Wild life Australia

From: www.openforum.mn | www.mymesu.com

Australian Animals – EMU, Black Swan, ДИНГО
Алуурчин- Oxyuranus temporalis
Жимсний багваахай- Styloctenium mindorensis
Баглаа- Tecticornia bibenda

EMU

Харин євєл эхэлж, хєх саарал їїл толгой дээр хєдєлгєєнгїй
дїїжлэгдэж, хєвєн мэт сэвсгэр цасан ширхэгїїд агаарт хєвєн
наадаж эхлэх їед австралийн эма хэмээх тэмээн хяруулын
їржлийн їе эхэлнэ. Москвагийн амьтны хїрээлэнгийн дэвсгэр
нутаг цасан хунгарт дарагдсан нь цацагт хяруулд огтхон ч
хамаагїй. Энэ їед тєрєлх Австрали тивд нь хаврын улирал ид
эхэлсэн явдал тїїнд юунаас ч илїї чухал юм.

Black Swan

Арав – арван нэгдїгээр сард Австрали тивийн унаган шувуу
болох хар хунгийн їржлийн їе эхэлдэг.
Энэ їед амьтны хїрээлэнд ирсэн їзэгч єд сєд нь цасаар
хучигдсан хар єнгийн їзэсгэлэнт шувуу єлєн євсєєр зассан
їїрэндээ сууж байгааг харж болно. Эмэгчин хун голдуу таван
єндєг гаргах бєгєєд хос хун єндгєє ээлжлэн дардаг юм.

ДИНГО
Хэдэн жилийн ємнє Москвагийн амьтны хїрээлэнд динго
гэдэг хоёр зэрлэг нохой Австрали тивээс авчирч билээ. Тэд
удаж тєдєлгїй єсвєрийн байгаль судлаачдад дасч, амьтны
хїрээлэнгээр тэдэнтэй чєлєєтэй зугаалдаг болов. Эдгээр ноход
нь чийрэг биетэй, хєдєлгєєнтэй, сэргэлэн, їнэрлэх, харах болон
сонсох эрхтэн нь сайн хєгжсєн, эрэлхэг зоригтой бєгєєд ан хийх
зєн совин нь их хєгжсєн амьтад байлаа. Эдгээр бїх шинж чанар
нь тэднийг анч нохдоос илїї єндєр їнэлэхэд хїргэдэг юм. Амьтны
хїрээлэнд тєрсєн дингоны гєлєгнїїд хожим нь эцэг эхээсээ ч илїї
хїчирхэг бие хаатай болсон билээ.

****************

Алуурчин- Oxyuranus temporalis

Могойн аймгийн хамгийн хортой төрөлд тооцогдох уг аварга биетийг амьтан судлаачид алуурчин гэдэг. Эл могойн хамгийн ойрын төрөл хоёр могой (эх газрын болон эргийн тайпан) дэлхий дээрх хортой могойн жагсаалтын нэг, гуравдугаарт бичигддэг юм. Австралийн алслагдсан хуурай бvсээс олдсон аварга могой хэнд харагдахуйц атлаа өнөөг хэр бvрэн судлаагvй амьд биетvvдийн жагсаалтыг тэргvvлж байна.

Жимсний багваахай- Styloctenium mindorensis

Филиппинийн Миндоро аралд л байх жимсний аварга сарьсан багваахай уг амьтны аймагт бvртгэгдээд буй ердөө хоёр дахь төрөл нь. Анх судлаачдын нvдэнд өртсөн жимсний сарьсан багваахай Индонезийн Сулавеси болон Тогагийн зарим аралд бий. Жимсний сарьсан багваахайг анх Чарльз Дарвины хамтрагч Альфред Рассел Уоллес илрvvлжээ. Тэрбээр Ази, Австралийн амьтан, ургамлыг ангилж, хожим Уоллесийн шугам гэгдсэн хvснэгт зохиосон юм. Харин сvvлд олдсон эл жимсний сарьсан багваахай Уоллесийн шугамны баруун талд хамаарах бөгөөд хамгийн ойр төрлvvд нь зvvн талд бичигдэж буйгаараа онцлог юм. Харамсалтай нь нууцлаг сарьсан багваахай бvрэн судлагдахын өмнө мөхөх аюулд ороод байна. Миндоро арлын онгон байгалийн төрх алдагдаж, мод ургамал цөөрснөөс жимсний багваахайн тоо эрс багасчээ.

Баглаа- Tecticornia bibenda

Цэцгийн баглаа мэт багсарч ургадаг уг хvрэн ургамал Австралийн баруун хэсэгт ургана. Тус бvс нутгийн 298 төрлийн ургамал өнөөг хэр бvрэн судлагдаагvй. Уул уурхайн компаниуд эдгээр ургамлын өлгий нутагт олноороо vйл ажиллагаа явуулдаг нь судалгааны ажлыг саатуулсаар байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: