MN & Aussie Beef Export

Australia bolon busad hogjingui ornuudiin jishgeer Mongol uls uhriin makh exportloh bolomjtoi yum baina.

From: http://www.gateway.mn/

Нэмэгдсэн Friday, February 25 @ 12:29:12 UTC by chuluuntsetseg

Монгол vхрийн махыг экспортлох єргєн боломж байна

Судлаачдын тооцоогоор Монгол Улс жил тутам 60 орчим мянган тонн мах экспортлох боломжтой. Манай улсын хувьд малыг халдварт євчнєєс урьдчилан сэргийлж эрvvлжvvлэх, мах vйлдвэрлэлийн эдийн засгийн нєхцєлийг сайжруулан, vхрийн махны гарц, чанарыг дэлхийн жишигт ойртуулж, экспортыг нэмэгдvvлэх єргєн бололцоотой. Тэгвэл энэ боломжит нєєцийг борлуулах зах зээлийг судлахын тулд vхрийн махны гол экспортлогч болон импортлогч орнуудаар онцлон харьцуулан авч vзье. Америкийн Хєдєє аж ахуйн яам, Гадаадын хєдєє аж ахуй эрхлэгчдийн холбооноос махны экспортын тєвшинг шинэчлэн тогтоож vзэхэд, Америк ба Японы бvтээгдэхvvн єєр зуураа єрсєлдєх шинжтэй байсан нь ажиглагдаж байна. Vхрийн махны экспортын хэмжээг єнгєрсєн оныхтой харьцуулбал дєрвєн хувь єсч, 600 мянган тоннд хvрсэн хэдий ч гол орнуудын экспорт єсєх хандлагатай байгаа юм. Америкийн vхрийн махны экспорт нь дэлхийн зах зээлд гол єрсєлдєгч байгаа хэдий ч vйлдвэрийн бууралтыг дагаад 2000 оны тєвшнєєсєє нэлээд буурах хандлагатай байна. Аргентин ба Европын холбооны орнуудад гарсан vхрийн шvлхий, галзуу євчний улмаас бий болсон зах зээлийн алдагдал дахин сэргэх хандлагатай.

Гол экспортлогчид

Vхрийн махны зах зээлд дэлхийд хоёрдугаарт тооцогддог Америкийн экспортын хэмжээ 1998 оноос хойших хамгийн доод тєвшин болох 100 мянган тоннд ч хvрч чадсангvй. 2002 онд vхрийн махны vйлдвэрлэлийн бууралтын шалтгаан нь бvтээгдэхvvний vнийн єсєлт, валютын ханшны єєрчлєлтєєс хамааран экспортын тэнцэл нэлээд бэрхшээлтэй болсон бєгєєд 2001 оны намар гарсан галзуу євчнєєс vvдэн Японы хэрэглэгчдийн эрэлт буурсан нь ч мєн нєлєєлсєн байна. Тvvнчлэн хойд Америк ба Азийн зах зээлд Америкийн vхрийн махны экспорт тодорхой хэмжээгээр єсєх хандлагатай нь ажиглагдав. Дэлхийн найм дахь том экспортлогч болох Аргентин нь vхрийн шvлхий євчин намжсаны улмаас экспортын хэмжээ нь 23 мянган тонноор нэмэгджээ. Аргентин нь Чили, Изриаль, Европын холбоо болон бусад гол зах зээлvvдийг дахин эзлэх зорилготой. Vхрийн махны тэргvvлэгч экспортлогч орон болох Австрали vйлдвэрлэлээ 200 мянган тоннд дахин хvргэж чадсан бєгєєд зах зээл нь Америк ба Японоос гадна Канад, Солонгос, Мексик зэрэг орнуудад нэлээд єссєнийг авч vзвэл экспорт 140 мянган тоннд хvрэх тєлєвтэй. 2001 онд Америк ба Японы импортын махны 75 хувийг эзэлж байсан бєгєєд єнгєрсєн хэдэн жилийн турш дэлхийн vхрийн махны зах зээлийг манлайлсан юм. Vхрийн махны гуравдагч том экспортлогч нь Бразиль бєгєєд 80 мянган тоннд хvрсэн байна. Аргентин ба Уругвайд гарсан vхрийн галзуу євчин, Европын холбооны орнуудад гарсан vхрийн галзуу ба шvлхий євчний улмаас тус улсын экспорт єнгєрсєн оныхоос нэмэгдсэн байна. Vvний улмаас Бразилийн vхрийн махны экспортыг ємнєх оныхтой нь харьцуулж vзэхэд 50 хувь єсчээ. Зах зээл єргєжихийн хэрээр Бразиль нь Египет, Иран, Саудын Арабын шинэ зах зээл рvv тэмvvлэх боллоо.
Дэлхийд vхрийн махны нийлvvлэлтээрээ тав дахь том орон болох Канадын экспорт нь 58 мянган тоннд хvрч 11 жилийн турш єссєн. Гол зах зээл нь Америк, Мексик бєгєєд нийт экспортын 80 хувиас илvvг нь Америк руу гаргасан байна. Мексикийн зах зээлд эзлэх хувь нь 1997 онд нэг ч хувь хvрэхгvй байсан бол 2001 онд 19 хувь хvртэл єссєн нь тус улсын vхрийн махны зах зээлд голлох vvрэг гvйцэтгэгч болох магадлалтай нь ажиглагдаж байна.
Дэлхийн дєрєв дэх том экспортлогч нь Европын холбооны улс. Vхрийн галзуу, шvлхий євчин дэлгэрсний улмаас гаргасан экспортын хориг чєлєєлєгдсєний дараа Египет, Орос гэх мэт гол зах зээлээс экспортыг дахин хийх болсоноор єнгєрсєн онтой харьцуулж vзвэл 20 хувиар єсч, 63.8 мянган тоннд хvрсэн байна. Хориг чєлєєлєгдсєнєєр Оросын vхрийн махны экспортын зах зээл маш хурдтай сэргэлээ.

Гол импортлогчид
Дэлхийн vхрийн махны хамгийн том импортлогч болох Америкийн импортын тоо хэмжээг єнгєрсєн онтой харьцуулбал гурван хувиар єсч 147 мянган тоннд хvрсэн байна. Канад, Австрали, Шинэ Зеландыг хамруулан авч vзвэл гол экспортлогчдоос авах импортыг хэвээр vргэлжлvvлэх хандлагатай байгаа бєгєєд импорт нь урьдчилсан тооцоогоор дэлхийн худалдан авалтын 25 хувь болж бараг 10 орчим хувь нэмэгдсэн. Мєн Канадын импортын тоо тvvхэндээ хамгийн єндєр тvвшинд буюу 32 мянгад хvрсэн байна. Махыг хvйтнээр хадгалах, хєлдєєх зэргээр Америкийн зах зээлийн vйл ажиллагаанд цаашид vргэлжлvvлэн оролцох тєлєвлєгєєтэй. Дєрєв дэх том импортлогч Европын холбооны улсад шvлхий євчний улмаас худалдааны хориг тогтоосон хэдий ч махны хэрэглээ ихээхэн єссєн байна. Дэлхийн хоёр дахь том импортлогч Японы хэрэгцээ 88 мянган тонн байгаа нь 1994 оноос хойших хамгийн бага тєвшин юм. 2001 онд 95.5 мянган тоннд хvрч байсан бол хоёр жилийн туршид тасралтгvй буурсан нь vхрийн галзуу євчний шинж тэмдэг тус улсад илэрсэнтэй холбоотой юм. Ингэснээр хэрэглэгчдийн итгэл найдварыг алдаж, дотоод ба гадаад зах зээл дэх эрэлт буурсан хэдий ч Засгийн газар нь нєхєн сэргээх арга хэмжээг цаг алдалгvй авсаар байна. Дэлхийн том импортлогчдын нэг БНСУ-ын хэрэгцээ ємнє онтой харьцуулахад 34 мянган тонноор єссєн нь тvvхэндээ гарч байгаа хамгийн дээд тєвшин юм. БНСУ-ын импортын зах зээлийн тэн хагасыг Австрали, Шинэ Зеланд, Канад эзэлдэг. Тав дахь импортлогч Мексикийн импортын тоо хэмжээ 42 мянган тоннд хvрч, голчлон Америкаас авсан мах, махан бvтээгдэхvvний нэр тєрєл, зvйл єссєн, зочид буудал, ресторан зэрэг vйлчилгээний газарт мах, махан бvтээгдэхvvний хэрэглээ єссєн зэрэгтэй холбоотой болох нь ажиглагдаж байна. Оросын импортын тоо хэмжээ нь єнгєрсєн онтой харьцуулбал 75 мянган тоннд хvрч, голчлон Европын холбооны улсуудаас импортолсон болох нь ажиглагдав. Сvvлийн жилvvдэд Оросод vхэр сvрэг их хэмжээгээр хорогдож, 1991 оныхоос 41 хувиар буурчээ. Тус улс vхрийн махаа голчлон Украин, Франц, Герман гэх мэт цєєн орноос авдаг.
Ойрын 10 жилд vхрийн махны vндсэн импортлогч нь Ази болон Номхон далайн сав газрын улсууд байх нь эргэлзээгvй юм. 2010 он гэхэд дэлхийн мах, махан бvтээгдэхvvний эрэлт, хэрэгцээ 1990 оны дунд vеэс 12 хувиар, хєгжингvй орнуудад 25 хvртэл хувиар єсєх хандлагатай байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: