Australian Embassy in Mongolia

From: http://news.gogo.mn/r/40849

Австралийн шинэ элчин сайд жуух бичгээ барив
Лхагва, 2008 оны 9-р сарын 3

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Австрали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Петер Роуве итгэмжлэх жуух бичгээ барилаа.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр: “Таныг Элчин сайдаар ажиллах хугацаанд манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа өргөжин, хөгжинө гэж найдаж байна. Австрали улс манайхаас оюутан сургадагт баяртай байдаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа хоёр талын харилцааны чухал хэсэг. Үүн дотор уул уурхайн салбар ихээхэн чухал. Мөн дэлхийн цаг уурын дулаарлын талаар санаачилсан Зүүн хойд Азийн дээд хэмжээний уулзалтыг маань манай хөрш орнуудын Төрийн тэргүүнүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ирэх жил болох энэхүү дээд хэмжээний уулзалтад Автсрали Улс оролцвол баяртай байна” гэв.

Элчин сайд П.Роуве: “Элчин сайдаар томилогдон хоёр дахь удаагаа Монголд ирж байгаадаа баяртай байна. Цаг уурын өөрчлөлтийн асуудал эдийн засгийн хувьд ч, стратегийн хувьд ч чухал ач холбогдолтой. Австрали улс цаг уурын өөрчлөлт, байгаль орчны асуудалд онцгой анхаарал тавьдаг” гээд энэ талаар бүс нутгийн дээд хэмжээний уулзалт санаачилсанд Монгол Улсын Төрийн тэргүүнд талархал илэрхийллээ.

Монгол, Австрали улс дипломат харилцаа тогтоогоод 36 жил болж байна. 2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 60 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Австралийн Ерөнхий сайд Жон Ховардтай уулзсан. Монголд өрнөсөн ардчиллыг Австрали Улс анхнаас нь дэмжиж ирсэнийг ноён Ж.Ховард уулзалтын үеэр цохон тэмдэглээд Монголын эдийн засгийн хөгжилд Австрали оролцох хүсэлтэй бөгөөд Австралийн компаниуд тухайлбал дэлхийн хамгийн том ашигт малтмалын компани болох “Би Эйч Пи Биллитон” хөрөнгө оруулахыг сонирхож байгааг илэрхийлж байсан юм. Харин Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний уулзалтын давтамжийг хадгалах, сургалтын хөтөлбөрийг өргөжүүлэхийг санал болгосон билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба.

Advertisements

6 Responses to “Australian Embassy in Mongolia”

  1. worker Says:

    Mongoliin haana ni bdag elchin be

  2. gegeen Says:

    Avstraliin Omnod Solongos Ulsad suugaa Elchin said P.Rowe Mongold Ulsad havsran suuh Elchin saidaar
    ajillahaar bolson ba ochigdor buyu 9-3-ny 15.00 tsagt Mongol Ulsyn Eronhiilogch N.Enkhbayart
    IJB-ee barisan yum.

    Ene boditoi medee.

    by sereejav_j@yahoo.com (Canberra dahi Mgl elchingiin ajiltanaas)

  3. Mika Says:

    МОнголд хааана байрлах юм болоо??

  4. tseegii Says:

    mongolchuud Australia viz meduuleh gej China ruu yavahgui gesen uguu. esvel buruu oilgochihson uu :(. ?

  5. Buya Says:

    Mongold elchin n neegdehgui baihaa. urdiin adil Beejin iavj visa avah baih. gehdee korea ruu iavah shaardlaggui bailgui dee.

  6. gegeen Says:

    VFS gej neg yum neeh geed beejin deh elchingiin ajilchin hootsoldood baina geed baisan tag shiv dee. Uridiin adil mgl-s beejin ruu oyutnii visa-nii orgodol gargadag heveeree l baina. Deerh hun ni Omnod Solongost baidag elchin gej bn, Mgl-n hergiig havsarch yavah l yum shig duuldaad baishd. Consuliinhan bolohoor Beejin ni Mgl-g hariutsna geed l bn


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: