AUD vs USD-0.8090

Ам.доллар болон иений ханш өсч байна
2008.09.07 – 18 цаг 5 минут

Өнгөрсөн долоо хоногт ам.доллар болон иенийн ханш харьцангуй нэмэгдсэн байдалтай байлаа. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн байдал доройтох шинж илэрч буйгаас бараа бүтээгдэхүүний үнэ буурч, зарим мөнгөн тэмдэгтийн ханш мууджээ.

Австрали долларын ханш бусдаас хамгийн их буюу 5,5 хувиар буурч, 0,8090 ам.доллартай тэнцэж байна. Харин нэг Австрали долларын Японы иентэй харьцах ханш 7,4 хувиар буурч, баасан гаригт бирж хаах мөчид 86,05 иентэй тэнцэж байлаа. Австрали долларын ханшийн доройтолд тус улсын төв банк хүүгийн төвшнийг 25 суурь оноогоор бууруулж 7,0 хувь болгосон явдал юм. Түүнчлэн Шинэ Зеланд долларын ханш ойрын нэг жилийн дотор харагдаагүй хэмжээгээр буурчээ. Өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландын мөнгөн тэмдэгт 4,9 хувиар буурч 0,6645 ам.доллартай тэнцэж байна. Харин Японы иентэй харьцах ханш нь 6,6 хувиар буурч 70,78 иентэй тэнцэж байна.

Азийн эдийн засгийн байдал муудах шинж илэрч буйгаас хөрөнгө оруулагчид тус бүс нутгаас мөнгөө татаж авах болсон нь ам.долларын ханшийг сэргэхэд нөлөөлсөн байна. Өнгөрсөн жилд АНУ-д байрладаг хөрөнгө оруулагч компаниуд нийт 200 тэрбум.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг ам.доллар бус мөнгөн тэмдэгтээр худалдан авсан байна. Харин одоо энэ мөнгө нь эргэж байгаа бололтой.

Европын төв банк өнгөрсөн долоо хоногт мөнгөний бодлогын талаар хийсэн уулзалтын дүнд зээлийн хүүгийн төвшинг 4,25 хувь хэвээр байлгахаар шийдвэрлэсэн. Ингэснээр еврогийн ханш буурсан байна. Еврогийн ам.доллартай харьцах ханш 2,9 хувиар буурч, 1,4260 ам.доллар болжээ. Энэ нь ам.долларын ханш 11 сарын турш харагдаагүй өндөр төвшин юм.

Их Британийн төв банк болох Английн банк мөн адил хүүгийн төвшин 5,0 хувь байлгахаар тогтсон. Тус улсад орон сууцны зах зээл муудаж байгаа нь эдийн засгийн шинэчлэл хийхэд хүргэж болзошгүй хэмээн эдийн засагчид таамаглаж байгаа. Их Британийн канцлер Алистар Дарлингийн хэлж буйгаар эдийн засгийн байдал нь сүүлийн 60 жилийн дотор харагдаагүй муу хэмжээнд хүрсэн гэнэ. Өнгөрсөн долоо хоногт фунт стерлингийн ам.доллартай харьцах ханш нь 2,2 хувиар буурч, 1,7695 ам.доллартай тэнцэж байна. Харин баасан гаригт бирж хаах мөчид 0,8065 еврогоор арилжаалагдсан байна. Энэ нь мөн л ойрын хугацаанд харагдаагүй бага хэмжээ юм. Түүнчлэн ам.доллар 1,1110 Швейцарь франктай тэнцэж байгаа нь ханш 1,1 хувиар өссөн байгааг харуулж байна. Мөн Канадын доллартай харьцах ханш нь 0,5 хувиар өсч, 1,0671 канад.доллар болжээ. Дэлхийн ихэнхи мөнгөн тэмдэгттэй харьцах ханш нь өссөн ам.долларын ханш иений эсрэг харьцангуй буурсан байна. Нэг ам.доллар 106,47 иентэй тэнцэж байгаа нь 1,9 хувиар буурсан байдалтай байгааг харуулж байна.

Харин иений хувьд еврогийн эсрэг 4,8 хувиар, фунт стерлингийн эсрэг 4,2 хувиар тус тус өсч, нэг евро 151,71 иенээр, нэг фунт стерлинг 188,15 иенээр арилжаалагдлаа.

4 Responses to “AUD vs USD-0.8090”

  1. Togu Says:

    If it reaches 0.8029. It will go down if not I believe it will sideways like always.

  2. Togu Says:

    Like I told you! look at the price now. It is trending and I’m making money from this. xD

  3. nswmongols Says:

    Togu, we like to read your posts about FOREX. Did you initiate http://www.fxclub.mn ? we want to join and upgrade our FOREX knowledge and trading skills

  4. nswmongols Says:

    today fxclub.mn deer AUD/USD
    0.8053/58
    -1.44% bolson bn shoo. 0.79-s hoish jaahan aldagdal huleesen uu yasan. tsaashid hansh herhen helbelzeh talaar bidend uridchilsan taamag ogch todorhoi nohtsolteigeer tsalinjij bolno shuu.

    tnx bro


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: