Н.Багабанди-Титэм үгс

-Titem Ugs N.Bagabandi on DayarMongol.com

ТИТЭМ ҮГ – Бага боддог хүн их алддаг E-mail
Эртний Герегийн домогт уран илтгэгч Демосфен “Юунд ч алдахгүй байх нь гагцхүү бурханы шинж чанар” гэж хоёрдмол утгагүйгээр хэлжээ. Хүн, бурхан биш болохоор үг хэл, үйл ажиллагаа, ер нь юм юмандаа зүйл зүйлийн алдаа гаргах нь заяамал тавилан. Яавал бага алдах вэ? Яаж алдаагаа давтахгүй байх вэ? гэдэг нь хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүд биш юмаа гэхэд зайлшгүй бодож явах зүйл мөнөөс мөн. Хүн бүрт эрхбиш нэр төр гэдэг юм байдаг болохоор алхам бүртээ алдаж, алдааны шавар балчигт хутгалдан суухыг хэн ч хүсэхгүй мэдээж. Тэгсэн хэрнээ хувь заяаны төөргөөр алдаанаас эгнэгт ангид байх нь өдрийн од, шөнийн солонго мэт ховор.

ТИТЭМ ҮГ – Итгэл E-mail
Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ёс суртахуун ёс зүйн нэн чухал хэмжүүр. Итгэл бол аугаа их хүч. Хайр сэтгэл, гэр бүл итгэл дээр оршин тогтнож батжин бэхжинэ. Хиргүй тунгалаг итгэлтэй гэр бүл хэврэг эмзэг байдаггүй ээ. Хүмүүний харилцаа, үерхэл нөхөрлөл мөн л итгэл дээр суурилна. Хүн, хүндээ хэдийчинээ гүн итгэлтэй байна үерхэл нөхөрлөл төдийчинээ бат бэх. Бие биедээ итгэнэ гэдэг хүн ёсны хамгийн ариун нандин бат холбоос билээ. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учигаар хүмүүсийг гагнан холбож өгдөг юм. Итгэж болох нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэс лугаа ховор эрхэм хүн. “Бүх зүйлээ ярьж болох тэр итгэлт хүн миний нөхөр мөн”.

Эрхэлсэн ажилдаа эзэн бол E-mail
ТИТЭМ ҮГ
Хүний амьдрал бол зөгийн бал, цөсний хослол мөн гэсэн үгийг Та лавтай сонссон байх аа. Зөгийн бал жигтэйхэн сайхан амттай. Цөс жигшим муухай гашуун. Амьдралд бал шиг амт, цөс мэт гашуун хоёр заримдаа ээлжлэн, хааяа холилдон сүлэлдэн байдаг ажээ. Бал мэт амт нь яавал ахиу, цөс шиг гашуун нь яавал дутуу байж болох вэ? Хөнгөн хийсвэрийг зөгнөн, төөрөг тавиландаа найдаж, гар хумхин суугаад гайхалтай сайхан амьдралыг туулна гэж бодож санахын ч хэрэггүй.

ТИТЭМ ҮГ – Өөрийгөө хүндэтгэ E-mail
Өөрийгөө эрхэмлэн хүндэтгэ. Өөрийгөө эс хүндэтгэвээс өрөөл бусдын хүндэтгэлийг хүлээнэ гэж үгүй. “Өөрийгөө хүндэтгэдэг хүн л бусдын хүндлэлийг хүлээдэг” юм. Хүндэтгэл хүлээх өч төчнөөн сайн шинж чанар чамд байгаа. Тэдгээрийг хэнээс ч илүү чи өөрөө сайн мэднэ. Өөрийг чинь чамаас илүү өөр хүн мэднэ гэж юу байх билээ дээ. Хүн өөрийнхөө сайн чанаруудыг бүхнээс илүү давуу хүндлэх хэрэгтэй.

ТИТЭМ ҮГ-Чин сэтгэлээсээ талархаж суръя E-mail
Хүмүүст эелдэг сайхнаар талархаж сур. Нүдэнд нь оч гялалзаж, нүүрэнд нь хайр гэрэлтэж, сэтгэл зүрхэнд нь баярын од гийхээр чин сэтгэлээсээ таларха. Илүүдсэн бүхэн хортой. Хор хүргэдэггүй, сайхан илүүдэл ганцхан байна. “Ертөнц дээр талархлын илүүдлээс илүү сайхан илүүдэл гэж байхгүй” гэнэ.

Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун E-mail
Нэгэн хөгжмийн зохиолч шинэ бүтээлийнхээ ноотыг толилуулахаар аугаа их Бетховенд гардуулан өгчээ. Төгсгөлийн хуудасны өнцөгт “бурханы авралаар эсэн мэнд дуусах болтугай” гэж бичсэн байв. Үүнийг уншингаа Бетховен тэр дор нь үзгээ шүүрэн авч “Бурханд найдах нь юу вэ. Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун” гэж таталган бичсэн гэдэг. “Өөрийнхөө хүчээр өөрийгөө аврагтун” гэх энэ үг суу алдарт Бетховений амьдралынхаа туршид мөрдсөн зарчим, уриа дуудлага нь байжээ.

Өөрсдийн цаг хугацааг нэр төртэй эзэгнэе E-mail
Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монголчууддаа манай сониноор дамжуулан сар шинийн мэндчилгээ илгээж байна.

Last Updated ( 2008 оны 02 сарын 07 )

Хариу нэхээгүй буяны үйлс хамгаас илүү үнэтэй E-mail
Өнгөрсөн зууны агуу хүмүүсийн нэг нь Тереза эх хэмээх нэрээр алдаршсан, ядарч зовж яваа хүмүүст хайр энэрлээ хүртээгч буяны үйлстэн маргах аргагүй мөн. Бусдад үйлдсэн буяны үйлсээрээ дэлхийд нэрээ цуурайтуулж, түүхэнд мөнхөрсөн гарамгай эмэгтэй. Бурханлиг сэтгэлтэй хүмүүс л бусдын төлөө буян үйлдэж, хайр нигүүсэлийг бэлэглэдэг юм. Тереза эх чухам л бурханлиг сэтгэлтэн буяны үйлстэн байлаа. Хүн бүр Тереза эхийн зэрэгт хүрэхгүй ч хэрдээ таарсан буянтан байх бүрэн боломжтой.

Аз жаргалыг алсад хайх хэрэггүй. E-mail
Хүн бүрийн туйлын хүсэл мөрөөдөл нь аз жаргалтай амьдрах. Гэхдээ хүн болгонд аз жаргалын хэмжээс янз бүр. Мөр бүтэн, гэдэс цатгалан яваагаа аз жаргалтайд тооцох хүн байна. Зарим нь дутуу нойртой, дундуур ходоодтой ч орчлонгийн тоос хөдөлгөж, газар тамгалаж яваагаа аз жаргал гэж бодно.

Ид хаваа гайхуулсан жил болоосой E-mail
Монгол Улсын Хоёрдахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди манай сонинд “Титэм үг”-ээ нийтэлж, ард олон, хүүхэд залуустаа сургаалаа хайрласан билээ. Манай сонины хэзээ ч хуучирдаггүй, ахин ахин эргэн орж уншдаг материалуудын нэг нь “Титэм үг” болж, уншигчдын талархал хүлээсэн. Багабанди гуай та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлж байна.
Last Updated ( 2007 оны 12 сарын 28 )

ТИТЭМ ҮГ: Тусыг тусаар E-mail
Дэм дэмэндээ амьдрах нь хүний ёс. Бусдын тусыг авч, өөрийн хэргийг бүтээнэ. Тусыг тусаар хариулах уу, усаар хариулах уу гэдэг нь хүний мөс чанарын асуудал. Мөс чанартай монгол хүн бусдын тусыг эс мартан, хүнд туслах нь өөрт ногдсон үүрэг мэтээр бодож үйлдэж явдаг юм. Залуус та нарыг чухам ийм хүн байгаасай гэж хүснэ.

ТИТЭМ ҮГ: Үгний алдаанаас үргэлж хол яв E-mail
Хүн нүүр царайгаараа ч, сэтгэл санаагаараа ч, өмссөн зүүснээрээ ч, бүхий л зүйлээрээ сайхан байх ёстой. Хэл яриагаараа бүр ч сайхан байх учиртай. “Худалчид бүү итгэ. Ховчтой бүү хэлэлц. Чалчаатай бүү учир” хэмээн Ноён хутагт шүлэглэн сургажээ. Худал хэлэхийг монголчууд огоорох ёстой муу үйл, нүгэл хилэнц гэж үзэн цээрлэдэг. Худал хэлэх нь туйлын жигшүүртэй хэрэг.
Last Updated ( 2007 оны 12 сарын 10 )

Алтан дэлхийг аргаар засахаас аашаар засахгүй E-mail
Алдаа, оноог хослуулан амьдралын замыг туулах нь алаг хорвоогийн жам. Алдаа нь бага, оноо нь их байж амьдрал тань утга төгөлдөр, амжилт ололт ч ахиу дөхүү хурна. Чадалтай хүн эрдүү, чаддаг хүн бардам. Баглаа хүлээгүй эрх чөлөөг эдэлж, багтаж ядсан эрч хүчиндээ дийлж эрдэж явахдаа дийлдэн сөхрөх тавилан угтан учирч болзошгүйг дэнслэн тунгаан санаж яв. Дийлдэшгүй хүчтэн мэт дэвж бууж явахдаа дийлдэн хурнийх буруу үйлээс дөлж буруулж явахыг хичээ.

Сэтгэл ариун бол үйлс ариун E-mail
Tүмэн зүйлээр эрээлжлэн эргэлдэх санаа бодолдоо хорт сэтгэл үүсгэхгүй байвал үйлс заяа чинь үргэлжид өөдөө, өөрийгөө зовоохгүй, өрөөлд гай болохгүй амгалан жаргаланг бүтээнэ. Ариун сэтгэл гэдэг нь бузар буртаг ороогүй шүүдрийн ус шиг тунгалаг сэтгэл болой. Аливаа юмс үзэгдлийг сайн талаас нь, зөв зүгээс нь бодож тунгааж байдаг нь ариун сэтгэлтний гол шинж. Ариун сэтгэлтэн бусдын сөргүү бодолт сэтгэлийн өчлийг өөрийн эерэг санаат итгэлийн шүүлтүүрээр дамжуулан хүлээж авдаг юм. Тиймээс түүнд муу муухай, бузар буртаг шингэн хорлодоггүй, усны гадарга дээр дуссан тосны дусал мэт ил ялгаран, тусдаа хөвдөг билээ. Хүн муу үг хэлсэн ч ариун сэтгэлтэн сайн талаас нь бодож хүлээж авна.

Хүн сайтыг олж нөхөрлө E-mail

Сайн шувуу модоо шилж сууна. Сайн хүмүүн хүнээ олж нөхөрлөнө гэх хуучны үг сургамжтай. Хүнийг нөхөрлөж буй хүнээр нь шинждэг нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг зүйл. Үүнийг монголчууд нөхрийг нөхрөөр нь шинж гэж хэлдэг. Хүнээ олж нөхөрлөх нь энэ яваа насны энэгшин ижилдэх эрхэм үйлсийн оргил билээ. Нэгэн биений нөхөр, нимгэн хувцасны нөмөр болох хүнээ таньж олох нь залуу хүн чиний хувьд амьдралдаа хийх амжилттай сонголтын нэг яах аргагүй мөн. Яагаад гэвэл нөхрийн сайнаар хүн өөдлөж, нуурын сайнаар загас жаргаж явдаг гэдэг. Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд байдаг болохоор ийм байх нь аргагүй ээ. Нөмөр сайтай гэр дулаан байдгийн адил нөхөр сайтай хүн нөмөр нөөлөгтэй байна.

ТИТЭМ ҮГ – Номтой нөхөрлөе E-mail
– Хүүхэд, залуус та нар ухаантай байхыг хүсэж байна уу? Үнэхээр хүсэж байгаа бол…
– Хүүхэд, залуус та нар мэдлэг, эрдэмтэй байхыг хүсэж байна уу?
– Хүүхэд залуус та нарт мэдэхгүй, чадахгүй зүйл их байна уу?

ТИТЭМ ҮГ – Хүн чанар E-mail

“Байгаль дахь хамгийн агуу гайхамшигт зүйл бол хүн юм”. Гэрэлт орчлонд мэндэлсэн хүн болгонд тэнгэр бурхан хүн чанарыг дутаалгүйгээр хайрладаг билээ. Хүндрэл бэрхшээл, зовлон гуниг, дутуу гуцуугийн зүдгүүр, тогтворгүй цагийн ааш араншинг сэтгэлийн хатаар даван туулж, ямар ч үе, ямар ч нөхцөлд “хугараагүй ноён нуруутай” аж төрж, төрөлх хүн чанараа гээлгүй хүний хорвоог гийгүүлсээр утга төгөлдөр амьдрах сайн хүмүүс онцгой бахархам, олондоо үлгэртэй. Тэд үнэхээр аз жаргалтай. Хүн чанараа гээгээгүй хүмүүн чухам аз жаргалтай ажээ. Энэ замбуулинд амьд яваа цагтаа хүн чанараа гээхгүй амьдрах нь чухлаас чухал, магадгүй хүн болж төрсний утга учир ч байж болох юм.

ТИТЭМ ҮГ – Мөс сайтын мөр цагаан E-mail
Монголчууд сайн хүний үр, саальтай гүүний унага гэж ярьдаг нь учиртай. Удмаараа хүний мөс сайтай хүмүүс хүндлэл сайтай, хүрээлэл өргөнтэй. Тэд голцуу удам залгасан төрмөл заяамал хүний мөстэй хүмүүс. Удам дамнасан шилдэг зан араншин удавч өнгө нь үл хувирах шижир алт лугаа. Ах сайтын дүү цэцэн гэдэг билээ. Сайн санаат ах нь сургаж сайн оюут дүү нь сонссоор цэлмэг ухаантай, цэцэн билэгтэй болох ёсон бий.

Last Updated ( 2007 оны 08 сарын 07 )

Сайн хүн E-mail
Н.Багабанди /Монгол Улсын Ерөнхийлөгч асан/
Тэмүүлэлгүй бол хүн адгуус болж хувирна. Хүсэл тэмүүлэл хүний хөгжил дэвшлийн оньсыг хөдөлгөн, сайн үйлд хөтөлнө. Хүн үргэлж сайныг хүсч, сайханд тэмүүлэх төрөлх чанартай болохоор тэр. Сайн хүн болох хүсэл бол залуус та нарын амьдралын том зорилго, агуу их тэмүүлэл байх учиртай. “Хүн бүхэн хүн байгаасай гэж хүснэм”. Хүн бүхэн хүн байж чаддагсан бол айх аюулгүй амар тайван, ичих зүйлгүй нүүр бардам, хулчийж хулганахгүй харц дээгүүр амьдрахсан.

Гурван тахалаас хол байя E-mail
Монгол улсын Ерөнхийлөгч бөлгөө Нацагийн Багабанди манай сониноор дамжуулан хүүхэд залууст үгээ хүргэж байгаа билээ. Эрхэм уншигч танд Титэм үгийн ээлжит дугаарыг барья.

ТИТЭМ ҮГ– Сайнд хүрэхийн тулд муугаа хая E-mail

Зорилгогүй бол юу ч хийхгүй, гэтэл бас өчүүхэн зорилгоор үлэмжийн ихийг бүтээж чадахгүй. Зорилгодоо хүрэхийн тулд эхлээд өөрийнхөө юунд дуртай, юунд дургүйг тодорхойлж, давуутай болон дутагдалтай талаа мэдсэн байх хэрэгтэй гэж аугаа их Аристотель сургамжилсан.

Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна E-mail
Их сэтгэгч, үл гүйцэлдэх үзэлтэн Сен Симон өглөө бүр “Эрхэм ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна” гэж дуудаж сэрээж байхыг тушааж байсан гэдэг. Энэ нь аугаа их үйл хэрэг бүтээх том зорилт өмнөө тавьсан бүтээлч хүний хар нүд хуулахаасаа эхлээд өөртэйгөө ажиллаж, биеэ эзэмдэн, албадан захирах сэтгэлийн тэнхээгээ хөвчлөн буйн сонгодог жишээ билээ.

ТИТЭМ ҮГ – ӨӨРТЭЙГӨӨ АЖИЛЛАХ НЬ E-mail

Өнөөдөр би өөртэйгөө ажиллах тухай ярина. Ухаант хүн сайн сайханд тэмүүлэх төрөлх чанартай. Хүний хүсэлд орон зайн хязгаар үгүй. Гэвч хүн болгон хүссэн санасандаа хүрч чадахгүй хүчин мөхөсдөх нь түгээмэл. Энэ нь төрсөн өдрийн төөрөг гэхээсээ илүү өөрөөс нь шалтгаалсан байдаг. Өөртэйгөө ажиллах арга барил эзэмшээгүйгээс улбаалан зорьсондоо хүрэхгүй замын хугаст эцэж цуцаж зогсох болдог. “Бусдын өмнө ичихгүйгээр амьдарна гэдэг юу юунаас чухал юм” гэсэн. Хүндлэл хүлээсэн сайн хүн байхын тулд, ичихгүй амьдрахын тулд өөртэйгөө ажиллах дадлага эзэмших зайлшгүй хэрэгтэй. Өөртэйгөө ажиллаж сурахын тулд дор хаяж дараах таван зүйлийг хийж хэрэгжүүлж хэвших шаардлагатай.

ТИТЭМ ҮГ – Хэмнэж, гамная E-mail

… Цастын орон Түвдэд ийм нэгэн цэцэн үг байдаг гэнэ. “Таны өмч хөрөнгө хумсны толион дайтай бол таны зовлон хумсны толион дайтай юм. Таны өмч хөрөнгө ямааны дайтай бол та ямааны дайтай зовно. Юмтай бол юмтайн зовлон байдаг. Юмгүй бол юмгүйн зовлон байх болно” гэж. Би эдгээрийг хэлэхдээ өмч хөрөнгөтэй болох, баян чинээлэг амьдрахын эсрэг санаагаар хэлээд байгаа юм биш шүү. Олсон юм үрэгддэг, бөөгнүүлсэн зүйл барагддаг болохоор аль болох ариг гамтай зарж сурахыг шууд болон дам утгаар зөвлөөд байгаа хэрэг…

Тэвчээр хатамж, сэтгэл, урамшил магтаал E-mail

“Амьдралын чинжүү мэт гашууныг амсаагүй бол чихэр мэт амтыг мэдэхгүй” гэсэн суу билэгтний үг бий. Авьяас билэгтэй хүмүүс амьдралын чинжүү мэт гашууныг амсаж, түмэн зовлон бэрхшээлтэй учирч, түүнийг шантралгүй даван туулж байж, амжилтын оргилдоо хүрч чихэр мэт амтыг мэдэрсэн байдаг. Боломжийн хүмүүс ирээдүйтэй том ажил эхлээд эцсийг нь үзэж чадалгүй шантран орхих нь цөөнгүй. Том зорилго тавьсан хүнд мөн төдийчинээ хүнд бэрхшээл учирч, сорилт шалгалтыг туулна гэдгийг ухааралгүйгээс замын хугаст шантран зогсдог байна. Тэвчээр, хатамж бол бэрхшээлээс үл шантрах, түүнийг даван гарах сэтгэлийн асар их хүчний нөөц юм. Бүтээлч хүмүүсийн намтарт ажиглагддаг нийтлэг зүйл бол учирсан саад бэрхшээлийг зовон зүдэн, гэхдээ амжилттай гэтлэн туулсан тухай тэнгэрлиг дурсамж юм. Саад бэрхшээлийн хүнд лантуунд балбуулж, түүний дороос тэвчээр заан өндийн босож байж, бүтээж туурвиж чадсан агуу хүмүүс байдаг.

ТИТЭМ ҮГ – Өөрийгөө ялах нь E-mail

Өнөөдөр би хүн өөрийгөө ялах тухай ярина. “Өөрийгөө ялах нь дайны талбарт тоо томшгүй олон цэргийг дарж, ялалт байгуулснаас илүү юм” гэж бусдын төлөө асаасан гэрэл гэгээ болон мөнхөрсөн цаглашгүй ачтан айлдсан. Өөрт заяасан авьяас билэг, давуу талаа танин мэдэж, түүнийхээ үр үндсийг ургаж төлжих шимт хөрсөнд найдвартай суулган, байнга санаа тавьж, арчилж тордон, ургуулж хөгжүүлж чадвал хэн ч зорьж тэмүүлсэн зорилготойгоо зовлон багатай золгох болно.

Сайн төрийн толгойд хууль ноёрхож байг. E-mail
law & department.-2.jpg“Муу хуультай боловч сайн түшмэдүүдтэй бол улс орныг удирдаж болно. Харин түшмэдүүд муу бол хичнээн сайн хууль байгаад ч нэмэргүй” гэсэн нэрт улс төрчийн хэлсэн үг бий. Иймд төрийн хуулийг ягштал баримтлан ажилладаг сайн түшмэдүүдтэй байх нь сайн хуультай байхаас дутуугүй ач холбогдолтойг эрхбиш анхаарах цаг болсон. Эцэг хуульдаа хүү нь мэт захирагдан, эх хуулиа хүү нь мэт хүндлэн, дээдлэн сахиж, ёсчлон биелүүлж явах нь иргэн ба төр, төрийн хүний аль алиных нь үндсэн болоод журамт үүрэг мөн билээ

Last Updated ( 2007 оны 03 сарын 05 )

ТИТЭМ ҮГ – “Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ” E-mail
bagabandi tsolmon.jpg“Эрдэнэсийн арал”, “Хар сум” зэрэг алдартай роман туурвисан зохиолч Л.Стивенсоны “Би зовлон зүдүүр нөмөрсөн ч бай, баяр хөөр бялхсан ч бай, ямар ч нөхцөлд халирч шантралгүй цагийг зөв ашиглаж чадна” гэж хэлсэн үг зохиолчийн өөртөө итгэж, бэрхшээлийг сөрж, бүтээж туурвих чадварыг илтгэхийн хамт залуучууд ирээдүйгээ дархлахад нэн сургамжтай. Суу билэгт хүмүүсийн сэтгэхүйд өөрийн хүчинд бүрэн итгэсэн эрэмгий зориг бат бэх сууж өгсөн байдаг. “Зоригловол бүтнэ” гэх үг тэдний сэтгэлийн мөнхийн дуудлага. Эртний Персийн яруу найрагч “Эр чадал, илд эзэмших чадвар үнэндээ эр зориг биш, өөрийгөө захирч, бусдын хувьд зөв шударга байхыг эр зориг гэж нэрлэнэ” хэмээн бичсэн нь оюуны өв болон өдий хүртэл хадгалагджээ. “Агуу их хатан зориг гэдэг бол агуу их нинжин сэтгэл мөн” гэж америкийн яруу найрагч Г.Лонгфелло шүлэглэсэн. Зурагнууд: Н.Багабанди Вашингтон хотод. 2004 оны 7 сар. Вашингтон хот

Last Updated ( 2007 оны 03 сарын 03 )

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ:Төрийн хэрэг түвшин байж,төрсөн биес энх жаргах болтугай E-mail
dscf3642.jpg

Цагаан сар бол өвөг дээдсээс уламжлалтай, олон зууны турш өвлүүлэн хадгалсаар ирсэн ёс заншил, зан үйл, монгол соёлын цогц илэрхийлэл болсон их баяр билээ. Үндэстний давтагдашгүй өнгө төрхийг илэрхийлэх өв сангаа өнө удаан хадгалж ирсэн нь ухаант ардын маань холыг харж, гүнийг бодсон ухаан бодлын үр шим, үе үеийнхний үр хойчдоо өвлүүлж үлдээсэн эдийн хийгээд оюун соёлын дээжис эрдэнэ юм. Зураг дээр: Ерөнхийлөгч асан Н.Багабанди Ажаа гэгээний хамт. Блүүмингтон, ИНДИАНА 2005 оны 12 сар . Ерөнхийлөгч Асан Н.БАГАБАНДИ Чикаго, Блүүмингтоны Монголчуудтай хамт .. зургуудыг үзээрэй.

Last Updated ( 2007 оны 03 сарын 03 )

ТИТЭМ ҮГ цуврал – 2 E-mail
erunhii & bayaraa.jpgМанайд малчны хүүхэд малчин, жолоочийн хүүхэд ажилчин, даргын хүүхэд дарга байх тавилантай юм шиг гэнэн бөгөөд ахархан төсөөлөл мэр сэр байдаг. Хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн аугаа хүмүүс, баячуул дээдсийн хүүхэд байгаагүй борог амьдралд төрж өссөн тухай олон арван жишээ хэлж болно….
Зураг дээр: Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Чикаго хотноо байх Монголын буддын шашны “Лундаа” төвийн тэргүүн Д.Цэдэндамба, Чикагогийн Америк – Монголын нийгэмлийн Баяраа нарын хамт… 2005 оны 12 сар. Блүүмингтон. Индиана.

Last Updated ( 2007 оны 03 сарын 03 )

ХҮМҮҮН СУРТАЛГҮЙ БОЛ УХААН ҮГҮЙ E-mail
bagaa & deegi, ga.jpgМонгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн БАГАБАНДИ-ийн Монгол түмэндээ хандаж илгээсэн захидал, нийтлэлүүдийг энэ дугаараас эхлэн “ТИТЭМ ҮГ” булангаар тогтмол хүргэж байх боллоо.
…Арван жилд сурч байгаа хүүхдүүд дараа дараачийн залуус 4-5 жил эрдмийн их далайд умбаад тодорхой мэргэжил эзэмшин төгсөнө… Зураг: 2004 онд Вашингтоны Монголчуудын дунд

Last Updated ( 2007 оны 03 сарын 03 )

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: