Australia by Suren-8

VIMO member – Suren

2008 оны 04-р сарын 22 22:17

Австрали, dreamtime & legend

Өмнөх тэмдэглэлд бичсэн хоёр домгийн аль ч австралийн уугуул домог байж болно. Аль алинтай нь төстэй домгууд олон орон үндэстэн ястны домгийн санд байдаг. Гэхдээ австралийн язгуур хүмүүс (indigenous people) буюу аборигенуудын домог нь хоёр дахь нь. Харин эхний домог бол сүүлд зохиогдсон white хүмүүсийн домог.
Австралийн уугуул иргэд энх тунх байдлыг эрхэмлэн дээдэлж байсан бөгөөд байлдаан майлдаан хийдэггүй байсан. Мөн байгаль дэлхийгээ шүтэж амьтан бүхний “амийг” юунаас илүүд үздэг байсан тул идээхээсээ илүү амьтан загас агнахгүй, хэрэгтэй хэрэггүй тоглоом наадмаар өвс ургамал тасдахгүй, мөн хүний амь насанд ч халдахгүй. Тиймээс гурван эгч дүүг булааж авна, тэднээс болж овог аймаг хоорондоо байлдана гэдэг төсөөлөшгүй зүйл бөгөөд японоор хэлбэл あり得ない。
Нөгөө талаас эхний домог white хүмүүсийн дайчин түрэмгий зан, хүссэнийхээ төлөө хүний амь хөнөөхөөс түдгэлзэхгүй байдал, мөн хайр дурлалыг хачин янзаар “романтикладаг” нь харагдаж байна гэж боддог. Tristan Isolde, Helen of Troy-г дуурайсан домог гэхүүдээ.

Ер нь австралийн язгуур хүмүүсийн соёлд Dreamtime болон домгууд гол байр суурь эзэлнэ. Dreamtime bolon dreaming нь тэдний ертөнцийг үзэх үзэл бөгөөд галав юүлэх үеийн хорвоо дэлхий яаж бүтэж бий болсон тухай цэгц ойлголт.
Австрали явбал музей орж аборигенуудын урлаг заавал сонирхоорой. Тун содон сонин гайхмаар аймаар уярамаар, энгийн атлаа агуу хүчтэй, айдас төрүүлэм, баяр төрүүлэм… гээд нэг үгээр тодорхойлж хэлэхэд хэцүү бөгөөд хэдэн цагаар үзэж суумаар, ахин дахин очиж үзмээр. Зарим маск, онгон шүтээнээс бол шууд айгаад нүд дальдраад харж ч чадаагүй, заримыг нь харин арав хорин минутаар ширтэж суусан.
Бүгдийг бичнэ гэхээр үгний баялаг дутах юм, сэтгэлээ үг үсэг болгон буулгах чадвах маруухан юм… зохиолч болж төрөөгүйгээс хойш утгатай утгагүй олон үг урсгахаа больж өнөөдрийн тэмдэглэлээ үүгээр өндөрлөхүү дээ.

    http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

      Leave a Reply

      Fill in your details below or click an icon to log in:

      WordPress.com Logo

      You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

      Twitter picture

      You are commenting using your Twitter account. Log Out / Change )

      Facebook photo

      You are commenting using your Facebook account. Log Out / Change )

      Google+ photo

      You are commenting using your Google+ account. Log Out / Change )

      Connecting to %s

      %d bloggers like this: