Australia gets Antarctica

From: www.olloo.mn

Гадаад мэдээ : » НVБ Антарктидийн хэсгийг Австралид бэлэглэлээ
Нийтэлсэн: 2008-04-29 11:24:52 , Мэдээний дугаар: #100746

Єнгєрсєн долоо хоногт Австрали єєрийн эх газрын vргэлжлэл болох далайн ёроолын газар нутгаа 2,55 сая кв.км нутгаар ихэсгэх боломжтой гэж НVБ-ын тусгай комисс шийджээ.

Ийнхvv дэлхийн хамгийн том арал болох орон далайн ёроолын багагvй хэмжээний газраар нутаг дэвсгэрээ єргєтгєж байна. Зvйрлvvлж хэлбэл, Канберра таван Франц, арван Шинэ Зеланд, эсвэл хорин Их Британийн хэмжээний далайн ёроолоор нутгаа тэлэв. Тэр газар нутгаасаа ашиг олтол бас зай ч бий. Учир нь шинэ газар нутаг нь усан дор 2,4 км хvртэлх гvнд байгаа. Далай тэнгисийн хуулиар Австрали НVБ-д одоогоос 15 жилийн ємнє 1982 онд конвенци баталсны дараа нутгаа єргєтгєх хvсэлтээ Австрали гаргасан билээ. Ингээд дєнгєж сая л НVБ-ын тусгай комисс Канберрагийн хvсэлтийн ихэнхийг зєвшєєрлєє. Маргаантай байсан эх газрын далайн ёроолын vргэлжлэл нь Австрали тив байсныг комисс тогтоож, тус улсыг усан хилээ баруун, зvvн, ємнєд хэсэгтээ 200 милийн бvсээс давуулан тогтоохыг зєвшєєрчээ.

Антарктидийн ойролцоохь Макари, Херд арлуудын орчим тэд бас усан хилээ тэлнэ. Австрали 2,68 сая кв.км далайн ёроолыг шаардсан бєгєєд тэдэнд 2,55 сая квм.км-ыг єгєхєд хангалттай гэж комисс тооцсон байна. Одоо Канберра энэ ёроолд байх бvх зvйлийг эзэмших эрхтэй болов. Харин усан тээвэр, загас агнуурын хувьд бvгд хуучнаараа. Австрали болон тэндхийн эрчим хvчний бизнес эрхэлдэг бизнесмэнvvдийн хувьд энэ шийдвэр ихээхэн ач холбогдолтой ажээ. Далайн ёроолд нефть, байгалийн хий, ашигт малтмал байгаа нь лавтай. Одоогоор олборлолт бараг байхгvй гэсэн vг. Австралийн Нєєцийн сайд Мартин Фергюсон тус орон ирээдvйтэй баялгийн сантай боллоо гэж хэлэв. “Тэнд нефть их байж болох талтай ч олборлолт нь маш єндєр vнээр гарна” гэж Австралийн нефть хайгуулын нийгэмлэгийн мэргэжилтэн Филипп Кури ярьж байна. Эх газрын vргэлжлэл болох далайн ёроолын газрыг Австралид бэлэглэсэн нь аюултай жишиг гаргаж магадгvй. Одоо далайн ямар ч орон эх нутгийнхаа далайн ёроолын vргэлжлэлийг авна гэхэд зєвшєєрєхгvй байх аргагvй.

Далайн гvрнvvдийн ашиг сонирхол ч зєрчилдєх нь ойлгомжтой. Фольклендын арлуудын талаархи маргаан хорин хэдэн жилийн ємнє Их Британи, Аргентины дайныг єдєєсєн бєгєєд Австралийн энэ жишиг тэр дайныг дахин гаргахыг vгvй гэх газаргvй. Учир нь энэ жилээс эхлэн Фольклендын уснаас нефтийн орд газруудыг ашиглаж эхэлнэ. Арлынхан “алтан бороог” хvлээж байгаа бол Аргентин тэрбумаар хэмжигдэх нефтийн урсгал Аргентиныг тойрон урсахыг хараад суухгvй нь лавтай. Лондон ємнєд Атлантын далайд хэдэн мянган газар эзэмших эрхээ зєвшєєрvvлэхээр НVБ-д албан ёсоор хандахаар бэлтгэж байна, Асуудлын vнэ цэн нь ашигт малтмалдаа байгаа. Их Британийн хvсэлтийн талаар НVБ-ын тусгай комисс энэ жилийн сvvлчээр авч хэлэлцэнэ. Дараалаад Арктикт далайн ёроолоо тэлэх Оросын хvсэлт гарч ирж магад. Тvvний дараа Норвеги, Дани, АНУ, Канад, Швед, Их Британи Арктикаас хувиа хvртэхийг шаардах нь тодорхой.

Дугаар 94/2381/

Мэдээллийн эх сурвалж: Mongoliin Medee

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: