MN and AU homo-sapiens

From: http://news.banjig.net/news-8083.html

50,000 жилийн тэртээ сармагчин туршигдаж, Монгол Австрали төрхтэй Хомо-Сапиенсууд үүсчээ

Шинэчлэгдсэн: 2007-07-16 11:36:26 УБ

ОХУ-ын Дальнегорск хотын эрдэмтэн геологич Александр Иванченко Чарльз Дарвины хувьслын онолыг үгүйсгэж, цоо шинэ нэгэн санаа, ер бусын таамаглалыг дэвшүүллээ.

Хүн төрөлхтөн бий болохоос өмнөх үед газар дэлхий дээр харь гарагаас сансрын хөлөг айлчилжээ. Түүний бүхээгнээс электрон техник, дүрс бичлэгийн камер бүхий харь гарагийн хөлөг буусан байна. Энэхүү хөлөг нь нислэгийнхээ үед урьдчилан судалсан газартаа газарддаг аж. Зочид буюу харь гарагийнхны сансрын хөлөг гэдэг нь өвөрмөц туяаны цацраг буюу удамшлын онцгой мэдээлэл илгээх талбай үүсгэх чадвар бүхий тусгал аппаратыг эзгүй газар хүргэх хэрэгсэл ажээ. Харь гарагийнхан өөрсдөөсөө орчин үеийн хүн төрөлхтний төрөл болох “homo-sapiens”-ынхтай адил төсөөтэй биокодыг гаргадаг байжээ. Тэд удамшил зүйн кодыг нэвтрүүлэх обьектоороо хүнтэй адил шинжтэй шимпанзе, горилл, орангутанг, гиббон зэрэг сармагчингуудыг сонгосон аж. Тэдэнд өөрсдийн ген, хромсом, эсийг био мэдээллээр дамжуулан шилжүүлсэн нь цаашдаа улам үржин хөгжсөнөөр ухаант хүнийг бий болгожээ. XIX зууны шинжлэх ухааны түвшинд харь гарагийнхны талаар ямар ч таамаглал байгаагүй учраас эрдэмтэн Ч.Дарвин энэ тухай төсөөлөөгүй юм.

Хүний гарал үүслийн талаархи дээрх ер бусын таамаглал дэвшүүлсэн геологич Александр Иванченко Алс Дорнодын Дальнегорск хотод амьдардаг ажээ. Чухамхүү сүүлийн 10 жилд тус хотод харь гарагийнхан айлчилсан тухай мэдээлэл цацагдах болжээ. Геологич Иванченко Дарвины хувьслын онолыг засварлах ажлаа тектитүүдийг судлах болсноор эхэлжээ. Тектит гэдэг нь эх дэлхийгээс эрт галавт олдсон хамгийн хачирхалтай, тайлагдаагүй чулуунууд юм байна. Харахад онцгойрох, ялгарах зүйлгүй. Товч, усны дуслын хэлбэр бүхий хайлаад бөөгнөрчихсөн шил мэт хатуулаг эд. Тектитийг геологичид АНУ, Европ, Австрали, Ази, Номхон далайн бүс нутаг, Индонез, Зүүн Өмнөд Азийн орнууд, Хятадын зүүн өмнөд хэсгээс олсон байдаг. Бараг 200 гаруй жилийн турш эрдэмтэд тектитүүд хаана үүссэн талаар халуун маргаан үүсгэсээр өнөөг хүрчээ.

Маргалдагч эрдэмтэд химийн бодис зүйн хувьд тектит чулуу нь ертөнцийн бодиснуудаас тэс өөр байна гэдэг дээр санал нийлдэг байна. Оросын сансар, пуужингийн техникийн зохион бүтээгч, нэрт эрдэмтэн Евгений Дмитров мөн л тектитийн утга учрыг олоогүй ажээ. Тэрбээр тектитүүдийг сансрын үл танигдах төхөөрөмж дэлхий дээр зөөвөрлөж авчирсан байж болзошгүй хэмээн таамаг дэвшүүлжээ. Өнөөдөр тектитүүдийн гарал үүсэл үл танигдах нөхцөл байдалд үүссэн үл мэдэгдэх үйл явцын үр дүн гэсэн дүгнэлтэд хүргэжээ. Харин Иванченко тектитүүд нь харь гарагийхны бүтээсэн сансрын нислэгийн багаж төхөөрөмжийн үлдэгдэл хэсгүүд гэж үзжээ. Зарим эрдэмтэд од харваж нэгэнтэйгээ мөргөлдсөний улмаас үлдсэн хэлтэрхий гэжээ. Геологич Иванченко тектитүүдийн химийн бүтцийг судалж, түүнд шавар, мөнгөний хольц байгааг илрүүлжээ.

Тэрбээр энэхүү хольц харь гарагийнхны зохион бүтээсэн хайлшны үндсэн бүтээгдэхүүн төдийгүй орчин үеийн ган боловсруулах ажиллагаатай маш адилхан байжээ гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тектитүүдийн хөнгөн, халууныг тэсвэрлэх бат бэх, уян хатан чанар дээрх дүгнэлтийг нотолсон байна. Өөрөөр хэлбэл сансрын нөхцөлд зайлшгүй шаардлагатай үзүүлэлтүүдийг хангасан байсан гэсэн үг юм. Европ, Африк-Ази, Номхон далайн бүс нутгаас олдсон тектитүүдийн нас, тухайн бүс нутгуудад хүн маягийн сармагчин үүсэн бий болсон цаг хугацаатай давхцаж байгааг нотолсон шинжлэх ухааны баримт бий. Европын тектитүүдийн 150 сая жилийн нас тэнд хүн маягийн сармагчин үүсэн бий болсонтой давхацдаг ажээ. Иванченко энэхүү хоёр нотолгоог таамагласан байна. Африкийн эквадорын бүсийн тектитүүд болон тус бүс нутгийн тархины 550-660 куб.см багтаамжтай сармагчин хоёр ойролцоо настай, хоёр сая жилийн өмнө үүсчээ. Иванченкогийн таамаглаж буйгаар тэр үед харь гарагийнхны эртний сансрын буудал өдгөөгийн Виктория нуурын орчимд байсан аж.

Гол үндэслэл нь тус нуурын ургамал, амьтны төрөл зүйл нь ойролцоох нууруудаас тэс ондоо гэнэ. Энэтхэг, Ази Номхон далайн бүс нутагт илэрсэн тектитүүдийн нас 900 куб.см бүхий тархины багтаамж бүх Ява арлын хүн сармагчны үүсэлтэй давхацжээ. Энд харь гарагийнхан сармагчин дээр туршилт хийснээр монгол, австрали маягийн төрхтөн бий болсон гэнэ. Энэ бүсэд харь гарагийнхны сансрын буудал Австралийн Эйр нуурын орчимд байсан аж. Учир нь энэ нутагт эртний австрали оршин суугчдын үлдэгдэл олноор олдсон байна. Түүнчлэн 300-500 мянган жилийн тэртээ Африк-Европод 1200-2200 куб.см тархины багтаамжтай хүн сармагчин үүссэн нь Мавританы тектитүүдийн настай бас давхацсан нь харь гарагийнхан шимпанзед туршилт хийж европ төрхтөн хүмүүсийг төрүүлсэн байж ч болох. Хэрвээ эдгээр давхцалууд нь тохиолдлын бус бас Хятадын зүүн өмнөд хэсэгт, Ази Номхон далайн бүс, Европод 40-45 мянган жилийн тэртээ хүн төрөлхтний өвөг эцэг болсон хомо-сапиенс үүссэн нь тэндээс олдсон тектитүүдийн настай давхцах ёстой.

Энэхүү давхцал нь батлагдвал эрт галавын үед сансарт харь гарагийнхан байсан, улмаар хүн төрөлхтөн газар дэлхийгээс үүсээгүй, ямар нэгэн өөр ертөнцөд үүссэн гэдэгт итгэлтэй байх болно хэмээн мэдэгджээ. А.Иванченко сонирхолтой санал дүгнэлтийнхээ талаар захиа бичиж ОХУ-ын ШУА-д илгээсэн байна. Газар зүй судлалын их сургуулийн академич, шинжлэх ухааны доктор Виталий Алушкин захидлын хариуд “Таны судалгааны хүрээ, сэтгэлгээний логик уялдаа, дэвшүүлсэн зоримог шинэлэг санааг бид хүлээж авлаа. Харамсалтай нь тектитүүд нь харь гарагийнхны сансрын хөлөг айлчилж байсан тухай таамаглалыг баталсан, үгүйсгэсэн мэдээ одоохондоо шинжлэх ухааны түвшинд алга байна. Бид цаашдаа уламжлалт таамаглалаа үргэлжлүүлэн судлахдаа Таны саналыг харгалзан үзэх болно” гэж бичсэн байна.

Түүний дараа АНУ-д шуугиан тарьсан мэдээлэл гарчээ. Америкийн нэрт хүн судлаач Эрик Тринкаус хүн төрөлхтний өвөг болох эртний хүмүүсийн чулуужсан араг ясыг орчин үеийн хүнийхтэй харьцуулан судалсны үр дүнд хүний гарал үүсэл өөр ертөнцийн өвөрмөц хувьсалтай холбоотой болохыг илрүүлсэн байна. Шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгэл “New Scientist’’-ын нэгэн дугаарт дэлхийн шилдэг 40 эрдэмтний ойрын 50 жилийн таамаглалыг нийтэлжээ. Нийтлэлд “Дэлхий дээр оршин буй харь гарагийнхны амьдралын хэв маягийг илрүүлэх болно. Дэлхий ертөнцөд хүн төрөлхтөн ганцаараа биш гэдгийг нотолсон нээлт хийнэ” хэмээн бичсэн байна.

Утга зохиол урлаг /2007.07.16/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: