Australia on Baabarpedia

Edgeer medeelluud tsag hugatsaanii huvid neleen huuchirsan baij bolzoshguig anhaaraldaa avch holbogdoh eh survaljuudaas shineleg medeelel haigaarai

Australia tiv: Australia on Wiki
Australia uls: www.baabarpedia.mn

Австрали тив
Баабарпедиа-аас
Үсрэх: удирдлага, хайх

Австрали

Австрали тивийг цайвар цэнхэрээр дүрсэлсэн. Энэ зураг дээр Шинэ Гвиней Австрали тивийн нэг хэсэг болох нь харагдаж байна Австрали тивийг цайвар цэнхэрээр дүрсэлсэн. Энэ зураг дээр Шинэ Гвиней Австрали тивийн нэг хэсэг болох нь харагдаж байна
Газар нутаг 7,713,00 км²
Хүн ам 28,300,000 орчим1

Тэмдэглэл

Австрали улс, Шинэ Гвинейн нийлүүлсэн хүн ам

Геологи болон био-газар зүйн шинжлэх ухаанд Австрали (Австрали-Шинэ Гвиней, Сахул, Меганези, Их Австрали, Австралиниа гэх мэтээр ч бас хэлдэг) нь Австралийн эх газар, Шинэ Гвиней, Тазман арал, эдгээрийн дундаж арлуудыг нийлүүлсэн, нэг шельф дээр бүгдээрээ орших тив юм. Эдгээр газрууд нь шельфийг бүрхсэн тэнгисүүдээр хоорондоо тусгаарлагддаг: Австрали, Шинэ Гвинейн дундуур Арафурын тэнгис ба Торресийн хоолой, Австрали, Тасман арлын дундуур Бассын хоолой гэх мэт. Австрали гэдэг нь латин хэлний Australis буюу “өмнөд” гэсэн үгнээс гаралтай юм.

Плейстоцений мөстлөгийн үед далайн түвшин одоогийнхоос доогуур байхад (хамгийн сүүлийн мөсөн уулын тархалтын дээд цэгийг оролцуулсанж, 18,000 жилийн өмнө) эдгээр газрууд бүхлээрээ үргэлжилсэн газрыг бүрэлдүүлж байжээ. Сүүлийн арван мянган жилийн турш далайн түвшин дээшилснээр энэ тивийг хувааж, одоогийн хуурайвтар эх газар ба Шинэ Гвиней, Тасман гэсэн уулархаг нутгуудыг бүрэлдүүлжээ.

Геологийн хувьд Австрали тив шельфийн төгсгөл хүртэл үргэлжлэх тул одоо тусгаарлагдсан арлуудыг нийтэд нь тив гэж хэлж болох талтай. Плейстоцений үеийн амьтан, ургамлын тархалтын улмаас эдгээр арлуудын амьд биес холбоо хамааралтай.

Шинэ Зеланд нь Австралтай нэг адил шельф дээр байхгүй, харин одоо живсэн тив Зеландиагийн болон далайн орнууд буюу океаниагийн хэсэг юм.

Австрали улсын засгийн газрын гадаад харилцаа, худалдааны хэлтэсээс Австрали улсыг дэлхийн хамгийн том арал ба дэлхийн хамгийн жижиг тив хэмээн тодорхойлсон байна.[1]

7.69 сая километр квадрат нутаг дэвсгэртэй эх газрын Австралийг нэг бол дэлхийн хамгийн том арал, эсвэл хамгийн жижиг тив хэмээн тодорхойлдог. Хойд цэгээсээ өмнөд цэг хүртлээ 3700 км, зүүнээсээ баруун цэг хүртлээ 4000 км үргэлжилдэг.

* 1 Газар зүй
* 2 Геологи
* 3 Био-газарзүй
* 4 Ишлэл
* 5 Эх сурвалж

Газар зүй

Австрали тив нь дэлхийн хамгийн жижиг, доор газар байрладаг, хүний оршин суудаг тив юм. Нийт 7,713,00 км² газар нутгийг эзэлдэг. Австрали улс нь тивийн ихэнх нутаг дэвсгэрийг эзэлж, өөрөө дангаараа тивийг бүрдүүлдэг учраас хааяа өөрөө дангаараа тив болно хэмээн эндүүрэгддэг. Харин үнэн хэрэгтээ Австралийн эх газар болон түүний орчмын арлууд нь гүйхэн тивийн шельфээр холбогддог. Энэ шельф Сахул шельф болон Бассын хоолойг оролцуулж нийт 2,500,000 км² нутгыг эзлэх бөгөөд тал хувь нь 50 м-ээс бага гүнтэй.

Австрали улс нь ихэнхдээ том арал бөгөөд Австрали тивийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэдэг учраас хар ярианд заримдаа “арлан тив” хэмээгддэг.

1970-аад оноос өмнө археологичид Плейстоцений үеийн үргэлжилсэн газар дэвсгэрийг Австралази хэмээн тодорхойлж байсан боловч энэ үг нь өөр шельф дээр байрладаг Шинэ Зеланд, далайн орнуудыг оролцуулсан тодорхойлолт болж илүү ихээр хэрэглэгддэг. 1970-аад оны эхээр Плейстоцений үеийн газар дэвсгэрт Их Австрали (Greater Australia) гэдэг нэр өгөх болжээ.

Тэгээд 1975 оны хурал болон дараа нь хэвлэгдсэн тайланд Сахул (Сахул гэдэг нь тусдаа орших тивийн шельф) гэдэг нэр томъёог тив бүхэлд нь хэрэглэх болсон байна. 1984 онд археологичдийн хэрэглэдэг нэр томъёог мэдэлгүй нэг биологич “их арал”, “их арлууд” гэсэн утгатай одоогийн болон Плейстоцений үеийн тив хоёлуанд нь “Меганези” гэдэг нэрийг санал болгосон байна. Хожим нь энэ нэр томъёог биологичид авч хэрэглэх болжээ.

Харин зарим хүмүүс Меганезийг Шинэ Зеланд, Хавай зэрэг арлуудыг оролцуулан хэрэглэж байна. 2004 онд Ричард Даукинс гэдэг өр биологич Австралинеа гэдэг нэрийг санал болгосон байна.
Геологи

Австрали тив нь голдуу Энэтхэг-Австралийн плитэд байрлана. 96 сая жилийн өмнөөс плит хойд зүг рүү тэмүүлэх хүртэл өмнөдийн аварга тив Гондванагийн хэсэг болж Антарктидтай нийлжээ. Тэр цагаас хойш Австрали-Шинэ Гвиней нь ихэнхдээ тусдаа үргэлжилсэн газар болсон байна.

10,000 жилийн өмнө сүүлийн мөстлөгийн үе дууссанаар далайн түвшин дээшилж эхлэв. Ингэснээр Тасман арлыг эх газраас нь тусгаарласан Бассын хоолой үүсгэгджээ. Үүний дараа 8,000-аас 6,500 жилийн өмнө хойд зүгийнх нь нам доор газар усанд умбаж Шинэ Гвиейг тусгаарлажээ.
Био-газарзүй

Австрали тив Антарктидаас холдож хойд зүг рүү явах болсноор өвөрмөц амьтан, ургамал хөгжиж эхэлсэн байна. Ууттан амьтад болон нэг сүвтэн бусад тивүүдэд байсан ч, зөвхөн Австралид л бусад хөхтнүүдийг дийлж ноёрхох болжээ. Шувууд ч гэсэн хөгжиж одоогийн шувуудын талаас илүү хувь нь хамаарах Пассерин баг энд үүсчээ.

Кенгуру, нэг сүвтэн, казуар зэрэг амьтдын бүлгүүд зөвхөн Австралид л байдаг.

Амьтан, ургамлын олон янз байдал үүссэн гурван гол шалтгаан байдаг:

1. Дэлхийн бусад газруудад уур амьсгал хүйтэрч байхад Австрали тив нь экватор руу улам ойртож байх явдал уур амьсгалыг тогтворжуулж байсан.
2. Бусад газруудаас ихэд тусгаарлагдаж байсан тул гадны зүйлүүд орж ирээгүй.
3. Хэдийгээр Австрали тив маш эртний, хөрсний үржил шим бага байсан ч гэсэн зарим газруудад үр шимтэй хөрс тархсан байжээ. Энэ үржил шим сайтай, муутай газруудын нийлбэр нь зүйлийн өрсөлдөөнийг бий болгож, шинэ зүйл үүсгэхэд ихээхэн ач холбогдолтой байжээ.

40 сая жилийн туршид Австрали-Шинэ Гвиней нь бараг бүтнээрээ тусгаарлагдмал байсан. Энэ цаг хугацаанд уур амьсгал ихээхэн өөрчлөгдсөн боловч ерөнхийдөө хуурайших төлөвтэй байжээ. Өмнөд Америк Антарктидаас тусгаарлагдснаар уур амьсгал өөрчлөгдөж, Австрали-Шинэ Гвинейд хуурайшилт улам түргэсжээ. Дотоод хэсгийн нуур, тэнгисүүд хатаж үгүй болж навчаа хаядаг ургамлууд хатуу навчит ургамлуудад дийлдэж бага багаар хорогдох болжээ.

Ийм уур амьсгалтай болсноор олон зүйлүүд харьцангуй сэрүүн, усны нөөц ихтэй Их Хуваагч Нуруу руу нүүжээ. Одоо ч гэсэн энэ нутагт хуучны ургамлууд, Гондванагийн үе дэх байдлаасаа өөрчлөгдөөгүй амьтад амьдардаг аж.

Улмаар Австрали-Шинэ Гвинейн тектоникийн плит Евразийнхтай мөргөлджээ. Үр дүнд нь тивийн хойд хэсэг өргөгдөж, Шинэ Гвинейн өндөр уулсыг өргөж, Торресийн хоолойг доош суулгажээ.

Энэ мөргөлдөөний улмаас Уоласеагийн арлуудыг дээш өргөж, үүний дүнд зүүн өмнөд азийн ойн ургамалууд Шинэ Гвиней рүү, бас нөгөө тийш явах боломж олгожээ. Арлуудын хоорондох зай ургамлыг явуулж болох хэмжээний богино урттай байсан ч газрын хөхтөн амьтад явах боломжгүй сайн хаалт болж байв.

Шинэ Гвиней нь Австралийн хамгийн хойд хэсэг бөгөөд халуун уур амьсгалтай байх мэт бодогдох боловч ихэнх хэсэг нь маш өндөрт оршдог. Иймээс өмнө Австрали-Шинэ Гвинейгээр тархсан амьтан ургамалууд одоо арлын зөвхөн халуун уур амьсгалтай бага хэсгүүдэд л амьдардаг.
Ишлэл

1. ↑ Department of Foreign Affairs and Trade (2005). The island continent. Department of Foreign Affairs and Trade. 2007-06-18.

Эх сурвалж

* Wikipedia, the free encyclopedia
*********************************************************

Австрали
Баабарпедиа-аас
Үсрэх: удирдлага, хайх


Австрали тивийг бүхэлд нь, Тасман болон олон тооны жижиг арал дамнасан 7.682.300 кв.км газар нутаг эзлэн оршдог улс.

2003 оны үнэлгээгээр 19.731.984 хүн амтай байсан ба мөн онд хүн амын жилийн дундаж өсөлт 0.93 хувь болж, 2050 он гэхэд 24.175.783 болох төлөвтэй байгаа ажээ. 2.6 хүнд 1 кв.км газар нутаг ногддог, хүн амын 91 хувь нь хотод оршин суудаг ажээ. Нийслэл Канберра 308.100 хүн амтай, томоохон хотууд болох Сидней 3.986.700, Мелбурн 3.371.300 хүн амтай ажээ.

Хүн амын 91 хувь нь цагаан арьстан ба тэд англи, ирланд, шотланд гаралтай бөгөөд 7 хувь нь ази гаралтай хүмүүс, харин уугуул иргэд дөнгөж 2 хувийг эзэлнэ. Албан ёсны хэл нь англи, христийн шашинтан.

2003 оны үнэлэлтээр дундаж наслалт 80.1, нярайн эндэгдэл 1000 төрөлтөнд 5 бүртгэгдсэн байна. Хүн ам нь 100 хувь бичигтэн, дотоодын нийт бүтээгдэхүүний 4.6 хувийг боловсролын салбарт зарцуулдаг, албан ёсны сургалт 11 жил, нэг багшид 17 сурагч ногддог байна.

1000 хүнд 1.931 радио, 519 телефон, 746 телевизор, 297 сонин хэвлэл, 10.000 хүнд 1180 интернэт ногдож (2001 онд) байв. Голландын далайчин В.Янц 1605 онд Австрали тивийг анх нээсэн бөгөөд түүний дараа 1642 онд А.Тасман ирсэн байна. Бүр 1770 онд Ж.Кук “хоёр дахь удаа” нээсний дараа англичууд өөрийн эзэмшилд авсан байна.

Англичууд анхандаа Австрали тивийг эрүүгийн гэмт хэрэгтнүүд, засгийн газарт харш элементүүд, газраасаа хөөгдсөн тариачид, ирландын хувьсгалчдыг цөлдөг нутаг болгож байв. Австрали тивд алтны орд газар нээгдсэний дараа нүүдэллэн ирэгсэд эрс ихэссэн гэдэг. 1931 онд Австрали улс бүрэн тусгаар тогтносон улс болжээ.

Австрали улсын төрийн тэргүүн нь Их Британы хатан хаан бөгөөд Австралийн засгийн газар томилсон амбан захирагч хатан хааныг төлөөлдөг ажээ.

Засгийн газрыг ерөнхий сайд тэргүүлнэ. Хууль тогтоох байгууллага нь хоёр танхим бүхий 226 гишүүнтэй парламент юм.

Австрали бол өндөр хөгжилтэй үйлдвэр-хөдөө аж ахуйн орон. Австралийн газрын хэвлий төмрийн хүдэр, чулуун нүүрс, боксит, зэс, тугалга, цайр, байгалийн хий, уран, никел, титан, алт, алмас әрдәнә зэрэг арвин баялаггай. Хөдөлмөр эрхлэгч хүний тоо 2001 онд 9.887.277 байсны 5 хувь нь хөдөө аж ахуйн, 22 хувь нь үйлдвэрлэлийн, 73 хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байсан ба ажилгүйдэл 6.4 хувь байжээ.

Улсын төсвийн 1999 оны орлого 97.1 тэрбум, зарлага 95.4 тэрбум доллар, 2001 оны экспорт 62.8 тэрбум, импорт 60.1 тэрбум доллар, дотоодын нийт бүтээгдэхүүн 2001 онд 368.7 тэрбум долларт хүрч нэг хүнд 19.020 доллар ногдох болжээ. Австрали улсад аялал жуулчлал өндөр хөгжсөн бөгөөд зөвхөн 2001 онд 4.8 сая жуулчин хүлээн авч 7.6 тэрбум долларын орлого олж байжээ.

Армийн бие бүрэлдэхүүн 2001 онд 50.920 хүнтэй байсан ба түүнд дотоодын нийт бүтээгдэхүүний 1.9 хувийг зарцуулжээ.

Мөнгөний нэгж нь австрали доллар ($А). 1.93 $А = 1 US$ (2001) Манай улстай 1972.IX. 15-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Advertisements

One Response to “Australia on Baabarpedia”

  1. Bada Says:

    Hrist itgeliig “shashin” gehgui l dee!

    Shashin bol ateistuudiin ner tom’yo yum, uls turjsun ug!

    Religion-g shashin gej orchuulahgui l dee!
    Religion ni olon utgatai ug! Sonirhvol sudalgaa hiigeed uzeerei!

    Hrist itgeltei humuus baidag ch gedeg yum uu esvel Hristiin soyoltoi humuus baidag gej yarij surval zugeer yum daa!


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: