Australia by Suren-1

VIMO member – Suren гишүүний тэмдэглэл (member_id=290)
[Author-n zovshoorolteigeer tavigdsan bolno]

2008 оны 02-р сарын 10 21:45

Хурааааааай !! Ураааааа !!!

Австрали, австрали, австрали ! Sydney ! Canberra !! Melbourne !!!

Зун !Нар ! Далай !! Кенгуру коала !!

Токио хотын хүн хөл, барилга башин, өглөө оройны галт тэрэг, үүлтэй тэнгэр хүйтэн борооноос зугтан долоо хоног нүүр, нүд, нугасныхаа чилээг гаргаж, найзынхаа хурим найран дээр баясан хөөрч баахан зураг дараад ирье !

2008.02.14-24 Австралийн тэмдэглэл 1

Австрали янзын сайхан яваад ирлээ. Бүр дэндүү гоё яваад ирлээ. Ингэж гоё явах бас онцгүй юмаа…
Эргээд ирсэн чинь бүтэн долоо хоног нүдний өмнө уул хад, эвкалипт мод, уудам тал харагдаад, Сидней Мельбурны хотуудын хөл хөдөлгөөн зүүдлэгдээд, үлгэрийн орноос ирсэн юм шиг бодит ертөнц бор саарал санагдаад … одоо л нэг алгын чинээ өрөө, аймаар шахцалдаантай өглөө оройны богоонд дасч эхэлж байна.

Тэмдэглэл бичихээс жаахан цааргалсан ч найзууд маань урмын үг хайрлаж арван хоног явснаа арваад тэмдэглэл болгохоор шийдэв.

—————————————————————————-

Depart  14 Feb. 21:15 Narita
Arrive  15 Feb. 10:45 Sydney

Өглөө 5 цагт Cairns дээр онгоц солисон тул аймаар нойрмуу хүн Сиднейд буув. Сиднейгээс найзуудын маань хурим болох Canberra уруу автобусаар гурван цаг. Хот хоорондын автобус хүлээх цаг 45 мин. Хийх юмгүйдээ охид бүсгүчүүлийн fashion check , залуучуудын 肥満度 буюу “буяны юмны” check хийсэн шигээ нааш цааш холхих хүмүүсийг харж зогсов.
Бүр уйдахдаа замын нөгөө талд баригдаж буй онгоцны буудлын шинэ барилгын зураг нэг татаж нэг холдуулан авч зургийн аппаратаа “судалсан” шигээ. Тэгтэл тээр дээрээс томоо гэгчийн хавтан буулгаж байсан барилгачид гэнэт бүгдээрээ миний зүг гараа даллав ! Андуурсан болов уу гээд дахиад харсан чинь яах аргагүй над уруу гараа даллаж байна !! Баярласандаа болооод барилгачдын зураг бас баахан дарав . Ингэж японоос тэс ондоо газар ирснээ онгоцны буудлаас шууд мэдрэв. Ирсэн хэрэг бүх юм сайхан санагдаад сэтгэлд нэг л гэгээ татав. Хүн баярлахад их юм хэрэггүй, хаа холоос хэн нэгэн даллахад л хангалттай :)

* Зурган дээрх барилгачид маань бүгдээрээ маш сайхан залуучууд гэдэгт бүрэн итгэлтэй байна ;) харамсалтай нь яг даллаж буйг нь авч амжсангүй, намайг алмайрч байх хооронд эргээд ажилдаа орцгоосон.

Австралийн тэмдэглэл : 6 ш аалз

Дүүгийхээ 4 настай бандитай нэг удаа утсаар ярихад “аалз байна шдээ, аалз байхгүй юу нөгөө шүлстэй, улаан нь сайн, тэгээд үсрээд унжаад … ” гээд бүтэн 5 мин аалзны тухай ярьж билээ. Учрыг нь олохгүй энэ хүүхэд юу болооод байна гэж үнэн санаа зовоод. Тэгээд дүүгээсээ асуусан чинь мань хүн “Spiderman”-ы улаан фэн болж таарав.

Австрали ажаагийнхаа хуриманд англиас аав ээжээ дагаж ирсэн энэ жаалхүү бас манай дүүтэй нэгэн адил spiderman-ы улаан фэн. Надад өмд цамцныхаа ар өврөөр байгаа бүх аалзаа нэгбүрчлэн тоолж үзүүлээд нийтдээ 6 ширхэг байгаа гэж тун бахархалтай мэдэгдэв :)
Дашрамд хэлэхэд 4 настны хувцан дээрх аалзны тоог андуурч хэрхэвч болохгүй ! Нэмж хэлэх бас яахав, багасгаж хэлбэл доктор хүнийг олон нийтэд “нөхөр магистр” гэж танилцуулсантай адил үл хүндэтгэсэн хэрэг болно.

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: