Australian born Buddhist

Эх сурвалж: http://www.buddhism.mn/book/english/Mahayana%20sutra.doc.

БУДДИЗМ БИДНИЙ АМЬДРАЛЫН ХЭМНЭЛД…

Их Монголын орноо Их хєлгєний шашин дїїрэн саран мэт арвидахуйн буянд зориулсан 41 мандал оршвой.

Гэлэн Лам Тївдэн Жамцын тухай

Австралид 1943 онд мэндэлсэн. Анагаах ухааны сургуулийг 1968 онд эмч мэргэжлээр дїїргэсэн. Австрали, Шинэ Гвиней, Англи зэрэг оронд мэргэжлийнхээ дагуу ажиллахын зэрэгцээ халуун орны євчний талаар мэргэшсэн. 1974 онд Тївдэн Зопа Ринбїчий болон Тївдэн Ешэ лам багш натрай анх учирсан бєгєєд нэг жилийн дараа сахил залж, хувраг болсон. Хувраг болсны дараа Энэтхэг, Балбад 4 жилийн турш бясалгал хийсэн. Франц улсад Наланда хийд барих ажлыг гїйцэтгэхэд туслалцаа їзїїлсэн. Сэра Жэ хийдийн Хамба байсан. Гэвш Тэгчог Кэнсїр Ринбїчий багшаасаа номоо гїнзгийрїїлэн заалгаж, авшиг эрх олонтаа хїртсэн. Ази, Европ, АНУ-д Их Хєлгєний Уламжлалыг Хадгалах тєвїїдэд номын багшаар ажиллаж байгаад Монголд ирэхээсээ ємнє Австралид анхны Бурханы шашны хийд барих ажлыг эхлїїлсэн. Тївдэн Зопа Ринбїчий багшийн зарлигийг даган Монголд 1999 онд Монголын гэргийтэн хїмїїст бурханы ном сургаалыг заах, єєрийн багшийн, Монголд Бурханы шашны уламжлалыг сэргээх эрмэлзэл тааллыг биелїїлэх зорилгоор ирсэн.

Эдгээр нийтлэлїїд Англи хэлээр Монгол Месенжер сонинд 2000-2001 онд цувралаар хэвлэгдэж гарсан юм. Уг нийтлэлїїдийг монгол хэлээр орчуулан хэвлэх саналыг олон хїн гаргаж байсан билээ. Энэ удаагийн та бїхэнд толилуулж буй ном нь “Ертєнц ба бид ” хэмээх номын шууд їргэлжлэл бєгєєд хуучин єгїїллэгїїдээ дахинтаа баяжуулах сацуу шинэ єгїїллэгїїдийг нэмж хэвлїїлэв.

Орчуулагч Гїнжиймаа болон хянан тохиолдуулсан МУИС-ийн докторант Б. Идэрбаяр нарт гїн талархлаа илэрхийлье. Энэ номыг уншигч та єєрийн амьдралд хэрэгтэй зїйлийг олж мэдсэн байгаасай хэмээн би залбирч байна.

Их хєлгєний уламжлалыг хадгалах тєвийн

    • Монгол дахь салбарын номын багш
    • Гэлэн лам Тївдэн Жамц
    • БУДДИЗМ
    • БИДНИЙ АМЬДРАЛЫН
    • ХЭМНЭЛД…
    • Улаанбаатар
    • 2003 он
    • Их хєлгєний уламжлалыг хадгалах
    • тєвийн Монгол дахь салбараас
    • эрхлэн гаргав.

УДИРТГАЛ

Арванзургадугаар зууны їед Монголын цэрэг дайчид Хятадад “Гэлїгвэ” (“Шар малгайтан”) ёсны нэгэн хуврагыг олзлон баривчилжээ. Хуврагын биеэ авч явах намба байдал нь цэргїїдэд ихэд гайхагдсан тул єєрийн Алтан Хаанд аваачжээ. Монголын их хаанд єнєєх хуврага єндєр сэтгэгдэл тєрїїлсэн тул хуврагын багш Содном Жамцыг Монголд ирэхийг тушаалаа. Энэ зарлиг нь цаанаа, хэрэв ирэхгїй бол Тєвд орныг дайрна гэсэн утгатай байжээ. Тиймээс, 1578 онд, Содном Жамц Монголд морилж, Алтан хааны багш боллоо. Хаан зарлиг буулган, Бурханы шашиныг Монголчууд шїтэх болсноор тїїний аймшигт дайчид эрс хуяг дуулга, жад сэлмээ буулгаж хувраг болцгоожээ.

Алтан хаан Содном Жамц багшаа “Далай мэт гїн мэдлэгтэй” гэсэн утгыг бэлэгдэн “Далай лам ” хэмээх болжээ. Гэлїгва ёсыг їндэслэгч Богд Зонховын хоёр их шавийн нэг Гэндэн Дївийн хойд дїр Гэндэн Жамц, Гэндэн Жамцын хойд дїр нь Содном Жамц байсан учраас тїїнийг Гуравдугаар “Далай Лам” хэмээн алдаршуулжээ. Ємнєх хоёр дїрд энэ алдрыг мєн адил дуурсгах болжээ.

Монголчуудад Бурханы шашин шїтэхийг хїчээр хэзээ ч тулгаагїй юм. Урьд байгаагїй цэргийн амжилтаар Монгол удирдагчид болон цэргїїд хїссэн эд зїйлээ олох эрх мэдэл, эд хєрєнгєтэй байсан ч эрсэн аз жаргалд хїргэж чадахгїй байсан нь Бурханы сургаалийн їндсэн їнэнд сэтгэлээ нээхэд хїргэсэн юм. Єнєєдєр хєгжилтэй орнуудад Бурханы шашиныг сонирхож байгааг мєн ийм шалтгаанаар тайлбарлаж болно. Жаргалд цэнгэх єргєн бололцоо байсаар байтал сэтгэл ханахгїй, таагїй їнэнийг мэдэн урам хугарах нь олон хїн жинхэнэ жаргал, зовлонгийн шалтгааныг хайхад хїргэсэн бєгєєд Бурханы сургаал тэдгээр бїхний хариултыг єгсєн юм.

Монголчууд Тєвдийн Бурханы шашиныг євлєн авсан, зєвхєн суралцах болон хэрэгжїїлэхэд мэргэшээд зогсохгїй тїїний салбар ухаанууд, жишээ нь урлахуй ухаан зэргийг эзэмшсэн хурд нь єнгєрсєн олон зуунд дэлхийд урьд ємнє гарсан хурдан эзэрхийлэлтэйгээ адил байлаа. Бурханы сургаалийн ачаар Монголчуудын зонхийн сэтгэлзїй Бурхан болон Бурханы сургаал, энэрэнгїй сэтгэл, билиг ухаанд сїжиглэх эрхэм чанаруудын адислалыг хїртсэн юм. Бурханы хутгийн зам мєрт олон эрдэмтэд дээд шид бїтээлийг олж, ирээдїй хойчийн їед зориулан тэрхїї сургаалийг хадгалж євлєсєн тїїхтэй.

Хорьдугаар зууны эхэн їед Монгол орны нїїр царай огцом єєрчлєгдєн хувирсан юм. Оросын коммунистууд энэ улсыг хяналтдаа авч, долоон зуу гаруй сїм хийдээс тавыг л їлдээж, хуврагуудыг хомроглон хєнєєсєн юм. Улаанбаатар хотын захын хороолол болох “Шар хад”-ны нэр нь газар зїйн онцлогоос бус шар нємрєгтэй хїмїїсийг тэр газар алж, оршуулахад уул хад шиг болсон учраас тийм нэртэй болжээ. Бурханы ном сургаалыг їзэх, тїїгээр явах нь хориотой болж, Монголын гурван їе єєрийн соёл, євєєсєє хагацсан юм.

1999 онд Монгол оронд ирэхээсээ ємнє би багш нарынхаа нэг болох хїндтэй Тєвд лам багшдаа єргєл єргєж, Монголд Бурханы ном заах ажлыг маань амжилттай болгоход адис авахаар очсон юм. Лам багш маань: “Єргєл єргєх ёстой хїн бол харин би байх ёстой. Монголын ард тїмэн их энэрэнгїй сэтгэлийг тєлєвшїїлэх болон хэрэгжїїлэх талаар їнэт эрдэнэ сургаалийг хадгалан євлєж ирснээрээ дэлхий нийтэд цаглашгїй их буянтай ард тїмэн билээ. Одоо тэдэнд туслах цаг болсон, тэдний ачийг хариулахад туслахаар явах гэж байгаа нь сайн хэрэг” гэж билээ.

Миний хувьд Монгол орны талаар мэдэхгїй байлаа. Энэ орныг мэдэхэд нєлєєлсєн боловуу гэмээр эсвэл гашуун їнэнийг мэдэх эх їїсвэр болсон цєєн хэдэн урьдчилан тогтсон бодолтой байлаа. Христосын эвангелистууд Бурханы шашины сїїлийн хэсгийг устгахыг оролдож байгаа тухай зарим мэдээллийг сонссон юм. Нээрээ ч, Христосын бїлгїїд Монголын ард тїмнийг єєрийн шашинд оруулах оролдлогыг хийж байгаа нь тодорхой, гэхдээ энэ нь дангаараа тєвєгтэй зїйл гэж би бодохгїй байна. Миний ажигласнаар, жинхэнэ ёсоор Бурханы сургаалийн боловсорлыг сїм хийдїїд болон сїсэгтнїїдэд олгох нь дєнгєж сэргэж эхлээд байна. Монголчуудын ихэнх нь эргэлзэхийн аргагїй Бурханы шашинтанууд боловч сїжгээ тїшиж тулах хангалттай мэдлэггїй учраас Бурханы шашины эсрэг Христос номлогчдын ухуулга, буруу мэдээллийг няцаах чадвар хязгаарлагдмал байдаг.

Буддистууд хэрэв эе эвтэй зэрэгцэн оршиж, тэрсэлдэгч талд хуваагдахгїй бол Монголчууд Бурханы шашины євєє дахин сэргээж, дэлхийд энх амгалан, харилцан ойлголцлын бїсийг буй болгож чадна. Бурханы зам мєр нь нийгмийн їзэл баримтлал биш гэдгийг ойлгох нь чухал. Сургаалийг хувь хїмїїст зориулсан байдаг. Тэдгээр сургаал нь бурханы хутагт хїрэх бїрэн бололцоондоо хїрэхийг хїсэж байгаа хїмїїст зориулсан зам мєрийг заадаг. Энэ зам мєр нь бусдыг хорлохгїй байх ариун сахил санваарыг сахиж амьдрахаас эхлэх ба тїїгээр дамжуулан єєрийн номоо їргэжлїїлэн суралцах зохимжтой газар тєрєх шалтгааныг бїтээдэг. Тєгс тєвлєрєлийн байдалд эцэст нь бодит байдлыг їздэг, энэ билиг ухаан нь мунхаг буюу єєрийн эрхгїй тєрєх болон бїх зовлонгийн їндсийг арилгадаг. Зам мєрийн сїїлд бусдын тєлєє ариун сэтгэлийг тєрїїлж, Бурханы хутгийг олох бєгєєд тїгээр зургаан тєрлийн дотор хаа ч тєрж чадах ба бусдыг мєн тэр мєрд хєтєлдєг.

Тухайн нийгэм жинхэнэ утгаараа амар амгалан байх эсэх нь хичнээн олон хїн мунхаг, уур, шуналаас ангижран, билиг ухаан, асран хайрлах сэтгэлийг дадуулан хєгжїїлэх зам ємрийг дагахаас хамаарна. Єнєєдєр дэлхийн аймшигтай байдал нь шунал, соёлын дээрэнгїйлэл, тэвчээргїйдэл ба їзэн ядалтын зам мєрийг дагасны їр дагавар юм. Дэлхийн салхийг дагахын оронд, харин Буддын шашны єв уламжлалаа сэргээснээрээ Монгол улс дэлхийд тэргїїлэх цаг ирнэ гэдэгт би итгэл тєгс байнам.

Миний багш Тївдэн Зопа Ринбїїчий намайг Монголд ирж, єєрийн нээхээр зэхэж байсан Бурханы шашины тєвд сїсэгтнїїдэд ном айлдахаар ирэхийг хїссэн юм. 1989 онд Монголын ард тїмэн шашин болон улс тєрийн эрх чєлєєтэй болоход Монгол Улсад суух Энэтхэг улсын анхны элчин сайдын албыг хашиж байсан Ладагийн их ламтан Бакула Ринбїїчийн шинээр їїсгэн байгуулсан хийдэд яриа хичээл хийснээр Монгол дахь їйл ажил маань эхэлсэн юм. Миний онцгой сайн туслагч бєгєєд тайлбарлагч Гїнжиймаа дээрх ярилцлагуудыг монгол хэлнээ тайлбарласан юм. Мєн хугацаанд єєрийн гэрт Монголд суугаа гадаадынхан болон англиар яригч монголчуудад зориулан долоо хоног бїр англи хэлээр ярилцлага хийж, бясалгал заадаг байлаа. Англиар хэвлэгддэг Монгол Месенжер сонины дэд эрхлэгч байсан Майкл Кон тус ярилцлагад хэдэн удаа суусны эцэст тогтмол нийтлэл бичиж дээрх сонинд хэвлэн гаргах саналыг гаргасан билээ. Энэ номд багтаж байгаа єгїїллэгїїд нь тус сонины 2001 – 2002 оны дугааруудад цувралаар гарсан нийтлэлїїдийг дахин шїїсэн хувилбар юм.

Уг нийтлэлїїд нь Бурхан багшийн сургаалийг єєрийн туршлага, ойлголтын їїднээс тодорхой тайлбарлахыг хичээсэн оролдлого юм. Янз бїрийн сэдэв сонгосон боловч ерєнхийдєє Бурхан багшийн сургаалийн гол утга санааны дийлэнхийг агуулсан бєгєєд анх нийтлэгдсэн дарааллыг єєрчлєєгїй болно. Єгїїлэл бїрийг дангаар байлгах бодолтой байсан боловч тїївэр дунд зарим давталтыг тойрч гарах аргагїй байсан нь тухайн санааг онцолж байгаа хэрэг юм.

Олон хїмїїс надтай гудамжинд тааралдахдаа тїр саатаж, нийтлэл бичсэнд талархлаа илэрхийлж байсан болохоор монгол хэлнээ орчуулах талаар Гїнжиймаад хандсан бєгєєд ном болгон хэвлэж, їнэ тєлбєргїй тараасан юм. Энэхїї ном нь орчин цагийн монгол хэлээр гарсан Бурханы сургаалийн талаархи анхны номуудын нэг гэж хїмїїс надад хэлсэн юм. Ємнє нь гарсан энэ чиглэлийн ном бичвэрїїд тєвд хэл болон сонгодог монгол бичгээр їлдсэн байдаг учраас жирийн хїмїїс ойлгох бололцоогїй байдаг.

Энэхїї анх удаа англи хэлээр эмхэтгэн хэвлэх нийтлэлїїдийг дахин бичих ажилд урам зориг хайрласан бїх хїмїїст талархалаа илэрхийлье.

Адриэн Фельдман (Тївдэн Жамц)

2003 оны 1-р сар

ЭНЭРЭНГЇЙ СЭТГЭЛ

Энэрэнгїй сэтгэл бол амьдралын гачаал, зовлон тулгарсан нэгнийг ойлгон мэдэрч, тэдэнд туслах санаа бїхий буяны сэтгэл бєгєєд энэ сэтгэлийг их шашнууд дээдлэн хїндэлж, номлодог билээ. Энэрэнгїй сэтгэл нь Бурханы шашинтай хїний амьдрах хэв маягийн хоёр тулгуурын нэг нь бєгєєд удаах нь бидний зовлонгийн уг гарвал ба тїїнээс гэтлэн гарч тїр зуурын хийгээд туйлын амар амгаланд хїрэх аргыг танин мэдэх билиг ухаан байдаг. Єєрийн дїр тєрх (имиж) хуурамч мєн чанарыг алдаагїй їнэнээр таньсан уг билиг ухаан нь муу сэтгэлийн їндсийг тасалж, їїрдийн амгаланг олгодог. Єєрийгєє хэрхэн авч їзэх талаархи тєєрєгдєл нь амьдралын хїрдэнд олон дахин тєрєл авахад хїргэдэг. Бурхан багшийн сургаал ёсоор, буяны їйл нь их амгалан орны тэнгэр хийгээд хїний тєрлийг олоход хїргэдэг бол нїглийн їйл нь адгуус, тамын амьтан, цєл газрын єлсгєлєн бирд болж тєрєхєд хїргэдэг. Эдгээр бїх тєрлїїд тїр зуурын байдаг учраас удалгїй їхэж, їйлийн їрээсээ хамааран єєр тєрєлд тєрцгєєдєг. Энэ хїрдний хаана ч бодит байдлын тухай тєєрєгдєл болон тїїнээс їїдэн гардаг зовлонгоос эрх чєлєєгїй байх учраас хїрдэн дотор тєрєл авдаг бїх тєрєлхтєнийг энэрэнгїй сэтгэлээр тэтгїїштэй.

Сансрын хїрдэнд хїлж байгаа цалмыг тасалсан цагт л гагцхїї зовлонгоос бїрэн гэтэлнэ. Энэ бол бїхнийг устгаж їгїй болгох юмуу бусдыг орхиж байгаа хэрэг бус. Энэ бол жирийн амьдралд тохиолдох бэрхшээлд хорлогдолгїй эрх чєлєєтэйгээр оролцох буюу энэ ертєнцєд байгаа хирнээ энэ ертєнцийнх биш байхыг хэлж байгаа юм. Ийм байхыг хичнээн их хїсэж залбирдаг билээ дээ ?

Хэдийгээр бид тодорхой хэмжээгээр энэрэнгїй сэтгэлтэй боловч голдуу жигд бус бєгєєд хїчгїй байдаг. Зарим хїмїїсийг хайрлан, нєгєєд дургїй хїрнэ, дуртай хїмїїстэйгээ ч гэсэн тодорхой хязгаарт нєхєрлєдєг. Миний анхны лам багш нарын нэг Тївдэн Ешэ багш барууны орны шавь нарынхаа хооронд болдог єчїїхэн юманд маргаж, єрсєлдєж, атаархаж, уурлах гэх мэт байдлыг анзааран, тэдэнд хандаж: “Та нар хїмїїс байж нэг нэгийгээ гэрийн тэжээврээ хайрлахаас ч доор байгааг хараад би гайхширч байна” гэж билээ. Би одоо хїртэл ийм нэг бэрхшээлтэй тэмцсээр байгаа. Їїнд: надад дургїй юмуу їнэлэмжийн хувьд тэс єєр хїмїїсийг энэрнэ, сайн сайханд нь санаа тавина гэдэг хэцїї байдаг. Хїн єєрийн єссєн нийгмийнхээ ёс суртахуунд тулгуурласан туршлага, итгэл їнэмшлээр цутгасан хэв загварт орсон байдаг. Хїн бїр єєрийнхєє їнэлэмжийг мэдээж хамгийн зєв гэж боддог, хэрвээ тэгж боддоггїй бол тїїнийг баримтлахгїй шїї дээ. Єєрийгєє тєвчлєх дотоод їзлээс шалтгаалж бидний їзэл бодол амиа хичээх бодлоор бохирддог тул бусдын їзэл бодлыг ойлгох юмуу хїлээн зєвшєєрєхєд хаалт болдог. Їїнээс болж єєрчлєлтєнд эсэргїїцдэг. Єєр сонголтын хандлагад нїдэн балай болж, єєрийн бодолдоо хєдлєшгїй хатуу зогсож, тїїндээ мугуйдлан туйлшрагч хїн болон хувирч энэрэхїй сэтгэлийг огоорч орхидог.

Тийм биш байхыг би єєрєє хичнээн хїсэвч єєрийгєє мугуйдлагч гэдгээ мэдэрдэг. Гэхдээ тийм ч бїр хєдлєшгїй хатуу биш байж магадгїй, Ешэ лам багшийнхаа бусдыг ажиглаад, їзэл бодлыг нь хїндэлж їзэхдээ гайхамшигтай уян хатан, тївшинд нь харьцдаг чадварыг дуурайх бололцоо байгаа. Энэ нь єєрийгєє доорд тївшинд аваачиж байгаа юм шиг санагдах юм уу тийм ч байж магадгїй, гэхдээ єєрийгєє доошлуулж байгаа хэрэг мєн, биш эсэх нь тухайн хїний чин энэрэнгїй сэтгэл хийгээд тїїний тулгуур билиг ухаанаас хамааралтай.

Єєрийгєє тєвчлєх їзлээс їнэхээр чєлєєтэй болно гэдэг нь бусдад хэрэгтэй дїрийг сонгох чадвар ба єєрийн гэсэн жїжгээ тавьж чадахыг хэлнэ. Амьдрал сайхан болж, хэтэрхий нухацтай байх алдааг гаргалгїйгээжр бусдад тусалж чадна. Тэр нь зєв, энэ нь буруу гэж хатуу тогтсоноос болж бїх уян хатан байдлыг алдаж, єєрийн санааг зєв гэж батлан хамгаалах, эсрэг санаа болон тїїнийг баримталж байгаа хїмїїсийг дайран їгїйсгэх їїрэгтэй гэж боддог. Дараагаар нь бусадтай харьцаж чадахгїй болдог. Гэхдээ зєв, бурууг ялгаж салгаж болохгїй гэсэн їг биш, харин тухайн хїн, зарчим хоёрын хїн нь илїї їнэтэй, хїнийг єєрчилж болно, зарчмыг єєрчилж болохгїй юм.

Posted in MN News. 1 Comment »

One Response to “Australian born Buddhist”

  1. khaliun Says:

    bagshiinhaa bichsen zuiliig unshihad saihan bailaa. mongold olon jil baisan. ih amgalan delgeen hun dee minii bagsh. Tanidaa nom buyanii aruin uils tani ulam ergen delger, arvan zugtee badarch baih boltugai gej ereel taviya!


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: