Australia Miscellaneous

From: www.vimomn.net by Suren – VIMO Member 290 | 2008 оны 05-р сарын 31

– Австрали, Miscellaneous (эвкалипт)
– Австрали, Miscellaneous (public service)
– Автрали, Miscellaneous (шингэн саван)

Австрали, Miscellaneous (эвкалипт)

Австралийн нэгэн бэлэг тэмдэг бол коала баавгайн иддэг эвкалипт мод. Сэтгэл сэргэм сэнгэнэсэн сайхан үнэртэй. Борооны дараа үнэр нь улам хүчтэй болох тул бараг мансуурам. Timbertop-ын уул ойд гурав хонохдоо үргэлжийн мансууралд байсан гэхэд хилсдэхгүй. Харин найзууд маань ерөөс тоосон шинжгүй байсан, дассан болоод тэгдэг байх. Монгол хүн аагь таана гэж ярьдаг бол австрали хүн эвкалипт гэж ярих байх даа regular_smile

Эвкалиптын тос эмнэлгийн болон гоо сайхын олон үйлчилгээтэй. Aromatherapy-д ч түлхүү хэрэглэгддэг. Тиймээс Timbertop-д мансуурч явсандаа баяртай г :)

Анх хавийн моднуудын хальс нь унжсан байхыг харж гайхаад. Найзаасаа туулай муулай идээд ийм болчихдог юмуу гээд асуучихсан чинь элгээ хөштөл инээгээд teeth_smile Туулай огт хамаагүй, хуучин хальс нь унаад цаанаас нь шинэ хальс гардаг гэнэ. эвкалипт мод байнга гоёлоо сольдог ганган мод гэнэ.

Эвкалиптын тос дэлхийд алдартай. Харин тосыг хөгшин биш залуу модноос гаргаж авдаг гэнэ. Найз маань хэлж өгөөгүй бол эдгээрийг зүгээр л бут bush гээд тоох ч үгүй өнгөрөх байлаа.
Хоёр гурван навчис номны завсар хатаасан маань одоо ч гэсэн сайхан үнэртэй хэвээрээ :)

******************************

Австрали, Miscellaneous (public service)

Австралийн номын сан, түүхийн музей, дүрслэх урлагийн музей бүгд үнэгүй. Японоос ирсэн миний хоёр дахь том culture shock.

Анх найз маань намайг их сургуулийнхаа номын санд хүлээж бай гэхэд япон/монгол заншлаараа өөрийнхөө үнэмлэхээ өгөх гэж байна гэж бодоод. Тэгсэн номын сан зэрэг олон нийтэд зориулсан газар хэн бүхэн үнэгүй бөгөөд үнэмлэхгүй орох эрхтэй болж таарсан.
Энэ удаа автсрали явахад номын сан орох хэрэг гараагүй ч музей орохдоо сурсан заншлаараа япон найзуудтайгаа мөнгө хаана төлөх үү гэж асуугаад. Мөнгө төлөх хэрэггүйг сонсоод мань хэд ахин дахин 進んでいるな~ гэж австралийг шагшиж магтаад.

Тэгэхэд монгол… за монгол ч яахав одоохондоо эдийн засгийн чадал буурай, олон нийтийн service муу, хүмүүсийн ухамсар ч жаахан тиймэрхүү (номын сангийн ном урах г.м.).
Өндөр хөгжилтэй гэхэд япон ямар билээ… Энэ талаар дээр үнэн муу гэдгийг хэн хүнгүй мэднэ. Сэтгэл дутагддаг шиг санагддаг. Мөн асуудал гарсны дараа биш ямарваа нэгэн problem анхнаас нь гаргахгүй гэж юм бүхэнд ханддаг заншил нь үйлдвэр компаний үйл ажиллагаанд сайн боловч public service-д бол муугаар нөөлөөлдөг гэж бодогдох. Асуудал гаргахгүйн тулд байж болох, тохиолдож мэдэх муу бүхнийг урьдчилан бодож төрөл бүрийн дүрэм журам зохиож хамгийн сүүлд нь амьсгалах орон зай үлдээлгүй бөөн хориг тогтоочихдог.

******************************

Автрали, Miscellaneous (шингэн саван)

Австрали хүмүүс шингэн савангаар аяга тавгаа угаах боловч ерөөс зайлдаггүй. Хөөстэй чигээр нь шууд хатаадаг. Анх хараад ёстой нүд орой дээр гартал гайхсан. Сайхан хөөсрүүлж угааж байгаад бөөн бөөн бөөрөнхий хөөстэй чигээр нь шууд арчина эсвэл хатаагчинд хийнэ. Австралид дахь анхны culture shock энэ байлаа  omg_smile Австралийн ихэнхи айл (лав миний очсон бүх айл) аяга тавгаа ингэж угаах бөгөөд хоолны газар, ресторан бар ч ялгаагүй тэгэж угаана. (Дуулахнээ англи бас тийм гэсэн гэхдээ өөрийн нүдээр үзэж хараагүй тул сайн хэлж мэдэхгүй байна. Мэддэг хүмүүс хэлж өгөөрэй. )

Хамт японд сурч байсан австрали найзаасаа асуухад, нэгд, япон хүмүүс аяга тавгаа угаахдаа дэндүү их ус зарцуулдаг (санал нэг байна), хоёрт австрали хүмүүс аяга угаах шингэн хүний биед хоргүй гэж боддог (санал огтхон ч нийлэхгүй байна) гэж хариулж байсан.

Эрүүл мэнд, байгаль орчин, химийн бодис гэх мэт асуудал жилээс жилд issue болж байгаа ч савангийн хөөсөө зайлдаггүй энэ заншил арваад жилийн өмнө ямар байсан, одоо ч гэсэн яг хэвээрээ. Хэвшсэн хэвшил, заншсан заншил гэдэг тийм ч амар арилдаггүй бололтой. Энэ удаад ч гэсэн найзуудынхаа гэрт хоноход тосгуураа усаар дүүргэж байгаад саван гээчийг сайхан хөөсрүүлж угаачихаад тэр чигээр нь гаргаж тавиад… гэхдээ усыг нь уувал ёсыг нь дага гэдэг, нэг их тоож сүр болоогүй л дээ. Гагцхүү жаал жуул монголоо бодож хэдэн зүйл эргэцүүлээд…

Бидний багад аяга тавгаа савангүй угаагаад болоод л байсан. Одоо ч гэсэн хэрэглэх хэрэггүй гэж санагдана. Бүр дийлэшгүй их өөх тостой юм бол бас яая гэхэв. Гэхдээ зүгэр нэг цай уучихээд савангаар угаах бол… хайран ус гэж бодогдох. Япон шиг чийг ихтэй зуны цагт янзан бүрийн мөөг хөөсөнцөр шууд үрждэг газар бол бас ч яахав. Мөн далай тэнгисээр хүрээлэглсэн бороо хур их ордог, юү элбэг, ус элбэг орон. Харин монголын хувьд бол юу хэрэггүй, аяга таваг угаах шингэн саван хэрэггүй. Хөдөө их тостой юмыг гурилаар юмуу шороогоор угаагаад гялалзуулчихдаг л байсан шдээ.

Яагаад саванд нерв хөдлөөд байна гэж бодтол, эмээгээ саналаа. Эмээ маань голоос дандаа хол буудаг байсан. Голд ойр буух хүмүүсийг залхуу гэх бөгөөд ерөнхийдөө бол дургүй. Биднийг усанд явахад голд бузар оруулж болохгүй гээд заавал хувцас check хийнэ, айраг бүлсэн нэгнийг голд цагаа оруулчихна гээд хамаг хувцасыг нь солино, солих хувцас байхгүй бол шалдан гүйлгэчихнэ. Манай гэр хавийн айлуудтай харьцуулахад голоос хамгийн хол байхад хүүхдүүд бидний хувцас хунар угаахдаа түмпэнгээ бариад бүр цааш явж угаадаг байж билээ. Австралийн тухай бичсэн биш эмээгээ саналаа … cry_smile

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

Leave a comment