Geologists-World TOP $$

From: http://www.geos.mn/index.php?lang=mn&pid=7&n=74

Дэлхийд геологичдын цалин хамгийн өндөр

08 Apr 2008

Энэ нь мэдээж барууны оронд мөрдөгдөж байгаа цалингийн систем бөгөөд та бүхэнд сонирхуулах үүднээс орчууллаа.
Байгалийн баялгийн үнийн өсөлт, тэтгэвэртэй суугчидын тоо, шинээр төрөн гарах үе бага байгаа нь геологичдын цалинг гааруулж байна.
Газрын тосны болон ашигт малтмалын компаниуд геологичдод урьд өмнө байгаагүй өндөр цалин хөлсийг амлаж байгаа юм. Уламжлал ёсоор түүхий эдийн үнийн өсөлт энэ салбарт ажилладаг геологичдийн цалинг маш өндөр түвшинд аваачаад байна. Газрын тосны үнэ баррель нь 100$-ийг хол давж, унц алт 1000$-ийг давснаас гадна бусад олон тооны чухал шатах тослох материал болон металлын үнэ бараг л бүх цаг үеийн хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа билээ. Энэ салбаруудад ажил хайх нь геологичдын хувьд сайн зүйл болоод байна. Маш олон тооны сонирхолтой өндөр цалин хөлстэй ажлын байрууд гарч ирсээр байна.
Геологичдын цалин тухайн салбарт ажил олгогчдын салбараас шалтгаалдаг.
Шатах тослох материал болон металлын үнэ ханш өсөх үед газрын тос болон эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд тухайн түүхий эдийг олж илрүүлдэг геологичдыг олон тоогоор хөлслөн ажилуулдаг. Ийм учраас тэд харьцуулшгүй өндөр цалин хөлс амалдаг бөгөөд энэ үе нь яг өнөөдөр тохиогоод байна.
Доорхи график дээр 2 жил хүртэл жилийн туршлагатай газрын тосны чиглэлээр ажиллаж байгаа геологчийн дундаж цалинг харуулав.
GeologistWage
Энэ нь газрын тосны компаниуд шинэхэн геологичдод сайхан цалин амалж байгааг илэрхийлж байгаа юм агаад сүүлийн хэдэн жилийн туршид тууштайгаар өсөж байгаа юм. Эдгээр шинэ геологичид дунджаар 83000$-ийн орлоготой байна. Үүнтэй адил цалинг мөн хатуу ашигт малтмалын салбарынхан мөн шинэ ажилчиддаа санал болгож байна. Шинэ ажилчдын авч байгаа энэ цалин нь бакалавр, магистр болон докторуудын цалин холилдсон байдлаар харуулсан.
Мөн олон тооны геологичид байгаль орчны болон засгийн газрын байгууллагуудад ажилладаг. Эдгээр ажилчдын цалин нилээд хэмжээгээр доогуур байх хандалагатай байдаг. Учир нь зах зээлд тийм ч өндөр нөлөө үзүүлдэггүй. Гэсэн хэдий ч хүрээлэн байгаа орчин болон засгийн газрын байгууллагуудын ажил олголт нь металлын үнийн өсөлттэй харьцуулахад илүү тогтвортой байдаг. Түүхий эдийн үнийн гэнэтийн уналт нь эрдэс баялагийн салбар дахь мэргэжилтэй ажилчдын дэлхийг хамарсан гэнэтийн ажилгүйдэл болоход шууд нөлөөлдөг.
Энэхүү өндөр цалин хөлсийг авахаар хүмүүс олноороо геологич болж эхэлж байгаа юу?
Геологичийн мэргэжилийн хувьд тусгай “дамжуулах суваг” гэж бий. Энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтэн нь хамгийн багадаа л бакалаврийн зэрэг хамгаалсан байх ёстой бөгөөд хөдөлмөрийн зах зээл дээр илүү амжилттай өрсөлдөхийн тулд магиср зэрэг олон тооны геологич авах хэрэгтэй болдог. Энэхүү боловсрол нь мэдээж дөрвөөс зургаан жилийг шаарддаг. Тэгэхээр энэ “дамжуулах суваг”-руу нэвтрэн орохын тулд шууд хөдөлмөрийн зах зээл рүү орж болохгүй бөгөөд дор хаяж дахиад дөрвөн жил шаардагдана. Одоо сурч эхэлж байгаа хүмүүс дипломоо гардах үед ажлын нөхцөл байдал өөр байх болно.
Геологич болохоор хошуурах нь их сургуулийн элсэлтийн хувьд мөн л тодорхой биш зүйл юм.
Доор геологичдын дундаж цалинг хэд хэдэн үзүүлэлтээр задлан харуулав.

Америкийн газрын тосны геологичидын холбоонооc гаргaсан 2007 оны геологичидын цалингийн судалгаа More …

*************************************
http://gegeen.wordpress.com/2007/08/22/attracting-overseas-workers/
http://gegeen.wordpress.com/2007/11/09/400000-workers-needed/
http://gegeen.wordpress.com/2007/10/12/exporting-mn-workers/
http://gegeen.wordpress.com/2007/06/19/aussie-greencard/
Ур чадвартай – Орон нутгийн батлан даагчтай (дэд ангилал 457)
Зөвшөөрөгдөх оноо – 100 оноо
100 – Oнооны тест ямархуу байх вэ? aussie-greencard-test

2 Responses to “Geologists-World TOP $$”

  1. time_hugo@yahoo.com Says:

    bi geologi l do 457 visan-d orxod zaaval IELTS ogox shaardlalgatai yu

  2. gegeen Says:

    herev 457-employer sponsored visa sonirhoj baigaa bol ts_hana2002@yahoo.com -toi holbogdood uz. IELTS ogch taarah baih. doorh 2 post-n commentuudiig check-leerei.

    http://gegeen.wordpress.com/2007/11/09/400000-workers-needed/
    http://gegeen.wordpress.com/2007/10/12/exporting-mn-workers/


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: