Үл Хөдлөх Хөрөнгөөр Жилийн 30-35%-н ашиг

From: www.hamagmongol.net

Монгол дахь Үл Хөдлөх Хөрөнгийн Зах дахь Гадаадынхны Сонирхол

Улс Төр, �дийн Засаг Их Британд байрлалтай Олон Улсын Үл Хөдлөх Хөрөнгийн Холбоо хэмээх байгууллагаас үзэж буйгаар Монгол дахь байр, барилга, газарын үнэ өссөөр байгаа нь гадаадын компань улс иргэдээс Монголын үл хөдлөх хөрөнгийн талбарт хөрөнгө оруулахад таатай нөхцөл бүрдээд байна гэжээ. Манай сайтаас эн талаар урьд нь мэдээлж байсан бөгөөд тус байгууллагын зах зээлийн мэргэжилтэн Эмма Холифийлд-ын мэдээлж буйгаар (Emma Holifield) өнөөдөрийн байдлаар Улаанбаатарт байр, байшин худалдаж авах нь хамгийн өндөр ашиг өгөхөөр байна гэжээ.Ойрын жилүүдэд Монголын эдийн засаг хурдацтай өсөх төлөвтэй байгаа ба улс орон баяжаад, иргэд хөрөнгөжөөд ирсэн нь үл хөдлөх хөрөнгийн зах дээр газрын үнэ, байрны үнийг өсгөж улмаар байрны түрээсний үнэ ч өссөөр байна. Эмма , одоогийн байдлаар Монгол дах үл хөдлөх хөрөнгийн бизнэсийн нөхцөл тохиргоо нь үнэхээр бүрдээд байгаа ба хүмүүсийн цалингийн огцом өсөлт, банкны зээлийн хүүгийн хувь буугаад байгааг таатай нөхцөл байдал бүрдүүлэхэд нөлөөлсөн гэжээ. Шинээр анхаарал татаж хөгжиж буй зах зээл нь хөрөнгө оруулахад хамгийн таатай ба тийм зах зээлд оруулсан хөрөнгөнөөс 30-35 хувийн ашиг олох боломжтой гэжээ.

Монголд энд тэнд өч төчнөөн барилга баригдаад байнад байрны үнэ буухгүй байна, томчууд газрын наймаа хийгээд байна, алга дарам газар тэнгэрт хадаж байна гэсэн яриа сүүлийн үед ихээр яригдах болсныг та бид мэдэж байгаа. Үнэндээ ч миний сонсож буйгаар Улаанбаатарт байршил сайтай байр, алга дарам газрын үнэ тэнгэрт хадаж, Америкийн Монголчуудын дунд УБ-д байр худалдаж авсанаас Вашингтонд, Чикаго хотын захаад эсвэл Америкийн нэг жижгэвтэр хотод байр авсан нь хямд тусна гэж яриад байгаа нь тийм ч хоосон “онигоо” хийсвэр яриа биш бололтой.

Манай түрүүчийн мэдээ: Британичууд Монголд Байр Авах нь Ихэслээ

Эх сурвалжийг Англи хэлээр унших

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: