AU Media Corporation

Source1: http://www.globeinter.org.mn/
Source2: http://www.forum.mn/res_mat/public%20broadcast_globe.pdf

“Глоб Интернейшнл” ТББ
“Сэтгїїлч ба хууль” цуврал

Австрали улсад олон нийтэд їйлчилдэг хоёр тусдаа байгууллага байдгийн нэг нь Австралийн
Телевиз Радиогийн Корпораци (АТРК), нєгєє нь Телевиз Радиогийн Тусгай Їйлчилгээний Корпораци
(ТРТЇК) юм.

АВСТРАЛИ

Танилцуулга

Австрали улсад олон нийтэд vйлчилдэг хоёр тусдаа байгууллага байдгийн нэг нь Австралийн Телевиз Радиогийн Корпораци (АТРК), нєгєє нь Телевиз Радиогийн Тусгай Yйлчилгээний Корпораци (ТРТYК) юм. АТРК нь мэдээлэл ба цэнгээнт нэвтрvvлгийн vйлчилгээг телевиз болон радиогоор дамжуулан олон нийтийн ерєнхий сонирхолд зориулан нэвтрvvлдэг байхад ТРТYК нь АТРК-тай харьцуулахад жижиг байгууллага бєгєєд Австрали улсын олон vндэстэн угсаатан бvхий нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгцээг хангах тусгай vvрэг гvйцэтгэдэг юм. Тус хоёр байгууллага Австралийн холбооны Парламентаас баталсан Дvрмийн дагуу vйл ажиллагаагаа явуулдаг олон нийтийн байгууллага юм. Тус байгууллагуудын олон нийтээс авч буй санхvvжилтийн зарцуулалтын талаар засгийн газрын ємнє шууд хариуцлага хvлээдэг боловч тэдгээр нь засгийн газрын хяналтаас хараат бус бєгєєд уран бvтээл, нэвтрvvлгийн ихээхэн хэмжээний эрх чєлєєг эдэлдэг. Судалгааны энэхvv бvлэгт эдгээр байгууллагуудын vйл ажиллагааны онцлог, олон нийтийн ємнє хvлээсэн vvрэг, удирдлага болон санхvvжилтийн зохион байгуулалтыг тус тус танилцуулах болно.

АВСТРАЛИЙН ТЕЛЕВИЗ РАДИОГИЙН КОРПОРАЦИ \АТРК\

I. Yйл ажиллагаа

АТРК орон нутаг даяар цацагддаг газрын дамжуулалттай vндэсний телевизийн сvлжээг ажиллуулдаг (ABC-TV). Энэ сvлжээ Австрали улсын мужийн нийслэл бvр, vндэсний нийслэл Канберра, Дарвин хотуудад єєрийн салбар, дамжуулах тєв ажиллуулдагаараа Австралийн иргэн бvрт нэвтрvvлгээ хvргэх боломжтой. ABC-Radio аудио-радиогийн зургаан суваг ажиллуулдаг бєгєєд vvнд: Муж нутаг бvрт нэг, Дарвин, Канберра, Ньюкасл хотуудад тус бvр нэг, нийт есєн радио станцаас бvрддэг Метрополитен Радио мэдээ сvvлийн vеийн vйл явдал шуурхай мэдээ, яриа хэлэлцvvлэг, мэдээлэл, спорт ба цэнгээнт нэвтрvvлгийн сvлжээтэй юм. Бvс Нутгийн Радио урт долгионы 70, богино долгионы 180 станц болон муж ба vндэсний хэмжээний сансарын дамжуулах станцийн vйл ажиллагаанаас бvрддэг бєгєєд бvс нутаг, муж, тухайн хотын болон vндэсний нэвтрvvлгийг хосолсон сvлжээгээр нийслэл хотын бус сонсогчдод vйлчилдэг байгууллага юм. Yvн дээр нэмээд, АТРК дєрвєн тусгай нэвтрvvлгийн радио ажиллуулдагийн нэг нь Yндэсний Радио ба тус байгууллага урлаг соёл, шашин, улс тєр, хууль, мэдээ болон шуурхай мэдээ, сvvлийн vеийн vйл явдал, шинжлэх ухаан ба технологи, тvvх, эрvvл мэнд, насанд хvрэгчдийн боловсрол ба нийгмийн єєрчлєлт шинэчлэл, олон улсын явдал, эдийн засгийн нэвтрvvлэг цацдаг. Классик FM зєвхєн сонгодог хєгжим нэвтрvvлдэг байхад Трипл Жей нь залуучуудад зориулсан радио бєгєєд ихэвчлэн орчин vеийн хєгжим нэвтрvvлдэгийн зэрэгцээ мэдээ болон сvvлийн vеийн vйл явдал, инээдмийн болон тусгай нэвтрvvлгvvдийг єєрийн сонсогчдод хvргэдэг болно. Эцэст нь, Эй Ви Си Ньюс Радио нь мэдээ болон сvvлийн vеийн vйл явдлыг тогтмол сурвалжилдагаас гадна Парламентын сурвалжлага шууд нэвтрvvлдэг радио юм.

II. Олон нийтэд vйлчлэх vvрэг

Австралийн Телевиз Радиогийн Корпорацийн Актын 6 дугаар Хэсэгт батлагдсан АТРК-ийн Дvрэмд заасны дагуу Корпорацийн vйл ажиллагааны vvрэг нь “Автсралийн телевиз радиогийн салбар ба vндэсний, арилжааны болон олон нийтийн зэрэг хэсгээс бvрдсэн телевизийн тогтолцооны нэгэн хэсэг болох шинэлэг болон олон талт, єргєн хvрээний телевиз радиогийн нэвтрvvлгийн сvлжээг бий болгон vйл ажиллагаагаа явуулж, телевизийн vйлчилгээг чанарын єндєр тvвшинд Австрали улсын газар нутаг даяар vзvvлэхэд оршино”. Yvнийг тодруулбал, АТРК-ийн Дvрэмд АТРК нь хєгжим, драм болон бусад Австрали улсад хєгжиж буй урлагийн хэлбэрийг хєхvvлэн дэмжсэнээр vндэсний бахархал, vзэл бодлын хєгжилд хувь нэмэр оруулах, мэдээ мэдээлэл, цэнгээнт болон Автсралийн нийгмийн олон vндэстэн угсаатны соёл иргэншлийн онцлогийг тусгасан нэвтрvvлгийн сvлжээг ажиллуулах ёстой гэж заасан байдаг. Мєн Дvрэмд АТРК нь нэвтрvvлгийн сvлжээний ихээхэн хувийг эзлэх боловсрол танин мэдэхvйн чанартай нэвтрvvлгийг цацах vvрэгтэй гэж тусгасан байдаг.
АТРК нь олон улсын чанартай тодорхой vvрэг хариуцлага хvлээдэг бєгєєд vvнд: 1\ гадаад орнууд дахь vзэгчдэд зориулсан мэдээ мэдээлэл ба цэнгээнт нэвтрvvлгээрээ дамжуулан Автсрали орныг гадаадад сурталчлан таниулах бєгєєд дэлхийд болж буй vйл явдлын талаар Австрали улсын байр суурийг мэдvvлэх, 2\ гадаадад оршин сууж буй болон гадаадад аялаж буй Австрали иргэдэд зориулан Австралид болж буй vйл явдын талаар мэдээ мэдээлэл хvргэх зэрэг vvрэг багтана. Ингэснээр олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн тус байгууллага нь нэг талаас, vндэсний амьдралыг єєрєєрєє дамжуулан тусгах, нєгєє талаас Австрали орны амьдрал, соёл иргэншлийг дэлхийн ард тvмэнд таниулах чухал хоёр vvргийн гvйцэтгэдэг юм.
АТРК-ийн Дvрэм тус байгууллагын vvргийг хэвлэл мэдээллийн ширvvн єрсєлдєєн бvхий орчны хvрээнд ч мєн тодорхойлсон байдаг. Энэ асуудлын хvрээнд АТРК нь Австралийн телевиз радио ба телевизийн тогтолцоонд багтах арилжааны болон олон нийтийн телевиз радиогийн бусад байгууллагуудын vйл ажиллагааг єєрийн нэвтрvvлгээрээ нєхєн орлуулах зорилгыг тавих нь зvйтэй. Дvрэмд зааснаар АТРК хараат бус vндэсний телевиз радио болон телевизийн vйл ажиллагаа явуулдагийн хувьд “єргєн хvрээний болон тусгай телевиз радиогийн нэвтрvvлэг, телевизийн нэвтрvvлгvvдийг хооронд нь тэнцвэржvvлэх” vvрэгтэй. Олон нийтэд vйлчлэх vvргийн хvрээнд АТРК нь Австралийн нийгмийн олон vндэстэн угсаатны мєн чанарыг бvхий л vйл ажиллагаандаа тусгах шаардлагатай.
Тодруулж хэлэхэд, АТРК нэвтрvvлгийн асуудлаар хэд хэдэн vvрэг хvлээх ёстой бєгєєд, жишээлбэл, тус байгууллага нь мэдээ мэдээллийн хараат бус сvлжээг бий болгон ажиллуулж, Австрали улс болон дэлхийд болж буй vйл явдлын талаар vндэсний бvх радио болон телевизийн станцаар дамжуулан, єдєр бvр, тогтмол vндсэн дээр шуурхай мэдээ мэдээлэл нэвтрvvлэх vvрэгтэй.
1946 оны Парламентын Хуралдааныг Телевиз Радиогоор Нэвтрvvлэх тухай Актын 4 дvгээр Хэсэгт заасны дагуу АТРК нь Сенат болон Тєлєєлєгчдийн Танхим эсвэл Хамтын Нийгэмлэгийн хоёр Танхимын хамтарсан Парламентын Хуралдааныг Телевиз Радиогоор Нэвтрvvлэх асуудал хариуцсан Хамтарсан Зєвлєл шийдвэрлэсэн тодорхой єдрvvд болон хугацаанд нэвтрvvлэх vvрэгтэй. Хуралдааныг муж нутаг бvрийн нийслэл хот ба Ньюкасл хотод байрлах дундаж долгионы радио станц бvр, бусад шаардлагатай станц бvрээр дамжуулан нэвтрvvлнэ.

III. Удирдлагын тогтолцоо

А. Дотоод зохион байгуулалт

АТРК-ийн Акт нь vндэсний телевиз радиогийн vйл ажиллагааг бvрэн хэмжээгээр явуулахтай холбогдох эрхийг тус байгууллагад олгосон байдаг. АТРК-ийг дээрхи Актын дагуу vvсгэн байгуулсан Захирлуудын зєвлєл удирддаг бєгєєд тvvний бvрэлдэхvvнд тус зєвлєлєєс таван жилийн хугацаатай томилогдсон Гvйцэтгэх захирал, Ерєнхий Захирагч \нэг ёсоор Засгийн газрын танхим гэсэн vг\-ийн томилсон зургаагаас найман Захирал ордог. Нэр дэвшигч тухай албан тушаалд тохирох эсэхийг тэдгээрийн мэргэжлийн шалгуураар vнэлдэг бєгєєд vvнд тухайн нэг дэвшигч нь телевиз радио эсвэл холбоо харилцаа эсвэл удирдлагын ухаантай холбоотой туршлагатай эсэх, санхvv ба техникийн мэдлэгтэй эсэх, соёл болон олон нийтэд vйлчилдэг байгууллагын vйл ажиллагаанд тохирох бусад туршлагатай эсэх зэрэг шалгуураар сонгоно. Эдгээр шалгуурт нийцэхгvй улс тєрийн нэр дэвшигчдийг жагсаалтаас хасна. Аливаа зохисгvй vйлдэл гаргасан, сэтгэл зvй болон эрvvл мэндийн шалтгаанаар ажил vvргээ гvйцэтгэх чадваргvй болсон, дампуурсан, албан vvргээ гvйцэтгэх чадваргvй гэдгийг нотолсон, Зєвлєлийн хурлыг дараалаад гурван удаа Зєвлєлийн даргын зєвшєєрєлгvйгээр тасалсан тохиолдолд л Захирлуудыг vvрэгт ажлаас нь хална.
Тус Актын 8 дугаар бvлэгт зааснаар Зєвлєл дараах vvргийг хvлээнэ. Yvнд: а\ Корпораци vйл ажиллагаагаа vр бvтээлийн єндєр тvвшинд, Австралийн нийт ард тvмний эрх ашгийн тєлєє явуулж байгааг хянах; б\ Корпорацийн хараат бус байдал, нэр тєрийг хамгаалан хадгалах; в\ Корпорацийн мэдээ мэдээллийг бэлтгэн цацах аргачлал нь vнэн зєв, аливаа нэг талын байр суурийг баримтлаагvй, сэтгvvл зvйн олон нийтээр зєвшєєрєгдсєн бодит зарчмыг баримталж буйг баталгаажуулхын зэрэгцээ Корпораци нь телевиз радиогийн vйл ажиллагааг зохицуулах хуулийн хvрээнд vйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх зэрэг vvрэг багтана. Мэргэжлийн зєвлєлгєє авах боломжийг ашиглах vvднээс тус хуулийн 11 бvлэгт зааснаар Захирлуудын зєвлєл нь телевиз радиогийн тусгай асуудал болон телевизийн нэвтрvvлгийн талаар зєвлєлгєє єгєх vvрэг бvхий Зєвлємжийн Зєвлєл дэргэдээ байгуулах эрхтэй. Энэхvv Зєвлєлєєс гаргасан саналыг Захирлуудын зєвлєл зєвхєн мэдээлэл ба ажлын удирдамж болгож ашигладаг бєгєєд заавал мєрдєх ёсгvй. Захирлуудын зєвлєл нь иймэрхvv Зєвлєлийг Австрали улсын аливаа муж, бvс нутаг эсвэл тус улсад харьяалагдах газар нутагт байгуулж болно.

Б. Зохицуулах механизм

Австралийн Холбооны Засгийн газар нь телевиз радиогийн vйл ажиллагааны хуулийн зохицуулалтыг шийдвэрлэх эрхтэй бєгєєд АТРК-ийн vйл ажиллагааг хянах бvрэн эрхийг эдэлнэ. Гэвч, олон талт хараат бус мэдээ мэдээллийг Австралийн бvх иргэдэд хvргэх vvрэг болон Корпорацийн Захирлуудыг томилох нєхцлийг тодорхойлсон АТРК-ийн Дvрмийн заалтууд нийлээд тус байгууллагын нэвтрvvлгийг Засгийн газраас ихээхэн хэмжээний хараат бус байдлыг баталгаажуулдаг юм. Дээрх заалтуудыг бодит амьдралд хvндэтгэн хэрэгжvvлдэг бєгєєд Засгийн газар олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагад нєлєє vзvvлэх гэсэн тохиолдол нь тус орны олон жилийн уламжлал болсон улс тєрийн хэв хэмжээг зєрчсєн явдал болно.
Австралийн Дээд Шvvх тогтоосны дагуу тус улсын vндсэн хуулийн хvрээнд vvсгэн байгуулагдсан Австралийн ардчиллын суурь байгууллагууд нь улс тєрийн харилцаа холбооны эрх чєлєєг vvсгэдэг бєгєєд тєр баригч аливаа засгийн газар vvнийг хvчингvй болгох эрхгvй. Энэхvv хууль эрх зvйн баримт бичигт тодорхойлогдсон эрх чєлєєний заалтууд нь бодит амьдралаар шалгагдаж, засгийн газрын зvгээс олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудад тавих хяналтын асуудлын хvрээнд ашиглагдаж байгаагvй ч Австралийн олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын хараат бус байдлыг улам баталгаажуулж хамгаалах заалтууд мєн.
Єнєєгийн байдлаар Австралийн телевиз радиогийн хувьд улс тєрийн хяналт хурцаар тавигдаж буй асуудал биш боловч дутуу санхvvжилтийн улмаас нэвтрvvлгийн чанар, тvvний итгvvлэх чадавхи ба нэр хvнд буурах магадлал одоо хvртэл айдас тєрvvлж байгаа юм. Эрх мэдлийн хамгийн гол хєшvvрэг нь олон нийтээс авах санхvvжилтэд засгийн газрын зvгээс тавих хяналт бєгєєд АТРК-ийн vйл ажиллагаа энэ санхvvжилтээс ихээхэн хамааралтай юм.
АТРК-ийн Актын 78 дугаар бvлэгт заасны дагуу Харилцаа Холбооны Сайд vндэсний ашиг сонирхол бvхий гэж vзсэн зарим мэдээ мэдээлэл, нэвтрvvлгийг vнэгvй цацахыг АТРК-аас шаардах эрх мэдэлтэй байдаг. Гэвч, ингэх тохиолдолд сайд уг асуудлын шалтгаан, чиглэлийг Хамтын Нийгэмлэгийн Парламентад нарийвчлан танилцуулах ёстой. Засгийн газар vндэсний ашиг сонирхол бvхий мэдээ мэдээлэл эсвэл бусад хуулинд заасан тохиолдлоос бусад аливаа тохиолдолд АТРК-ийн нэвтрvvлэгтэй холбоотой vйл ажиллагаанд оролцохгvй гэж хуулинд заасан байдаг.
Олон нийт ч гэсэн АТРК-ийн vйл ажиллагаанд хязгаарагдмал хэмжээний хяналт тавих эрхтэй. Энэ хяналт нь олон нийтээс ирж буй санал гомдлыг барагдуулах vйл ажиллагаагаар дамжуулж хэрэгждэг. АТРК-ийн Актын дагуу нэвтрvvлэгт баримтын алдаа гарсан тухай албан ёсны \бичгээр\ гомдол сонсогч vзэгчдээс ирсэн тохиолдолд АТРК тvvнийг олон нийттэй харьцах vvрэг бvхий єєрийн албан тушаалтанд аль болохоор хурдан дамжуулах ёстой. Тухайн албан тушаалтан энэ гомдлыг хэр ноцтой болохыг шалган, vvний vндсэн дээр тvvнийг vргэлжлvvлэн шалгах эсэхийг шийднэ. Энэ албан тушаалтан нь цаашдын шалгалтаараа гомдол хэр vндэслэлтэй гэдгийг нотолж, энэ тухай олон нийтдээ харьцах ахмад албан тушаалтанд мэдээлэх vvрэгтэй. Энэхvv албан тушаалтан нь тухайн гомдлыг vндэслэлтэй гэж vзсэн тохиолдолд гомдол гаргасан этгээд болон АТРК-ийн гvйцэтгэх захиралд энэ тухай мэдэгдэнэ. Уг мэдэгдлийн vндсэн дээр гvйцэтгэх захирал нь энэ тухай олон нийтэд мэдэгдэж эсвэл зохих ёсоор уучлал хvсэх АТРК-ийн vvргийг аль болохоор хурдан биелvvлхэд хяналт тавина.
Yндэсний телевиз радиогийн vйл ажиллагааг зохицуулдгийн хувьд Австралийн Телевиз Радиогийн Хэрэг Эрхлэх Газар \АТРХЭГ\ нь АТРК-ийн vйл ажиллагааг хянах хязгаарагдмал эрхтэй байдаг. АТРК єєрийн нэвтрvvлгийн асуудалтай холбоотой vйл ажиллагаандаа мєрдєх журам боловсруулж АТРХЭГ-т танилцуулах ёстой.
Телевиз Радиогийн Yйл Ажиллагааны тухай 1992 оны Актын дагуу АТРХЭГ нь АТРК болон ОНYТК-ийн vйл ажиллагааны талаар санал гомдол хvлээж авах эрхтэй. Гэвч энэ нь санал гомдол хvлээж авах хамгийн эцсийн шатны байгууллага юм. Учир нь эхлээд АТРК эсвэл ОНYТК-д шууд гаргаж, тус байгууллага нь vйл ажиллагааны журмыг зєрчин гомдол гаргасан этгээдэд 60 хоногийн дотор хариу єгєєгvй буюу илгээсэн хариуг гомдол гаргасан этгээд хангалтгvй гэж vзсэн тохиодолд л тухайн гомдлыг Хэрэг Эрхлэх Газар хvлээж авна. Энэ тохиолдолд гомдолтой\хохирогч тал нь АТРХЭГ-т албан ёсоор хандаж, тус байгууллага зєвхєн vндэслэлтэй, зохистой шалтгааны улмаас гаргасан гомдлыг цаашид шалгах vvрэгтэй бєгєєд vйл ажиллагааны журмаар зохицуулагдахгvй асуудлаар гаргасан гомдлыг шалгахгvй.
Ийм боловч АТРХЭГ нь vндэсний телевиз радиогийн талаар гаргасан гомдлыг барагдуулах маш хязгаарагдмал эрх мэдэлтэй байдаг. 1992 Актад заасны дагуу тус байгууллага гомдол vндэслэлтэй болох, тvvнийг vйл ажиллагааны журмын хvрээнд барагдуулах шаардлагатай гэдгийг тогтоосны дараа vйл ажиллагааны журмыг мєрдєх буюу алдаа гомдлын тухай олон нийтэд зарлах болон уучлал хvсэх зэрэг зохих арга хэмжээ авахыг vндэсний телевиз радиогийн байгууллагад санал болгоно. Хэрэг Эрхлэх Газарт єєрийн саналыг хэрэгжvvлэх шууд эрх мэдэл байхгvй. Гэвч, тус байгууллагын саналыг vндэсний телевиз радиогийн байгууллага нь 30 хоногийн дотор хэрэгжvvлээгvй тохиолдолд АТРХЭГ энэ тухай Харилцаа Холбооны Сайдад мэдэгдэж, тэрээр уг мэдэгдлийн нэг хувийг Парламентын хоёр танхимд хоёуланд нь ажлын 7 хоногийн дотор дамжуулах vvрэгтэй.
АТРК-ийн Актын 19 дvгээр Бvлэгт заасны дагуу тус байгууллага нь жилийн тайлан боловсруулах vvрэгтэй бєгєєд энэхvv тайландаа Сайдын захирамжаар нэвтрvvлсэн мэдээ мэдээлэл бvрийн тухай нарийвчилсан тайлбар, vйл ажиллагааны зарчим, жилийн хугацаанд хvлээж авсан бэлэг, хандив, бусад материаллаг зvйлс, Зєвлємжийн зєвлєлєєс гаргасан зєвлємж тус бvр, олон нийттэй харьцах vvрэг бvхий ажилтнуудын хийсэн ажлын тухай нэгдсэн тайлан ба санал гомдлын талаар авсан арга хэмжээ тус бvрийн тухай мэдээллийг тусгасан байх ёстой.

IV. Санхvvжилт

АТРК-ийн Актын 4-р хэсэг бvхлээрээ тус байгууллагын санхvvжилтэй холбоотой асуудлыг зохицуулдаг юм. Энэхvv хуулийн дагуу АТРК арилжаа зар сурталчилгааг телевиз радиогоор нэвтрvvлхийг хориглодог учраас тус байгууллагын vйл ажиллагаа нь тєрийн санхvvжилтээс ихээхэн хэмжээгээр хамаардаг. АТРК нь 1999 оны 06 сарын 30 єдєр хvртлэх нэг жилийн хугацаанд ойролцоогоор 600 сая австрали доллар буюу нийт санхvvжилтийн 80 хувийг засгийн газраас авсан бєгєєд санхvvжилтийн vлдсэн 20 хувийг сvлжээний vйлчилгээ ба концерт зэрэг єєрийн vйл ажиллагаанаас олсон орлогоор бvрдvvлсэн байна. Тус байгууллагын Удирдах зєвлєл нь АТРК-гийн санхvvгийн ирэх жилийн орлого, зарлагын тєсвийг боловсруулж Парламентад жил бvр єргєн барьдаг бєгєєд Парламент уг тєсвийг хэлэлцvvлэн батлаж хєрєнгийн хуваарилалтыг шийдвэрлэдэг юм.
90-ээд оны сvvлээр АТРК болон гадаадын хэд хэдэн орны тєрєєс санхvvждэг телевиз радиогийн санхvvжилтийн хэмжээг шат дараалан бууруулсан явдал гарч байсан тvvхтэй. 1997 оны 4 дvгээр сард АТРК-ийн Зєвлєл нь тогтвортой санхvvжилтийг баталгаажуулхыг уриалсан мэдэгдлийг засгийн газарт хандан хэвлэл мэдээллээр гаргасан юм. Зєвлєл энэхvv мэдэгдэлдээ санхvvжилтийн тодорхой бус асуудлыг шийдвэрлэхгvй бол АТРК мэдээний нэвтрvvлэг болон шуурхай мэдээ, нийт vндэсний ач холбогдол, сэдэв бvхий нэвтрvvлэг, хєтєлбєрvvдийг багасгаж, бvс нутгийн радио станцуудыг хаах зэрэг хатуу арга хэмжээ авахад хvрнэ гэдгийг дурьджээ. Хэдийгээр АТРК нь нэвтрvvлэгтэй холбоотой vйл ажиллагааныхаа хvрээнд vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг бvрэн эдэлж байгаа боловч тус байгууллагын энэхvv эрх чєлєєг бодит амьдралд хэрэгжvvлэх, тvvнчлэн олон нийтийн ємнє хvлээсэн vvргээ биелvvлэх чадвар нь эдийн засгийн бодит байдлаас хамаарч, улмаар аюул учруулж байгаа юм.

ТЕЛЕВИЗ РАДИОГИЙН ТУСГАЙ YЙЛЧИЛГЭЭНИЙ КОРПОРАЦИ \ТРТYК\

ТРТYК нь 1975 онд vvсгэн байгуулагдсан Австрали орны олон vндэстэн угсаатны тєрєл бvрийн сонирхолд vйлчилж, олон vндэстний соёлыг таниулан сурталчилах зорилго бvхий олон талт соёл иргэншлийн онцлогийг тусгасан, vндэстэн угсаатны олон хэлээр нэвтрvvлгээ цацдаг олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн бусдаас онцгой байгуулага юм. Телевиз Радиогийн Тусгай Yйлчилгээний тухай Актад \ТРТY Акт\ зааснаар ТРТYК нь єєрийн Дvрмийн дагуу vйл ажиллагаагаа явуулах корпораци бєгєєд тус Актын 6-р хэсэгт зааснаар энэхvv байгууллага нь Австралийн ард тvмэн vндэстний онцлогийг тусгасан, тусгай vйлчилгээтэй телевиз радиогийн байгууллагатай болох Парламентаар дамжуулан уламжилсан хэрэгцээний илэрхийлэл юм. ТРТYК-ний Дvрэмд зааснаар тус байгууллагын vндсэн vvрэг нь “олон vндэстний болон олон хэл дээр радио телевизийн vйл ажиллагааг нийт Австралийн ард тvмний хэрэгцээнд нийцсэн мэдээ мэдээлэл, боловсрол танин мэдэхvй, цэнгээнт нэвтрvvлгийн vйлчилгээгээрээ дамжуулан явуулж, ингэснээр олон угсаатан vндэстнээс бvрдсэн Австралийн нийгмийг хэрэгцээг энэхvv нэвтрvvлгийн сvлжээндээ тусгахад оршино”.

Yйл ажиллагаа

ТРТYК нь ТРТYК ТВ нэртэй телевизийн суваг ажиллуулдаг бєгєєд энэ суваг бусдаас худалдаж авсан ба тусгайлан бэлтгэсэн нэвтрvvлгийн сvлжээнээс бvрддэг. ТРТYК-ийн хуваарьт нэвтрvvлгvvдийн тал хувь нь англиас бусад хэлээр цацагддаг болон эдгээр нэвтрvvлгийг долоо хоногт 4.6 сая Австралчууд vздэг. Yvнээс гадна, ТРТYК нь Радио Мельбурн 1 ба 2, Сидней Радио 1 ба 2, Yндэсний Радиогийн Сvлжээ гэсэн 5 радио сувагтай. Эдгээр сувагийн бvх нэвтрvvлэг мэдээгээр эхэлдэг бєгєєд сvvлийн vеийн vйл явдал, яриа ба vзэл бодол, спорт, нийгмийн мэдээлэл ба хєгжим зэрэг тєрєл бvрийн хєтєлбєрєєс бvрддэг.

Олон нийтэд vйлчлэх

ТРТYК-ийн Дvрэмд зааснаар тус байгууллагын vндсэн vvрэг нь олон vндэстний болон олон хэл дээр радио телевизийн vйл ажиллагааг нийт Австралийн ард тvмний хэрэгцээнд нийцсэн мэдээ мэдээлэл, боловсрол танин мэдэхvй, цэнгээнт нэвтрvvлгийн vйлчилгээгээрээ дамжуулан явуулж, ингэснээр олон угсаатан vндэстнээс бvрдсэн Австралийн нийгмийг хэрэгцээг энэхvv нэвтрvvлгийн сvлжээндээ тусгахад оршино. Тус Дvрэм нь ТРТYК-ийн олон нийтэд vйлчлэх vvргийг vйл ажиллагаагаараа дамжуулан хэрхэн хэрэгжvvлхийг тодорхой тусгасан байдаг. Энэ Дvрмийн дагуу ТРТYК нь “Австралийн оршин суух бvх vндэстэн угсаатан, уугуул иргэд ба Torres Straight Islander зэрэг олон vндэстэн угсаатнаас бvрдсэн нийгмийн харилцаа холбооны хэрэгцээ шаардлагыг хангахад зохих хувь нэмрээ оруулах; олон тєрлийн соёл иргэншлийн Австралийн нийгмийн тууштай хєгжил дэвшилд оруулах хувь нэмрийг олон нийтэд таниулах; Австралийн нийгэм дэхь олон тєрлийн соёл, хэл, угсаа зvйг хvндэтгэн хvлээн зєвшєєрєх vзэл бодлыг хєхvvлэн дэмжих; олон тєрлийн хэл ба соёл иргэншлийг илэрхийлэх бусад хэлбэрийн хєгжилд хувь нэмрээ оруулах; мэдээ мэдээлэл, боловсрол танин мэдэхvй болон цэнгээнт нэвтрvvлгээ Австрали олон vндэстэн угсаатны иргэдийн хvссэн хэлээр явуулахыг аль болохоор эрмэлзэх; Австрали иргэдийн олон тєрлийн уран бvтээлч нєєц баялгийг ашиглах; АТРК болон олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн салбарын vйлчилгээний хvрээг харгалзан Австралийн телевиз радиогийн vйлчилгээний хvрээг улам тэлэх; Австралийн телевиз радиогийн vйлчилгээний цар хvрээг єргєжvvлэхдээ олон ургальч vзэл бодлын vvднээс асуудлыг тайлбарлах ба vvнийг илэрхийлэх шинэлэг хэлбэрvvдийг нэвтрvvлэн Австрали улсын нийгмийн єєрчлєгдєж буй шинж чанарыг тусгах ёстой.

Удирдлагын бvтэц

А. Дотоод удирдлага

Дотоод бvтэц, зохион байгуулалтын хувьд ТРТYК-ийн vйл ажиллагааг Гvйцэтгэх захирал ба дєрвєєс найман захирлуудаас бvрдсэн Захирлуудын Зєвлєл удирдана. Гvйцэтгэх захирлаас бусад захирлууд орон тооны бус бєгєєд тэдгээрийг Ерєнхий Захирагч 5 жилийн хугацаатайгаар 2-оос дээшгvй удаа томилно. Ерєнхий Захирагч захирлуудыг томилохдоо Захирлуудын зєвлєлийн нийт гишvvд нь ТРТYК-г vр ашигтай удирдахад шаардлагатай Австралийн олон vндэстэн угсаатнаас бvрдсэн тус байгууллагын сонсогч vзэгчдийн хэрэгцээ сонирхлыг тэнцвэржvvлэн хангах чадвар бvхий бvрэлдэхvvнтэй байх зарчмыг баримтална. Эдгээр захирлууд нь єєрсдєє гарал vvслийн хувьд тєрєл бvрийн vндэстэн угсаатныг тєлєєлсєн байх ёстой. АТРК-ийн Захирлууудын зєвлєлтєй нэгэн адил захирлуудыг тодорхой заасан шалтгааны улмаас л vvрэгт ажлаас нь халж болох бєгєєд Зєвлєлийн vйл ажиллагаа нь засгийн газраас хараат бус байна.

ТРТYК-ийн Зєвлєлийн эрх мэдэл, vvрэг хариуцлагын хvрээ нь дээр дурьдсан АТРК-ийн Зєвлєлийн эрх мэдэл, vvрэг хариуцлагын хvрээтэй адилхан болно. Yvний зэрэгцээ, хуулийн 50 дугаар Хэсэгт зааснаар ТРТYК нь Дvрэмд тодорхойлсон асуудалд хамааралтай асуудлаар нийгмийн тєрєл бvрийн хэсэг, бvлгийн хэрэгцээ ба vзэл бодлыг ойлгон хvндэтгэж, шаардлагыг нь хангах vvргийг хэрэгжvvлхэд хувь нэмэр оруулах коммьюнити зєвлємжийн зєвлєл байгуулах шаардлагатай.
Хуулийн 47 дугаар Хэсэгт зааснаар тус Зєвлєл нь ТРТYК-ийн зорилтыг тодорхойлон, тус байгууллагын стратеги болон бодлогыг тусгасан vйл ажиллагааны нэгдсэн тєлєвлєгєє боловсруулах vvрэгтэй. Энэ тєлєвлєгєєнд орлого, зарлага, зээлийн тєсєв, vйл ажиллагааны vр дvн болон тvvний vр ашгийг хэмжих vзvvлэлт, Дvрэмд тодорхойлсон асуудалд хамааралтай асуудлаар нийгмийн тєрєл бvрийн хэсэг, бvлгийн хэрэгцээ ба vзэл бодлыг ойлгон хvндэтгэж, шаардлагыг нь хангахын тулд авах арга хэмжээ зэрэг зvйл тусгагдсан байх ёстой. Дээрх тєлєвлєгєєний нэг хувийг Сайдад єргєн барина. Хуулийн 51 дугаар Хэсэгт заасны дагуу тус тєлєвлєгєєнд тусгасан зорилт, стратеги ба бодлого, орлого зарлагын тєсвийн зохистой хэрэгжvvлэлтэд саад учруулах эсвэл сєрєг нєлєє vзvvлэх асуудал vvссэн гэж vзэж буй тохиолдолд Зєвлєл энэ талаар Сайдад яаралтай мэдэгдэх ба єєрийн байр суурийг vндэслэлтэй тайлбарлана.

Б. Зохицуулах механизм

ТРТYК-ийн Актын 13 дугаар Хэсэгт телевиз радиогийн тус байгууллагын нэвтрvvлэг болон уран бvтээлийн нэвтрvvлгийн хараат бус байдлыг баталгаажуулсан байдаг. Тус салбарыг хариуцсан Сайд энэ байгууллагуудын vйл ажиллагааны гvйцэтгэлийн талаархи єєрийн захирамжийг бичгээр гаргаж болох боловч энэхvv эрх мэдэл нь тодорхой хязгаарлалттай байдаг. Хуулийн 11 дугаар Хэсэгт заасны дагуу Сайд зєвхєн Зєвлєлтэй зєвшилцсєний дараа ТРТYК-ийн олон нийтийн ємнє хvлээсэн vvргийн зохистой хэрэгжvvлэлттэй холбоотой асуудлаар л єєрийн захирамжийг гаргах эрхтэй бєгєєд нэвтрvvлгийн агуулга эсвэл хуваарийн талаар аливаа захирамж гаргах эрхгvй. Хуулийн 12 дугаар хэсэгт зааснаар тухайн мэдээ мэдээлэл эсвэл нэвтрvvлэг нь vндэсний эрх ашигт хамааралтай гэж vзэж буй тохиолдолд Сайд энэхvv мэдээ мэдээлэл эсвэл нэвтрvvлгийг ТРТYК-ийн бvх эсвэл зарим сонгосон станцаар дамжуулан цацахыг тус байгууллагаас шаардах эрхтэй. Энэ нєхцєлд ТРТYК тухайн мэдээ мэдээлэл эсвэл нэвтрvvлгийг Сайдаас гарсан захирамжийн дагуу vнэгvй нэвтрvvлэх бєгєєд Сайд энэхvv мэдээ мэдээлэл эсвэл нэвтрvvлгийг ямар хэлээр цацахыг заасан тохиолдолд тухайн хэлээр цацах ёстой.

Хуулийн 91 дvгээр Хэсэгт зааснаар Зєвлєл жилийн тайлан боловсруулж Парламентад єргєн барина. Жилийн тайланд Сайдаас гаргасан захирамж, энэхvv захирамжийн дагуу цацсан мэдээ мэдээлэл эсвэл нэвтрvvлэг, ТРТYК-ийн тухайн жилд бусдаас хvлээж авсан бэлэг, хандив, vнэт зvйлс, жилийн хугацаанд хэрэгжvvлсэн vйл ажиллагаа нь Дvрэмд тодорхойлсон тус байгууллагын зорилготой хэрхэн уялдан нийцсэн, зар сурталчилгаа ба ивээн тэтгэгчдээс олсон орлогын хэмжээ зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан байх ёстой.

ТРТYК-ийн Зєвлєл нь нэвтрvvлгийн vйл ажиллаагааны талаар баримтлах журам боловсруулж, уг журмыг АТРХЭГ-т танилцуулах vvрэгтэй. Гэхдээ ТРТYК нь АТРХЭГ-аас баталсан нэвтрvvлгийн стандартыг заавал мєрдєх шаардлагагvй. Гэвч, аливаа иргэн нь ТРТYК єєрийн vйл ажиллагааны журмыг зєрчсєн гэж vзсэний vндсэн дээр тус байгууллагад гомдол гаргаж, зохистой хариу тайлбар аваагvй тохиолдолд уг иргэн АТРХЭГ-т энэ талаар гомдол гаргаж болно. Гомдол хvлээж авах, барагдуулах vйл ажиллагаа нь дээр дурьдсан АТРК-ийнхтай адил зарчмаар хэрэгжинэ.

Санхvvжилт

АТРК-тай нэгэн адил ТРТYК-ийн орлогын гол эх vvсвэр нь тєрєєс жил бvр хуваарилдаг тєсєв юм. Гэхдээ АТРК-тай ялгагдах нэг зvйл нь ТРТYК цагт таван минутын зар сурталчилгаа нэвтрvvлэх эрхтэй бєгєєд энэ нь байгууллагын нэмэлт орлого болдог болно. ТРТYК-ний Актын 45 дугаар Хэсэгт зааснаар тус байгууллага нь нэвтрvvлгийн ємнє ба дараа эсвэл нэвтрvvлэг хоорондын завсарлагаар эфирийн аливаа цагт таваас хэтрэхгvй минутны зар сурталчилгаа болон ивээн тэтгэгчдийн зар зарлал нэвтрvvлэх эрхтэй. Тус байгууллагын Зєвлєл нь зар сурталчилгаа болон ивээн тэтгэгчдийн зар зарлалын талаар журам боловсруулж нийтэд хэвлэл мэдээллээр дамжуулан хvргэх vvрэгтэй бєгєєд зар сурталчилгаа болон ивээн тэтгэгчдийн зар зарлалыг нэвтрvvлэх хугацаа ба тvvний байрлал, тєрєл, зар сурталчилгаа агуулж болох нэвтрvvлгийн тєрєл зэрэг энэ асуудалтай холбоотой бусад асуудлыг зохицуулах журам гаргаж болно. Тус Зєвлєл нь нийгмийн тєрєл бvрийн хэсэг бvлгээс гаргасан мэдээ мэдээлэл, тэдгээрийг сурталчилах материалыг нэвтрvvлэх талаар журам боловсруулж, нийтэд хэвлэл мэдээллээр дамжуулан хvргэх ёстой.
1999 оны 6 дугаар сар хvртэл нэг жилийн хугацаанд ТРТYК нь єєрийн нийт орлогын 77хувь буюу 90 сая австрали долларын санхvvжилтийг тєрєєс авсан бєгєєд vлдсэн орлогыг зар сурталчилгааны vйл ажиллагаанаас олжээ.

……..

Жишээ нь, Австрали улсад телевиз радиогийн байгууллага єєрийн зорилго, vvргийг биелvvлж чадаагvйтэй холбоотой санал гомдлыг л зєвхєн хvлээн авч хэлэлцдэг болно.

……..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: