Австрали дахь Мон­гол Эл­чин Ц.Жам­бал­дорж

From: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=104353


Гадаад харилцаа : » Дєрвєн Элчин сайд томилогдлоо


Нийтэлсэн: 2008-05-26 08:57:41 , Мэдээний дугаар: #104353

УИХ-ын баасан гаригийн vдээс хойших хуралдаанаар Ерєнхийлєгчийн санал бол­госон Элчин сайдуудыг то­миллоо.

Ерєнхийлєгч Я.Дол­гор­жавыг БНКУ-д, П.Сvн­дэ­вийг Вьетнам, Л.Даш­пv­рэвийг Тайланд, Ц.Жам­бал­доржийг Австрали улсад Мон­гол Улсыг тєлєєлж суух Эл­чин сайдаар тус тус томи­луулах санал оруулжээ. Энэ­хvv танилцуул­гын дараа ги­шvvн Э.Бат-Vvл “Унгар улсад суугаа Элчин сайд О.Эр­дэнэчимэг ирээд сонгуулийн судалгаа хийгээд яваад бай­гаа юм байна. Энэ хvн хэзээ хэний зєвшєєрлєєр ирсэн бэ” гэж асуусан юм. Гишvvний асуултад Гадаад хэргийн яамны Тєрийн нарийн бич­гийн дарга “О.Эрдэнэ­чимэг тавдугаар сарын 15-нд ээл­жийн амралтаа аваад ир­сэн” гэсэн хариулт єглєє.

Тvvний эл хариулт дээр ги­шvvн Т.Ган­ди “МАХН-ын на­рийн бичгийн даргын хувьд О.Эр­дэ­нэ­чимэг сонгуулийн су­далгаанд орол­цоо­гvй гэдгийг батлан хэлнэ” хэмээн нэмэв. Тvvнийг ийн­хvv хариулж бай­хад МАХН-ын бvлгийн зарим гишvvн “Ээлжийн амрал­таа­раа яваа хvн хаана юу хийх нь хэнд ямар хамаатай юм бэ” хэ­мээн амандаа хэлж байлаа. Энэ бvхнийг сонссоны эцэст Э.Бат-Vvл “Т.Гандигийн vг­нээс сонгуулийн судалгаа хийгээд явж байгаа гэдгийг ойлголоо гэж хэлсэн юм. Ха­рин гишvvн З.Энхболд, С.Баяр­­цогт нар “Элчин сай­дын ажлын гол vзvvлэлт нь тухайн орондоо Монгол Ул­сын нэр хvндийг єндєрт авч явах. Харин ту­хайн оронтой эдийн засгийн хvрээнд хамт­ран ажил­­лах, тэдний орноос ма­найд ямар хэмжээний хє­рєнгє оруулалт оров, хичнээн оюу­тан сурал­цаж байгаа зэр­гээр ажлыг нь дvгнэж байх хэрэгтэй гэсэн санал хэлсэн билээ.
З.Энх­болд гишvvнийг vг хэлэх vед УИХ-ын дарга Д.Лvндээ­жан­цан “Єнєєдєр манай З.Энх­болд гишvvний тєрсєн єдєр юм байна. Тєр­сєн єдрийн баяр хvргэе” хэ­мээн хэлж баяр хvр­гэв. Тэг­вэл Н.Энхболд “Дипломат алба тєрийн тусгай алба бол­сон. Энэ нь зєвхєн ийм мэр­гэ­жилтэй, Гадаад хэргийн яаманд ажиллаж бай­сан хvн томилогдох ёстой гэдэг ханд­лага ажиглагдах болсон. Энэ бол тийм биш шvv. Мон­гол­чууд олон газар боловсрол эзэмшиж байгаа. Элчин сай­дын албыг хаших боловсон хvчнvvд бэлтгэгдэж байгаа гэж бодож яваарай” гэж хэлж байлаа.

Мєн єдєр гишvvн Г.Бат­хvv­гийн санаачилсан “Авто тээврийн тухай” хуульд нэ­мэлт, єєрчлєлт оруулах хуу­лийн тєслийг хэлэлцэх нь зєв гэж vзлээ. Авто тээврийн хуулийг 1999 онд баталж хууль эрх зvйн зохицуулалтад оруулжээ. Тус хуульд олон зvйлийг шинээр нэмжээ. Ту­хайл­бал мэргэж­лийн жолоо­чийг бэлтгэх, тээв­рийн хэрэгс­лийн бvртгэл су­далгааг ЗТАЖЯ-ны харьяа мэргэж­лийн байгууллага бай­гуулж бvтцийг шилжvvлэх хэрэгтэй гэсэн олон шинэ санаа тус­га­жээ. Хууль са­наач­лагчийн танилцуулгаас Ц.Сvхбаатар гишvvн “Буруу талдаа жолоо­той тээврийн хэрэгслийг хє­дєл­гєєнд оруу­лах­гvй байхаар тусгажээ. Энэ ямар учиртай юм бэ” гэж асуув.
Тvvний эл асуултад Г.Батхvv “Зєвхєн нийтийн тээвэрт энэ зарчим ха­маар­на. Тэгээд ч одоо нийтийн тээвэрт ийм шаард­лага тавь­даг. Тvvнийг хууль­чилж бай­гаа хэрэг. Улаан­баатарт ний­тийн тээвэрт бу­руу талдаа жолоотой автобус явдаггvй. Хот хооронд цєєн тооны ийм автобус байгаа. Гэхдээ ний­тийг хамарсан хvчтэй єєрч­лєлт болохгvй. Тэгээд ч ийм автобус замын хєдєлгєєнд оролцдог тал руу­гаа хvмvvс нь буудаг осол­тойд тооцогд­дог” хэмээн хариулав.

Г.Эрдэнэбат

Мэдээллийн эх сурвалж:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: