Australia Melbourne

From: www.vimomn.net by Suren – VIMO Member 290 2008 оны 5 сарын 31 – 6 сарын 4

Австрали, Melbourne

Орчин үеийн урлагийн музей. Барилга нь дизайнаарааа алдартай бөгөөд жуулчин бүрийн очих нэг spot.   Машин хүртэл үр хүүхэддээ хайртай…

Австралийн тэмдэглэл маань ерөнхийдөө ингээд дуусах тийшээгээ хандаж байна. Хамгийн сүүлдэ зочилсон хот бол Мелбурн байлаа. Хоёрхон хоносон тул танилцуулж бичих юм бага ч сайхан хүмүүстэй учрах азтай байлаа, тэдэн дундаас хоёрыг нь онцолж дурсвал:

1. Victoria market, орос өвөө

Маргааш буцах тул Мелбурн хотын Victoria зах дээр жаал жуул бэлэг дурсгалын зүйл хайж явтал нэлээд настай байрны нэгэн хүн япон уу гэж асууж байна. Үгүй гэтэл хятад уу, тайван уу, солонгос уу, малайзи уу, сингапур уу, хон-конг уу гээд ар араас нь асуух юм. Ихэнхи хүмүүс ганц хоёр орон тааж хэлчихээд л хаанаас ирсэн бэ гэдэг. Тэгтэл энэ хүн амар замаар будаа иддэг хүн биш бололтой. Гэхдээ л сүүлдээ нэлээд гайхсан гэх үү, puzzled болсон байртай аль улсаас ирсэн бүсгүй вэ гэж асуусан.
Монголоос гэж хариултал юу болсон гэж санана !!! Олон жил хайж сурагласан садан төрлөө олсон мэт баярлаж паа пэээ пөөө, вот это да ! Монголка !! Ийм юм гэж бас байдгаа ! Хэзээ энд ирсэн бэ, нутгаасаа гараад удаж байна уу, монглолын байдал ямар байна, хүмүүсийн амьдрал ямар байна, за хүү минь яриад байгаарай (“Ну давай доченька, рассказывай” ) гээд

omg_smile
Яриа өрнүүлтэл өвөө маань 1960-аад онд говьд нөгөө айхтайр газар хөдлөлт болоход хэмжилт хийхээр ирж байсан аж. Тэр үед юм гэдэг чанга байж, бас ах дүү социалист орнуудын холбоо ч бат байж. Нэгэн шөнө яг унтахын өмнө утас дуугарч, дарга нь монголд газар хөдлөлт болсон гэнэ, мэргэжилтэн хэрэгтэй гээд бараг л шөнийн дотор баг бүрдүүлж маргааш өглөөний онгоцоор монгол уруу ниссэн гэсэн. Говийн хүмүүс, монгол хүмүүсийн тухай сэтгэлдээ их сайхад бодол дурсгалтай явдаг нь хэлж яриулалтгүай мэдэгдэж байв. Хамгийн сүүлд нь хүмүүсийн амьдрал, эдийн засгийн тухай асууснаа “Все у вас получится и экономика поднимется, все все будет хорошо. Счастья тебе милая” гэсэн нь санаанаас гаршгүй.

2. Бас нэг сэтгэлд үлдсэн хүн бол үл таних нэгэн залуу.

Нүүр царайны өнгөнөөс нь энэтхэг, непал, пакистан хавийн гэж бодогдох. Гэхдээ сайн санахгүй байна. Залуу бид хоёр нэг чиглэлийн автобусанд өөд өөдөөсөө харсан суудалд бараг 40 мин хамт явсан байх. Цонхоор л голдуу харж явсан, маргааш харих тухайгаа бодоод.
Залуу миний буудлаас нэг буудлын өмнө түрүүлж буусан. Буугаад цааш хэд алхсанаа эргэж хараад нүүр дүүрэн инээмсэглээд толгой дохиж гараа даллаж билээ. Автобус өнгөрч байхад инээмсэглээд гараа даллан зогсч буй нь одоо ч гэсэнд санаанд тод. Ямар их баярласан гэж санана !! Хариу гар даллаж байхад сэтгэлд нэг л гоё гэгээ татсан.
Анх австралид ирээд онгоцны буудал дээр автобус хүлээгээд зогсч байхад барилгачид бас гараа даллаж байсныг санаад австрали орон намайг аягүй сайхан угтаж, их сайхан үдэж байна даа гэж өөрийн эрхгүй бодогдсон. Хүнийг happy болгох тун амархан, хэн нэгэн инээмсэглээд гараа даллахад л хангалттай.
Залуучуудаа, үл таних бүсгүйчүүлд инээмсэглэл бэлэглэж гар даллаж байх хэрэгтэй… the tiniest gesture — a smile, a gentle look, a simple pat on the arm, a soft word — can change so much, can bring so much happiness !

************************************************

Австралийн тэмдэглэл, төгсгөл

2008 оны 06-р сарын 04 21:29

Melbourne, Victoria market & бялуу торт

125 жилийн өмнө байгуулагдсан Виктория зах нь Мелбурн хотын нэгэн түүхт цэг. Хуучин барилга нь тун таалагдсан. Open market маягаар ажилладаг, зарахгүй юм байхгүй, хүн хөл гэж жигтэйхэн. Нэг үгээр хэлбэл яг л манай Нарантуул зах.
Эндээс бэлэг болгож гурван залууд том жижгээрээ хэлбэр хийцээрээ ялгаатай гурван бумеранг бэлгэнд авлаа. Зарим худалдагчид манай бумеранг буцаж ирнэ гээд, зарим нь жуулчдад зориулсан тул аль ч буцахгүй гээд, зарим нэг нь шидэж үзээгүй тул мэдку гэж шууд үнэнээ хэлээд… сүүлдээ аль азтайнх нь буцах байх гээд зүгээр гайгүй харагдсаныг нь авчихсан. Нээрээ баагийнуудаас буцсан үгүй тухай feedback асуух хэрэгтэйм байна.

Буцдаг бумерангийн дараа нааш цааш хохиж байтал төөрсөөр төрөлдөө гэх үү, будилж явсанаа дуртай юмаа олчихдог юм байна. Муу хүн идсэнээ, сайн хүн явсанаа гэдэг. Өдийн болтол “сайн хүн” царайлж хэрэгтэй хэрэггүй, өөтэй өөгүй өч төчнөөн л юм өгүүллээ. Гэхдээ арваад хоног ямар мацаг барьж явсан биш хамгийн сүүлд жаал муу хүний яриа өрнүүлэе.
Мелбурн хотоос үлдсэн нэг сайхан дурсамж гэвэл төрөл бүрийн бялуу торт, гөөхий зөөхий, печени жигнэмэг. Энэ бүхэнд би нугасгүй билээ. Найзынхаа ээжийн хийж өгсөн scone идээд гайхсан гэж. Японд скон гэхээр онцын амтгүй, печени хийх гэж байгаад андуураад талх хийчихсэн юм шиг л санагддаг байсан. Тэгсэн үгүйм байна, ээж хүн өөрийн гал тогоонд өөрийн гараар хийсэн scone шиг амттан үгүйм байна. Түүн дээр мөн л ээжийн хийсэн гэрийн варени түрхэж идэх энэ хорвоод хүн болж төрсний нэгэн жаргал юм байна regular_smile

Зурган дээрхийг идээд жин хэд нэмсэнийг бүү асуугаарай, гэхдээ анхааруулж хэлэхэд австрали явах төлөвлөгөөтэй бол жин нэмэх магадлал маш өндөр гэдгийг санаарай😉

За ингээд хоёр сар унжирч сунжирсан австралийн тэмдэглэлдээ бялуу тортоор дуусгая. Дүгнэхэд олон сайхан хүнтэй учирсан, олон зүйл бодуулсан trip байлаа. Өдий хүртэл уншсан та бүхэндээ баярлалаа !

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: