Timbertop Campus-Suren

From: www.vimomn.net by Suren – VIMO Member 290 2008 оны 05-р сарын 25 01:53
———-
Geelong Grammar School, Timbertop Campus
… Бүтэн жилийн сургалтын төлбөр нь 50.000 австрали доллар буюу 500万円。 Тиймээс сурч буй хүүхдүүд бүгдээрээ пүүс компаний захирал г.м бололцоотой ээж аав нарын хүүхдүүд. ..
———-
Timbertop-н сэтгэгдэл

Өмнөх тэмдэглэлүүддээ Timbertop-н үүсэл гарал, уламжлал, дүрэм журам дүрс зураг гээд ерөнхийд нь танилцуулсан билээ. Өнөөдөр харин сэтгэгдлээсээ хуваалцая.

1. Зөвхөн 14, 15 насны хүүхдүүд сурдаг нь тун учиртай санагдсан. Нөгөө гайхал шилжилтийн нас. Бие организмд бөөн гормонууд тэсэрч дэлбэрч ээж аавтайгаа таарахаа байж элдэв бүрийн шүүмжлэлийг эрээ цээрээгүй урсгадаг нас. (би хувьдаа тэгэж байснаа санахгүй юм, гэхдээ сурах бичиг, хүмүүсийн яриагаар бол тэгдэг юм шиг байна) Хүүхдүүдийн шилжилтийн насны багтаж ядсан тэр их энергийг дарж дарамтлах биш биеийн тамир спорт гэх мэх тун “peaceful” юм уруу чиглүүлж буй нь үнэлүүштэй.

2. Интернет, утас, зурагт, видео тоглоомгүй амьдралыг хүүхэд насаа хөдөө нутагт өнгөрөөсөн бид нар сайн мэднэ. Багад байхад аппарат гэвэл араажаваас ондоо юмгүй болдог л байсан. Харин хотын хүүхдүүд энэ тал дээр жаахан өрөөсгөл ойлголттой өсдөг шиг санагддаг. Амьдралыг байшин савгүйгээр төсөөлөхгүй, өдөр бүр идэж уух мах сүү нь гал тогооных нь ширээнд газрын хаанаас гараа ирсэнийг онолын хувьд төсөөлөх ч өөрийн нүдээр харсан үзсэн мэдсэн нь бага. Төдий зэрэг үнэлэх нь ч харамсалтай нь бас бага. Ялангуяа монголд хөдөө л гэвэл хоцрогдсон бүдүүлэг гэх үзэл ноёрхох. (За энэ сэдвээр дараа бичих үү дээ, далийх нь)
Хамгийн гол нь хотын хүүхдүүд байгаалиас холддог. Хүүхдүүдийг байгальтай ойртуулах гэдэг үүднээс энэ сургуулийг үнэлээд баршгүй гэж бодсон. Тэгэхдээ зүгээр нэг хөдөө хээр пикник хийх төдий биш, уулс модон дунд бүтэн нэг жил эргэх дөрвөн улирлыг харна, мэдрэнэ гэдэг тун чухал experience гэж бодогдох.

3. Интернет, утас, зурагт, видеогүй нэг жил болно гэдэг эдгээр бүгд байхгүй ч амьдрал будаа болдоггүйг практик дээр мэдүүлэх үүднээс яриан байхгүй чухал.   Гэхдээ илүү чухал зүйл бас байна. Юү гэвэл, бүтэн нэг жил хүүхдүүдийн тархи толгойг элдэв янзын хэрэгтэй хэрэггүй мэдээллээс бүрэн тасархай байлгах явдал.
Ээж аав эгч маань хүн хөдөө очоод бүтэн нэг сар болж байж сайн амарсан болдог гэдэг. Энэ “онолоо” тайлбарлахдаа, хүн хөдөө очиход эхний долоо хоногт ажил энэ тэрээс эхсүүлээд хотын элдэв төрлийн “шуугиан” байнга толгойд эргэлдэх. Хоёр дахь долоо хоногоос тэр бүгд холдож эхлэх. Гурав дахь долоо хоногоос үе үе бодогдох ч бага багаар маргтагдана, дөрөв долоо хоноход тархи ерөнхийдөө цэвэршинэ. Тиймээс үр дүнгээ “бататгаад” еще нэг долоо хоног болоод улаа бутарсан хацартай уушиг дүүрэн амьсгалсан хүн хот уруугаа буцах нь зөв гэж тайлбарладаг. Үүнийг нь нэг үе намайг хөдөө нэг сар “хорихын” тулд зохиосон онол гэж бодож байлаа. Харин сүүлд элдэв юм уншаад ер нь 40 хоног гэдэг тун утгатай болохыг мэдсэн. Норбековын эмилгээ ч тэр, 49 хоног ч тэр.
Гол сэдэв үрүүгээ буцаж орвол хүүхдүүдийг нэг жил хөдөө байлгана гэдэг бие бялдраас гадна хамгийн эгзэгтэй насанд нь тархийг маш сайн амрааж цэнэглэж өгч буй мэт санагдсан.

4. Хүүхдүүдийг интернет, утас, зурагтгүй байлгахын бас нэг үр өгөөж нь хүүхдүүдийн тархийг жинхэнэ утгаар “ажиллуулахад” орших мэт. Хүний тархи гэдэг байнга юм бодно. Байнга юм болгонд response хийнэ. Харин ердийн амьдралдаа response-ддэг аймшгийн кино, hollywood-н жүжигчин зэрэг нь алга болонгуут өөрийн эрхгүй анхаарал ондоо юм уруу чиглэх. Ургамал мод хад чулуу гээд гадагшаа чиглэх хүн байх. Өөрийн бодол дотоод ертөнц үрүү чиглэх хүүхэд бас байх. Мөн бүтэн жил чөлөөт цагаараа ном уншина, уншсан зүйлээ бодно. Бусад хүмүүс юү гэж бодсоныг google-дэж мэдэх аргагүй тул өөрийн эрхгүй өөрөө бодно, найзуудтайгаа бодлоо хуваалцана.
Түнээс гадна сургууль “Art unit” гэх урлагийн тусдаа нэг байшин буюу тэнхимтэй. Тэнд дуу хөгжим, зураг, баримал гээд төрөл чиглэлээр сурах боломжтой. Тиймээс Timbertop сургууль хүүхдүүдийн “тэнцвэрт” буюу “balanced” хөгжлийг тун анхаарсан гэж бодогдох.

5. Маш хатуу дэглэмтэйг нь эхэндээ маш их гайхсан. Харин хоёр дахь өдрөөсөө ойлгож эхэлсэн. Дутуу нойртой хэрнээ онц сурдаг хүүхэд нэг ч байдаггүй гэсэн судалгаа байдаг(*) Тэгэхээр хамгийн их дэглэм алдагдах насанд хүүхдүүдийг өдөр бүр 10-т унтуулж 7-д босгохоос эхсүүлээ “дэглэм” буюу дисциплинад оруулж буй нь сургамжтай санагдсан.

6. Тэнд байгаа нь бүгдээрээ боломжтой гэр бүлийн эрхи танхил хүүхдүүд. Анх удаа аав ээжээсээ тусдаа амьдрахдаа нэг талаас жаахан “бие дааж” нөгөө талаасаа ээж аавынхаа энэрэл хайр ач тусыг илүү их мэдэрдэг болов уу. Мөн Timbertop дахь нэг жилээ бүгд сайнаар дурсдаг гэх тул ээж аавдаа хэзээ хойно ч гэсэн үнээрийн их талархдаг байх.

———————————-

Timbertop campus and Romance

Өдрийн хоолны цагаар цэрэг шиг жагсч загас шиг дуугаа хураахаас гадна бас нэг чухал үйл ажиллагаа явагдана.
Тэр нь хүүхдүүдийн хувьд хайр дурлал, үерхэл, romance. Timbertop-д байх хугацаанд охид хөвгүүд үерхэж үл болно гэсэн хатуу хориотой. Хориотой ч сэтгэл гэдэг жолоогүй тул 15-тай охид хөвгүүд мэдээжийн хэрэг бие биедээ сайн болно. Бусад үед тухтай уулзах боломжгүй учир хажуу ангийн харц булаам охин, хөрш unit-н хөөрхөн хөвгүүнд захиа занаа, message зурвас хоолны өмнөх хорин минутанд амжуулж дамжуулна. Захиа занаа болзооны хариуг ч гэсэн энэ үед уламжилна.
Харин багш нарын хувьд хоолны цагаар явагдах чухал үйл ажиллагаа нь romantic development-г барагцаалж мэдэх, урьдчилан сэргийлэх. Нэг төрлийн spy game гэх үү дээ хэхэ

shades_smile

Найз маань багш болсон хойно хүүхдийг ажин зогссон. Хүүхдүүд мангар биш тул сайн болсон сэтгэлээ мэдээж ил тод илэн далангуй илчлэхгүй, ихэвчлэн найз нөхөддөө энэ хүндэт үүрэг үүрүүлдэг гэнэ. Тиймээс багш нар хэн хэнтэй их уулзаж байна, мөн хэн хэнтэй найз гэдгийг мэдэх нь чухал гэнэ.
Найз маань би өөрөө нөхөртэйгээ анх 15-тайдаа үерхэж эхэлсэн тул нэг талаас энэ дүрэм үнэнхүү мангар гэж бодно. Харин нөгөө талаас эд нар энерги хүч нь буцалж дэвэрсэн арван тавтангууд. Иймээ тиймээ юм болвол бүх хариуцлага unit-н багшид ирнэ. Тэгээд ч энэ хавьд ямар дэлгүүр байх биш хэрэг боллоо гэхэд хэрэгтэй юмаа авч чадахгүй шдээ гэв.

Багш нар хүүхдүүдийг мэдэж барьсан ч загнаж зандарч ичээж айлгаад байхгүй, маш сайн анхааруулж ярилцлага хийгээд ээж аав нарт нь мэдэгддэг гэнэ. Timbertop-д ирэхээсээ өмнө үерхэж байсан хоёр гурван ч хос байдаг, тэд нарын хувьд ээж аавтай нь цуг урьдчилан ярилцлага хийсэн бөгөөд they promised to be good гэсэн, whatever that means

teeth_smile
Харин хүүхдүүдийн хувьд баригдахгүй гэдэг нэг ёсны нэр төрийн асуудал бололтой. Бүх арга заль, оюу ухаанаа бүрэн хэмжээгээр нь дайчилдаг гэнэ. Зарим нь сургууль дахь сүүлчийн өдрөө бид хоёр хагас жил найзалсан гэж бардам гэгчийн зарлаж багш хүүхдүүдэд гайхуулдаг гэнэ

tounge_smile

Хүүхдүүдийг харангаа амьдралдаа ганц удаа хөдөлмөр зуслан явсанаа санаж билээ. Охидууд голын хажууд ийм тийм улиас, бургас, хусны дэргэд уулзая гэх мэт зурвас аваад гол өөд очиж ав адилхан хус улиасан дунд будилж төөрч бас бус болзоонд яарсан юмуу хүлээсэн хүмүүстэй таарч сандарч … хөгжилтэй байж

—————————————————–

энэ өдрийн хамгийн их инээсэн нь, нэгэн багш ааааааааймаар залхуу нэгэн сургачийнхаа тухай:
He is so lazy, so lazy, I am telling you, he’ll have to marry a pregnant woman !

teeth_smile

———————————-
* http://nymag.com/news/features/38951/

зураг 1: сургуулийн номын сан
зураг 2: хоёр охин өөр ангийн хөвгүүнтэй “exchanging pleasantries”


найзын маань заадаг япон хэлний тэнхим

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: