Australia by P.Batjargal

Other sources: Mongolians about Australia
—————-
Source1: http://www.sonin.mn/
Source2: http://www.olloo.mn/
Source3: http://www.unen.mn/
Source4: http://www.onair2.tv/

http://pbatjargal.wordpress.com/

П.БАТЖАРГАЛ: Би улам хол алхахын тулд Австралид суралцахаар ирсэн

• 2008.04.15 • Үнэн
Л.ЭРДЭНЭМАА

Танилцуулга
Пvрэвийн Батжаргал 1994 онд МУИС-ийн Эдийн засгийн факультетийг аж vйлдвэрийн эдийн засаг, удирдлага зохион байгуулалт мэргэжлээр төгссөн.

2001 онд Зах зээл судлалын хvрээлэнгийн дэргэдэх Гадаад худалдаа, бизнесийн сургалтын төвд суралцаж гадаад худалдааны менежер мэргэжил эзэмшсэн.
2003 онд Япон Улсын Токио хотноо NICC олон улсын сургалтын төвд суралцаж боловсон хvчин, хvний хөгжил, хvний нөөцийн менежер мэргэжил эзэмшсэн.
“Эрдэнэт” vйлдвэрээс хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1994-1995 онд цахилгаан цехэд хөдөлмөрийн эдийн засагч, 1995-1996 онд ерөнхий захиргааны эдийн засгийн хэлтсийн дэргэдэх шинжилгээ судалгааны группт шинжээч эдийн засагч, 1996-1997 онд баяжуулах фабрикийн эдийн засгийн хэлтэст зардлын эдийн засагч, 1997- 2004 онд худалдааны хэлтэст менежер, ахлах менежерээр тус тус ажиллаж байгаад “Эрдэнэт” vйлдвэрийн нэр дээр Австрали Улсад суралцаж байна.
1999 онд “Эрдэнэт” vйлдвэрийн оны шилдэг залуу,
2001 онд МЗХ-ны тэргvvний залуу алтан медаль,
2004 онд МАСЗХ- ны “Алтан од” алтан медалиар тус тус шагнуулжээ. П.Батжаргалтай интернэтээр ярилцлаа.

-Та олон сургуульд суралцаж хэд хэдэн мэргэжил эзэмшсэн юм байна. Монголд, Японд гээд л… Австралид сурах хэрэгтэй байсан юм уу, Таны хувьд?
-Олон сургуульд сурч, олон мэргэжил эзэмшихийн хэрэг байгаа юм уу гэж надаас найз нөхөд маань асуудаг л юм. Yйлдвэрийн эдийн засагч, гадаад худалдааны менежер, хvний хөгжил, хvний нөөцийн менежер гээд гурван ч мэргэжлийг дурдаж болно л доо, энд. Заримыг нь би өөрөө хvсэж байгаад сураад, заримыг нь намайг сур гээд явуулсан нь бий. 2003 оны хавар “Эрдэнэт” vйлдвэрийн удирдлага маань намайг Японд хvний хөгжил, хvний нөөцийн менежер мэргэжил эзэмшээд ир гэж явуулсан юм. Японы Засгийн газар, Хөдөлмөрийн яам, Японы бизнесийн холбооноос жил бvр зохион явуулдаг тэтгэлэгт сургалт л даа. Амжилттай сураад ирлээ, vйлдвэрийн удирдлагаас өгсөн vvргийг сайн биелvvллээ, одоо энэ чиглэлээр ажиллана, их ч юмыг хийж бvтээнэ гээд бөөн л урам зоригтой хvн ирсэн юм. Даанч нөгөө их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгчээр ажил ч өгдөггvй, энэ чиглэлээр ч ажилласан юм байдаггvй. Тэгэхээр нь хуучин хийж байсан ажлаа хийнэ гээд хөөцөлдлөө. Сар хvлээж байж хуучин ажилдаа орлоо, гэтэл дунд шатны зарим дарга нар хуучин ажлыг маань ном журмаар нь ч өгдөггvй, сандал, ширээ, компьютер ч гаргаж өгдөггvй дөрвөн сар боллоо шvv. Хамт ажиллаж байсан хvмvvстээ ч гадуурхагдах маягтай, аргагvй шvv дээ, хvн ажил хийхгvй байж цалингаа дөрвөн сар бvтнээр нь аваад яваад байхаар ажил хийж байгаа хvмvvс чинь дургvйцнэ ш дээ. Ингэж л манай дунд шатанд ажиллаж удирдах ажил хийж байгаа зарим хvмvvс дээд шатны дарга нарынхаа шийдвэрийн эсрэг ажиллаж байдаг. Доод, дунд төвшинд гаргасан шийдвэр хэрэгжихгvй замхарч байдгийг манай дээд төвшний дарга нар vнэндээ мэддэггvй юм байна лээ. Мэдээж том дарга нарт бvх юм болж байна, сайхан байна гэсэн мэдээлэл дороос очдог байх л даа. Очсон мэдээллvvд vнэн зөв байна уу гэдгийг нягталж шалгах эргэх холбоо байдаггvй юм байна гэдгийг ингэж мэдэрсэн юм.
Тэгээд залуу хvн ингэж суудлын бөглөөс болоод хэдий болтол суух юм, ер нь явж англи хэл сайн суръя, болж өгвөл мэргэжлээрээ эдийн засгийн чиглэлээр мастерт сураад ирье, сураад ирсний дараа эд нарыг дахиад ингэж хавчихыг нь харъя гэж бодоод Австралид сурахаар ирсэн дээ. Тэр хvмvvс надад тэгж хандаагvй бол би ийм цочмог шийдвэр гаргаж энд сурахаар ирээ ч vv, vгvй ч vv гэж одоо боддог юм. Намайг хурцалсан, энд сурахаар ирэх шийдвэр гаргасан тэр хvмvvст баярлалаа гэж хэлэх одоо багадна шvv, хэхэ.
Ер нь би улам хол алхахын тулд Австралид суралцахаар ирсэн юм. Энд ирсэн нь одоо бодож байхад хамгийн эрсдэлтэй шийдвэр байсан ч ирсэн зорилгоо бараг биелvvлж байгаа энэ мөчид эргээд харахад миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрvvдийн маань нэг юм байна гэдэгт л улам бат итгэж байна.
Би чинь 1994 онд их сургуулиа төгссөн. Онц төгссөн болохоор багшаар vлдэх боломж байсан ч амьдралын боломжгvйгээс багш болоогvй юм. Хэрэв багшаар vлдсэн бол арай эрт гадаадад мастер хамгаалах байсан даа гэж хамт төгссөн оюутнуудтайгаа харьцуулж боддог юм, заримдаа. Гэхдээ яахав ээ, хvн хvний амьдралын зам өөр, зарим нь эрт хvрнэ, зарим нь арай хожуу хvрнэ. Хожуу хvрсний муу гэж юу байхав, хvрч л байвал.
Төгссөнөөсөө хойш өөртөө гадаадад сурах зорилго тавьж англи хэлээ байнга vзэж сайжруулж байсан юм. Тэр маань хэрэг болсон доо, энд ирээд сурч эхэлсэн эхний vед.
Хvн ер нь хоёр шалтгаанаар гадаадад сургуульд сурахаар явдаг юм байна. Нэгдvгээрт, өөрийгөө байнга голж, улам хөгжvvлэх хvсэл эрмэлзэлтэй явдаг хvмvvс. Хоёрдугаарт, хийж байсан ажлаа хийх боломжгvй болсон ч юм уу эсвэл өмнөх хийж байсан ажилдаа сэтгэл ханамжгvй болсон улсууд.
Би өөрийгөө гологдол болгохыг хvсээгvй учраас насны залууд англи хэлтэй оронд сурч мөрөөдлөө биелvvл гэж сэтгэл зvрх маань хэлээд байсан хэрэг л дээ.
Ер нь хvмvvс, ялангуяа, залуучууд амьдралаа тав болж өгвөл арван жилээр харж, зорилт тавьж, тvvнийхээ төлөө бие дайчилж өөрийгөө хөгжvvлж байх хэрэгтэй. Тэгэхгvй бол энэ өндөр хурдацтай нийгэмд бид нийгмийн хэрэгцээ шаардлагад тэнцэхгvй хоцрогдох аюул ойрхон байна шvv.

-Австралийн аль хотод амьдарч, ямар сургуульд сурч байна?

-Австрали Улс холбооны зургаан мужтай. Миний бие Квинсланд мужийн төв болох Брисване хотод гэр бvлийн хамт сурч, ажиллаж, амьдарч байна. Тус муж дөрвөн сая гаруй хvн амтай.
Австралид улсын болон хувийн их, дээд сургуулиуд зэрэгцэн оршдог. Нийт 47 их сургууль байдаг юм, улсынхаа хэмжээнд. Ихэнх нь улсын сургуулиуд. Хувийн сургууль цөөн. Манай мужид улсын их сургууль долоо байхад хувийн их сургууль нэг л бий. Миний сурч байгаа сургууль муждаа хоёрт ордог том сургууль. Нэгд нь Квинсландын их сургууль ордог юм. Тус сургууль 2004 онд дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад 49-д орж байсан гээд бодохоор ямархуу сургууль болох нь ойлгогдох байх аа . Манай сургууль статусын хувьд бол улсын их сургуулийн нэг. Гриффит их сургууль гэсэн нэртэй, 1970 онд байгуулагдсан. 35 000 гаруй оюутантай, vvний 12 000 гаруй нь гадаадын оюутнууд байдаг. Манай сургууль хууль, эдийн засаг, бизнесийн сургалтаараа муждаа төдийгvй Австралидаа их алдартай.
Миний хувьд Гриффит их сургуулийн Бизнес, удирдлагын сургуульд санхvv, гадаад худалдааны чиглэлээр мастерт суралцаад гурван жил болж байна. Ердийн мастерт сурахад хоёр жил хангалттай л даа. Нэгэнт ирж сурсных арай жаахан гvнзгийрvvлж суръя гээд мастераа ахисан төвшинд болгоод гvнзгийрvvлж сурч байна. Мастерт vзсэн зарим хичээлээ гvнзгийрvvлж ахисан төвшинд vздэг юм. Энд ирээд их ч юм сурч мэдэж авч байна. Сурч мэдсэн зvйлээ одоо ажил амьдралд хэрэгжvvлж өөрийгөө шалгах л хэрэгтэй байна даа.

-Австралийн их дээд сургуулийн сургалтын онцлог юу вэ?

-Мастерт сурахад суралцаж байгаа мэргэжлийн гvн бат мэдлэг хангалттай биш ээ. Тvvнээс гадна шинжилгээ судалгаа хийх чадвар, хэрэгтэй мэдээллийг эрж хайх, олсон мэдээллийг боловсруулах, тvvндээ vндэслэн оновчтой шийдвэр гаргах, юмыг ургуулан бодох, хийсвэрлэн сэтгэх, оновчтой бичгээр илэрхийлэх, цагийн менежмент хийх, илтгэх, ганцаарчлан болон багаар ажиллах чадвар зэрэг маш олон чадварыг суралцаж эзэмшсэн байхыг шаарддаг. Бvх хичээлээр хоёр удаа шалгалт өгдөг. Энэ нь семестрийн дундах шалгалт болон төгсгөлийн шалгалт гэж нэрлэгддэг. Тvvнчлэн бичгийн ажлыг ганцаарчлан болон группээр хийж, тvvндээ vнэлгээ авдаг. Энэ бvгдийн нийлбэр дvнгээр тухайн оюутны мэдлэг, заавал эзэмших чадварыг хангасан эсэхийг тогтоон vнэлгээ өгдөг юм. Товчоор хэлбэл, их сургуулийн танхимд олж авсан онолын мэдлэгээ практикт хэрхэн ашиглаж чадаж байна вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг.

-Монголчууд гадаадад олноор ажиллаж, амьдарч байна. Наана чинь ажиллах, ялангуяа суралцах боломж хэр вэ?

-Бусад орны хvмvvс япон, солонгосчууд ажил хийх визтэй ирээд ажил хийдэг юм байна лээ. Монголчуудын хувьд энд ажил хийх гэж ирэх боломж байхгvй л дээ. Зөвхөн суралцах визээр л ирж байна. Хууль дvрмээ хатуу мөрдөнө, тиймээс суралцах визээр ирчихээд сурахгvй ажил хийгээд яваад байж бас болохгvй, хэрэв тэгвэл визийг нь шууд хvчингvй болгодог. Визгvй байна гэдэг маань өөрөө хууль бусаар амьдарч байна, тэгэхээр суралцаж ч чадахгvй, ажил хийж ч чадахгvй болчихож байгаа юм. Тийм хvн чинь эрvvл мэндийн даатгалгvй, өвдөж зовбол эмнэлэгт хандах эрхгvй болно гээд олон муу vр дагавар гараад ирж байгаа юм л даа.
Энд Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Араб, Европын орныхон, латин америк, африк гээд дэлхийн өнцөг булан бvрээс залуучууд ирж суралцаж байна. Тэд хоёр зорилгоор л ирж суралцдаг гэхэд болно. Эхнийх нь англи хэлийг сурахаар ирж байна. Хоёр дахь нь баклавар, мастер, докторт суралцахаар ирж байна. Австралид суралцахын давуу тал гэвэл дэлхийд хvлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг Англи, Америкаас арай хямд өртөг зардлаар эзэмших боломжтой. Мөн Австрали бол англи хэлтэй цөөхөн орны нэг учир англи хэлийг сайн сурч эзэмших боломжтой.
Австралид эзэмшсэн боловсролыг Америк, Англи, Канад гээд дэлхийн аль ч улсад хvлээн зөвшөөрдөг. Дэлхийн аль ч оронд очоод Австралид олж авсан боловсрол, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад явчих боломжтой болж байгаа юм. Хамгийн давуу тал энэ юм даа.
Австрали Улс гадаадын оюутныг сургах, тэдний сурч боловсрох орчин, ажиллах эрх олгох тал дээр их боломжийн шvv. Оюутан хvн суралцах семестрийн vедээ долоо хоногтоо / part time / 20 цаг ажил хийх эрхтэй байдаг. Оюутны амралтын vеэр хэдэн ч цаг ажиллах эрхтэй. Харин оюутны гэр бvлийн гишvvд нь цагийн хязгаарлалтгvй ажил хийх эрхтэй байдаг. / full time / Энэ нь гэр бvлээрээ ирсэн оюутнуудад их ашигтай тусдаг юм.

-Австралийн монголчууд маань хоорондоо холбоотой байдаг уу?
-Монголчууд маань Мельбурн, Сидней гээд том хотуудаар их байдаг гэсэн. Хэдэн зуугаар л байдаг. Манай хотод бол 30-50-иад л монголчууд байна даа.
Өнгөрсөн оны аравдугаар сард Австралид байдаг монголчууд маань интернэтээр хурал зохион байгуулж Австрали дахь Монголчуудын холбоог байгуулсан. Энд ажиллаж, сурч амьдарч байгаа монголчуудаа хооронд нь холбох, мэдээлэл солилцох, шинээр ирж байгаа хvмvvст ажил, байр олох, Монголд байгаа залуучуудад австралийн их, дээд сургуулиудад суралцахаар ирэхэд мэдээлэл өгөх зэргээр идэвхтэй vйл ажиллагаа явуулж байна.
Манай хотынхны хувьд цөөхvvлээ ч юм, бидний уулзаж цугтаа тэмдэглэдэг баярууд бий. Наадам, улс тунхагласан өдөр, шинэ жил, цагаан сар гээд л баярууд бий. Бид аль нэг паркад цуглаад мах, соосеж / sausage/ шарж идээд, / barbeque хийж идэх гэж энд ярьдаг юм/ жаахан пиво, вино уугаад бие биетэйгээ ярьж хөөрч нутаг орныхоо тухай, Монголд болж байгаа vйл явдлууд, улстөр, сонгууль, төр засгаас авч явуулж байгаа ажлууд, гаргаж байгаа хууль дvрэм, ар гэр, ах дvv нар гээд олон сэдвээр санал бодлоо солилцдог юм.

-Монголын тухайд ойлголт ямар бол. Таны бодлоор гадаад сурталчилгааг яаж хийвэл зохилтой вэ?
-Яг vнэнийг хэлэхэд Монголыг мэддэггvй юм аа, энд. Чингис хаанаар л ойлголт, мэдлэг нь дуусдаг. Хааяа нэг зурагтаар нь Монголын тухай баримтат кино, нэвтрvvлэг гарч байхыг vзсэн. Манайд очсон гадныхан монголын хөдөө нутаг, малчдын амьдрал ахуй эсвэл нөгөө траншейны хvvхдvvдийг л авсан байдаг юм байна лээ.
Аялал жуучлал сvvлийн 20, 30 жилд л дэлхий дахинд эрчимтэй хөгжлөө. Манай улс ч vvнээс хоцрохгvй байх хэрэгтэй. Гадныхныг татах онгон зэлvvд байгаль, байгалийн vзэсгэлэнт газрууд манайд байна шvv. Хөвсгөл нуур, Дархадын хотгор, Ёлын ам, Улаан цутгалан, Хоргын тогоо гээд л. Нvvдэлчдийн уламжлалт ахуй, орчин, амьдрах хэв маяг гэдэг бас өвөрмөц. Ганцхан манайд гадны хэмжээнд хvрсэн дэд бvтэц, олон улсын төвшинд хvрсэн нисэх онгоцны буудал, зам харгуй, хурдны зам, зочид буудал, vзвэр, vйлчилгээ нь алга. Энэ бvгдийг эхэлж бий болгож байж л жуулчдыг татна шvv дээ. Манайд энэ бvгдээ бий болгоогvй байж аялал жуулчлал хөгжvvлнэ гэж ярих юм.
Эдний том хотууд ямар vзэсгэлэнтэй сайхан ногоон цэцэрлэгт хvрээлэн, хөшөө дурсгал, музей, театр,галерей, тvvхийн дурсгалт сvм дуган, уран барилгатай гээч.

-Одоо хоёулаа жаахан улстөржөөд орхих уу. Сонгууль дөхөөд уур амьсгал ч тийм байна. Та МАХН-ын залуу гишvvдийн нэг. XXV Их хурлын шийдвэрийг хэрхэн хvлээж авав?
-Би чинь хөдөө орон нутгийн хvн шvv дээ. Орон нутгийнхаа намын байгууллагын vйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан. Намын vvрийн тэргvvлэгч, намын залуучуудын байгууллагын тэргvvлэгч, аймгийн намын хорооны гишvvн зэрэг сонгуульт vvрэг хvлээж ажиллаж байсан. 2000-2004 онд сумын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож байлаа.
1996 оны УИХ-ын сонгуульд МАХН ялагдаж анх удаагаа цөөнх болсны дараа аравдугаар сард орон нутгийн сонгуулийн өмнө анх намд элсэж байсан юм. Тэрнээс хойш өнөөдөр 2008 он гэж бодохоор 12 жил өнгөрчээ. 12 жил гэдэг бол бага биш хугацаа л даа. МАХН-ын залуу гишvvдийн нэг гэж дуудуулдаг байсан бол одоо залуу биш дунд vеийн гишvvн гэж дуудуулах насанд ирсэн байна. Энэ хугацаанд намын vйл ажиллагаа, зохион явуулж байгаа арга хэмжээ, гарч байгаа шийдвэрvvдийг цаг тухайд нь найз нөхдөөс сонсох, интернэт, намын сонин хэвлэлээс уншиж мэдэж байгаа.
Саяхан болж өнгөрсөн намын ХХV Их хурлын явц, гаргасан шийдвэрийг дэмжиж байгаа. Уг нь энэ шийдвэр 2007 онд биш 2005 онд гарах байсан юм гэсэн бодолтой явдаг. Цаг алдсан ч гэсэн нам шинэчлэгдэж, ийм шийдвэр гаргасан нь цаг vеэ олсон явдал боллоо. Ийм шийдвэр гараасай гэж намын гишvvд төдийгvй монголын ард тvмэн хvлээж байсан гэж бодож байна. Шийдвэр гаргах нэг хэрэг, гаргасан шийдвэрээ амьдралд хэрэгжvvлэх нь хамгийн чухал гэдгийг намын дээд, дунд, анхан шатны байгууллагуудын удирдлагуудын нэн тэргvvний асуудал гэдгийг битгий мартаасай гэж хvсэх байна. Манайхан ч ярихдаа сайн, хийхдээ муу болсон шvv дээ. Битгий л тийм явдал давтагдаасай.
Ерөөсөө шударга гишvvдийн бухимдаж явдаг зvйл бол намыг ашиг хонжоо харсан хvмvvсийн ажил, албан тушаалд хvрэх хэрэгсэл болгосон, найз нөхөд, ах дvv, мөнгөтэй хvмvvсийн нам болгосон, намын боловсон хvчний бодлого байхгvй болсон, тохиолдлын хvмvvс ажил, албан тушаалд намын нэрээр очих болсон, ажлын хариуцлага алдсан хvмvvстэй хариуцлага тооцохоо больсон зэрэг хэдхэн асуудал байгаа юм. Энэ бvх муу vзэгдлvvд намын ХХV Их хурлын шийдвэр ажил болон хэрэгжвэл арилах нь зайлшгvй, тэр хэрээр нам маань идээ бээрээсээ салан цэвэршиж, ард тvмний маань манай намд итгэх итгэл эргээд сэргэх болно.

-Манайхан улстөржих дуртай. Харин австраличууд ямар юм бэ?

-Сvvлийн арваад жилд манайхан улстөрждөг болсон юм шvv. Амьдрал ахуй нь хэцvv, тэгээд засаг төр нь хvн ардынхаа төлөө хийх зvйл нь хомс болсон болохоор ингэдэг байж болох юм. Нөгөө талаар хэн дуртай нь улстөрд орж улстөрийг амьдрал ахуйгаа сайжруулах хэрэгсэл болгож байгаа болохоор ингэж байгаа юм болов уу.
Энд ч мэргэжлийн улстөрчид, улстөрийн намынхан энэ тэр нь улстөрждөг харагддаг юм. Бусад хvмvvс бол улстөржихгvй ээ. Жирийн хvмvvст өөрийн гэсэн ажил төрөлтэй байх , авдаг цалин хөлс нь амьдралд нь хvрдэг, татварын хэмжээ ихсэхгvй, орон сууцны зээлийн хvv нэмэгдэхгvй л байхад болоод явчихаж байгаа юм. Аль нам нь сонгуульд ялж байна, аль нь ялагдаж байна тэр бол сонин биш ээ. Саяхан энд парламентын сонгууль болж 11 жил төр барьсан эрх баригч нам цөөнх болж, сөрөг хvчин нь олонхи болж, шинэ Ерөнхий сайд нь олонхи болсон намаас сонгогдлоо.
Сонгуулийн vер телевизийн нэвтрvvлэгт ч бараг өөрчлөлт орохгvй байна лээ. Мэдээгээр л сонгуулийн кампанит ажлыг мэдээлэх нь ихсэхээс биш, манайхан шиг нэр дэвшигчид эфирийг эзлээд vзэгч олныг залхаахгvй юм байна лээ. Айл, өрх бvр гаднаа шуудангийн хайрцагтай, тэрvvгээр нь сонгуульд орж байгаа нам, нэр дэвшигч нарын танилцуулга, мөрийн хөтөлбөр зэрэг сонгуулийн материалууд ирнэ.
Австралид сонгуулийн насны хvн бvхэн сонгуульд заавал оролцож саналаа өгөх ёстой. Ингээгvй тохиолдолд мөнгөн торгууль төлдөг юм билээ. Хvн бvхэн сонгуульд саналаа өгч байгаа болохоор ард олны олонхийн санаа бодол туссан парламент, Засгийн газар бvрддэг.

-Австраличуудаас бидний суралцах зvйл юу байна. Тэр дундаас онцолбол…
-Манайхан өөрсдийгөө их ухаантай, монгол хvний ген онцгой гэж ярих дуртай. Гэтэл бид ухаантай юм бол яагаад ядуу, улс маань хөгжил дорой байна вэ гэж өөрсдөөсөө асуумаар байгаа юм. Бид ядуу амьдарч, улс орон ядуу байгаа нь бид бvгдтэй л холбоотой. Бид магтаалд дуртай ард тvмэн болжээ. Гавьяа шагнал, найр наадам, зугаа цэнгэлд толгойгоо мэдvvлчихэж. Бид vнэн vгэнд дургvй болчихож, vнэн vг хэлж байгаа нэгнээ хавчин гадуурхаж, дооглож, элэглэдэг болчихож. Энэ л бидний алдаа байна. Алдаагаа олж харж, алдаагаа засч байж л бидний амьдрал сайжирна, тэгж байж л хvн шиг амьдарна, улс орон маань ч хөгжиж дээшлэх болно.
Австраличуудыг харахаар атаархах сэтгэгдэл их төрдөг юмаа. Эд нар аливаа юманд зарчмын дагуу хандаж байна. Манайхан шиг танил тал, нутаг нуга, найз нөхөд, нам холбоо гэж явцуурахгvй юм. Ямар л зарчим, шаардлага байх ёстой тэрийгээ л барина, хувь хvмvvсийн харилцаанд ч тэр, ажил хэргийн харилцаанд ч тэр.
Ажлаа урьдаас маш сайн төлөвлөж, гарч болох саад бэрхшээлvvд, тэдгээрийг хэрхэн шийдэх арга замуудаа сайтар тооцсон байдаг тул аливаа ажил хугацаандаа л дуусдаг. Ажлын цагийг хатуу барина. Цагтаа эхэлж, цагтаа дуусна.
Хvн бvхэн хуулиа хатуу дагаж мөрдөж байна. Ялангуяа, төр засгийн томчууд нь их vлгэр дууриал vзvvлдэг, энэ тал дээр. Томчуудаас хэн нэг нь мөнгө төгрөг идэж уух, авилга авах, эсвэл нэр төртэй нь холбоотой асуудалд холбогдвол энэ талаар буруугvй бол өөрийн буруугvй болохоо нотлох, хэрэв буруутай бол тэрийгээ хvлээн зөвшөөрч огцрох юм. Ийм учраас эдний нийгэм их эрvvл саруул байна. Хэвлэл, мэдээлэл энэ тал дээр маш их vvрэг гvйцэтгэж байна.
Төр засаг нь vнэхээр ард олныхоо төлөө ажиллаж байна. Татварыг бууруулж байна, хvн амын орлогыг нэмэгдvvлж байна, хvн ардаа илvv сайхан орчинд амьдруулахын тулд их зvйл хийж байна. Шинээр орон сууц, зам талбай, ногоон байгууламж, нийтийн тээврийн хангамж, цэвэр усны хангамж, нөөц гээд юу хэрэгтэй байна, тэр бvгдийг урьдаас тооцоолон 10-20 жилийн өмнөөс арга хэмжээ авч байна. Хvн ардаа цэвэр цэмцгэр орчинд амьдруулах, эрvvл хvнс-баталгаатай хоол хvнсээр хангах тал дээр онцгой анхаардаг.

-Тэдний амьдралын хэв маягаас ярьж өгнө vv. Тухайлбал, манайд хvн амын бодлого ихээхэн алдагдаж байгаа?
-Дундаж австрали айл 2-4 хvvхэдтэй байдаг. Олон хvvхэдтэй байхыг улсаас нь дэмжиж тусалдаг. Эмэгтэйчvvд нь хvvхдvvдээ харан гэртээ сууж, эрэгтэйчvvд нь ажил хийдэг. Жилийн дөрвөн улирлын турш халуун, vргэлж нов ногоон байдаг болоод ч тэр vv хvмvvс нь их идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдардаг. Австрали хvмvvс их эелдэг. Таних ч бай, танихгvй ч бай ч хvнтэй мэндлэх нь ердийн зvйл байдаг. Хөгшин, залуугvй өглөө, оройд байнга алхаж, гvйнэ. Ингэхдээ зөрж өнгөрөх хvмvvстэйгээ мэндлэх хvмvvсийг хаана ч харж болно.
Нар өглөө эрт мандаж, орой эрт жаргадаг. Орой таван цаг өнгөрөөгөөд харанхуй болдог, өглөө бараг таван цаг гээд л нар манддаг болоод ч тэр vv, хvмvvс нь эрт унтаж, эрт босдог. Орой долоон цаг өнгөрөөд л гудамжинд нь чимээ аниргvй болно шvv. Өглөө бол тав гээд гудамж хөл хөдөлгөөнтэй болдог.
Ажлын таван өдөр маш шаргуу ажиллаж, амралтын хоёр өдөр амарсан шиг амардаг улсууд. Ажил, амьдрал, хооллох дэглэмийг чанд сахидаг тул хvмvvс нь их өндөр насалдаг.

-Ta гадаадад очиж суралцахыг хvсч байгаа залуучууддаа хандаж юу гэж захимаар байна вэ?
-Залуучууддаа хандаж хэлэхэд, англи хэлээ сайн сур, улам сайжруулж, мэргэжлийнхээ ном зохиолыг ашиглах төвшинд л очоорой гэж захих байна.
Ингэвэл манайхны олонхийн англи хэлний анхан шатны сургалтад суралцахаар гадаадад явах нь бага ч гэсэн багасах болов уу гэх бодож байна.
Тийм хvмvvс өндөр зардал гаргаж очоод л А,В,С-гээ vзээд л олигтой ахиц байхгvй буцаад ирдэг шvv. Тэгэхээр тодорхой төвшинд хvрсэн хvмvvсийг л гадаадад сургаж, хэлийг нь сайжруулах хэрэгтэй байгаа юм.
Манайхны нэг буруу ойлголт бол гадаадад очиж байж англи хэлийг сурна гэж бодоод байх шиг. Энэ хамгийн буруу зvйл шvv гэдгийг онцолж хэлмээр байна. Англи хэлний анхан, дунд шатыг Монголдоо биеэ дааж болон хэлний курст явж vзэх хэрэгтэй. Тэгж байж гадаадад суралцахаар ирэх тухай бодох нь зөв шvv. Англи хэлний ахисан төвшнийг л зөвхөн гадаадад очиж суралцах хэрэгтэй гэдгийг зөвлөх байна. Монголдоо хэлээ vзвэл арав дахин хямд зардал гарна гэдгийг бас тооцоорой. Гадаадад бол долоо хоног хэл сурахад 300 ам.доллар байдаг юм шvv дээ. Дээр нь амьдрах зардал гэж байна, байр, хоол гээд нэмбэл дахиад 200 ам.долларын зардал гарна. Тэгэхээр гадаадад нэг сар хэл сурахaд сардаа дунджаар 1200 -1500 ам.доллар элбэг болно. Энэ зардлаар Монголдоо бvтэн жил хэл сурна. Монголдоо биеэ дайчлаад хэл сурахгvй байгаа хvн гадаадад очоод сурна гэдэг хэцvv дээ.

-Гадаадад суралцаж байгаа монголчуудын нэг төлөөллийн хувьд Танаас асууя. Хэзээ эх орондоо ирж хувь нэмрээ оруулах вэ?
-Залуучууд маань дэлхийн олон оронд ажиллаж, сурч, амьдарч байна. Зарим нь аж амьдралаа дээшлvvлэх гэж, зарим нь эрдэм мэдлэг эзэмших гэж ингэж явна. Олонхи нь гадаадад vлдэж байгаа нь тодорхой. Монголчууд маань уулзахаараа л энэ тухай ярьж, хэлэлцэж маргаж мэтгэлцэж байдаг юм. Эх орондоо буцаж очоод зvгээр л ажил төрлөө хийгээд, амар тайван амьдрах баталгаа алга байна шvv дээ гэсэн нэг л хариулт хэлдэг юм. Авдаг цалин нь хаана ч хvрэлцэхгvй, хэдийдээ цалингаа амьдралдаа хvргээд, хэдийдээ мөнгөө хурааж, хуримтлал хийж, өөрийн гэсэн орон байртай, унах унаатай болох юм, идэх хоол хvнс маань баталгаа байна уу, амьдрах орчин маань цэвэр vv, хvvхдvvд маань утаатай орчинд байх юм уу, хvvхэд тоглох орчин, тоглоомын талбай, амралтын vедээ очоод амрах цэцэрлэгт хvрээлэн байна уу гээд л олон асуудлаар маргалддаг юм. Хамгийн гол нь эх оронд маань шударга ёс гэж алга, эх орондоо хvн шиг амьдрах нөхцөл vнэхээр алга гэсэн хариулт хэлж байна даа. Төр засаг маань энэ талаар маш яаралтай шуурхай арга хэмжээ авахыг л харсан, хvлээсэн хvмvvс л байна. Ингэж чадахгvй бол чадалтай, эрдэм мэдлэгтэй залуучуудаа харийн оронд алдаад л, алдаад л байх болно.
Улсынхаа тэтгэлгээр гадаадад сурч боловсрол, мэргэжил эзэмшээд vлдэж байгаа нь ч байх л юм. Хvн vлдэх эсэх нь тэр хvний хэрэг, ядуу улсынхаа төсвийн мөнгөөр сурчихаад vлдэж байгаа бол улсаас авсан мөнгөө буцаагаад төлөх нь зvй ёсны юм. Дараа, дараагийн хvмvvс нь суралцахаар хvлээж байгаа гэдгийг битгий мартаасай даа, тэр хvн.
Эх оронч vзэл гэж согтохоороо “би монгол хvн” гэж цээжээ дэлдэх, эсвэл аль нэг улстөрч нь монгол хvн болж төрсөндөө баярладаг гэдэг ч юм у, эсвэл аль нэг дарга нь овоо тахилга, аль нэг аймгийн ойг тэмдэглэхдээ дэлхийд байхгvй монгол наадам гэж хэлэхийг ч хэлэхгvй байх аа. Эх оронч vзэл гэдэг бол хvн бvхэн аав, ээжээ хайрлах, тэднийхээ хэлж захидаг, vг сургаалыг дагах, ах захаа хvндлэх, өвгөд хөгшид, хvvхэд нялхсыг өргөх, байгаль дэлхийгээ хайрлах, эрдэм ном сурах, ажил мэргэжил эзэмших, сайн сайхан явахыг л хэлнэ. Худал хэлэх, хуурч мэхлэхийг цээрлэхийг л хэлнэ. Энэ мэтийн зvйлvvдийг өдөр бvр дагаж явбал тэр л бидний эх оронч vзэл юм. Хvн бvхэн чаддаг мэддэг ажлаа хийж, ажил төрөлдөө сэтгэл зvрхээ өгвөл тэр л эх орноо хайрлах бидний хайр болно. Бусад бvх зvйл аяндаа болноо. Бид цөөхvvлхнээ, ердөө хоёрхон саяулаа л байна. Улс орон хөгжихөд хvн амын зохимжтой тоо гэж байдаг. Манай улсын хувьд бол 4-6 сая хvн амтай байж л энэ хязгаарт хvрнэ. Тэгэхээр бид бvхэн 2-3 хvний ажил хийх л хэрэгтэй байна. Тиймийн тулд хvvхэд залуучууд маань эрдэм номд шамдан, дор хаяж 2-3 гадаад хэл эзэмшиж шаргуу зvтгэх хэрэгтэй байна. Тэгж байж л бид дэлхийн хөгжилтэй хөл нийлvvлэн алхана.
———————
Other sources: Mongolians about Australia

14 Responses to “Australia by P.Batjargal”

  1. gegeen Says:

    * byatshan zalruulga. oyutnii visa-s busad torliin visa-r mongolchuud ih irdeg. Australia-d ajillaj, amidrah zorilgoor irsen mongolchuud QLD mujid toonii huvid tsoon met haragdavch, odoogiin baidlaar mash ih olshirson. Uurhain gereet ajilchid 20 orchim baidag, gehdee Brisbane-d bish. NSW bol ter chigeeree ajilchidiin hot, tosoolohoorgui olon mongolchuud chini end bugd ajil hiigeed yavtsgaaj baigaa daa.
    * Batjaa maani bas zarim talaaraa medeellees ih hotsorson, esvel tooroldood yavaa haragdaj baina. Student visa-g tsaash ni ajliin tur visa-r, esvel baingiin orshin suugchiin visa-r urgeljluulj sungah olon arga baidgiig ihenh mongolchuud maani meddeggui ba gants neg aztai tohioldluudiig ni jaahan buruugaar tusgaj avaad yavdag bololtoi.
    *Er ni bol hergiig ni gargahgui olon mergejil ezemshij, olon hel surah shaardlaga baigaa eseh deer sanal niilehgui baina. ter hairan tsagiig neg barisan chigleldee zoriulj, amidral deer garch praktik deer heregjuulbel niigemd iluu heregtseetei, hund ni oort ni ch bas mergejliin talbar deerh dadlaga turshlaga gej yugaar ch orluulshgui, surguuliar suraad ch olj chadahgui zuil bii boldog baih.

    zaaval surguuliar busad mergejleer ni surch, suuri medlegee teleh albagui, biye daaj medleg, turshlagaa nemegduulj boldog baih gej bodoj baina, odoo chini deer uye shig medleg telehiig bagsh, surguuli, nomiin sangaar hyazgaarlahaa bolison, Internet, medeelelliin san ulam bayajsan, ENGLISH-tei l baihad er ni neg ih delhiin ard tumnees dutaad baih yum ogtoos baihgui bolson gej bodoj bn shuu. yahav iluudehgui yum daa l gej ajliin zavaar busad zuilsiig ni nemj harah ni haashaa yum gehees. hehe
    ——————-
    Student: http://gegeen.wordpress.com/2007/06/19/student-visa-2/
    PR: http://gegeen.wordpress.com/category/visa-docs/pr-visa/
    Contract Worker: http://gegeen.wordpress.com/2008/01/20/visa-to-work-in-australia/
    Tourist: http://gegeen.wordpress.com/category/visa-docs/tour-visa-docs/

  2. bavaasan Says:

    Gegeentei sanal niilj bna. Ene zaluu medexgui yumaa meddeg bolox gej oroldood zarim medeelliig buruu ugsun bna.
    Jishee ni: 3 jil mastert surna gedeg gaixaltai. 1 bol part time esvel visa sunguulaxiin tuld urgeljluulen uur angid orson bna.
    Nemj xelexed end master tugsuud ch ajil olj chadaxgui bx ni zunnduu. Gol ni medleg, turshlaga boloxoos xeden surguuli tugssun chuxal bish.

  3. gegeen Says:

    http://www.immi.gov.au -s daraah visa-nii talaar unshina uu
    175 class PR – Skilled migrant – ur chadvartai ajilchin
    457 class – Employer sponsored – gereet ajilchin
    497 class – Graduate student – togsogchidiin 18 sar ajillah visa

  4. gegeen Says:

    19 сэтгэгдэл үлджээ »

    1. Otgon (68.145.121.180) 2008.04.15, 2:49 pm:

    zev heljee.. wish you all the best.
    2. oz (165.228.239.115) 2008.04.15, 2:57 pm:

    australia-d ireh tuhai, ajillaj amidrah tuhai гэгээн сом -s. batjaa-daa amjilt!
    3. Dagii (59.164.101.172) 2008.04.15, 3:11 pm:

    hi. mundag zaluu bnaa.
    bi odoo India-d angli hel surch bgaa. tegeed avstrali yavah bodoltoi bgaa. batjargalaa ta bolomjtoi bol nadad tend huuliin chigleleer mastert surahad yaj beldeh talaar zuvluguu ogooch. minii @ hayag daginaa80@yahoo.com shu. tanias @ irehiig huleeh bolno shu.
    4. oz (165.228.239.115) 2008.04.15, 3:22 pm:

    gegeen@yahoo.com -r orood iree.
    5. эх (202.131.1.11) 2008.04.15, 4:00 pm:

    амжилт хүсье
    6. tunaa0915 (121.191.55.98) 2008.04.15, 4:30 pm:

    hi. batjargalaa amjilt husie.tanidag hun chini baina.
    7. australiagaas (218.215.30.66) 2008.04.15, 4:45 pm:

    ajliin visa-r irj boldog shuu. uul ni zondoo l yum helmeer bn. visa-nii asuudlaa yanzalj chadsan humuusiig ni buruu oilgood yavdag hun bololtoi yum. hehe, uls toroor oroldood yavdag baij magadgui haragdaj bn daa.
    8. Naxiu Chuluunbataa chi boliooroir !!! (202.126.90.234) 2008.04.15, 5:54 pm:

    sain mergejilten bol uls toroor oroldox xereggui baidag daa. ooriin chadlaa business esxul mergejil medlegee uneluulex ter l tsegt xureltsej ajillax xeregteidee. Demii bas uls tord orood yaax uom bilee ene xun xezee uls tord orj xezee mongojij satgel taivan baix uyom bol? master xamgaalsan odii todii zaluus baigaa. ooroo gantsaaraa gadaadad surch bui bus, er ni bol USA ba OECD -iin ornuudad surch baigaa xund iim demii uom yarix zav, sonirxol barag torox bolomjgui baiadg uom shdee, tsagiin garz, tend bol 1 minut tsag bol une tsenetei bolchxdog l uom bilee. sain bodooroi Batjargalaa, bi bas ooriig chini zus tanix xun baigaa tul xatuu ch gesen sanaa avaasai gej uuniig bichiv. xairan mergejil bolovsroliigf uls tor gedeg onoogiin Mongoliin bulaitai bitgii xutgaj tsag aldaaasai gesen uudnees bichiv.
    9. husel (121.191.55.98) 2008.04.15, 9:28 pm:

    yagaad zaaval iim yariltslaga uguh boloov ee batjaa. sain sur tegeed …….
    10. hn (99.145.163.82) 2008.04.15, 10:15 pm:

    MAXH-iin ireeduin tom guzee l baina, manai nam manai nam ch geh shig doligonuur hog ve
    11. sur sur bas dahin sur.. (207.38.174.71) 2008.04.16, 12:52 am:

    amerikad ch 2-3 deed surguuli togssen buh kompaniudiin uil ajillagaa sain meddeg manajeriin ornii manajeruud ih bolj baigaa ni saishaaltai hereg
    12. ggnNoz (165.228.239.115) 2008.04.16, 8:38 am:

    * byatshan zalruulga. oyutnii visa-s busad torliin visa-r mongolchuud ih irdeg. Australia-d ajillaj, amidrah zorilgoor irsen mongolchuud QLD mujid toonii huvid tsoon met haragdavch, odoogiin baidlaar mash ih olshirson. QLD-d Uurhain gereet ajilchid 20 orchim baidag, gehdee Brisbane-d bish. NSW bol ter chigeeree ajilchidiin hot, tosoolohoorgui olon mongolchuud chini end bugd ajil hiigeed yavtsgaaj baigaa daa. er ni myanga dohno shuu.
    * Batjaa maani bas zarim talaaraa medeellees ih hotsorson, esvel tooroldood yavaa haragdaj baina. Student visa-g tsaash ni ajliin tur visa-r, esvel baingiin orshin suugchiin visa-r urgeljluulj sungah olon arga baidgiig ihenh mongolchuud maani meddeggui ba gants neg aztai tohioldluudiig ni jaahan buruugaar tusgaj avaad yavdag bololtoi. Hun buriin Australia-d irj bui zorilgo oor, suraltsaj bui zorilgo ni hurtel oor baidag baih, gehdee yahav deer ter olon yumnaas bagahaniig ni duridsan bololtoi. ihenh oyutnuud l australia-n companii ajliin turshlagatai bolchihood harihsan gesen bodoltoi yavdag, mongold hariad medeej avilgal, ariin haalgand avyas, medel ni hurehgui ulsad bol bair savtai, heden bor yumtai, mergejleeree gologdohgui bolchihood ochih ni yu yunaas iluu chuhal shuu dee. gants neg hun iluu haragdaad baigaa bol busdiig ni, yalanguya dergedee baigaa olon oyutniig ehleed bur tom nudeer harchihval ch neleen yum medej avah baih daa.

    *Er ni bol hergiig ni gargahgui olon mergejil ezemshij, olon hel surah shaardlaga baigaa eseh deer yagaad ch sanal niilehgui baina. olon tuulai hooson anchin hichneen super baigaad ch ene bol amargui davaa, mongolchuud het universal, haashaa ch horvoh chadvartai tsoonh & yu ch ugui olonh gej huvaagddag bol gadaadad ajild avahdaa neg nariin mergejleer het mergeshsen huniig l songoj ajilluulj baina, bid olon yumand huch, hodolmoroo urgui zartsuulj yavahdaa, neg yumaa tuilbartai barij, ard ni garch chadaagui baidag ni haaya asuudal uusgedeg. ter hairan tsagiig neg barisan chigleldee zoriulj, amidral deer garch praktik deer heregjuulbel niigemd iluu heregtseetei, hund ni oort ni ch bas mergejliin talbar deerh dadlaga turshlaga gej yugaar ch orluulshgui, surguuliar suraad ch olj chadahgui zuil bii boldog baih.

    zaaval surguuliar busad mergejleer ni surch, suuri medlegee teleh albagui, biye daaj medleg, turshlagaa nemegduulj boldog baih gej bodoj baina, odoo chini deer uye shig medleg telehiig bagsh, surguuli, nomiin sangaar hyazgaarlahaa bolison, Internet, medeelelliin san ulam bayajsan, ENGLISH-tei l baihad er ni neg ih delhiin ard tumnees dutaad baih yum ogtoos baihgui bolson gej bodoj bn shuu. yahav iluudehgui yum daa l gej ajliin zavaar busad zuilsiig ni nemj harah ni haashaa yum gehees. hehe

    edgeeriin tuhai, australia-n ajliin visa-nii tuhai nemelt medeelel avya gevel orood ireerei. http://mglaus.wordpress.com
    13. sale (76.100.52.98) 2008.04.16, 10:29 am:

    SONY-VAIO laptop for sale
    Intel® Pentium® Dual-Core mobile processor
    2GB DDR2 memory; DL DVD±RW/CD-RW drive;
    15.4″ widescreen; 200GB hard drive;
    Windows Vista Home Premium
    99115639
    14. 7-д хэлэхэд: (202.55.191.19) 2008.04.16, 10:54 am:

    Чи єєрєє визнийхээ талаар бас л сайн ойлголтгvй явж байгаа хvн юм шиг байнаа даа. Батжаргалын хэлж байгаа виз бол манайхнаас бусад улсуудад олгодог (Working Holiday) визний талаар ярьж байна шvv дээ. Угаасаа энэ визийг ядуу буурай орны иргэдэд олгодоггvй юм. 7 дугаартай нєхрийн хэлээд байгаа Ажиллах виз гээч нь бол Аялалын визээр орж ирчээд тэнд vлдэх зорилгоор Цагаачлалын Хороонд хандсан vед тvр оршин суух Гvvрэн виз ( Bridging Visa) олгодог юм, тэрнийг л зайлуул сайн ойлгохгvй ярьж байгаа бололтой юм, манайхан голдуу єєрсдийгєє Ижил хvйстэнтэйгээ явалдагч гэж мэдvvлж тvр оршин суух виз олж авдаг, єєрєєр хvндэтгэх шалтгаан байхгvй учраас єєрсдийгєє хvний адаг болгон мэдvvлж, єєрийн улс нь хавчиж гадуурхаад амьдрах аргагvй болсон мэтээр улсаа муулж мэдvvлэг єгдєг. Хvний эрхийг дээдэлж vздэг улс болхоороо тэдэнд тvр оршин суух виз ажил хийх эрхтэй олгодог юм. Гэхдээ шалгаж vзээд нэг л єдєр буцаадаг л байхгvй юу, монголчуудад хууртаад л байдаг тэнэг улс гэж хаана байхав, би гомо гэж хэлээд л шууд аваад байдаг виз ч гэж хаана байхав дээ, эхний хэдэн хvнд итгээд олгосон байлаа гэхэд ар араасаа бєєн бєєнєєрєє гомо нар гарч ирээд виз виз гээд байхаар хэн ч итгэхгvй шvv дээ. Манайхан тэгж байгаад муу юмандаа сайн гэж.
    15. Залруулга (202.55.191.19) 2008.04.16, 11:07 am:

    12 дугаартай хvн бас л андуураад байна, Аялалын визны тєрєл єєрчлєгдєж болохоос биш Оюутны визны ангилал огт єєрчлєгддєггvй юм шvv, гол нь сур гэж л олгосноос биш ажиллах виз биш учраас огт солигдохгvй. Гэхдээ ер нь бvх л мэдээлэл нэт дээр байгаа шvv дээ. http://www.immig.gov.au ийшээ ороод шалгаарай.
    16. ggnNoz (165.228.239.115) 2008.04.16, 12:34 pm:

    yu ve, PR-r shuud orood irchihsen zondoo mongolchuud baina. 457 employer sponsored -r bidnii medehgui zondoo mongolchuud australia dayar belchchihsen baina. yahav oorsdiinhooroo oilgo. 457 – gereet ajilchinii visa-r 20 orchim mongol zovhon QLD-r uurhaigaar, bas ahiad 10aad mongol modnii uildvert, bur tas medehgui hodoogiin farm-uudaar malchin, honichin, aduuchin mongolchuud ochchihson baina. ooroo ch bas medlegee deeshluul andaa! Perth-d uurhaigaar gereet ajilchid bur olon baigaa. yum dandaa mushgij oilgoh durtai baagii yumaa. http://www.immi.gov.au deerees Mongoloor medeelel olddoggui yumaa. haashdaa l chinii tuslamj mongolchuudad heregtei. medeed baigaa yumaa orchuulaad yavuulchuul zondoo humuust heregtei l baina dag. heltei humuus ch gesen neg ih anzaarahgui yavj baisan yumaa, eh hel deer ni oldohoor sonirhdog sh dee.
    17. ggnNoz (165.228.239.115) 2008.04.16, 12:41 pm:

    14, 15 bas l dutuu unshdagaa huleen zovshoorchihvol zugeer yum daa. “Монголчуудын хувьд энд ажил хийх гэж ирэх боломж байхгvй л дээ.” gene uu. ingej shuud medehgui yumaa hudlaa helj bolohgui ee, “bolomj baigaa esehiig ni sain medehgui baina” gej hoishid zalruulj baigaarai. yahav odoo medej avsan baihaa gej naidaj bn. 175 – PR, 457 – Gereet ajilchinaar shuud ajillah erhiin visa-r irj bolno. 7, 12-t hariult ogson IKH MEDEKHEE – Чи єєрєє визнийхээ талаар бас л сайн ойлголтгvй явж байгаа хvн юм шиг байнаа даа. hehe, ingej ilerdegee bolitsgoo l doo. bi bol medehgui yum ihteigee huleen zovshoornoo, medeh yum ihteigee medej baigaa, harin medeh yumaa bol meddegee helchihlee, emzegleh hereggui shuu, andaa. bi muu sanaj heleeguig medeej oilgoh baih gej ih naidaj baigaa shuu. bi ch bas meddeggui l baisan, batjaa shig tosoololtoi l baisan, gehdee bi ta hediin medeegui yavsan zuiliig medchihsenee helchihlee, WORKING HOLIDAY gesen ug batjaa neg ch unagaagui baigaag ali ali maani harj l baina. yahav WORKING HOLIDAY visa-r ireh bolomj baihgui l dee gehgui bol humuust asar buruu oilgolt ogchee.

    Ajil hiih gej ireh bolomjiin tuhai yarisan ni hudal tashaa medeelel bolj. BOLDOG SHUU. bolno, bolgotson humuus end hajuud suutsgaaj baina
    18. ggnNoz (165.228.239.115) 2008.04.16, 12:49 pm:

    15 maani bolomjoo medrehgui yavj baigaa hun baishdee. 497 class-n 18 sariin ajillah erh olgodog – graduate student visa-g sonirhooroi. Australia uls delhiin ard tumnuuded neelttei, ajillaj amidrah erh olgoj, 2 jileer surch bolovsroliin zereg avch chadsan oyutnuudad australia-d ajillaj amidrah tur bolon baingiin visa sanal bolgoj baina. herev urt hugatsaagaar (5 jil) uldeh sonirholgui esvel shalguurt ni tentsehgui bol 1.5 jiliin ajliin visa-g australia-d togsogchid avch boldog bolson doo.

    iim l baina, tiim l baina. ard tumen mini angli hel muutai baigaag anhaaraldaa avch ajliin visa-nii talaar neg sain sanaatan ni hodlood ogoochee. 497 class-n visa-g http://www.immi.gov.au -s orchuulaad ogooch, pls pls. zarim medleg, medeelleer dutmag hed ni hudal medeelliig unen bolgoj metgeltseed baih yum.
    19. ggnNoz (165.228.239.115) 2008.04.16, 1:06 pm:

    14-oo. gomo lesby gej helsen mongolchuudad PR ogchihood bainaa, avchihsan mongolchuud helnii course-d unegui suraad, ajillaj amidraad ter baitugai ger buliinhenee hurtel avchirch boldog yum bn. gay hun ger bultei, ur huuhedtei baigaag ni huleen zovshoordog yum baina. 7, 12-r orj irsen humuust hariult ogson IKH MEDEKH gej 14-r orj irsen “7-д хэлэхэд:” -g helsen shuu.

    mani hediin meddeggui yum gej asar ih baidag yum bainoo, haaguur ni yavaad baisniig helj medeh yum alga, lav bi heseg busgaar ni, zarim negees ni jaahaan juuhan medeed avchihlaa. 14, 15 mini, chi mini l harin uguisgeed suuhaar nemer bolohoo bod. bi batjaag zondoo olon zov zuil helseniig harj baina. medehguinuudees ni meduuleh jaahan yum bichchihsen chini uhaad unahiin, bidnuusiin medehgui yum baij bas boliishdee. medlegee teleh huseltei yu ugui yu. bi batjaa, ta hed shigee bas tooroldood l yavj baisan yumaa, teriigee huleen zovshoorno shuu, gehdee medej avsanaa huvaaltsah gesen chini bur buruu tiish ni zalahnee, yamar ch baisan visa-nii tal deer bi ta hedees odoogoor arai iluu medeed baigaa yum baina, teriigee medlee, medehgui bas zondoo l yum tsaana ni baina, medeh husel mash ih baina.

    hehe, iim ih medemhii garuud ayagui bol visa-nii zuuchlal hiih geed tuuj yavaadaa, student visa-ee yamar ch baisan mash sain sudlaarai, busad visa-tai uyaldah bolomjuudiig ni bas orhigduulj bolohgui shuu. medehgui mortoloo zondoo goyo chance-uud ih baidag yum bilee.

    harin ter gay humuusiig hunii adag gej baigaa hun bas arai l hatuu baina daa. australia uls hunii adguudiig hun shig avch uzej baihad, mongolchuud ad uzej, gaduurhaj baigaa ni iim gajuudal uusehed noloolj baina. baigalias zayachihsan zohildlogoo ni tegeed taarchihsan baij boldog yum baih. ta hediin deeguur baigaa homorson togoonoos garch uzeed zondoo l yum uzej harlaa, duullaa, odoogoor bas l oilgohgui yumiig chini yarij uuriig chini hurgej baigaa baih, gehdee bi tuslah l gesiin shuu, ta hed homorson togootoigoo uhne uu, uregdene uu, nadad uul ni hamaagui l dee. hehe. minii olj avsan medeellees iluu yum medehiin bol harin huvaaltsaarai, bi ch bas medchihmeer l baina, medehgui yum ihteigee erthen helchihye, tegvel yadaj medehguigeer maani baritsaalj, meddeg yumnuudiig maani uguisgeh ni bagasah bolov uu gej naidaj baina. welcome anytime

  5. gegeen Says:

    Mongo abaad sursan baibal bucaaj ogoochee :O
    Зочин
    Ulsiin mongoor surchihaad gadaadad uldsen humuus nileen baidag gej sonsson uym baina. Odoo ajil hiigeed gaigui mongotei bolson bol yaduu Mongoloosoo zeelsen mongo butsaaj tolooch ee. Bi ch gesen ochij surmaar baina sh dee. Ajillakh visa geed surtalchilaad baidag ynen kheregtee ochood surbal arai khurdan abakh uym bish yy gej bodogdood baina. Getel surakh mongiig ni urid ni absan khymyys bucaaj tolokhgyi bolokhoor mani met ni Mongoldoo khyleegeed suuj baikhaas daa.

    [ Хариулах ]

    Re: Mongo abaad sursan baibal bucaaj ogoochee :O
    Зочин
    surch duusdaggui hogshin humuust tanil tal harj mongoo ogsonoos bolj baigaa yum. suraad oodteihen yavah hund ogson bol hed nugarch ochson baigaashdee

  6. Guest Says:

    Hi, Batjargal-iin mail hayagiig avah gesen yum. Batjargal-aa eniig unshij baigaa bol uwa_blog@yahoo.com ruu mail bicheerei. Onegaishimasu.

  7. Guest Says:

    Hi Gegeenee,
    Minii mail hayag ruu, Batjargaliin holboo barih utas mail-iig ni yavuulaad ogooch. bayarlalaa. ( Tanid ch bi ih tovog udaj baigaa daa) Hezee negen tsagt uulzah baihaa gej naidaj baina. uwa_blog@yahoo.com

  8. nswmongols Says:

    # b (132.234.251.212) 2008.04.28, 8:01 pm:

    xaxa
    # b (132.234.251.212) 2008.04.28, 8:01 pm:

    Sain baina u? Unshigchidaa. Bi ene yriltslaga ogson Batjargal baina aa. Bi ene yriltslagaa namiinxaa ” Unen” sonind zoruilj ogson umaa. Ternees bish odor tutmiin internet web site-uud bolon busad internet sonin deer garna gej bodoogui um. Xerev ingej garna gedgiig medsen bol nam ene ter gej yarixgui zygeer olon niited zoruilj bolox baisan um baina, odoo ingeed xarj baixad. Tegeed xezee xoino l negent Unen sonind garaad terniig ni http://www.olloo.mn web site bolon http://www.sonin.mn deer tavigdag bolson gedgiig yrilstlaga maani garsanii daraa l medlee.
    # ba (132.234.251.212) 2008.04.28, 8:02 pm:

    Setgegdel uldeesen bux unshigchiddaa bayrlalaa. zarim ni saixan uramiin yg ch xelj, zarim ni jaaxan xatuu yg ch xelsen baina. Ter bol unshigchid ta nariin xeregee. Unen yg baival xuleej avna shuu, unen yg gashuun ch uils xeregt tustai baidag sh dee.
    # bat (132.234.251.212) 2008.04.28, 8:04 pm:

    Sanalaa bicheerei, zaluusaa.

    xamtdaa 1 web site neex u? tegeed Mongoldoo uy bolj butexgui baina. teriig yaj oorchilmoor baina ter arga zamuudiig bichmeer baina. ter bol bidnii uls orondoo oruulax xuvi nemer shuu.

    Bi programmist xun bish boloxoor web ene teriig xiij chadaxgui ee, chaddag meddeg ni tusalbal sain baina shuu.

    Ta bygdiig xuleej baina.

    Ta bygdiig xundetgsen.

    P.Batjargal.

    09 pm. 27.04.2008.
    Australia, QLD, Brisbane xot.
    # bat (132.234.251.212) 2008.04.28, 8:04 pm:

    Gol ni manai zaluuchuud gadaadad uy surj medej uvaj baina, uzel bodol ni ymarxuu bolj baina ve gedgiig l oorooroo bolon uulzaj sanal bodoloo soliltsoj baisan zaluuchuudaasaa medsen, medersen zuilee xelexiig xussen um. Xelex gesen bux sanaa onoog maani ene jijigxen yrilstlaga bagtaaj chadaagui gedgiig xelmeer baina. Xelsen sanaa onoo, bodol maani medeej zarim xund taalagdaxgui baixaa, xun buxend ch taalagdax alba ch baixgui ee. Olonxid taalagaj baigaa gej itgej baina.

    Nad shig olon zuun zaluuchuud baina. Bi zovxon tednii l neg gedgiig xelexiig xussen um. Daanj manai tom darga nar maani ta bid nar shig zaluuchuud odor irex bur ulam olon bolj baigaa gedgiig meddeggui / medexiig xusdeggui gej xelex ni zov baix/, mederexgui uvsaar baina.
    # bat (132.234.251.212) 2008.04.28, 8:05 pm:

    End surj medsen mergejileeree mergejiliinxee ajiliig xiij uls orondoo xuvi nemeree oruulaxiig bid buxen xusj baigaa. ternees bish bid buxen ulsaas ondor tsalin xols, tusgai xangamj shaardaxgui l dee. Gol ni medleg chadvaraa shudargaar uneluuleed ex orondoo setgel xangaluun amidramaar baina sh dee. Getel ajil xiideg ch adilxan, xiideggui xumuus ch adilxan negen ijil unelemjeer xodolmoroo uneluulj baigaagaa bodoxoor uur xureed baix umaa.
    # bat (132.234.251.212) 2008.04.28, 8:05 pm:

    ternees bish nadad uls tord orox ymar ch zorilgo alga gedgiig xelexiig xusj baina. Er ni uls tord orj baiaga ulsuudiig xaraad baixad surj ezemshsen ajil, mergejiliinxee ajiliig oligtoi xiij chadaxgui xumuus iluu tulxuu orood baix shig sanagddag um.
    Odoo ch Mongold tanil tal, ar ovriin xaalagui bol ymar ch ajild orox bolomj baixgui bolson baina lee. Ajild ariin xaalgaar orson noxoduudtei tsug ajillaj, esvel yalsan namiin nereer alban tushaald ochson xooson tolgoitoi, tom amtai noxoduudiin door ajillaj barlag boloxiig xusex um bish dee, tiim u?
    # bat (132.234.251.212) 2008.04.28, 8:06 pm:

    Bid ene boloxgui butexgui baigaa buxniig xelj yarixgui um bol xen bidnii toloo ene bygdiig xelj yrix um be? ene muuxai uzegdel chini ulam l gazar avsaar odoo buur terendee idegdej duuslaa sh dee. Xun amin xuvia xicheegeed uavax shig amarxan um baixgui ee, iim bertegchin zam, xuvia xicheesen zam bol bidnii zam bishee.

    Zaluuchuudaa bygdeeree ene bolj butexgui baigaatai evlerch boloxgui shuu. Zorigtoi temtsene ee. Yaj tsemtex ve? Bygdeeree xamtdaa bodotsgooyvol ymar ve? Nam, evsel baiguulax tuxai end yariagui shuu. Xun bur l niigmiinxee idevxtei gihsuun ni baya aa gej urialj baina. Tegvel ene erx barij baigaa namuud, darga nar arai ch iim bolgoj chadaxgui shuu dee. Ymar ard tumen baina tiim l tor zasagtai baina gesen yg baidag shuu.
    # batjargal (132.234.251.212) 2008.04.28, 8:38 pm:

    Zalruulga. Bi ooriinxoo sanaliig butneer ni oruulj chadsangui . tasalj xed xeden jijig xeseg bolgoj oruullaa. gexde bas urid xoino ni oruulaad aldaa gargasan baina.

    Doorxi daraalalaar unshina u?
    1. 22
    2. 23
    3. 25
    4. 26
    5. 27
    6. 28
    7. 24

    Tsag zavaa gargasan ta buxend bayrlalaa.

    Ta buxniig xundetgsen,

    P. Batjargal
    # gegeen (165.228.239.115) 2008.04.29, 7:09 am:

    tand belen web design-tai blog neegeed ogoh u, ta tegeed sonirholtoi sanaa onoonuudaasaa huvaaltsaj bolno shuu dee. gegeen@yahoo.com ruu emaildeerei. amjilt!

    http://pbatjargal.wordpress.com/

  9. naiz Says:

    Batjaa-d

    Comminismaas zugataaj durvej irchiheed communist gej yariad, communistuudiig magtaad baigaag chin ogt oilgosongui. Olon yum yarij huni tarhi ugaalgui naanaa l evteihen shingehee bodood baij baival zugeer bish uu naizaa

  10. gegeen Says:

    MAXH chini communism-n uye-nheesee oor bolson baihaa. Odoogiin Ardchilsan namiig ch bi jinhene ardchilaliin ulger duurail gej helehgui. Ali alind ni avah yum, hayah yum baigaa.

    Batjaagiin huvid mongoldoo bas ch gui gaigui yavj baigaad irsen hun baih shuu. Unen sonind namaa magtsaniig ni busad sonin, olon niitiin webuud bugded delgeed hayachihsan yum shig bn lee.

    Gehdee er ni bol tsaadah chini enuugeer orj irj unshaad baidaggui hun sh dee. Chi QLD-s Optus provider-r damjij orj ireed baigaamuu. Sain tanidagiin bol batjaa-d oort ni helee, email ni baigaa biz dee.

  11. naiziin naiz Says:

    gegeen-d

    MAXH uur nam bolson gedegtei sanal neg bn. Communist bish Fashist bolson bn lee. Bugd 1/7 nd harsan shd. AN ch yalgaagui bie barsan gedeg n unen. Baabar hudlaa heleeguin bilee.
    Batjaagiin huvid hun n dajgui zaluu shd. Gehde end tuuniig mgl-d gaitai gaigui bsan tuhai dursaagui shig sanahiin. Yer n Mgl-d mia bsan hun Australian visa avch chaddag gej bi l lav itgehgui bn. tehleer aussied bgaa buh mgl l gaigui bsan blgui.
    harin ta QLD Optus ch geh shig naad nogoon malgait zangaa orhi l doo. Onigoo bish uu

  12. qldmongols Says:

    Comminismaas zugataaj durvej irseniig ni battai meddeg hun oiriinh ni l hun baij taaraa. Hunii muug uzeh geed shinshleed yavaamuu haishaa yum. Nogoon malgait gej yadgiin medkuushd. Nogoon bish, har malgai omstson baih shig bainaa. Ooroo harin derrickdeed naiziin naiz bolj onigootood baigaa yum bishuu. Chi naadahaa ter naizdaa l hel, bi oor hun shuu

  13. Өмгөөлөгчдөд хэлэх үг Says:

    МАХН-д гайгүй долигносон нь төрийн албанд орж, тэндээсээ Австралид тэтгэлэгтэй сургуульд явдаг нь нууц биш шүү дээ. Олон ч залуучууд ингэж явж байгаа. Энэ ч тэдний л нэг байна. Юунд нь өмөөрч барьж сүйд болоод байгаа юм? Гайхчихлаа. МАХН-аа сурталчилсан нь үнэн л биз дээ. Хэрэв ийм коммент сонсмооргүй байгаа бол юу гэж МАХН мундаг зундаг гэж ярьсан юм?

  14. Өмгөөлөгчдөд хэлэх үг-d Says:

    oo tiimuu, australia-d tegj nam zam yaridag hun gants batjaa l yum baih gej bodsiishd, hehe. busad ni yun uls torjihteigee manatai, ih l yaduuvtar, hicheeldee daragdsan garuud l baidagshd. yalanguya zaluuvtar oyutnuud bol iim hachin yum bodoj yavdag humuusiig gaihna daa. oorsdiigoo ch ingej namchirhdag medehgui yavj baigaa tsaaduul chini. “Өмгөөлөгчдөд хэлэх үг” guai bugdiig oor shigee gej bodood hereggui baihaa. 25-s doosh nasniihand naadah orgomjlol chini zohihgui baih. Ene site-d ugaasaa nas deer garsan humuus barag orj irdeggui, orj irlee ch iimerhuu heruul odson yum l shinshleed yavj baidag shig baina lee.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: