Australia by Suren-6

VIMO member – Suren

2008 оны 04-р сарын 06 21:30

Австралийн тэмдэглэл, Casino 1

Орой шөнө: Казино
Гол санаачлагч бол Таро. Дагалдан баясагчид нь хоёр япон ба нэг монгол, нийт гурван бүсгүй. Залруулга: гурван cute бүсгүй :)
Бүсгүйчүүл урд өмнө нь казино орж байгаагүй бөгөөд “ганцаараа биш бол гайгүй, андуудтайгаа бол айлтгүй” гэдэг уриан доор казино явах санаачлагыг бүрэн дүүрэн дэмжээд. Бас эхний удаадаа “туршлагай” Тарогоор учир начрыг нь заалгаад авбал дараа хаа нэг газар аялж яваад казино ормоор санагдвал айлтгүй болно гэсэн давхар нарийн тоцоотой.

Ингээд казино явах замдаа Сүрэн бүсгүй казино-гийн тухай мэдэх мэдэхгүйгээ бодож мэдлэгээ цэгцэлэхийг оролдов. Хэхэ мэдлэг гэнэ шүү… толгойд үнэндээ бол бодлын үндэс болох 材料 суурь материал юу ч байхгүй :)

Санасан нь гэвэл арван жилд уншиж байсан Стефан Цвейгийн нэгэн өгүүллэг. Тоглох дуртай баян баагий өөрийг нь хүлээж ядаад уйдсан эхнэртээ казинод тоглохгүйгээр цагийг зугаатай өнгөрөөх арга зааж өгдөг. Тэр нь тоглож буй хүмүүсийн царайг биш гарыг нь харж ажиглах. Ихэнхи хүмүүс сэтгэлээ барьж нүүрэндээ “юу ч болоогүй” маск зүүж чаддаг ч үнэхээр их хэмжээний мөнгө, эсвэл бага хэмжээий боловч сүүлчийн мөнгө гэх мэт “үхэх үү сэхэх үү” байдалд ороход гар нь тэднийг азаартуулчихдаг. Учир нь хүмүүс нүүр царайгаа л анхаараад бусад биеэ мартчихдаг.

Өөр нэг санасан зүйл гэвэл бас л нэг зохиол. “Confessions of yakuza” –д хөгшин якуза босс “One glance at a player is usually enough to tell you what kind of person he is. The loser in life is a loser at dice.He’s so keen to win he can’t see how things are in as a whole” гэж ярьдагийг яагаад ч юм цээжилчихсэн байж. Нэг иймэрхүү л “онолын мэдлэгэтэй” казиногийн үүд татав.

Казино ороод нэг гайхсан юм гэвэл хэдэн тасгийн дотоод дизайн тэр чигээрээ “in chinese style” . Бүр хятадад байна уу, хаана байна уу гэмээр. Үүднээс эхсүүлээд энд тэнд луу зураастай, улаан өнгийн ханз бичиг унжаастай. Хятадуудын 徹底的な拝金主義 болон Шанхайд хотын иргэдээс анкет авахад хүмүүсийн 90% нь мөнгө аз жаргал авчирна гэж хариулсан тухай япон сэтгүүлээс уншиж байснаа санав.
Тоглож буй хүмүүсийг харахад мань мэт шиг хараажийн танигдах жуулчид ч байх, нутгийн хүмүүс ч байх, гоёж гангарсан хосууд ч байх, гутлаа чичирсэн баагийнууд ч байх. Нэг удаад 500$, 1000$-с дээш мөнгөөр тоглож буй ширээнд голдуу настай хятад болон араб царайтай хүмүүс тоглож харагдсан. Тэдний дунд ганц хоёр хижээл насны авхай ширээ чимэх бөгөөд урдаа эрчүүдээс дутахгүй 100$ coin хэд хэдэн эгнээ өрөөстэй.

Мань хэт яахав хүн бүр 50$ тоглохоор шийдэж

Австралийн тэмдэглэл, Casino 2

Бүгдээрээ юун түрүүнд компьютер рулет тоглохоор шийдээд зэрэгцэн сууцгав. Надаас бусад нь учир начрыг гялс олсон бололтой шууд л босоо эгнээ, хөдлөн эгнээ, тодорхой дөрвөлжин, тодорхой тоо гэх мэт янз янзын хувилбараар мөнгө бооцоогоо тавьж эхлэв. Сүрэн харин аягүй хаширлаж зөвхөн хар буух уу цагаан буух уу гэсэн 50×50 магадлалтай, алдсан ч асар алдахгүй хожсон ч холдож баяжихгүй арга сонгов. Аргаа сонгосон ч аймхай юм болохоороо хэсэгтээ хар цагаан ямар дарааллаар бууж буйг ажиглаж зогсоод. Хэсэг ажигласны үр дүнд миний совин таамаг “эсрэгээр” ажиллаж байгаа юм шиг санагдав. Учир нь цагаан бууна гэж бодохоор хар буугаад, хар бууна гэж бодохоор цагаан буугаад, ерөнхийдөө бол аягүй мундаг таагаад байгаа хэрнээ тэр нь дандаа “эсрэг”

tounge_smile

Ийнхүү жаал өөрийгөө болон өрөөлийг ажигласны дараа мөнгөө санагдсанаас эсрэгээр тавьж эхлэв. Гэхдээ хажууд суух Таро шиг 10, 15, 20 $ биш, өчүүхэн юм болохоороо өөрт таарсан тоглох minum 5$ л тавиад байлаа. Тэгсэн пөөөөөөөөөөх 50$ маань нүд ирмэхийн зуур 65, 75, 85 болоод явчихав. Нэгмэдсэн Нори намайг дагаж тавиад хоюулаа зэрэг ятттаааааа гэж орилолдоод

teeth_smile

90 гарсны дараа жаахан амсхийж ус уунгаа болих үгүйгээ хоромхон зуур бодсон ч 50-тай ирсэн юм чинь жаахан алдсан ч okay мэт санагдаад Нори ч хажуунаас Сүрэн одоо азтай байна гэж хөөргөөд. 100-с цааш бол хааяа нэг алдсан ч ерөнхийдөө сайн тааж нэг мэдсэн данс маань 130 болчихов. Бөөн баяр болоод дахиад нэг болих уу гэж бодогдсон ч , за яахав хожигдоод эхлэнгүүт 100 хүргээд болино гэсэн “хатуу” шийдвэртэй эргээд тоглоомд оров. Тэгсэн пөөөөөөөөөөөөөөөөөөөөөөх данс маань гэрлийн хурдтай 90, 80, 70, 60, 50, 40, 30 болчихов

cry_smile

Дахиад яах ийхээ бодлоо… нэгэнт л анхнаасаа алдана гэж 50 $-тай ирсэн хойно дүүрч дүүрч гээд
<!–
main(‘confused_smile’);
//–>
confused_smile Гэхдээ дансанд 30-хан $ үлдсэнийг хэлэх үү… тоглохоо түр болиод дахиад өөрийгөө ажиглав. Жаал ажигласны эцэст аягүй болгоомжтой, гурав дараалж “эсрэг” зөв тааж байвал дөрөв дэх дээр нь тавих болов. Тэгэж болгоомжилсон маань үр дүнгээ өгөв үү, аль эсвэл аз маань дахин сэргэв үү бүү мэд, данс маань 40, 35, 50, 35, 45, 50 гэх мэт ухарч урагшлахыг хослон байж юу ч атугай 75 хүрэв. Ёооооох , амсхийв.

Хамгийн сүүлд Таротой жинхэнэ рулеттэй ширээн дээр очиж хоюулаа зэрэг ширээний minium 10 $ тавив. Энэ удаад ч гэсэн хэсэгтээ өөрийгөө ажиглаж байгаад цагаан харыг эсрэгээр нь тааж эхлэнгүүт тависан. Хажуу дахь Таро чамтай адил тавина гээд тэсвэртэй хүлээгээд :)  Үр дүн: тавьсан 10 маань 20 болж нийт данс маань 95$ хүрэв. Бусад хүмүүс гэвэл Таро 75, Нори 50, Макико маань харин хагас данстай. Ингээд хамгийн их хожсоноороо Сүрэн зочид буудал хүртэлх таксины мөнгө гаргахаар болов (10 $)

teeth_smile

Хамгийн сонин нь … (маргаашийн тэмдэглэл уншина уу, одоо унтлаа, ялангуяа совин энэ тэр сайтай хүмүүс уншаад хэлж өгөөрэй)

Австралийн тэмдэглэл, Casino 3

Хамгийн сонин нь

Хамгийн сонин нь зочид буудалд ирсэний дараа болов.

Энэ өдөр өглөөнөөс эхсүүлээд өдөржингөө нэг дуу толгойд эргэлдээд. Дуучин нь жаахан сөөнгөдүү хоолойтой ч эмэгтэй эрэгтэйг нь санадаггүй. Уянгалаг аятай ч санаанд зарим хэсэг нь тод зарим нь бүр байхгүй. Үгнээс нь санаж байгаа нь зөвхөн “ ~in Cincinnatti ♪ ” гэсэн нэг үг, нэг дагавар үг.

Тэгсэн шөнө яг унтахын өмнө 60-аад оны нэг америк киноны дуу болохыг аягүй тод санав. Покер тоглодог нэгэн gambler залуугийн тухай кино…

Casino явна гэдэг гэнэтийн шийдвэр байсан болохоор тун сонин санагдсаныг нуух юун. Совин татсан ч юм шиг… гэхдээ совин татсан гэхэд хожсон мөнгө бага ч юм шиг

teeth_smile

Энэ тухай Норид хэлсэн чинь нээрээ, би эхэндээ Макиког дагаж байснаа дундаасаа чамайг дагамаар санагдсан 何だか妙な力を感じた гэж авдгийн. Макико маань харин эртхэн мэдсэн бол хожиж эхлэнгүүт чинь чамайг дагадаг байж. Тэгэхдээ чам шиг 5$ биш шууд 10, 20 тавих байсан гэж инээд хүргэдгийн

teeth_smile

Мelbourne-d бүх музей, ресторан зоогийн газар 8 гээд хаачихдаг тул харихаасаа өмнөх шөнө дахин нэг casino орж тоглов. Юм гэдэг сэтгэл дагадаг байж магад, Sydney-д 45 хожсоноо бодоод байсан чинь бас дахиад 45 хожив. Ингээд амьдралдаа анх удаа casino тоглож нийт 90 $ хожлоо доо :)

Уул нь би зөн совин аягүй муу. Тэгээд энэ дуу санаанд ороод байсаныг совин гэж үзэх үү, санаандгүй таарсан явдал гэж үзэх үү…

Австралийн тэмдэглэл, Casino төгсгөл

Сүүлийн үед юм болгоныг дүгнэх хоббитэй болоод байгаа. Casino-г ч гэсэн хоббинэсээ гажихгүй дүгнэе гэвэл ерөнхийдөө тун хөгжилтэй бөгөөд олон утгаар сайн туршлага болов:

1. Өөрийгөө анхаарч ажиглахын чухлыг мэдэв. Болимоор санагдсан үед болих хэрэгтэйг ухаарав.

2. Хүмүүс яагаад casino ч бай, хөзөр ч бай, пачинко ч бай мөрийтэй тоглоомд хамаг юмаа алддагийг мэдсэн гэхээс өөрийн биеэр жаахан “мэдрэв”. Данс маань 30 хүрсэн байхад миний нүдэнд тоглоом эхэлсэн 50 биш хожсон 100, 130 харагдаад, 20 биш 80, 100 $ алдсан юм шиг санагдаад revenge хийж “өөрйн” мөнгөө буцааж авмаар болоод

confused_smile

3. Мөнгө хожино гэдэг их бага нь хамаагүй маш том адреналин. Хаанахын ч билээ эрдэмтэд туршилт хийж хүмүүс мөнгөний тухай ярихад тархинд ялгарах сэргээш бодис нь sex, адал явдал, урлаг спорт, улс төр ярьснаас хэд дахин илүү байдгийг тогтоосон гэж уншиж байсан маань үнэн болохыг мэдэв. Гэхдээ хааяа нэг тоглох гэмгүй fun мэт санагдав (хэхэ хүн ингэж л болохоо байдаг байх даа)

5. Casino яаж ажиллаж, хэрхэн тасралтгүй тоглоод баймаар орчин үүсгэдгийг мэдэв. Нэгд casino цоглог хөгжимтэй, бүдэг хэрнээ тод өвөрмөц гэрэлтэй.  Хамгийн гол нь хаана ч цаг байхгүй. Байнга цагаа харж байхгүй л юм бол хэр удаан тоглож хэдэн цаг өнгөрсөнийг мэдэхгүй. Дөнгөж 40 мин болсон юм шиг санагдаж байхад үнэндээ бол цаг хагас явчихсан байна.
Энэ тухай олон үг урсгалгүй онож тайлбарласан нэгэн хүний үг иш татая: “People enter the babel of illusion, deceived by the music and moving lights into feeling like they are doing something interesting. They lose track of time in the permanent indoor twilight unsure it’s night or day in the real world. They come to be numbed to their feelings and problems. The corrupting influence of this floating den of iniquity works its magic. Slowly their inhibitions relax.”

6. Хамгийн гол нь : настр муу, ажил муу, санхүү муу гэх мэт амьдрал барзгар үед хэрхэвч тоглож болохгүй. Учир нь тависан бүхнээ алдана. Сайн тайлбарлаж мэдэхгүй ч яагаад ч юм ийм сэтгэл төрсөн. Ерөнхийдөө амьдрал гайгүй үед for fun гэж л тоглох хэрэгтэй байх, тоглохдоо хүрвэл.

    http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

      Leave a Reply

      Fill in your details below or click an icon to log in:

      WordPress.com Logo

      You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

      Twitter picture

      You are commenting using your Twitter account. Log Out / Change )

      Facebook photo

      You are commenting using your Facebook account. Log Out / Change )

      Google+ photo

      You are commenting using your Google+ account. Log Out / Change )

      Connecting to %s

      %d bloggers like this: