Sydney Opera House

Source1: Baabarpedia.MN
Source2: Andromedia Blog on Banjig

Сиднейн дуурийн театр
Баабарпедиа-аас

Австрали улсын билэг тэмдэг саяхан болтол кенгеру байсан бол өнөөдөр Сидней хот дахь Дуурийн театрын барилга тус улсын нэрийн хуудас болжээ.

Сиднейн дуурийн театр
Улс Австрали
Төрөл соёлын
Шалгуур i, ii, iii
Дугаар ?
Бүс† Ази, Австралиази дахь дэлхийн өвүүд
Inscription history
Бүртгэсэн 2007 (31st Чуулган)


Тэрхүү дуурийн театр Сидней хотын усан зогсоолын зүүн хажууд байрлах ба түүний дун санагдуулсан хөнгөн цагаан дээврүүд хотын аль ч өнцгөөс харагдана. Дуурийн театрын шинэ барилгын төслийн уралдааныг 1954 онд зарлахад 32 орны 233 уран барилгач оролцжээ. Данийн 29 настай уран барилгач Йорн Устцоны ирүүлсэн маш өвөрмөц, туйлын эрсдэлтэй төслийг үзээд уралдааны дүнг гаргах олон улсын зөвлөл ихээхэн маргалджээ. Хамгийн өндөр нь 60 метр цувран орших арван суврага нь практик ач холбогдолгүй, гадаад дотоод зай хоорондоо уялдаа холбоогүй байна, дөрвөн талтай өндөр хайрцаг хэлбэрийн байшинг шувууны далавчийг, дүрсэлсэн дээвэртэй хийсэн байна гэх зэргээр энэхүү төслийг өөлөн шүүмжилжээ. Гэвч удтал хэлэлцэн маргалдсаны эцэст энэхүү төслийг баталж урьд нь хэн ч таньдаггүй байсан данийн уран барилгач залуу нэрд гарчээ.

Ингээд баталсан төслийг амьдрал дээр хэрэгжүүлэх ажил эхлэх үеэс олон бэрхшээл саад тулгарлаа. Дуурийн театрын барилгыг барихад зарцуулах хөрөнгө мөнгийг хэлэлцэн батлах, барилгын ажлын явц дунд хөрөнгийг нэмэх асуудал гарахад Сидней хотын бараг бүх иргэн санал бодлоо хэвлэлээр илэрхийлэх гэх зэргээр ямар нэг хэмжээгээр оролцсон гэж болно. Анх 7 сая ам, доллар төсөвлөж 1963 онд барьж дуусгахаар тооцолсон ч барилгын ажил сунжирч бараг арван жил үргэлжилж зарлага нь 100 сая ам.долларт хүрчээ.

Барилгын ажил үнэхээр бөөн хэрүүл маргаан дунд явагдсан гэж болно. Ерөнхий уран барилгач Йорн Устцон үргэлжийн хэл амнаас залхаж 1966 онд нутаг буцсан ажээ. Бетондсон том далбаануудыг анх төлөвлөснөөр барьж болохгүй нь нотлогдож түүнийг өөрчлөхийн тулд нийт төслийг бас өөрчлөх шаардлага гарчээ. Барилгын техникийн бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд цахим тооцоолуураар хүний санаанд багтамгүй асар их тооцоо хийсэн. Энэхүү барилгын эцсийн төсөл нь данийн уран барилгач Й.Устцоны ялалт төдийгүй түүний зоримог мөрөөдлийг бодит зүйл болгож чадсан австралийн дөрвөн уран барилгачны гавьяа байсан юм.

1973 оны аравдугаар сарын 20-нд болсон Дуурийн театрын барилгын нээлтийн ёслолд Английн II Елизавета хатан хаан ирж оролцсон билээ. Энэ барилга нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийд боссон хамгийн сүрлэг сайхан барилга гэж олон мэргэжилтэн үздэг юм. Дуурийн театрын барилга руу усан онгоцны тавцангаас харахад далавчаа дэлгэн хөөрөх гэж байгаа цаглашгүй том цагаан хунг санагдуулна. Шөнийн гэрэлд бүр сайхан үзэгдэнэ.
Дуурийн театр (шөнө)

operahousenight

Английн улсын эзэмшил нутаг байсан энэ улсын анхны амбан захирагчийн анд найз нутгийн уугуул иргэн Беннелонг Пойнтийн нэрийг авсан усан онгоцны зогсоолд Дуурийн театрын барилга оршино. Дуурийн театр 2,2 га талбайд байрлана, дээврийн далбаанууд нь нийтдээ 161 мянган тонн хүнд, 67 метр өндөр тэдгээрийг наранд гялтганадаг швед хавтангаар гадарласан байна.

Театрын барилгын газар дээр харагдах хэсэгт симфони хөгжмийн концерт, дуурийн хөгжим, цөөхүүл хөгжим, драмын жүжгийн тоглолтод зориулсан таван том танхим байна. Барилгын дотор талыг уран барилгад “сансрын эрин зууны готик” гэж нэрлэсэн дэгээр янзалжээ. Энэтеатрт дэлхийд хамгийн том театрын хөшиг өлгөжээ. “Нар, сарны хөшиг” нэртэй энэхүү хөшгийг австралийн зураач Коберний зургаар Франц улсад Обюссоны хивсний дэгээр нэхсэн байна. Хөшигний хоёр хэсэг тус бүр нь 93 метр хавтгай дөрвөлжин талбайтай ажээ.
Дуурийн театрын дотоод бүтэц

operahouseinside

Концертын танхим дахь 10500 хоолойтой бадралт баг бишгүүр хөгжим дэлхийд хамгийн томд тооцогдож байна. Дуурийн танхим нь 1550, концертын танхим нь 2700 үзэгчийн суудалтай юм. Дуурийн театрын барилга дотор номын сан, киноны танхим, зоогийн газар, баар, жүжигчдийн тоглолтын бэлтгэлийн жар орчим тасалгаа бий.

Дуурийн театрын ойролцоо урьд нь Сидней хотын билэг тэмдэг байсан хотын оршин суугчдид “хувцасны өлгүүр” гэж нэрлэсэн усан онгоцны зогсоолын гүүр байна. Энэ гүүрний гулдан хаалга үнэхээр гоёмсог билээ. 1932 оны тавдугаар сарын 19-нд ашиглалтанд орсон энэ гүүрийн төслийг австралийн инженер Ж.Ж.Брэдфилд хийсэн учир Брэдфилд хайвэй нэртэй болжээ. Дуурийн театр, усан онгоцны зогеоол, гүүр гурав нэгдмэл цогц юм.
Ogноо: 2008-02-17 23:16:35, Жоорло

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: