Asia Pacific Conference Sample

Art Fair, Concert, Conference, Forum, Event, Youth Day – zergeer shaltgaalan olon olon Mongolchuud Australia-d irseer baina.

From: www.court-decision.gov.mn

Ази, Номхон далайн орнуудын хорих байгууллагуудын удирдах ажилтны 27 дугаар бага хурал
Written by Administrator, Tuesday, 26 February 2008

АНДХБУАБХ нь анх 1980 онд Австралийн “Эрүүгийн гэмт хэрэг судлалын институт”, Хонг Конгын Хорих Байгууллагын хооронд болсон албан ёсны уулзалтаас эхтэй бөгөөд бүс нутгийн улсуудын Хорих байгууллага хоорондын харилцааг ойр дотно, хамтын ажиллагааг үр дүнтэй болгох зорилготой юм.

АНДХБУАБХ нь анх 1980 онд Австралийн “Эрүүгийн гэмт хэрэг судлалын институт”, Хонг Конгын Хорих Байгууллагын хооронд болсон албан ёсны уулзалтаас эхтэй бөгөөд бүс нутгийн улсуудын Хорих байгууллага хоорондын харилцааг ойр дотно, хамтын ажиллагааг үр дүнтэй болгох зорилготой юм.

Үүнээс хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн ба өдгөө эгнээндээ Ази, Номхон далайн бүс нутгийн нийт 33 улсыг багтаасан томоохон хурал болжээ. Манай улс уг хуралд анх 1986 оролцож байжээ.

Ханой, 2007 оны 11 дүгээр сарын 25 – 30 ны өдрүүд
Бага хурлын тухай товч

Вьетнамын Хорих байгууллага

БНСВУ нь 1945 онд тусгаар тогтносон, улс төрийн социалист чиг баримжаатай бөгөөд эдийн засгийн хувьд хурдацтай хөгжиж буй улс юм. Газар нутгийн хэмжээ 331,888 км нийт хүн амын тоо 84.110.

Хорих байгууллага нь 1945 онд байгуулагдсан бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяанд, “Хорих байгууллагыг удирдах газар” гэсэн албан ёсны нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө нийт 42 ангид 92,153 ялтан хоригдож байгаагаас 81,804 эрэгтэй, 10,397 эмэгтэй, 225 гадаадын иргэн ялтан байна. Нийт алба хаагчдын тоо 12,483 бөгөөд Хорих ангид ажиллагсдын тоо 3520 байна.

АНДХБУАБХ Вьетнам 2007 “Амар амгалан амьдралын төлөө”

Энэ удаагийн бага хурал БНСВУ-ын нийслэл Ханой хотноо “Амар амгалан амьдралын төлөө” уриан дор 11 дүгээр сарын 25-30 ны хооронд, зочдыг хүлээн авах болон үдэн гаргах өдрүүдтэй цуг нийт 7 өдрийн турш, цаг агаарын хувьд жилийн хамгийн тааламжтай өдрүүдэд зохион байгуулагдсан юм.

“Вьетнам 2007” бага хуралд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дэд дарга, дэд хурандаа Б.Энх-Амгалан, Хорих 405 дугаар ангийн дарга, хурандаа Г.Тэрбиш, Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангийн дарга, хошууч С.Батсайхан, Тамгын газрын судалгаа хариуцсан ажилтан, дэслэгч А.Зоригт нар оролцсон болно.

Нийт 33 улс оролцох ёстой байснаас Канад, БНХАУ, Пакистан, Папуа шинэ Гвиней, Палау, Тонга зэрэг улсууд оролцоогүй тул нийт 22 орны 145 төлөөгчид энэ удаагийн хуралд оролцлоо.
Last Updated ( Wednesday, 27 February 2008 )

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: