уул ус нь биширмээр сайхан санагд­сан. Европын газар нутгийн талтай тэн­цэх агуу өргөн уудам нутгаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Ийм том газарт 2,6-хан сая хүн амьдардаг гээд бодохоор сэтгэлд багтахгүй л байлаа. Харин Улаанбаатар хотыг хангалттай суд­лаад ирсэн болохоор төсөөлөл минь нэг их зөрөөгүй. Төв Европын хотуудын амьжиргааны төвшин өндөр л дөө. Үүнийг би ялгаа гэж боддоггүй. Нүүдлийн соёлоос суурин иргэн­шилд шилжээд удаа­гүй байгаа гэхэд Улаанбаатар том хот. Европт 1000 жилийн түүхтэй хот олон байдаг. Үүн шиг Улаанбаатар ч бас жилээс жилд хөгжиж өргөжинө. Өглөө гэрээсээ гараад такси­даад ажил дээрээ ирнэ, хаа нэгтээ орж кофе ууна гээд л бусад хоттой ижил амьдралын хэмнэл энд байдаг. Том хотын зовлон бэрхшээл, сайн сайхан зүйлс бүгд л бий.

– Та манай орны талаар их өөдрөг бодолтой явдаг юм байна. Тэгвэл сэтгэл дундуур санагдах зүйл хэр тохиолдож байв?

– Хүмүүстэй харь­цах харьцааны тал дээр бэрхшээл байгаа­гүй ээ. Харин нэг зүйлтэй би хэзээ ч санал нийл­дэггүй. Монгол­чууд өөрсдийнхөө түүх соёл, уламжлалаараа бахарх­даг. Гэсэн ч ихэнх залуус нь Америкийг мөрөөдлийн орон гэж бодож. “Гоё сайхан” гэж төсөөлдөг нь ажиглагдсан. Хүүхдүүд америкчуудын амьд­ралын хэв маяг, орчин нөхцөлийг таашааж, тэдэн шиг амьдрахсан гэж мөрөөддөг. Харин үүний оронд өөрсдийн­хөө давуу тал, түүх, амьдралын хэв маягийн сайхныг мэдрэх хэрэг­тэй гэж боддог юм. Монгол хэзээ ч Америк шиг болохгүй.

– Яагаад, бид хөгжиж байгаа шүү дээ?

– Яагаад заавал Америк шиг болох ёстой гэж. 300 том хот барих шаардлага Монголд байх­гүй. Гурван сая хүрэх­гүй хүнийх нь тал нь хөдөө амьдарч байгаа. Монгол хөгжөөд монгол шиг л болох ёстой. Өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, бахарх­маар энэ байдлаа өөрсдөө мэдэрч, түүний­гээ товойлгож тодруу­лаад хөгжвөл Америкаас ч сайхан улс шүү дээ Монгол. Харин үүний­гээ монголчууд мэдрэхгүй байгаа нь харамсалтай. Саяхан би долоо хоногийн хугацаа­гаар Бээжин явсан. Галт тэргэнд Америкийн фермер залуу­тай танилцлаа. Монголд хоёр жил амь­дарч байгаад буцаж яваа тэр хүн монгол гэр авч яваагаа надад хэлсэн. Тэгээд тэр “Монгол хүн болохыг хүссэн Америк хүн байна” гэж хашгирахад тэнд байсан хүмүүс их гайхаж байсан шүү. Энэ л монгол гэсэн тодорхойлолт.

– Нэг газраас нөгөөд ирэхэд дасаж өгөхгүй хэцүү байдаг уу?

– Гадаад улсад амьд­рахаар ирж байгаа хүмүүст “Соёлын шок” гурван янзаар илэрдэг. Эхнийх нь ямар гоё юм бэ гэсэн сэтгэл хөдлөл, дараа нь бүхий л зүйлд гомдоллож өмнөхтэйгээ харьцуулж, харин эцэст нь дасдаг. Монголын зам авах юмгүй, дэлгүүрт нь идэхийг хүссэн зүйлүүд маань байдаггүй. Гэсэн ч би үүнд гомдоллоод байхыг хүсдэггүй. Хэдэн зууны өмнө эцэг өвгөдийн­хөө нутаглаж байсан уулсынхаа хор­мойд малаа хариулаад явж байсан хүмүүс хэдий завандаа зам, барилга, байшин барих юм бэ? Хот нь залуухан, нийгэм нь зах зээлд шил­жээд удаагүй.. Би Монголд дассан. Сайхан газар. Харин ийм сайхан газар төрж өсч амьдардаг гэдгээ зарим монголчууд мэдэрдэггүй, ойлгодог­гүй юм шиг.

– Монголд амьдраад жил шахам болж байна. Залуучуудын тухайд ямар бодолтой явдаг вэ?

– Дэлхий өмнөхөөсөө өөрчлөгдөж байгаа. Үүн­тэй адилаар хүмүүс ч өөр болсон. Настай хүмүүсийг хүндлэхээ больж, одоогийн хүүх­дүүд бидний үеийнхээс өөр гэхчлэн гомдоллох хүмүүс олон. Энэ бол газар сайгүй д байдаг үзэгдэл. Манай Польшид ч тэр. Монгол залуус гадагшаа гарч ажиллаж сурахыг их хүсдэг. Өндөр өртөг зардлаар тэгж явахыг би сайшаадаггүй. Нэг хүний гадаадад сурах зардлаар сайн багш нарыг урьж авч­раад ажиллуулах хэрэг­тэй. Тэгэх юм бол олон хүн эх орондоо чанартай боловсрол эзэмшинэ. Эцэст нь хэлэхэд Монгол бол Америк биш. Америкт ч асуудал бий. Монгол өөрийнхөөрөө явж өөрийн гэсэн өвөрмөц хөгжилд хүрэх ёстой.

М.Гэрэлтуяа
Эх сурвалж: Цаг төр сэтгүүл

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: