Australia by Suren-2

VIMO member – Suren

2008 оны 03-р сарын 05 21:28

Австралийн тэмдэглэл : Хурим 1

Австрали уруу эндээс бид дөрвүүлээ явсан. Хуримаа хийх Грета болон бид нар японы их сургуульд нэг семинарт харьяалагдаж байсан, манайхаар бол нэг ангийн хүүхдүүд гэх үү дээ. Грета бид хоёр бас оюутны байранд нэг жил хамт амьдарсан :)

Явахаасаа өмнө бид нар цуглаж оюутан насныхаа паянгаа баахан дурсаад. Грета маань окинавад болсон ゼミ合宿-н үеээр нэг удаа аймаар согтож байсан түүхтэй. Ер нь ч бүгдээрээ олон удаа согтож байсан л даа. Гэхдээ тэр удаагийнх бол тасархай. За тэгээд согтсон Грета маань нам унтаад маргааш нь харин гар өвдөөд байна гэсэн хүн босч ирсэн. Манай семинарыхан яасан юм бол доо, маргааш Токио буцна шдээ, тэсэх үү гээд. Грета ч нээрээ буцахын хооронд тэсэе гээд. Тэгсэн Токио хариад эмчид үзүүлтэл гарных нь яс нь хугарсан болж таарсан. Булгалт, булчин тасралт, ясны цууралт энэ зэрэг биш. Бүр яг ясны хугаралт. Мань хэд ёстой хэлэх үггүй алмайрсан. Харин гарандаа гипстэй Грета хэд хоногийн дараа хүүеээ, осолын даатгалын мөнгө авлаа шдээ, бүгдээрээ хичээлийн дараа ууцгая гээд зогсч байсан.
Англи хэлний хичээлд явах замд Гретатай тааралдвал “хоюулаа явж нэг юм идэе, англи хэлний хичээлээ надтай хийчих л дээ plz plz plz ” гэж хоёр гурав гуйлгуулж гуншуулаад хичээл пялж кафед чалчиж суух бол давтамж ихтэй жирийн л үзэгдэл. Тэгээд яг хичээл хйиж харагдана шдээ, хоюулаа японоор баахан залуучууд ярихаас өөр юм байхгүй….
Миний 送別会 (bye-bye party) дээр Грета маань Сүрэн чи энэ өдрийг хэзээ ч битгий мартаарай гээд цүнх үрүү ширээн дээр байсан хэдэн тавгаас аваад хийчихсэн :)  Ийм учир шалтгаанаар монголд манай гэрт Ватами-гийн хоёр таваг байдаг. Үнэхээр харах болгонд тэр өдөр санаанд ордог. Нутгаа буцахад найз нар минь олон сайхан бэлэг өгсөн, гэхдээ Гретагийн энэ бэлэг л хамгийн тод санаанд үлджээ.
Манай хэд ингэж тэгэж явсан Грета маань одоо ерөнхий сайдын тамгын газар ажиллаж байгаа шдээ, итгэмээргүй юм. Сүрэн чамайг ч гэсэн монголдоо буцаж улсын ажил хийвэл бид хэд Сүрэн ингэж тэгэж явсан даг, ёстой итгэмээргүй гэж ярина даа гэлцээд :D

Австралийн тэмдэглэл : Хурим 2

Хурим ба хувцаслалт (залуучуудад сонирхолгүй).

Австрали явахаас өмнө бид хэд garden wedding, casual wedding гэхээр юу өмсвөл зохилтой вэ, ер нь юу өмсдөг юм бэ гэж Гретаг жаал шалгаагаад. Мань хүн болохоор тун энгийн casual маягийн хурим болно. Та нар хаа хол японоос элдэв юм авчрах хэрэггүй, no necktie учир ерөөс санаа бүү зов гээд.

Тэгэхээр нь залхуу хүн биеийн амраа нэг номерт бодоод, чемоданд эзлэх зайг хоёр номерт бодоод бэлдсэн дээлээ цааш хийж зуны нэг гоёмсогдуу юбка сонгов. Хуримын өмнөх өдөр гэрээр нь зочлохдоо мань хэд бас дахин “наад casual гээд байгаа чинь яг ямар утгатай вэ” гэхэд манай хоёр “ өөө, аягүй энгийн хурим хийнэ, та нар одоогийн наад хувцастайгаа яваад очсон ч okay jeans шорт футболкатай байсан ч хамаагүй” гэж инээгээд.

За тэгээд 70–аад хүн цугласан хуримын өдөр. Jeans футболкатай хүн бол зөвхөн манай Таро :D  Би болон япон найз бүсгүйчүүл маань гоёмсог боловч хамгийн энгийн даруу хувцаслалтай. Ингээд lesson No. 1 : Хурим найранд better be overdressed than underdressed.  Грэтагийн маань ээж “Ямар харамсалтай вэ, чамайг би монгол сайхан үндэсний хувцасаа өмсөнө гэж бодсон сон, гэхдээ холоос авчрах хэцүү байлгүй дээ” гээд. Ингээд lesson No. 2 : Гадаад хүний хурим найранд монгол хүн дээлээ өмсөх нь хамгийн зөв.

Уул нь бусад бүх найзуудынхаа хуриманд байгаа хэдэн дээлээ ээлжлэн өмсч элээж байсан. Даанч энэ удаа “casual” гэдэг үгэнд жаахан хулхидуулчихлаа. Бас залхуу зан минь надаар тоголчихлоо …

9 сард израилд болох хуриманд must ангилалын урилга хүлээн аваад байгаа, очиж чаддаг л юм бол муу дээлээ авч явна, энэ удаад залхуурахгүй :D  Бас нэг канад найз маань би хүнтэй суудаг л юм бол хурим хийнэ, хурим хийдэг л юм бол чи заавал ирнэ, гурван өдрийн арга хэмжээ болох тул гурван ондоо дээл өмсөнө гэдгээ амла гээд. Одоо тэгээд найз охин ч үгүй тэр маань хэзээ яаж хүнтэй сууж хуримаа хийх нь бөөн таношими хэхэ :D  бас канад явах сайхан шалтаг

Хурим ба хувцаслалт (далийлт)

Илүү үг болгож хэлэхэд би жирийн эсгүүртэй, хуучны кинонд гардаг шиг дээлэнд дуртай. Сүүлийн үеийн янзан бүрийн загвартай дээлэнд ерөнхийдөө дургүй.  Гадныхан ч гэсэн china dress гэж андуураад байдаг. Тэр болгонд нь хүүеээ, тийм бишээ, үүх түүхийг нь яривал миний өмсч буй энэ монгол дээл ч бай, china dress ч бай, аль алиных нь загвар цэвэр монгол ч биш хятад ч биш, манж маягтай.  Манжийн ноёрхолд эхлээд хятад, дараа нь төвд, дараа нь монгол орсон. Тэгээд манж нар бүгдийг нь хүчээр дээлнийхээ загварыг өөрчлөхийг шаардсан.
Гэхдээ монголд бол лам нар одоо ч гэсэн хуучин загвартай монгол дээлээ өмсдөг. Гол ялгаа нь дээлний хэлбэр гэхээс, энгэрийн хэлбэрт байгаа юм л даа. Манж нар зөвхөн лам хүнд монгол энгэртэй дээл өмсөхийг зөвшөөрсөн тул эзлэгдсэний дараа омог бардам олон эрчүүд манж энгэртэй дээл өмсөхгүй гээд лам болж байсан түүхтэй. Тиймээс дээлний энгэр солиулна гэдэг хэний ноёрхолд байгаагаа байнга санаж явтугай гэсэн утгаас гадна монголд бурхны шашин улам дэлгэрүүлэх гэсэн давхар бодлоготай бас холбоотой.
Гэхдээ монголчууд зүгээр үг дуугүй дээлний энгэрээ солиогүй юм шүү, оронд нь эсэргүүцлээ илэрхийлж тэр болтол байгаагүй шинэ загварын малгай хийж өмсдөг болсон. Тэр малгайн бараг оёос болгон монголын эрх чөлөөг билэгдсэн нарийн учиртай.
Харин дээлний энгэр яваандаа манж гэдэг нь мартагдсан, малгайны учир ч мөн адил… гээд яриад байвал дуусашгүй. Даанч монгол болон монголын түүхийг сонирхдоггүй л юм энэ тайлбарыг ойлгох хүн цөөхөн. Зарим нь, ялангуяа барууныхан манж гэхээр хятадтай хольж хутгаад ямар үндэстэн угсаатан болохыг ч мэддэггүй. Суурин биш монгол, казах, киргиз нартай адил нүүдэлчин ард түмэн байсан гэхээр нүд нь орой дээр гарна, тайлбарлах гэж бөөн ядаргаа…

Эргээд уншсан чинь энэ болон өмнөх хоёр тэмдэглэл австралийн гэхэд хэцүү тэмдэглэл болжээ хэхэ :D  Дээлний тухай манайхан ч гэсэн мэдэхгүй хүн нэлээд байдаг юм шиг санагдаад арилгах гэснээ болилоо. Засч залруулах зүйл байвал хэлж өгөөрэй, маш их баярлана . Бас малгайны тайлбар бичиж болно, сонирхсон хүн байвал.

Австралийн тэмдэглэл : Хурим 3

Сонин амьтан, австрали англи, хот хөдөөгийн ялгаа

Canberra тэр долоо хоног бүрхэг үүлтэй хүйтэн байсан гэсэн. Харин яг хуримын өглөө тэнгэр цэлмэж аягүй сайхан нар гарч дулаарав. Сайн хүмүүсийн үйлс сайн гэдэг. Мань хэд この2人どれだけ日頃の行いがよければここまで晴れるの? гээд гайхаж баршгүй сайхан өдөр байв.

Хурим болон цайллага цэцэрлэгт хүрээлэнд (botanic gardens) болсон. Ёслол эхлэхээс нэлээд эрт очсон тул сандали гутлаа тайлаад зүлгэн дээгүүр хэсэг хөл нүцгэн явахад ямар гоё байсан гэн санана. Амьдын жаргал :)

Өмнөх тэмдэглэлд танилцуулсан англи жаалхүү бусад австрали хүүхдүүдтэй нааш цааш гүйж тоглоод. Томчууд хоорондоо тэд нарын хэн нь түрүүлж цөөрөмд унахыг тааж мөрийцөөд. Тэгсэн гэнэт жаал маань мод бутан дундаас гарч ирээд бөөн дуу шуугиан болж харайж дэвхцээд. Дахиж цааш орсноо дахиж гарч ирж хашгираад. Юу юм бол гээд дагаад явсан чинь зам дээр… нээх сонин амьтан.

Аягүй том гүрвэл гэмээр. Бие нь тохойн чинээ, сүүлтэйгээ дэлмийн чинээ. Оройн наранд биеээ ээж нарлаж буй бололтой. Англи жаал бид хоёр пөөөөөх пааааах гээд бөөн догдлол. Австрали жаалууд “хн, энэ бол юу ч биш ” гэсэн байдалтай тун догь. Өхөөрдөм хөөрхөн. Хотоос хүүхэд ирэхээр хөдөөний хүүхдүүд яадаг билээ, яг тиймэрхүү :D

Харамсалтай нь аппаратны зай суусан тул тэр амьтны зураг авч чадаагүй. Тарогийн авсан зураг дараа тавих тул жаахан хүлээгээрэй.

Австралийн тэмдэглэл : Хурим 4

Амьдралаа хамтдаа туулна гэдэг тангаргаа хэлж байхдаа сүйт хархүү маань түрүүлж нулимс бөмбөрүүлээд, түүнийг дагаж Грета маань нулимс цийлэгнүүлээд, тэр хоёрыг харж япон найз маань байн байн нулимсаа арчаад. Сүрэн харин бүгдийг нь харж баясаад :)  Инээж баясаад гэдэг утгаар биш шүү. Сэтгэл хөдөлж баярлаад гэсэн утгаар. Хуримд уригдсан бусад хүмүүс харин тун cool байв. Японы хурим шиг уйлаан майлаан болоогүй 😀

Цайллаганы үеэр хажуугийн модон дээр бас нэг сонин амьтан. Хэрэм гэхээр хэрэм биш … possum гэдэг гэсэн. Японоос ирсэн делегаци тэр амьтны зураг баахан дарж бүгдээрээ tourist гэдгээ ахин дахин гайхуулав.

Canberra маш том талбай эзэлдэг ч 300,000 орчим хүн амтай жижигхэн хот. Улсын нийслэл учраас төрийн захиргааны төв бөгөөд хүн амын ихэнхи нь төрийн албан хаагчид. Цайллаган дээр уулзаж ярилцсан хүмүүст үнэнийг хэлэхэд арын хаалгаар шахуу энд ирсэн гээд австралийн виз авах гэж зовсоноо тоглоом шоглоом болгож ярив. Нэгэн бүсгүй хүрч ирээд би Гретатай хамт ажилладаг, та нарын тухай зөндөөөө дуулсан, Гретаг согтоод гараа хугалахад хамт уусан залуучууд мөн биздээ гээд хөөрхөн яриа өрнүүлэв :D

Японд танилцаж байсан Гретагийн найз Sarah бид хоёр баахан ажил амьдрал яриад. Sarah маань Tokyo ёстой гоё, exciting, японд ажилламаар байна гээд. Би болохоор юу ярина вэ, австрали ийм сайхан байгальтай, тайван амьдралтай, австрали нь дээр гээд. Бидний яриаг сонссон хүмүүс ерөөс та хоёр байраа соличих гээд ….

Намуухан үдэш байлаа, цэцэрлэг дунд модоор хүрээлэгдсэн ресторан баяр хөөрлөөр дүүрэн байлаа.

* Энэ өдрийн 一番受けた台詞 :D

Pub явах замд Sarah маань төөрөөд найзаасаа утсаар “hey, you know how that place moves around every time I try to get there ? well, it happened again, so give me directions ”

Австралийн тэмдэглэл: Хурим 5

Cаяхныг хүртэл хурим найрыг нэг үгээр тодорхойл гэвэл амнаас нэг л үг гарах байлаа: ядаргаа ядаргаа бас дахин ядаргаа ! Бас мөнгөний гарз, утгагүй зардал. Харин сүүлийн хоёр жилийн дотор найзуудынхаа япон, солонгос, австралид болсон долоон хуриманд очив. Долоон хуриманд очоод олон долоон юм бодож эхлэв. Тэд нарын болон бусад найзуудынхаа хуримыг эргэн дурслаа … Тэгээд хурим ёслол гэдэг тийм ч утгагүй хөрөнгө мөнгөний зарлага болсон зүйл гэж бодогдохоо болив. Үүнийг нэг найздаа хэлсэн чинь өч төчнөөн хуриманд очсон байж одоо л ингэж бодож эхэлж байна уу гээд баахан шоолуулав :)

Хүн ээж аав, үр хүүхдүүдтэйгээ ойролцоогоор 20 жил хамт амьдарна. Харин насныхаа ханьтайгаа л 30, 40 жил амьдарна. Хоёр хүн нийлж хувь заяагаа холбоно гэдэг, үлдсэн амьдралаа хамтдаа туулна гэдэг тэр хоёр хүний амьдралд тохиолдох хамгийн том үйл явдал, хамгийн их үр дагавартай хамгийн чухал шийдвэр. Тиймээс тэр шийдвэрээ аав ээж ах эгч анд нөхөд хамаатан садандаа зарлан тунхаглаж баярлан цэнгэх нь зайлшгүй байх ёстой ёслол гэж бодогдох болов.

Хүмүүс ер нь сургуульд орох, төгсөх, албан тушаалд дэвших зэрэг амьдралын чухал үе мөчөө заавал ямар нэгэн ёслол баяраар тэмдэглэдэг. Ёслол гэдэг хүний амьдралд нэгэн зүйл дуусч нэгэн зүйл эхэлж буйг ойлгуулж мэдүүлэх үүрэгтэй. Шинэ мөч эхэлж буйг улам мэдрүүлэх зорилготой.

Хүний амьдралын уртаар бодвол “дөрөвхөн” жил ч гэсэн нэг ангид суравцсан найз нөхөдтэйгээ хонхныхоо баяраа хийхгүй бол нэг л мяаа, онцгүй биз дээ. Тэгэж бодохоор 4 биш 4 ×10 жил хамт амьдрах тул хурим гэдэг тун чухал ёслол гэж бодогдох болов. Япон найз охидынхоо 「結婚式確かにめんどくさいけど、みんなに祝福してもらおたい」гэдгийг одоо л нэг ойлгож эхэлж байна. Бас гадаад зарим найзууд маань хэн нэгнийг дурсахдаа тэр маань бидний хуримд ирсэн шдээ = бидний маш сайхан мөчийг хуваалцсан шдээ гэж ярьдагийг ухаарах болов. Өмнөх ядаргаа болон мангар тэнэгээр хэлж дуудаж байснаа бодохоор жаахан ичмээр.

Мэдээжийн хэрэг энгийн даруу, баян тансаг, олон хүн цугласан, хоюулахнаа … гээд олон янз янзын л хурим байна. Өөртөө таарсан style-ээ сонгоод ёслол “хийнэ” гэдэгт гол учир байх шиг.

Эргэн дурсахад солонгос хуримын европ цагаан даашинзтай хэсэг биш, хоюулаа үндэсний хувцсаа өмсөөд идээ будаатай ширээний ард сууж хамаатан садантайгаа насны эрэмбээр золгож байсан нь хамгийн их сэтгэлд үлдсэн. Япон найман (энэ тэмдэглэл бичих гэж хэрэг болгож тоолж үзлээшд) хуриманд явснаас христос сүм биш 神社 (шинто шашны сүм) –д болсон нь хамгийн их таалагдсан. Бас барууны хуримын ёслолын нэг хэсэг болох “энэ хоёрын хүний хуримыг эсэргүүцэх хүн байвал үгээ одоо хэлтүгэй. Одоо эс хэлвээс тэр үгээ үүрд мартаж дахин хэзээ ч бүү дурс” гэсэн утгатай үг хэлдэг нь их гүнзгий утгатай санагддаг. Монголчууд бидний мөнгөн аяганаас сүү уух ёслол мөн адил …

Гэх мэт австрали явсан биш “хурим” гэдэг нэгэн ёслолын тухай миний бодол 180 градус өөрчлөгдөөд ирэв. Тэгэхээр энэ хурим болон миний сүүлийн хэдэн жилд очсон хурим ямар сайхан байсан нь ойлгомжтой. 結婚式貧乏 болсондоо огтхон ч харамсахгүй байна шүү. Үнэнийг хэлэхэд хуримын тухай илүү дэлгэрэнгүй бичих гэсэн чинь олон дурсгал бодол энд тэнгдээс зэрэгцэн орж ирээд … тэгээд ерөөс хуримын хэсгийг үүгээр өндөрлөхөөр шийдлээ.

Маргаашаас Sydney явж амьдралдаа анх удаа casino тоглож мөнгө хожсон тухайгаа бичье ;)

    http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

      Advertisements

      Leave a Reply

      Fill in your details below or click an icon to log in:

      WordPress.com Logo

      You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

      Twitter picture

      You are commenting using your Twitter account. Log Out / Change )

      Facebook photo

      You are commenting using your Facebook account. Log Out / Change )

      Google+ photo

      You are commenting using your Google+ account. Log Out / Change )

      Connecting to %s

      %d bloggers like this: