Refugees in Australia

From: http://www.amnesty.mn/

АЙДАСТ АВТСАН ДЭЛХИЙ ЕРТЄНЦ ХVНИЙ ЭРХИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ БАЙНА /Эмнести Интернэшнл байгууллагын 2007 оны тайлан

Хорвадын засгийн газар орогнол эрэгчдийг Австралийн vндэсний аюулгvй байдалд сєргєєр нєлєєлнє хэмээн vзэж дvрвэгсэд єсєн нэмэгдэж байна гэсэн хуурамч сэрэмжлvvлэг єгсєн бєгєєд энэ нь тvvний 2001 оны сонгуулийн ялалтын нэг хvчин зvйл болсон билээ.

АЙДАСТ АВТСАН ДЭЛХИЙ ЕРТЄНЦ ХVНИЙ ЭРХИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ БАЙНА /Эмнести Интернэшнл байгууллагын 2007 оны тайлан

• Айдсаас ангид байх эрх чєлєє
Газын зурвас дахь Палестиний бvлэглэлийн пуужингийн дайралтад єртсєн Израйлийн ємнєд хэсэг дэх Сдерот хэмээх жижигхэн тосгоны оршин суугч “Бид айж байна. Гэвч бидний нєгєє талд vvнээс ч муу нєхцєлд бидэн шиг эмэгтэйчvvд айж, шаналж амьдарч байгааг мэднэ. Бид тэдний зовлонг мэдэрч байна. Бид хамтдаа тайван амьдрахыг л хvсч байгаа ч удирдагчид маань єєр зvйлийг ярьдаг. Тэд бидний тєлєє илvv их сайн зvйл хийнэ гэдэгт бид эргэлзэж байна. Тиймээс бид айдастай, аюултай нєхцєлд амьдарч байна даа. Бидний аюулгvй байдлын тєлєє манай удирдагч нар хvний эрхийн асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байна гэдгийг харахад ямар ч vр дvнгvй тоглоом мэт санагддаг. Улс орнуудын удирдагчид хvнлэг байдал, ойлголцлыг хvлээн зєвшєєрєхєєс эмээдэг” хэмээсэн юм.
Тvvний дээрх vг хvйтэн дайны оргил vед байсан нєхцлийг санагдуулж байх бєгєєд цаашид ч илvv аюултай нєхцєл байдал vvсч болзошгvй юм. Хvний эрх нь биднийг нэгтгэж буй нийтлэг vнэт зvйлс, тvгээмэл зарчмууд, нийтлэг хэм хэмжээ билээ. Гэтэл єнєєдєр аюулгvй байдлыг хангах нэрийн дор хvний эрхийг vгvйсгэж байна. Бодлогогvй удирдагчдын айдсаас болж хvний эрхийн асуудал нь айдсыг хєєрєгдсєн хvйтэн дайны vеийнх шиг болж, хєсєр хаягдаад байна.
Дэлхийн цаг уурын дулааралтай холбоотойгоор хvрээлэн буй орчинд гарах єєрчлєлт гэх мэт сэтгэл тvгшээх олон асуудал улс тєрчдєд бодлогодоо эерэг баримтлал нэмэх шаардлагыг бий болгож болох боловч тэвчишгvй байдлыг нэмэгдvvлэх, хvний эрхийг хязгаарлах зэрэг асуудлуудын хувьд эерэг байж чадахгvй билээ.
1941 онд АНУ-ын ерєнхийлєгч Франклин Рузвельт шинэ дэлхийг бий болгох алсын хараа нь дараах “дєрвєн эрх чєлєє”-нд тулгуурлана гэж байв. Эдгээр нь шашин шvтэх эрх чєлєє, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє, айдас болон хvслээс ангид байх эрх чєлєє юм. Тэрээр эргэлзээгээ даван туулахад нь хvмvvст туслаж, тэднийг нэгтгэсэн их удирдагч байсан билээ. Єнєєдєр олон орны удирдагчид айдсыг єдєєж байна. Учир нь тэд терроризм, цагаачдын бєєгнєрєл, vй олноор устгах цємийн зэвсэг бvхий улс орнуудаас айх айдсаар хvний эрх, эрх чєлєєг нухчин дарж байгаа юм.
Айдас нь аймхай хулчгар удирдагчдыг хєтєлж байдаг. Vнэн хэрэгтээ айдсын олон бодит шалтгаан байгаа ч дэлхийн олон орны удирдагчид айдас, мєхєс бодлоосоо болж мєргєлдєєн, хvчирхийлэл, арьс єнгєєр ялгаварлах буюу гадаадынхныг vзэн ядах vзлийг дэвэргэж, тэгш бус байдлыг нэмэгдvvлэх, хvний эрх болон эрх зvйт ёсыг зєрчиж, хvчирхийллийг улам гааруулж байна. Айдас бvхий улс тєр нь томоохон бизнес эрхлэгчид болон зэвсэгт бvлэглэлvvдийг дэмжиж хvний эрхийн зvй бус зєрчилд хvргэдэг. Хvчин мєхєс засгийн газрууд, vр нєлєєгvй олон улсын байгууллагууд хvмvvсийг айдастай, эмзэг орчинд орхиж байна. Айдасгvй єєдрєг vзэл, итгэл найдвараар аливаа амжилтад хvрдэг. Гэтэл яагаад зарим удирдагчид айдсыг дэмжиж байна вэ? Энэ нь тэдэнд хариуцлагаас зайлсхийх, єєрийн эрх мэдлээ авч vлдэхэд тусалж, хvчээ бэхжvvлэх боломжийг олгодож байгаад юм.
Хорвадын засгийн газар орогнол эрэгчдийг Австралийн vндэсний аюулгvй байдалд сєргєєр нєлєєлнє хэмээн vзэж дvрвэгсэд єсєн нэмэгдэж байна гэсэн хуурамч сэрэмжлvvлэг єгсєн бєгєєд энэ нь тvvний 2001 оны сонгуулийн ялалтын нэг хvчин зvйл болсон билээ. 2001 оны 9 дvгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ-ын ерєнхийлєгч Жорж Буш шvvхийн хэлэлцvvлэг болон конгрессийн vгийг сонсолгvйгээр єєрийн гvйцэтгэх эрх мэдлийг ашиглан терроризмоос айсан айдсаа хамгаалахыг оролдсон юм. Суданы ерєнхийлєгч Омар Аль Башир єєрийн дэмжигчид болон Арабын ертєнцийг Дарфурт орсон НVБ-ын энхийг сахиулагчдын ажиллагаа нь АНУ-ын Ирак руу дайрсантай адилхан хэмээн айдсыг гааруулж байна. Зимбабвегийн ерєнхийлєгч Роберт Мугабе нь єєрсдийн дэмжигчдийг татах зорилгоор арьсны єнгєєр ялгаварлах бодлогыг улс тєрийн бодлогын хvчин зvйлээ болгосон гэх жишээнvvд олон.
Зєвхєн нийтээр хvлээн зєвшєєрсєн vнэт зvйлс нь тогтвортой шийдэлд хvрэх vндэс суурь мєн. Даяаршлын сорилт, аюулгvй байдал, ядуурал цагаачлал зэрэг асуудлын аль нь ч байсан хvний эрхийн тvгээмэл vнэт зvйлс л хvмvvсийг нэгтгэж, тэдний сайхан амьдрах суурь юм. Хvний эрх нь тогтвортой ирээдvйн vндэс нь юм. Гэвч хvний эрхийн асуудлыг авч vзэхээс илvvтэй тєрийн аюулгvй байдлыг хамгаалах гэсэн vзэл санаа зарим удирдагчдын дунд байсаар байна.
• Цагаачлалаас айх айдас
Хєгжилтэй орнууд эдийн засгийн асуудалтай холбоотойгоор ядуурал нэмэгдэхээс эмээн олон улсын хvний эрхийн хэм хэмжээг зєрчиж орогнол хайгчид, дvрвэгсэд, цагаач иргэдийн эсрэг арга хэмжээг авч байна. Хилийн хяналтыг бий болгох нь улс тєр, аюулгvй байдалтай холбоотой авч энэ нь хvмvvсийг хамгаалах бус харин тэдгээр хvмvvсийг шахан хавчиж байгаа хэрэг юм. Европ даяар дvрвэгсдийг хvлээн зєшєєрєх орны тоо аажмаар жил тутам буурсаар байна. Мєн хvчирхийлэл, дарамт хавчлагаас болж орогнол хайх гэсэн шалтгаан илvv єндєр хэвээр байгаа юм.
Улс тєрийн айдастай Засгийн газрууд хоёр нvvр гарган, тодорхой дэглэмийг буруушаах мєртлєє, тэрхvv дэглэмээс зугтагчдыг хамгаалахаас татгалзаж, тэднээс зугтаж байна. Тухайлбал Барууны орнуудын засгийн газрууд Хойд Солонгосын засгийн газрын харгис бодлогыг буруушааж байгаа авч Хятадад нуугдаж байгаа 100.000 орчим Хойд Солонгосын иргэдийг Хятадын засгийн газар долоо хоног тутам албадан гаргаж буйд анхаарал хандуулахгvй байна. Дэлхийн эдийн засгийн чухал хєшvvрэг нь цагаач ажилчид байдаг бєгєєд Персийн булангийн орнууд, Ємнєд Солонгосоос Доминиканы Бvгд Найрамдах Улс гэх зэрэг дэлхийн єнцєг булан бvр дэх засгийн газрууд тэдний хєдєлмєрийг мєлжиж, эрхийг нь хамгаалахгvй орхиж, ялгаварлан гадуурхах зэргээр зvй бус харьцаж байна. 2006 онд 6000 Африк иргэн Европ хvрэхээр явах замдаа далайд сураггvй алга болсон. 2005 онд 31000 орчим иргэн Канарын арлууд руу хvрсэн байна. Коммунизмын хавчлагаас зугтаахыг хvссэн хvмvvсийг Берлиний ханаар зогсоохыг оролдсон шиг Европын хилийн бодлогоор ядуу тарчигаас зугтах тэдгээр орогнол хайгчдыг хааж байна. НVБ-ын Дvрвэгсдийн талаархи конвенц болон НVБ-ын Цагаач ажилтны талаархи конвенцид барууны орнууд гарын vсэг зураагvй байна.
Хэрэв цагаачлал баяжихад саад болдог бол даяаршил нь ядуурах vндэс юм. Єсєн нэмэгдэж буй зах зээл зарим нэгэнд нь ихээхэн боломжийг олгож байдаг бол заримд нь vгvй. Даяаршлын vр нєлєє дэлхий даяархи улс орнуудад янз бvрээр тусч, жинхэнэ утгаараа хvрч чадахгvй байна. Хvн тєрєлхтний хувьд энэхvv ядуурал нь даяаршлын vнэ мэт vнэлэгдэж болохгvй. Хувь хvний эдийн засаг, нийгмийн эрхийг хязгаарлах ямар ч улс тєрийн бодлого, шийдвэр байж болохгvй билээ. Учир нь дэлхийн єнцєг булан бvрт шунахай бизнесийн болон авилгалд автсан тєрийн бодлогын уршигаар улам бvр ядууралд єртсєєр байгаа билээ.
Газартай холбоотой асуудлын тєвд уул уурхайн салбар, хотын хєгжил, аялал жуулчлал зэрэг асуудал байдаг бєгєєд энэ нь Африк, Ази, Латин Америкийн орнуудад сая сая хvмvvсийг ямарваа нєхєн тєлбєр, єєр бусад зохистой орон байраар хангалгvйгээр албадан нvvлгэж, хєєн зайлуулахын тулд хvч хэтрvvлэн хэрэглэж байгаа юм. Зєвхєн Африкт гэхэд 2000 оноос хойш 3 сая орчим хvмvvс албадан нvvлгэгдэж, хvний эрхийн зєрчилд єртжээ. Эдийн засгийн vйл явцаас хамааран цэвэр усгvй, эрvvл бус орчинд ажиллах, боловсрол олох боломжгvйгээс болж улам бvр ядууралд автаж байна. Африк барууны шунахай засгийн газрууд болон компаниудаас болж хохирч байна. Одоо Хятад ийм сорилттой тулгараад байгаа билээ. Хятадын засгийн газар, хятадын компаниуд Африкт “хvний эрхийг” дорд vзэж байна. Хятад, Африкийн засгийн газрууд гадаад бодлогодоо хvний эрхийг дорд vзэж, vндэсний тусгаар тогтнолоо хамгаалах нэрийдлээр зvй бус дэглэм тогтоож байна. Vvний улмаас Африкийн иргэний нийгэм таагvй байдалд байсаар байна. Хятадын компаниуд ажилчдыг эрvvл аюулгvй орчинд ажиллуулах олон улсын хэм хэмжээг зєрчиж байна. Суданы газрын тосны хамгийн том vйлчлvvлэгч, цємийн зэвсгийн гол хангагч Хятад улс олон улсын нийгэмлэгээс Суданы засгийн газарт vзvvлэх дарамт шахалтыг эсэргvvцэн, тэдний хамгаалагч болж байна. Сул дорой туйлдаа хvртэл ядуурсан, хэт их хахуульд автсан улс орнууд эдийн засгийн шинэ хvчин зvйл болох хамтын ажиллагааны боломжит орон зайд шилжиж байна. Томоохон бизнес эрхлэгчид засгийн газраас зєвшєєрєл авсны vндсэн дээр энгийн иргэдийн амжиргаа, шилжин суурьших явдлыг vгvйсгэн зайлуулж, байгаль орчныг сvйрэлд хvргэж байна. Шударга бус, хvний эрхийг vгvйсгэх байдлыг эсэргvvцсэн жагсаал цуглаануудыг нухчин дарж байна. Сvvлийн хориод жил хvчирхийллийн айдаст автаад байгаа Нигерын ємнєд хэсэгт байрлах газрын тосоор баялаг Нигер Дельта хотод байдал vнэндээ ийм байна. Корпорациуд удаан хугацааны турш олон улсын хэм хэмжээг тогтоосон баримт бичиг бий болгохын эсрэг байгаа билээ. НVБ уг маргаантай асуудлаас зайлсхийлгvй хvний эрхэд vр дvнтэй нєлєєлєх, хариуцлага хvлээх чадвартай томоохон бизнес эрхлэж болох механизмыг дэмжих, хэм хэмжээг єргєжvvлэх хэрэгтэй юм. Бvхий л талаар эдийн засаг нийгмийн эрхийг дэмжих нь ядуу баян аль ч тvвшинд айдсыг арилгах хамгийн сайн хандлага байдаг билээ.
• Алагчлахаас vvдсэн айдас
Айдас нь гадаадынханыг vзэн ядах vзэл, гадаадын иргэд болоод эрлийз хvмvvсийн эсрэг халдах, цєєнх vндэстнийг vндэс угсаа, шашин шvтлэгээр нь хавчих, арьс єнгєєр нь алагчлах гэх ялгаварлан гадуурхах байдалд хvргэдэг.
Засгийн газрууд арьс єнгєєр алагчилах хvчирхийллийг vл хайхран єнгєрvvлдэг нь нийтлэг зvйл болж байна. Орос улсад vндэстний цєєнх болоод гадаадын иргэдийн эсрэг vзэн ядах гэмт хэргvvд жирийн vзэгдэл бєгєєд саяхныг хvртэл эдгээрт тєдийлєн анхаардаггvй байсан ба vvнийг нь эрх баригчид болон vндэсний vзэл сурталтнууд дэмждэгт хэргийн учир оршиж байв.
Европын холбоо зvvн тийшээ єргєжих болсноор ялгаварлан гадуурхахгvй байх, адил тэгш байх гэсэн амлалтын vнэн эсэхийг шалгах нь тvvний гишvvн цыган хvн амыг хандлага харьцаа байх болно. Дублинээс Братислав хvртэл, цыганчуудын эсрэг vзэл хандлага нь зарим улсад олон нийтийн амьдралын хэв маягийг єєрчлєхыг зєвшєєрєхгvй байгаа нь орон гэрээр хангагдах, боловсрол эзэмших, эрvvл мэндээ хамгаалуулахад нь ялгаварлан гадуурхалт, тусгаарлагдсан байдал хэвээр байсаар байна. Барууны хэд хэдэн оронд ялгаварлан гадуурхалт хяналтгvй болсон нь шилжин суух айдас бий болоод байгаа бєгєєд 2001 оны 9 дvгээр сарын 11-нд болсон халдлагаас хойш Мусульман шашинтнууд, Ази, Арабынхан уруу чиглэсэн байлдааны бодлого, терроризмын эсрэг хандлага даамжирсан юм. Туйлшрал улам ихэссэнээр vзэл бодлын зєрчилдєєн, тэвчээрийн орон зайг бууруулж, энэ хоёрын эцсийн дvнд хэт даврагчдын хvчийг бэхжvvлээд байна.
• Vзэл бодлын зєрчилдєєний айдас
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє бол vндсэн эрх юм. Vзэл бодолгvйгээр vг чєлєє хэлэх эрх, эрх чєлєє гэж байхгvй, vзэл бодол байхгvйгээр ардчилал нухчин дарагдана. Vзэл бодолгvй газар дарангуйлал хvчээ авна. Турк улсад сэтгvvлч, зохиолч, хvний эрхийн тэмцэгчдийг заналхийлэх, шvvхэд єгєх, Филлипинд зvvний жигvvрийнхнийг дэмжсэн идэвхтэнгvvд улс тєрийн аллагад єртєх зэргээр vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє аюул дунд байна. Сvvлийн жилvvдэд терроризмоос айх айдас ихэссэнээр зvй бус байдал улам газар авч байна. Зvvн Ази Болон Хойд Африкт vзэл санаагаа илэрхийлэх эрх чєлєєг хаасан хуучны арга барил хэрэгжсээр байна. Терроризмын эсрэг нэр бvхий хуулиудын заалт нь хvний vг хэлэх эрх чєлєєг улам бvр хязгаарлах болжээ. 2006 он гэхэд Англи улс мєн ийм байдлыг террроризмыг дэмжих явдлыг эсэргvvцэх нэрээр хэрэгжvvлсэн ба АНУ мєн нууц шоронгуудыг байгуулсан нь vvний нэг жишээ юм. Оросын эрх баригчид мєн сэтгvvлч, хvний эрхийн хамгаалагчдад харгис хатуу хандаж байна. 2006 онд Ерєнхийлєгч Владимир Путин Оросын болон гадаадын ТББ-уудын санхvvжилт болон vйл ажиллагаанд нь анхаарал хандуулж байв. Их наймын уулзалт дээр тэрээр Эмнести Интернэшнл болон бусад ТББ-ын тєлєєлтэй уулзсан байна. ТББ-ын шинэ хуулийн талаарх болон Оросын иргэний нийгмийн талаарх асуултад тэрээр хуулийг батлаагvй гэж хариулсан боловч 3 сарын дараа гэхэд Чечень дах зєрчлийн талаар ажилладаг Орос Чечений Нєхєрлєлийн нийгэмлэгийн vйл ажиллагааг шинэ хуулийн дагуу хаасан байна. Харамсалтай нь зєвхєн Орос улс хvний эрхийн талаар чимээгvй єнгєрсєн бус Колумба, Камбож, Куба, Узбекстан улсуудын засгийн газрууд хvртэл хvний эрхийн байгууллагуудын vйл ажиллагааг хязгаарласан хуулиудыг батлан гаргаж байна. Технологийн эрин vед интернэт нь vзэл бодлоо илэрхийлэх эрхийн тєлєє зєрчил тэмцэлийн нэгэн шинэ талбар болсон. Дэлхийн томоохон мэдээллийн технологийн компаниудийн мэдээллийн технологийн тусламж дэмжлэгтэйгээр Беларус, Хятад, Египет, Иран, Саудын Араб, Туннис зэрэг орнуудын засгийн газар чат єрєє (chat room)-г хянаж байгаа ба блогуудыг устгаж, хайлтын системvvдийг хязгаарлаж, веб хуудаснуудад хаалт тавих болсон ба Хятад, Египет, Сири, Узбекстан болон Вьетнам зэрэг орнуудад хvмvvс онлайнаар захидал бичиж, мэдээлэл солилцож, хуваалцсаныхаа улмаас шоронд хоригдож байна.
Хvн бvр мэдээллийг хайх, хvлээн авах, єєрсдийнхєє итгэл vнэмшилийг чєлєєтэй илэрхийлэх эрхтэй. 2006 онд Эмнести Интернэшнл байгууллага Английн Observer сонины газартай хамтран хvний эрхийн тэмцэгчдийн vйл ажиллагааг эсэргvvцэж буй засгийн газар, томоохон бизнесийн бvлэглэлvvдийн эсрэг кампанит ажил єрнvvлсэн билээ.
• Хvйсийн тэгш эрхээс айх айдас
Ялгаварлан гадуурхалт, vзэл бодлын зєрчил хvйсийн талбарт тодоор гарч ирдэг. Хvйсийн эрх тэгш байдлын тєлєє тэмцсэнийхээ тєлєє эмэгтэй тэмцэгчид Иранд баривчлагдаж байхад Афганистанид охидуудад боловсрол олгосныхоо улмаас амь насаа алдаж, vvгээр ч барахгvй дэлхийн олон улс оронд эмэгтэйчvvд бэлгийн хvчирхийлэл, доромжлол, заналхийлэлд єртєж байна. Ялангуяа, нєхєн vржихvй, сексийн талаарх асуудлаар ажиллаж байгаа эмэгтэйчvvд хамгийн ихээр дайралт, доромжлолд єртєж байна.
Эмэгтэй хvний эрхийн тєлєє тэмцэгч эмэгтэйчvvд нь тэдний хийж буй vйл ажиллагаа, ажлынхаа тєлєє идэвхитэн болон эмэгтэй хvн гэсэн утгаараа илvv ихээр заналхийлэлд єртдєг. Тэдэнд зєвхєн тєр ба нийгмийн зvгээс дарамт шахалт vзvvлээд зогсдоггvй ба учир нь хvний эрхийн зєрчлийг ил гарган олон нийтэд дэлгэдэж, эмэгтэйчvvдийг гадуурхан дорд vздэг, хvйсийн хvчирхийллийг гаргадаг эцгийн эрхт ёсны бvтэц, зохион байгуулалт, нийгэм, соёлын хэвшилтэй тэмцдэг юм. Дэлхий дээр байгаа бvх нийгэмд эмэгтэйчvvдийн эсрэг хvчирхийлэл нь єнєєдєр хамгийн тvгээмэл хvний эрхийн зєрчил хэвээр vлджээ. Энэ нь эмх замбараагvй байдал, тэгш бус байснаас болж улам тэлэн єргєжиж байна. 2006 онд гарсан хvчингийн хэрэг єссєнєєс vvдэж зэвсэгт мєргєлдєєн болж цаашид даамжран хєрш зэргэлдээ Чад улс хvртэл хvрээгээ тэлсэн. 2001 оноос хойш 2200 гаруй охид эмэгтэйчvvд зvй бусаар амь насаа алдсан байтал зєвхєн хэдхэн хэргийг л шалгаж, цєєхєн хэдхэнийг шvvсэн байх юм. Тэгш бус байдлын талаар дээрхээс гадна олон жишээнvvд бий.
Терроризмын эсрэг дайнд олон тэрбум долларыг зарцуулж байхад, эмэгтэйчvvдийн эсрэг сексийн террортой тэмцэх улс тєрийн vйл хэрэг, хєрєнгє мєнгє хаана байна?
Ємнєд Африкт апартейд дэглэмийн эсрэг олон нийт, дэлхий нийтээрээ єргєн тэмцэл єрнvvлж байсан гэтэл єнєєдєр зарим улс орнуудад хvйсийн апартейдийн эсрэг ямар нэгэн vйл ажиллагаа явуулахгvй л байна. Vvний буруутан нь цэргvvд, эсвэл нийгэм байсан ч тэр, соёл, ёс заншлаас болсон албан ёсны шахуу хvчирхийлэл байсан ч тэр тєр засаг эмэгтэйчvvдийг хамгаалах хариуцлагаас нvvрээ бууруулах ёсгvй юм. Тєр эмэгтэйчvvдийн сонголт хийх эрхийг хязгаарлах биш хамгаалах vvрэгтэй. Бvх нийтийн хvний эрх гэдэг нь эмэгтэйчvvд эрэгтэй хvмvvстэй адил тэгш байна гэсэн vг мєн.
• Терроризмын айдас
Терроризм ба терроризмын эсрэг асуудал нь хамгийн хор хєнєєлтэй айдсын нэг. Мумбайд байна уу Манхэттэнд байна уу хамаагvй хаана ч байсан хvмvvс аюулгvй байх эрхтэй бєгєєд засгийн газрууд нь энэхvv аюулгvй байдлыг хангах vvрэгтэй. Хэдийгээр терроризмийн эсрэг стратеги нь хvчирхийллийн аюулыг бага ч гэсэн бууруулж, дайралтад єртєгсдийн эрхийг хамгаалж байгаа ч хvний эрх болоод олон улсын эрх зvйг ихээр зєрчиж байна.
2006 онд Япон улс террорист этгээд байж болох хvн бvрийг нэн даруй нутгаасаа албадан хєєн гаргах бодлого хэрэгжvvлсэн. Хvмvvсийн хувь заяа тэдний юу хийж байгаагаас хамааран тодорхойлогдохоо больж, харин засгийн газрын тэд юу хийж магадгvй вэ гэдгээс хамаарах болсон байна.
Хараа хяналтгvй дур зоргоороо гvйцэтгэх засаглалыг АНУ хэрэгжvvлж эхэлсэн бєгєєд энэ нь дэлхийг терроризмын эсрэг дайны том талбар болгож хvн хулгайлах, баривчлах, хорих, сэжигтнvvдтэй зvй бусаар харьцах зэргийг шууд буюу Пакистан, Гамби, Афганистан, Йордан зэрэг орнуудын тусламжтайгаар гvйцэтгэж байна. Хуульчид, эрх баригчдад хаана, хэнд баригдаад хоригдож байгаагаа мэдэхгvй байгаа нууц шоронгуудад буй тэдгээр хvмvvсийн тєлєє хуулийг эргэн харах, шударга шvvх хурал явуулах шаардлагыг хvргvvлж чадахгvй байна. Олон улсын хараа хяналт бас л vvнтэй адил шалтгаанаар хангалттай vр дvнд хvрэхгvй байна. АНУ-ын засаг захиргааны хоёр нvvр гаргадаг нь ичгvvртэй. Тэд Сири улсыг чєтгєрийн тэнхлэг гэж буруушаан vздэг атлаа Канадын иргэн Махер Арарыг Сирийн аюулгvйн хvчин тvvнийг тарчлаан зовооно гэдгийг мэдсээр байж шилжvvлсэн байна. Европын Зєвлєл, Европын Парламентын илтгэлvvд нь аюулгvй байдлын албадын vйл ажиллагааг чангатгахыг уриалж, Итали, Герман зэрэг орнууд баривчлах баталгааг АНУ-ын нууц ажилтнуудын эсрэг гаргасан байна.
Дэлхийн хvний эрхийн талаарх vнэт зvйл байхгvй болсон vед хязгаарлагдмал сонирхол бий болох бєгєєд энэ нь зарим тохиолдолд vндэстэн болоод шашны бvлэглэлvvд нь хvчирхийлэл vйлдэгчдийг бий болгодог. Хэдийгээр тэдний vйл ажиллагаа нь хvний эрхийн эсрэг байдаг ч ихэнх оронд энэ нь энгийн иргэдийн дэмжлэгийг авч засгийн газар, олон улсын хамтын нийгэмлэгийг vл тоомсорлосон, шударга бус байдлаас vvдэн бий болдог. Засгийн газрууд эдгээр бvлгvvдийн удирдагчидтай уулзаж зєрчилдєєний талаар ярилцах байтал харин ч эсэргээрээ асуудлыг улам хурцатгасаар байна.
ХVЧИРХИЙЛЛЭЭС ЭРХ ЧЄЛЄЄ РVV
АЙДСААС ИРЭЭДVЙН ЭРХ ЧЄЛЄЄ РVV
Нэг хэсэг хvмvvс айдастай нийгэмд амьдарч байхад нєгєє хэсэг єєр хандлагатай нийгэмд амьдарч байна. Энэ хандлага тогтвортой байдлаасаа илvv аюулгvй байдал дээр тогтож байна. Тогтвортой байх хугацаа нь эдийн засагчид болон байгаль орчныг хамгаалагчдын vйл хэрэг, хєгжил дэвшилд илvv нааштай зvйл бєгєєд хvний эрхийн тєлєє тэмцэгчдэд бvр ч илvv хамаатай. Тогтвортой байдлын стратеги нь итгэл найдвар, хvний эрх, ардчилалыг хєхиvлэн дэмжиж байхад аюулгvй байдлыг стратеги нь айдас, аюулыг дагуулж байдаг. Эрчим хvчний аюулгvй байдал нь тогтвортой хєгжлєєр хамгийн сайн хангагддаг ба хvний аюулгvй байдал нь хvний эрхийг хvндэлдэг, дээдэлдэг байгууллагуудаар мєрдєгдєж хэрэгждэг. Тогтвортой байдал нь єєрсдийн vзэл бодол, дэглэмээ сурталчилдаг хvйтэн дайны уламжлалтай их гvрнvvдийн бодлогоос татгалзахыг шаарддаг. Энэ нь зарчимтай удирдлага, гэгээрсэн бодлогыг хєгжvvлж єргєжvvлнэ гэсэн vг юм. Тогтвортой байдал нь хууль, хvний эрхийг улс vндэсний болон олон улсын хvрээнд бэхжvvлэхийг шаарддаг. Vр бvтээмжтэй хуулийн болон шvvхийн тогтолцоо, хvний эрх дээр суурилсан хууль тогтоомж, хэвлэлийн эрх чєлєє, хvчтэй иргэний нийгэм зэрэг сайн засаглалыг хєгжvvлэх нь хамгийн том асуудал юм. Єнєєдєр ядуу хvмvvсийн ихэнх нь хуулийн хамгаалалтаас гадуур амьдарч байгаа тул нийгмийн бодлого, хєтєлбєрєєр дамжуулан тэдэнд эдийн засаг болон нийгмийн эрхийг нь хангах хэрэгтэй байна. Цуглаан хийх, шаардлага хvргvvлэх, блог хєтлєх гэх зэрэг тэмцлvvд нь тийм ч vр дvнтэй арга биш ч хvмvvс хамтран хvчээ нэгтгэн єєрчлєлтийн тєлєє тэмцэх хэрэгтэй. Хvмvvсийн эрч хvч чадал 21-р зууны хvний эрхийн нvvр царайг єєрчлєнє гэдэгт Эмнести Интернэшнл итгэдэг юм. Яасан харанхуй юм бэ гэж хашгирснаас ядаж нэг ч гэсэн лаа асаацгаая.
Огноо : 2008-05-29
Уншсан : 120
Бичсэн : Alta

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: