Australia by Suren-10

VIMO Member-Suren

2008 оны 05-р сарын 06 23:16

Австрали, Geelong Grammar School

Geelong Grammar School бол Австралид ч бай хаана ч бай үнэтэйд орох хувийн сургууль. Бүтэн жилийн сургалтын төлбөр нь 50.000 австрали доллар буюу 500万円。 Тиймээс сурч буй хүүхдүүд бүгдээрээ пүүс компаний захирал г.м бололцоотой ээж аав нарын хүүхдүүд. Бололцоотойгоор барах уу… хүүхдийнхээ их дээд биш “арван жилийн боловсрол”-н төлөө жилд 50 мянган доллар өгч байна гэж бодохоор 150 орчим жилийн өмнө байгуулагдсан энэ сургууль нэг үгээр хэлбэл аягүй баян ээж аав нарын хүүхдүүдийн сургууль.

Австралийн тэмдэглэл маань дэндүү сунжирч байна даа.
Яаж ийгээд энэ долоо хоногтоо багтаан дуусгахыг хичээнээ …

Geelong Grammar School,
Timbertop Campus

Австралийн нэртэй хувийн сургуулиудын нэг болох Geelong Grammar School-д япон хэл заадаг найзтайгаа уулзахын тулд Sydney-с Melbourne хүртэл нисэв. Geelong Grammar School хэд хэдэн campus-тай ба найз маань бөглүү хөдөө газар уулан дээр уулсаар хүрээлэгдсэн Timbertop гэдэг campus-д ажиллана. Газрын зургаас олоход хэцүү тул Мэлбурны ойролцоо Mt. Buller гэдэг уул хайгаад тэр хавьд гээд ойлгочихвол OK.
Timbertop campus-н тухай бичих болсон шалтгаан гэвэл энэ сургууль нэлээд өвөрмөц бөгөөд сургалт боловсролын тухай нэлээн олон зүйл бодогдуулсанд оршино . Олон үггүй гол сэдэвдээ орвол :

Geelong Grammar School бол Австралид ч бай хаана ч бай үнэтэйд орох хувийн сургууль. Бүтэн жилийн сургалтын төлбөр нь 50.000 австрали доллар буюу 500万円。 Тиймээс сурч буй хүүхдүүд бүгдээрээ пүүс компаний захирал г.м бололцоотой ээж аав нарын хүүхдүүд. Бололцоотойгоор барах уу… хүүхдийнхээ их дээд биш “арван жилийн боловсрол”-н төлөө жилд 50 мянган доллар өгч байна гэж бодохоор 150 орчим жилийн өмнө байгуулагдсан энэ сургууль нэг үгээр хэлбэл аягүй баян ээж аав нарын хүүхдүүдийн сургууль.
Сүүлийн үед тайланд, энэтхэг, индонези, японоос хүүхдүүдээ явуулж сургах хүмүүс олон болсон тул waiting list бий болсон гэсэн. Тimbertop campus-д 60-д онд английн Чарльз хунтайж хагас жил сурсан гэхээр ерөнхийдөө ямар хэмжээний сургууль гэдэг нь ойлгомжтой.
Гэхдээ энэ сургуулийн тухай бичихээр болсон минь эртний бөгөөд үнэтэй, нэртэй гэдэгт нь эс оршино. Гол учир ойрхон байдаг Timbertop уулын нэрээр нэрлэгдсэн хөдөөний campus-д байна.

Австрали, Timbertop 1

Timbertop Campus-Suren

2008 оны
05-р сарын 07
13:44

Зураг 1: найзын маань хариуцах охидын “N” unit.
Зураг 2: хичээлийн байшингууд
Зураг 3: байшингууд хоорондох зам

Timbertop Campus, ерөнхий танилцуулга

Уулс дунд байх энэхүү сургуулийг төсөөлөхөд тун амархан. Найрамдал зуслангийн зуны байшингууд юмуу өөр ямар ч хамаагүй монголын хүүхдийн зуны зуслан төсөөлөхөд л болоо. Зуслантай адил хүүхдүүд ээж ааваасаа холдож байгаль сайхан газар хэсэг хугацаа өнгөрүүлнө. Зуслангаас ялгаатай нь тэнд өнгөрүүлэх хугацаа нэг сар биш нэг жил, бүрэн хэмжээний “сургууль” гэдэгт оршино. Өөр ялгаа гэвэл:

1. Timbertop-д зөвхөн дунд сургуулийн гуравдугаар ангийн хүүхдүүд нэг жил суралцана. Австралийн бага сургууль 7 жил, дунд сургууль 3 жил, ахлах анги 2 жил тул Timbertop-д 14~15 насны буюу ид шилжилтийн насандаа байгаа хүүхдүүд суралцана.

2. Timbertop сургууль нийтдээ хүүхдүүдийн байшин буюу unit, багш нарын unit, хичээлийн байшингууд, хоолны зал, мөргөл болон цуглаан зохион байгуулах chapel сүмээс бүрдэнэ.
( ! ) Note : дан модоор баригдсан энэ сургуулийг барилгачид биш 1960-аад оны эхний ээлжийн сурагчид болон багш нар хамтран барьсан болно.

3. Хүүхдүүдийн амьдрах байшинг unit гэж нэрлэх бөгөөд нэг unit-д ойролцоогоор 15 хүүхэд байна. Unit нь дотроо 15 ор эгнэсэн томоо гэгчийн унтлагын нэг өрөө, хичээл хийх том өрөө, ойр зуурын цай хийж уух өрөө, шүршүүр байны (*) өрөө, томоо гэгчийн зуухтай галын өрөө, аяны үүргэвч цүнхээ тавих зоорь маягийн өрөө гээд ерөнхийдөө 2 том өрөө, 4 жижиг өрөөнөөс бүрдэнэ. Түүнээс гадна unit болгон дэргэдээ wood shed гэгдэх түлээ модны саравчтай.

Мянга уншихаас нэг хар гэдэг тул дээр доорх зураг үзнэ үү. Мөн ерөнхий танилцуулга нэг иймэрхүү тул гол сэдэв буюу энэ сургуулийн сургалтын системд ороё.

(*) оросоор бол ванна гэх ч албаар монгол дуудлагаар бичив. ер нь радиатр = ражаатар, вагон = богоон, ВОК = боок, трико=төркөө, платье=палааж, гараж=гарааш гэх мэт монгол хэлэнд орж ирээд удаж байгаа бөгөөд ард түмний өдөр тутмын хэрэглээ болсон үгнүүдийг ингэж тэгэж бичнэ гээд нэг дүрэмтэй болчихвол орос эхээр бичих үү, монгол дуудлагаар бичих үү гэж бодож суухгүй амар байхгүй юу.


Зураг 1: сургуулийн цуглааны байшин буюу chapel (дотроо)
Зураг 2: chapel-н үүдэнд
Зураг 3: хоолны зал (дотроо аварга том)

Австрали, Timbertop (нэмэлт зураг)
Зураг 1: unit-ээ цэвэрлэж, тоос шороогоо арчиж хамаг
хувцсаа гаргаж цэвэрхэн эвхэж хураах өдөр тул
тун замбараагүй байгаа гэсэн ;D
Зураг 2: хичээл хийх өрөө
Зураг 3: галын өрөө. энд шүршүүрт орох усаа халааж мөн
угаасан хувцсаа хатаана.

Зураг 1: гал тогооны гэхүү дээ, цай уух өрөө. хүүхэд бүр өөрийн нэг хайрцагтай. шагайж хартал бөөн чихэр печени, самар шоколад…

Зураг 2: wood shed буюу түлээ модны саравч. өдөр бүр шүршүүрт орох усаа, өвөлдөө байраа халаахын тулд юуны түрүүнд энд түлээ модоо хөрөөдөж хагалаад дээрхи гал тогооны өрөө үрүү зөөнө.

Зураг 3: угаасан хувцсаа нэг иймэрхүү маягаар бас хатаачихна

Австрали, Timbertop
2008 оны
05-р сарын 08
13:03
Timbertop-н онцлог

1. Маш хатуу журамтай :

・Гар утас, интернет, зурагт, видео тоглоом бүгд хориотой. Гэрийхэнтэйгээ нэг л аргаар харьцах бөгөөд тэр нь захиа. Гэрийхэнтэйгээ жилийн дотор нэг ч уулзахгүй.
・Усанд орох усаа өөрсдөө түлээ мод хөрөөдөж тайрч хагалж халаана. Байраа болон сургуулиа өөрсдөө цэвэрлэнэ. Хичээл болгоны дарааяг монгол сургууль шиг жижүүр хүүхдүүд ангиа цэвэрлэнэ. Ингэхэд миний үед л ангиа зүлгэж цэвэрлэдэгсэн, одоо ямар болсон юм бүү мэд.
・Хүүхдүүд өөрсдийн амьдардаг unit-с бусад unit уруу орох хориотой. Тиймээс ондоо unit-н хүүхэдтэй зөвхөн хичээл дээр л уулзана. Багш нарын unit уруу орох байтугай дөхөж ч очихгүй.
・Элдэв зөрчил энэ тэр тодорхой тооноос илүү гаргавал шууд баяртайски. Ээж аав нь ирээд мянга түм гуйгаад мөнгө өгөөд нэмэргүй.
・Миний хувьд мангар санагдсан нэг журам: Timbertop-д байх хугацаанд охид хөвгүүд үерхэж дурлаж болохгүй.

2. Биеийн тамир нэг номерт тавигдсан.

Хүүхдүүдийн бие махбодийн хөгжил, биеийн тамирыг маш чухалд үзнэ. Толгой уруу нь тэдэн онд тийм хаан нас барсан гэх мэт information чихэхээс илүү чухалд үзнэ. Ер нь Timbertop-н гол зорилго бол хүүхдүүдийг тэвчээртэй, тэсвэртэй болгоход орших юм шиг санагдсан. Харин энэхүү зорилгоо биелүүлэхий тулд биеийн тамир болон уулс модтой сайхан байгальтай хүнгүй газар сонгожээ. Бүр тодруулбал:
・Долоо хоногт хичээл дөрвөн өдөр орно. Үлдсэн гурав хоногийг ууланд өнгөрөөнө.
・Ууланд өнгөрөөхдөө ирээд удаагүй, дасаагүй үедээ өдөртөө буцаж ирэх “поход” хийнэ. Эхэндээ зүгээр л өдөржин тодорхой маршрутаар алхана. Дараа нь тэр нь шогших поход болж хувирна. Яваандаа шогших хугацаа болон зай нь уртасна. Хамгийн сүүлд гэвэл сургуулиасаа Timbetop уулын орой уруу гүйж гараад гүйсээр байгаад буцаж ирнэ. Тэр нь Сүхбаатарын тайлбайнаас богино амын орой хүртэл тувт гүйж гараад орой дээр гарсаныгаа батлах юм бичиж үлдээгээд буцаж гүйж ирэхтэй адил.
Яг намайг очиход найз маань улдахгүй шогших поход хийнэ, бас чамд уулын оройгоос эргэн тойрныг харуулмаар байна гээд Timbertop уул өөд гарахаар болов. Мань хэд ч яахав шууд уулын хормой уруу машинаар очоод тэндээс дээш гарсан. Тэгсэн хэрнээ л Сүрэн бүсгүй амьсгаадаж байн байн зогсч амарч үйлээ үзсэн. Өөрийнхөө өчүүхэн чинээ чадалгүйг үнэнхүү мэдсэн өдөр байлаа

embaressed_smile Харин найз маань нэг түрүүлж гүйгэээд нэг буцаж ирж намайг тойрч гүйгээд л …
・Өдөртөө буцаж ирэх поход яваандаа ууланд хонох поход болно. Тэгэхдээ хүүхэд бүр гурав өдөр уух ус, идэх хоол, таваг аяга, илүү оймс, шүдэнз г.м. нийт дор хаяж 10 орчим кило юм үүрч явна. Гурав юмуу дөрвөн хүүхэд нэг баг болж шөнө унтах палатка, хоол хийх газын плитка энэ тэрээ ээлжээр бас үүрнэ. Оны сүүлд төгсөхийнхөө өмнө аварга том буюу долоо хоногийн поход хийснээр Timbertop-г амжилттай дүүргэсэнд тооцно.
・Поход энэ тэр гэхээр зөвхөн алхаад байхгүй. Өвлийн улиралд country ski буюу цанаар “марш бросок” буюу арваад километр явна.

Note: хүүхдүүдийг энэ бүх поход-д амжилттай авч явах багш нар бүгд эрүүл чийрэг булчин шөрмөстэй хараад нүд баясмаар сайхан залуус бүсгүйчүүл.

зураг 2: хойно хоцорч мацаж мөлхөж…
зураг 3: байгалийн сайханыг харж биширч тэрнээсээ болоод
хоцорч байна гэж өөрийгөө аргадангаа…pathetic

2 Responses to “Australia by Suren-10”

  1. Dolgormaa Says:

    Bayarlalaa Suren. Mash saihan medee bichsen baina. Bi mgl-d baidag, end dandaa l yanz buriin setgel sergeh ium bichigdeh ni hovor. Chinii ene medeeg unshaad uurruu l tend baigaad irsen met saihan bolchihloo. uur olon saihan ium bicheerei. Amjilt husye.

  2. nswmongols Says:

    heleed yuhev, mongold maani jaahan gajuudal uuseed yum buriig baraan, saaral talaas ni haraad bicheed baih shig sanagddag shuu. australia amgalan taivan oron, ajil hiigeed amidraad bolood baigaa bolohoor ard tumen ni ch amidraliig ih goyoor tosoolj, goyo amidartsgaadag shuu. australia-n mongolchuud maani udahgui olonh ni tiim saihan amidrald hureh baihaa gej boddog doo. Suren Australia-d 10-aadhan honoson gehed 10 jil amidarsan humuusees iluu ur duntei, busaddaa heregtseetei medeelel tsugluulj chadsand ni bi mash ih talarhaj baigaa. Bid bugdeeree chadah chadah zuileeree niigemdee tus nemer bolood yavj baival bidnii tsoohon mongol doroo l sehne shuu dee. Saikhan yum uzej harj, sonsoj medeed yavj baihad er iluudehgui


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: