World people-Aboriginals

From: www.csms.edu.mn

Serdaram, Бичигдсэн: Лха 8 сар 06, 2008 12:14 am
Монголын түүх Чуулганы эхлэл -> Лекц

DELHIIN HYMYYS

Цагаан арьстныг хүн судлалд 6 хэсэгт хуваана. Энэ хэсгүүдийн заримаас жишээ болгоё. Австрали, Айну, Дравидиан болон Веддоидчуудыг ч хамардаг Аркайк цагаанууд, Газар дундын тэнгисийн бүлгүүд, Альпын бүлгүүд, Арменойд бүлгүүд, Нордик бүлгийн хүмүүс, Австралийн уугуул иргэд (Аборгинчууд), Хойд Японы арлуудад (зүүн хойд Азийн арлууд) оршин суугч Айнучууд, Энэтхэгийн Дравидианчууд ба Сейланд Веддойчууд (Өмнөд Энэтхэгт) эхний бүлэгт ордог байна. Энэ бүлгийн хүмүүсийг зарим хүн судлаачид Аркаик Цагаан Арьстанууд гэж нэрлэдэг.

Эдгээр хүмүүсийн зарим нийтлэг чанар нь гэвэл: Австралийн уугуул иргэдийн арьсны өнгө нь бор бөгөөд гонзгойдуу толгойтой, долгионтой үстэй байна. Эрүү нь урагшаагаа түрэн гарсан, хамар нь хавтгай, дунд зэргийн нуруутай байна.

Хүнийг бүлэглэн хуваах
Дэлхийн өнцөг булан бүрт тархсан хүмүүсийг ерөнхий гурван бүлэгт хуваана: Кавказ-цагаан арьстан(Caucasoid), Шар болон улаан арьстан(Mongoloid), хар арьстан(Negroid). (Гэвч нэг зүйлийг дахин давтмаар байна. Бүх хүмүүсийг энэ 3 үндсэн бүлэгт хуваагаад хооронд нь цэвэр ялгаа гаргах боломжгүй юм.)

Цагаан арьстан (Caucasoid)
Энэ хүмүүс Хойд Африк, Ойрх дорнод болон Баруун Ази (Атлантын далайгаас Энэтхэг хүлтэлх газар нутаг) тивээр тархан суурьшсан байдаг. Ерөнхий төрх: Урт нарийхан нүүртэй, хамар нь ихэнхдээ урт бөгөөд үзүүр нь дээшээ, угалз нь нимгэн байна. Нимгэн уруултай. Гэхдээ дунд зэргийн зузаантай уруултай ч гадагшаа эргээгүй байна. Нүдний өнгө нь цэнхрээс хар бор хүртэлх өнгүүд байна. Ерөнхийдөө бор үстэй ч шараас улаан хүртэлх бүх өнгүүд ч байна. Долгионтой болон шулуун байна. Их бие нь үсэрхэг, сахал хөмсөг нь өтгөн боловч эрчүүдийнх нь нэг том зовлон нь толгойн үс нь халцрах юм. Арьсны өнгө нь янз бүр, нуруу нь ч харилцан адилгүй маш өндөр нуруутай хүн байхад намхан нуруутай хүн ч байна.

Цагаан арьстныг хүн судлалд 6 хэсэгт хуваана. Энэ хэсгүүдийн заримаас жишээ болгоё. Австрали, Айну, Дравидиан болон Веддоидчуудыг ч хамардаг Аркайк цагаанууд, Газар дундын тэнгисийн бүлгүүд, Альпын бүлгүүд, Арменойд бүлгүүд, Нордик бүлгийн хүмүүс, Австралийн уугуул иргэд (Аборгинчууд), Хойд Японы арлуудад (зүүн хойд Азийн арлууд) оршин суугч Айнучууд, Энэтхэгийн Дравидианчууд ба Сейланд Веддойчууд (Өмнөд Энэтхэгт) эхний бүлэгт ордог байна. Энэ бүлгийн хүмүүсийг зарим хүн судлаачид Аркаик Цагаан Арьстанууд гэж нэрлэдэг.

Эдгээр хүмүүсийн зарим нийтлэг чанар нь гэвэл: Австралийн уугуул иргэдийн арьсны өнгө нь бор бөгөөд гонзгойдуу толгойтой, долгионтой үстэй байна. Эрүү нь урагшаагаа түрэн гарсан, хамар нь хавтгай, дунд зэргийн нуруутай байна.

Аинучуудын хувьд гэвэл тэдний арьсны өнгө нь цайвар бор, гонзгой толгойтой, хар үстэй, нүүр болон биеэрээ үсэрхэг, өргөн хамартай, намхан нуруутай байна.

Дравидианчууд ба Веддиодчуудын арьсны өнгө болон үс нь хар бор, гонзгой толгойдоо шигүү ургасан буржгар үстэй, намхан нуруутай, Газар дундын тэнгисийн бүлэгт Арабчууд, Хойд Африкчууд, Испаничууд, Италичууд, Португаличууд болон зарим Англичууд орно.

Арабчуудын арьсны өнгө нь бараандуу байна. Тас хар үс нь гонзгой нүүрийг нь эмжинэ. Мөн анхаарал татахуйц хар нүдтэй байна. Дунд зэргийн нуруутай байна.

Баруун хойд Африкт амьдардаг хэсэг хүмүүс бол Етиопчууд юм. Тэдний арьс нь улаавтар бороос улаавтар хар хүртэл өнгөтэй байна. Гонзгой нүүртэй, зуйван толгойтой, дунд зэргийн нуруутай.

Альпын бүлгийн хүмүүс ерөнхийдөө дунд зэргийн нуруутай, өргөн духтай, үсэрхэг биетэй, арьсны өнгө нь бордуу, бор нүдтэй, хар бороос хар хүртэлх өнгийн үстэй байна. Төв Европоор тархсан энэ хүмүүс Франц, Герман, Оросын төв хэсэг болон Иранд ихэвчлэн байна.

Арменоид бүлгийн хүмүүс өтгөн үс , хөмсөг, сахалтай байна. Үсэрхэг биетэй, урт хамартай, хамрынх нь угалз нь махлаг, арьсны өнгө нь бор байна. Бор нүдтэй, өндөр болон дунд зэргийн нуруутай, бор үстэй Туркийн зүүн хойд хэсэгт амьдарна.

Нордик бүлэгт, Скандинов болон тэнгисийн эрэг орчмийн хүмүүс, Англи болон Америкийн зарим хүмүүс багтана. Дунд зэргээс өндөр нуруутай, шар болон улаан үстэй, нарийхан шөнтгөр хамартай, урт нүүртэй, улаавтар цайвар арьстай байна.

Шар Ба Улаан Арьстан (Mongoloid)
Хүн судлаачид шар болон улаан арьстнуудыг ч хэд хэдэн бүлэгт хуваана. Зарим судлаачдынхаар энэ бүлэгт, Америкийн уугуул иргэд, Цасан орныхон, Патагоничууд, Лапончууд, Хойд болон урд хэсгийн Монголжуу төрхтнүүд, Малайчууд (Индонезчууд), Полонезчууд, Турк- Татарууд багтана. Шар болон улаан арьстнуудын ерөнхий нийтлэг шинж чанар нь махлаг өргөн нүүртэй, эрүү нь өнцөгтэй, онигор нүдтэй, хацар төвгөр, хамрын үзүүр болон угалз нь махлаг, тохирсон уруултай, нүд, үснийнх нь өнгө нь хоорондоо зохицсон бороос хар өнгөтэй байна. Үс нь дух руугаа унжиж ургана. Эрчүүдийн үс нь халцрах зовлон байхгүй. Мөн үс нь тийм ч хурдан цайхгүй. Арьсны өнгө нь цайвар шараас бараан шар, цайвар бороос улаавтар бор зэрэг өнгөтэй байна. Үс нь шингэн, бие нь битгий хэл нүүрэнд нь ч бараг үс байхгүй гэж хэлж болно. Гар хөл нь биетэйгээ харьцуулахад богино, ихэнхдээ дунд зэргийн ба намхан нуруутай байдаг.

Америкийн уугуул иргэдийг (Америндчууд), Хойд Америкийн уугуул иргэд, Улаан арьстнууд (Индианчууд) ба Неоамериндчууд гэж 3 ангилна. Хойд Америкийн уугуул иргэд, Вашингтоноос Хойд Алъяскаар тархсан байна. Өндөр нуруутай, хүдэр биетэй, том хамартай хүмүүс байна. Арьс болон үсний өнгө нь Индианчуудаас арай цайвар байна.

Индианчууд, Хойд Америкийн ой болон тал газарт ихэвчлэн суурьшсан байна. Арьс нь улаанаас шар хүртэлх өнгөтэй байна. Өргөн, дугуй нүүртэй, тэгш хамартай байна.

Неоамериндчууд, баруун хойд, төв болон өмнөд Америкт амьдарна. Шараас улаан хүртэлх өнгийн арьстай, хавтгай бөөрөнхий толгойтой, намхан нуруутай, тэгш хамартай байна.

Цасан орныхон, Хойд Америк, Зүүнхойд Ази болон Гринландын хүйтэн бүсүүдэд амьдарна. Шаравтар бор арьстай, ойлон толгойтой, дугуй болон гонзгой нүүртэй, дунд зэргийн нуруутай байдаг.

Патагоничууд, Өмнөд Америкт амьдардаг, бараан арьстай, хавтгай, дөрвөлжин гэмээр толгойтой, өндөр нуруутай байна.

Лапончууд, Скандиноваас Сибирь хүртэлх газарт тархсан байдаг. Арьны өнгө нь цайвар шараас бор өнгийн хооронд байна. Үсний өнгө нь хараас улааны хооронд хэлбэлзнэ. Махлаг төвгөр хацрын ястай. Бие нь үсгүй шахуу байна. Онигор жижигхэн нүдтэй.

Хойд хэсгийн монголжуу төрхтэй хүмүүс Хойд Азийн Төв хэсэгт орших бөгөөд бүдэг шараас бор хүртэл өнгийн арьстай, дугуй болон гонзгой нүүртэй, дунд зэргийн юмуу намхан нуруутай байна.

Урд хэсгийн монголжуу төрхтэй хүмүүс Хятад, Энэтхэгийн хойд хэсгээр амьдардаг, бүдэг шар арьстай, хацрын яс нь төвгөр, дөрвөлжин нүүртэй, онигор нүдтэй, дунд зэргийн нуруутай.

Малайчууд (Индонезчууд) монголжуу арьстанууд, Малай арлуудаас Номхон далайн өмнөд хэсэг дэх Шинэ Гвиней хүртэлх нутагт тархан суурьшсан байна. Шараас бор хүртэлх өнгийн арьстай, долгионтой хар үстэй, хацрын яс нь төвгөр, тэгш хамартай, зузаан уруултай, намхан нуруутай. Энэ бүлгийн хүмүүсийг Зүүн Азийн монголжуу төрхтөн болон Пигм (одой) Негрчүүдийн хоорондын эрлийз гэсэн таамаглал байдаг.

Полонезчууд, Гавайн арлаас Шинэ Зеланд хүртэл, Самоагаас Өмнөд арлууд хүртэл тархан суурьшжээ. Тэдний арьсны өнгө нь шараас эхлээд цайвар хүрэн байдаг. Толгой нь янз бүрийн хэлбэртэй бөгөөд үс нь нэг бол шулуун эсвэл долгиотой байдаг. Дунд зэргийн эсвэл өндөр нуруутай.

Турк- татарчууд Европын зүүн хэсгээс Дундад Ази хүртэл тархжээ. Арьс нь буудайн гэж хэлэгддэг цайвар шар өнгөтэй. Толгой нь их том биш, хамар нь шулуун, дунд зэргийн зузаан уруултай, ихэнхдээ дунд зэргийн эсвэл өндөр нуруутай юм.

Хар арьстнууд (Negroid)
Африкийн Сахарын өмнө, хойд хэсэгт тархжээ. Энэ бүлэг дотроо хэд хэдэн хэсэгтэй. Хүн судлаачид ангилахдаа: ойн, нилийн, далай орчмын, пигме, негрочууд, бушман- хоттентотчууд гэжээ.

Ерөнхий шинж нь: нүүр нь урт, хамрын үзүүр зузаан махлаг, хажуугаас нь харахад товгор, уруул нь зузаан гадагш эргэсэн байдаг. Шүд нь том, нүд нь хар, бор өнгөтэй, чих нь жижиг байдаг. Арьс нь хар, бор өнгөтэй. Биений үс, сахал нь шингэн. Нуруу нь ялгаатай, ихэнхдээ дунджаас өндөр байдаг. Харин цээж нь богино, хөл гар нь урт байдаг. Дал мөр нь өргөн юм.

Ойн негрчүүд төв болон баруун Африкт Атлантын эрэг, Конго мөрний савд суурьшдаг. Өндөр нуруутай, цээж, мөр өргөн, урт гартай. Арьс нь хүрэн, хар байдаг. Үс нь хар, хониных буржгар байдаг. Биедээ бараг үсгүй бөгөөд биеийн хөгжил сайтай тул Америкийн хөнгөн атлетикчдийн ихэнх нь ойн негрүүд байдаг.

Нилийн негрүүд Нил мөрний хойд хэсэгт оршдог. Маш өндөр боловч цээж богино, хөл гар нь урт. Хамар, уруул нь бусад хэсэгтэй нь харьцуулахад нимгэн.

Далай орчмын негрүүд Шинэ-Гвиней, Фижи аралд байдаг. Хүрэн арьстай,үс нь бага зэрэг буржгар, бие нь үсэрхэг бөгөөд сахалтай, уруул нь зузаан гадагш эргэсэн, хамар нь хавтгай биш.

Пигме негрчүүд Африкийн Конго, Малайн хагас арлуудад, Суматр, Филиппины арлын хоорондох арлуудад байдаг. Хамгийн намхан хүмүүс бөгөөд 137-142 см өндөртэй. Хөл нь богинохон, арьс нь тод шар, үс нь богинохон, буржгар, шар өнгөтэй. Хамар нь хавтгай, нүдний ухархай гүн, уруул нь зузаан юм.

Бушманчууд Калкарын цөлийн орчим амьдардаг. Бусад негрүүдээ бодоход арьс нь хар шар өнгөтэй. Хацар нь хүнхэр, зовхиндоо ахин нэг зовхи байгаа мэт харагддаг. Эмэгтэйчүүдийн гуя нь махлагаараа дэлхийд алдартай. 150 см өндөртэй.

Энд дэлхий дээрх 6 миллиард хүний биеийн ерөнхий төрхийг тайлбарлахыг оролдлоо. Хэрэв та бүхэн анзаарсан бол хүмүүсийн хооронд ерөнхий адил шинжүүд ч бий, ялгаатай зүйлс ч байгаа. Үүнийг хүмүүсийн зан ааш, амьдралын нөхцөлтэй холбовол бүр их ялгаа гарна. Хүн эцэг эхээсээ биеэ олж авдаг ч өөрийн дадлага туршлагаа амьдралаасаа олж авдаг. Эрдэмтэд хүний амьдардаг энэ орчныг соёл иргэншил гэдэг. Энэ сэдэвтээ бид хүмүүсийн гадна төрхийн талаар бага сага ярилцлаа. Үүн дээрээ та эдгээр төрлийн соёл иргэншлийн талаар судалбал илүү тодорхой зүйлсийг олж харах болно. Тэгээд ижил төстэй, ялгаатай талаар улам их ойлгоно.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: