Australian Export Info

From: www.mongolbank.mn

Блумбергийн сүлжээнд 2008 оны 5 дугаар сарын 2-ны өдөр М.Сеситийн нийтэлсэн
Нөөц валютын статус буюу ам.долларын бүдгэрч буй түүх” өгүүллийг
Монголбанкны Эрсдлийн удирдлагын албаны эдийн засагч А.Энхжин орчуулав.

Австралийн экспортын 70 гаруй хувь ам.доллараар илэрхийлэгддэг. Энэ нь тус
улсын экспортын ихэнхи хувийг уул уурхайн эрдэс, түүхий эд бүрдүүлдэгт
оршино. Түүхий эдийг оруулалгүй тооцвол үүнээс тэс ондоо дүр зураг харагдана.
Жишээлбэл, Австралийн архи, пиво, ундааны экспортын 59 хувь нь Австрали
доллар, 19 хувь нь фунт стерлинг, харин зөвхөн 16 хувь нь ам.доллараар хийгдэж
байна.

Гадаадын улс орнууд гадаад худалдааны төлбөр, тооцоонд ямар валют ашиглаж
байгаа талаархи мэдээллийг олоход хүндрэлтэй байдаг. Гэсэн хэдий ч АНУ-ын
гадна эргэлдэж буй ам.долларын хэмжээ 2002 онд дэлхийн гадаад худалдааны нийт
эргэлтийн 1.83 хувьтай тэнцэж байсан бол 2006 онд 1.22 хувь болтлоо буурсан нь
ам.доллар төлбөр, тооцооны үндсэн хэрэгслийн байр сууриа алдаж байгааг илтгэнэ.
Инээдтэй гэмээр жишээнүүдийг дурьдахад, өнгөрсөн оны 11 дүгээр сараас
Энэтхэгийн Таж Махал ам.доллараар тасалбараа зардаг байсныг болиулж зөвхөн
Энэтхэгийн рупи авдаг болжээ. Харин олон улсын хар тамхины наймаачид еврог
ам.доллараас илүүд үзэх болсон байна.

Копенгагенд төвтэй дэлхийн хамгийн том усан замын тээврийн компани болох A.
P. Moeller-Maersk A/S энэ оны 4 дүгээр сараас Европ, АНУ-аас Австрали, Шинэ
Зеланд болон Номхон Далайн орнуудад хийх тээврийн үйлчилгээгээ еврогоор
үнэлэх болсон. Олон жилийн турш тээврийн компаниуд үйлчилгээгээ ам.доллараар
үнэлж ирсэн билээ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: